Monday, April 21, 2008

Ажил амьдрал хэвийн биш болох гээд л байна уу, үгүй юу

Өнгөрсөн 7 хоногт БСШУЯамнаас бололтой Авилгалын талаар судалгааг Манай номын сангийн ажилтануудаас авсан юм.
Тэр үед нь би Асуулгын хамгийн сүүлд байсан НЭЭЛТТЭЙ АСУУЛТАНД нь Манай номын санд болж өнгөрсөн, цаашид ийм асуудал байж болохгүй юм гэсэн байдлаар Доорхи 2 асуудлыг сөхөж бичсэн юм:
- 2007 оны 12 сард Манай номын сангийн УБ хотын хөрөнгө оруулалтын газарт бичсэн 24 цагийн номын сан төслийн санхүүжилтээр орж ирэх 20 сая төгрөгөөс Нийслэлийн соёл урлагийн газар дундаас нь 3 гаран сая төгрөгийг Соёл урлагийн газрынхаа компьютер техник хэрэгслэлийг сайжруулахад зарцуулсаныг, ингэснээр манай номын сан Камерын системийн 9 сая төгрөгөөсөө 3 сая төгрөгийг нь алдчихаж байгаа муу талтай байсан.

- Хотын төв номын сангийн үүдэнд Хотын дарга асан УЛААН ХАЦАРТЫН захирамжаар баригдсан ӨРГӨТГӨЛийг номын сангийн өмчид шилжүүлэлгүй СэТГЭЛ ЗҮЙН МӨРӨӨДӨЛ ТББ эзэмшээд, түрээслээд яваад байгаа асудал

Энэ байдлыг САНАЛ АСУУЛГАНД бөглөж бичсэнээрээ жоохон загнууллаа. Одоо яах билээ дээ.

1 comment:

mmmgany said...

Монголын нийгмийг ялзруулж, өмхийрүүлж байгаа элдэв муу үзэгдэлтэй хэрхэвч эвлэрч болохгүй. Алхам тутуамдаа тэднийг илчилж байх нь эрүүл ухаантай хүн бүрийн үүрэг. Үүргээ сайн биелүүлсний буруу гэж байхгүй.