Thursday, August 24, 2006

Номын сан Ubuntu-ээр амьсгалж эхэллээ, www.MUUG.mn-ийн Дөлмандахдаа талархал дэвшүүлье

Номын сангийн вэбээ статик биш дунамик вэб болгох хүсэл мөрөөдөл маань 2003 онд л төрсөн байх. Мартчихаж. http://www.mcl.edu.mn/croatia_eng.html - энэ Зуны сургалтын арга хэмжээнээс л тэр бодол анх төрсөн байх.

Өнгөрсөн хугацаанд манай Хотын төв номын сан нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран Америкийн Соёл Мэдээллийн Төв төслийг хэрэгжүүлж, номын сангийнхаа англи хэл дээрх номуудыг уншуулдаг байсан Америк номын төвийнхөө нэрийг сольж, үйлчилгээг нь олон талтай болгон өргөжүүлэх ажлыг 2004 оны 10 сараас эхэлсэн.

Тус төвд MCS компаниас интернэтийн шилэн кабелийн холболт авч, Сервер компьютер, Хэрэглэгчийн 7 компьютер гэх мэт тоног төхөөрөмжүүдийг АНУ-ын ЭСЯ авч өгч, интернэт холболтын төлбөрийг 2004 оноос хойш төлсөөр байгаа.

Миний бие энэ төвийн сервер компьютерийн FreeBSD үйлдлийн системийг удирдаж сурах гэж бодож явсаар өнөөг хүрсэн. 2006 оны хавраас Юних хэрэглэгч Монголчуудын холбооны залуустай танилцан, улмаар өнөөдөр системийн админ Дөлмандахын тусламжтайгаар FreeBSD системийг Ubuntu-ээр солиулж, Drupal CMS-ийг суулгуулаад СУДЛАЖ СУУНА.
Сайхан байна аа... Мөрөөдөл хүсэл маань биелэж эхэллээ.


http://www.unix.mn
http://www.ubuntu.com
http://www.drupal.org
http://duluu.blogspot.com

Friday, August 04, 2006

Би номын санд ажилладагаараа бахархана

2006-8-4   Би номын санд ажилладагаараа бахархана

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв номын санд 1998 оноос хойш компьютерийн инженер/Мэдээллийн технологийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж, суралцаж байгаагаараа би бахархдаг.

Програм хангамжийн мэргэжлээр 1998 онд МУИС Математик компьютерийн сургуулийг төгсөөд, интернэтэд холбогдсон компьютер дээр сууж үзэлгүй Ажилдаа орж байсан билээ.

Номын санд ажилд орохын үндэс суурь нь 4-р курсдээ Системийн анализ хичээлийн даалгаварт Номын сангийн үйлчилгээний системийн анализыг хийж байсан минь нөлөөлсөн юм. Уул нь би чинь 3-р курсээсээ Өрх ХХК-ийн компьютерийн дамжаанд багшаар ажиллаж, Өрх ХХК маань ч надад цалин өгөхийн зэрэгцээ, сургуулийн сургалтын төлбөр, байрны төлбөрийг төлж байсан болохоор Com&Art сургалтын төвдөө багшаар үлдэнэ гэж итгэж байсан байх.
Одоо яах билээ, ямар ч номын санд ямар ч компьютерийн мэргэжлийн хүн ажилд орж байгаагүй тэр цагт Анхдагч болж орсон нь өнөөгийн цагаас харахад бурханы тусалсан, ЗӨВ шийдвэр байсан гэж боддог.

Тэр үед Хотын төв номын сан нь 4ш 486 компьютер, 1ш 386 компьютер, компьютер бүр EPSON принтертэй байж билээ. Хожим мэдэхнээ, 5ш 486 компьютерийг тэр үеийн Соёлын газраас нь зарсан байжээ.

Номын санд ажиллахад Сарын цалин 35000 төгрөг байсан.

1999-2002 онд Номын санд Датаком ХХК-аас CanadaIDRC-тай хамтран Номын сангийн интернэт холболт төслийг хэрэгжүүлсэн нь Хотын төв номын санд Мэдээллийн Технологийн ололтууд нэвтрэхийн ҮҮД ХААЛГА болж өгсөн БУЯНТАЙ ҮЙЛС байлаа.

За тэгээд номын санд нэвтэрсэн бусад ажлуудыг маань Хотын төв номын сан 2005 онд 25 жилийн ойн баяраараа үнэлж, тодорхойлолт өгснөөр, Мэдээлэл Харилцаа Холбооны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан билээ би.

Энэ нийтлэлд үргэлжлэл бий. 


2006.8.24  Номын сан Ubuntu-ээр амьсгалж эхэллээ, www.MUUG.mn-ийн Дөлмандахдаа талархал дэвшүүлье
Номын сангийн вэбээ статик биш дунамик вэб болгох хүсэл мөрөөдөл маань 2003 онд л төрсөн байх. Мартчихаж. http://www.mcl.edu.mn/croatia_eng.html - энэ Зуны сургалтын арга хэмжээнээс л тэр бодол анх төрсөн байх.

Өнгөрсөн хугацаанд манай Хотын төв номын сан нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран Америкийн Соёл Мэдээллийн Төв төслийг хэрэгжүүлж, номын сангийнхаа англи хэл дээрх номуудыг уншуулдаг байсан Америк номын төвийнхөө нэрийг сольж, үйлчилгээг нь олон талтай болгон өргөжүүлэх ажлыг 2004 оны 10 сараас эхэлсэн.

Тус төвд MCS компаниас интернэтийн шилэн кабелийн холболт авч, Сервер компьютер, Хэрэглэгчийн 7 компьютер гэх мэт тоног төхөөрөмжүүдийг АНУ-ын ЭСЯ авч өгч, интернэт холболтын төлбөрийг 2004 оноос хойш төлсөөр байгаа.

Миний бие энэ төвийн сервер компьютерийн FreeBSD үйлдлийн системийг удирдаж сурах гэж бодож явсаар өнөөг хүрсэн. 2006 оны хавраас Юних хэрэглэгч Монголчуудын холбооны залуустай танилцан, улмаар өнөөдөр системийн админ Дөлмандахын тусламжтайгаар FreeBSD системийг Ubuntu-ээр солиулж, Drupal CMS-ийг суулгуулаад СУДЛАЖ СУУНА.
Сайхан байна аа... Мөрөөдөл хүсэл маань биелэж эхэллээ.

http://www.unix.mn
http://www.ubuntu.com
http://www.drupal.org
http://duluu.blogspot.com



Thursday, August 03, 2006

Зуны амралт шинэлэг сайхан боллоо

1998 онд МУИС-ийн МКС-ийг төгсөн, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ажилд орсоноосоо хойш, ээлжийн амралтаа үргэлж УБ-т өнгөрүүлж өнөөг хүрсэн.
Энэ 2006 оны ээлжийн амралтаа 7 сарын 1-ээс авч, үндсэн амралтын ажлын 15 хоног, нэмэгдэл ажлын 3 хоног, амралтын хагас бүтэн сайн өдрүүд, баярын өдрүүд нийлээд 32 өдөр болж, 8 сарын 1-ны өдрийг дуустал сайхан амарлаа.

Сүхбаатар аймгийн Наран суманд гэр бүлээрээ очиж амарсан нь ойрд амьсгалаагүй ЦЭВЭР АГААР, ойрын жилд хараагүй УУЛ УС, 10 гаран жил уулзалдаагүй АХ ДҮҮСТЭЙгээ уулзалдсан, ярилцсан ҮНЭХЭЭРИЙН САЙХАН амралт болсон.

Ийнхүү доорхи маршрутын дагуу аялаж, нийт 1510 км замыг 36 цагт машинаар туулсан зуны амралтынхаа тухай зарим нэг хуучыг эрхэм таньдаа мэдээлэл болгон хүргэе.

Маршрут
--------------------------------------------
Улаанбаатар -136км- Багануур -74км- Цэнхэрийн гуанз -121км- Өндөрхаан -49км- Давсан бадрах -77км- Мөнххаан сум -103км- Баруун урт
Нийт 560 км. Үүний УБ-аас Өндөрхаан орох замын 250км нь засмал болсон нь сайхан байлаа.

Баруун урт - 60ийн овоо - Онгон сум - Наран сум
Нийт 210км

Наран сум - Хар говь - Баруун урт
Нийт 180 км

Баруун урт - Улаанбаатар
Нийт 560 км
---------------------------------------------

Сүхбаатар аймгийн Наран сумын өнөөгийн байдал
Сумын төв дээрээ 90 өрх айл, нийтдээ 400 гаруй өрх айлтай Наран суманд 1500 гаруй хүн 3 багт хуваагдаж, амьдарч, ажиллаж, мотоциклодож байгааг өөрийн нүдээр харлаа.
Сумын төв дээрх ихэнх айлууд нь малаа машин унаа болгохыг нь болгож, ган зуданд алдахыг нь алдаж, 1л сүүгээ 600 төгрөгөөр, 1л усаа 5 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг болжээ.

Бараг айл болгон ямар нэг унаа тэрэг, Нарны толь, 12вольтын хар зурагттай болжээ.
Түүнээс бус сумын дизель станц гэдэг үрэлгэн технологи алга болсон АРГАГҮЙ Л зах зээлийн ач байх?!

Өнгөрсөн жилүүдэд ган гачиг тохиолдож, өнгөрсөн хаврын өдрүүд нь элсэн шуургатай байснаас хүн малгүй их зутарсан, энэ зун бороо хур их биш орсон ч өвс ногоо сайхан ургаж, Зуншлага сайхан байлаа.
Сумын төв дээрх хуруу дарам хэдэн айл үхэр, хонь, ямаа, адуутай байгаагаас миний ээжийн дүү Моломын Борчулуун ахынх 4 үнээ сааж, 300 орчим хонь ямаа хариулж, 2 азарга адуутай нь малтай айлын тоонд ордог гэнэ.

Наран суманд ХААН банкны л салбар ажиллаж байна. ХААН банкны онлайн сүлжээ нь арай л хүрээгүй байгааг харлаа.
Наран сумын тамгийн газар, сургууль нь Нар, салхины төхөөрөмжөөр хангагдаж, байнгын 220 вольтын цахилгаантай гэсэн.

Миний гэрийнхэн Наран сумын урдхан талаар урсдаг Наранбулаг голын эх дээрээс ус зөөж, Буруу хавирга, Хогны хонхорын зүүн дэрснээс Хөмөл түүж, Аргал түүж, Үхрийн баас хурааж, дэлгэж, Хонь ноослож, Ямаа самнаж, Тараг ууж, Тугал, Бяруу хариулж 20 хоногийг Наран суманд өнгөрүүллээ.

Наран сумын Соёлын төвийн эрхлэгч Дүгиймаа эгчтэй ярилцсан минь
Борчулуун ахын баз Баадайн төрсөн эгч Дүгиймаа нь Наран сумынхаа Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг юм байна. Мэргэжил нь номын санч.
Соёлын төвдөө Наран сумын номын сан нь багтдаг.
Наран сумын Соёлын төв нь Эрхлэгч, Хөгжмийн багш/Аж ахуй, Үйлчлэгч/Галч гэсэн 3 орон тоотой ба Наран сумын төсвөөсөө цалинждаггүй, Сүхбаатар аймгийнхаа Боловсрол Соёлын газраар дамжиж цалинжиж ажилладаг гэнэ.

Ном хэвлэл авах зориулалтын 60000-85000 төгрөгийн жилийн төсөвтэй Соёлын төв нь 1960-1980-аад оны 4000 гаруй номтой гэнэ. Хуулийг хөдөөгийн иргэдэд хүргэх гол эх үүсвэр болсон Төрийн мэдээлэл сэтгүүл нь Наран сумын засаг даргадаа ҮНЭГҮЙ ирдэг атлаа, Номын сан нь ХУДАЛДАЖ авдаг гажиг тогтолцоог хэлж байлаа.

Номын сангийн үйлчилгээ нь төлбөргүй, Оройн бүжиг нь 500 төгрөгийн такстай гэнэ.

УИХ-ын гишүүн Р.Буд нь монгол, орос, англи хэл дээр биш ямарыг нь мэдэхгүй, Сумын аль ч иргэн уншиж чадахгүй хэл дээр бичсэн НОМ бэлэглэснийг Дүгиймаа эгч шүүмжилж байлаа.
МУ-ийн ерөнхийлөгч Н.Энхбаярын бичсэн 7 боть ном Сумын засаг даргын газарт ҮНЭГҮЙ ИРСЭН байтлаа, сумын номын санд 150000 төгрөгийн үнэтэй ирчихээд байгаа, 1 жилийн төсвөөс нь хэтэрчихсэн үнэтэй зэрэгт нь Дүгиймаа эгч их л харамсангүй, ийм ч байх гэж дээ хэмээн халагдаж ярьлаа.

блог-той боллоо

2006 оны 8 сарын 3
Анх 2003 онд Хорват улсад Нээлттэй Програм хангамжийн Зуны сургалтанд Open Web Center-ийн 2 залуустай хамт явсан миний бие BLOG гэдэг үгийг анх сонсож, хэрэглэж үзэх юмсан гэдэг бодлыг тээж өнөөг хүрлээ.
Датаком ХХК-ийн захирал Д.Энхбат, Отгонбаяр багш, ДиЭйчТехнологийн Хүжий, Дөлмандах нарын блог-уудыг үзээд,
Монголын БЛОГ-ийн сайт нээгдэх байх гэж харзнаж байгаад,
тэсэлгүй,
өөрийн дотоодод болж байдаг бодол, сэтгэгдлээ хүмүүст хүргэх, ЗӨВ амьдарч байгаа эсэхээ бусдаар шүүлгэхийн тулд,
энэхүү блог-хувийн тэмдэглэлээ үүсгэлээ.


2006.8.11 БЛОГ-ийн ЭХ ЗАГВАРЫГ өөрчлөж сурахаар оролдоод л байна ...
БЛОГ-ийнхоо хуудсанд БҮЛЭГ ҮҮСГЭХ, цааш унших холбоос бий болгохоор HELP-ийг нь уншаад л байна. http://help.blogger.com/bin/answer.py?answer=42215 хуудсанд уул нь ЗААВАР байна л даа, даанч нэг л болдоггүй


2016 оны 5 сарын 25
Блогоо Вэб хуудас болгож ашиглахаар шийдэж, өөрийн бичсэн нийтлэлүүдийг үлдээж, forward хийсэн нийтлэлүүдийг устгаж, загварыг өөрчилж байна.