Monday, April 21, 2008

Тахианы тэжээл ...

Өдөр тутмын хоол нь улаан буудай юм байна. Үүнээсээ гадна цонхны тунгалаг шил, малын ясыг нүдэж жижиглээд өгвөл өндөгнийх нь гадна хальс бүрэлдэхэд тустай, хоолоо шингээхэд нь тустай гэх юм.
Төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, тарвасны гадна хальсыг хүртэл жижиглээд өгвөл идчихнэ.
Давс нь их биш хоолны үлдэгдлийг бас идчихнэ гэж байгаа.

Ингэхлээр юу л бол юуг иддэг амьтныг Тахиа гэдэг гэлтэй.
Хайрга чулууг бас иддэг гэсэн.

Тахианы байранд байнга байж байх ёстой хоол гэвэл ЦЭВЭР УС гэсэн. усны савыг нь байнга цэвэр устай байлгах нь хоолоо идсэний дараа шингээхэд нь тустай гэсэн.

7 хоногт 1 удаа усанд нь өнгө орохоос наахнуур, аптекаас пенцилины шилтэй марганц авч, 1-3ш марганцийн ширхэгийг хийж хутгаж өгвөл, өвчин эсэргүүцэх чадвар нь сайжирдаг гэнэ.
Бас хааяа нэг усанд нь давс, элсэн чихрийг адил тэнцүү багахан хийж өгч байвал ходоод нь баярладаг гэсэн.

За мөн тэгээд, хавар өвс ногоо цухуйсны дараа, зун, намрын улиралд хашаанд ил зугаалуулж, газраас ургамал, шавьж түүж идэх боломжийг олгох нь зүйтэй гэнэ лээ.

Эцэст нь тахианд зориулсан 50 кг-ийн ууттай, уутан дээрээ тахианы зурагтай, зориулалтын тэжээл байдаг гэнэ. Тэр тэжээлийг 1:2 хэмжээтэйгээр улаанбуудайтай нь багсарч өгвөл ч тахиа тань өдөр бүр өндөглөдөг гэсэн.
Улаанбаатар хотод Тахианы тэжээл үйлдвэрлэдэг, эсвэл Хятадаас оруулж ирээд, арвижуулаад зардаг цөөн тооны үйлдвэр байдаг гэсэн.

Та тахианы тэжээлийн талаарх мэдлэгээ Бичиж үлдээж, хуваалцахаа мартуузай.

Өдөр тутмын хоол нь улаан буудай юм байна. Үүнээсээ гадна

2 comments:

handaa said...

Манайх байраа бэлдчихээд тахиагаа олоогүй л байна. Нэг мөсөн нутгийн тахиа авчихвал өвөл тэсвэртэй гэх юм. Харин одоогоор 5 туулай 1 нь төрөх дөхсөн байгаа, нэгийг нь 25.000 төгрөгөөр авсан, Бүжинг нь гарахаар нэгийн нь 5.000-аар худалдах зорилготой, тахиатай хамт туулай тэжээх зүгээр гэж хүмүүсээс сонсоод... Туулай ч уг нь арчилгаа багатай л юм байна лээ.

Anonymous said...

Сайн байнуу. та тахиа тэжээж байгаамуу? манайх тахиа тэжээх гээд 200өндөглөгч тахиа авчирсан байраа хийчихсэн одоо 7хонож байхад өндөглөхгүй юм. байрны чийглэг нь хэд байх ёстой юм бол тахианй талаар зөвөлгөө авах хүн байхгүй хэцүү юмаа. тэгээд тахиа аягүй үнэртэй юм ийм байдаг юм болвуу.