Thursday, June 17, 2010

Өрхийн түүвэр судалгаанд миний гэр хамрагдлаа

Статистикийн төв газраас явуулдаг Өрхийн түүвэр судалгаанд миний гэр бүл хамрагдлаа. Миний ойлгосноор, Статистикийн төв газрынхан сум, дүүргийн хорооны айл өрхийн бүртгэлээс санамсаргүй түүврийн аргаар судалгаандаа хамруулах айл өрхүүдийг сонгож, 1 сарын өдөр тутмын хүнсний хэрэглээний зардлыг бичүүлж авч, мөн сүүлийн 1 жилийн өрхийн орлого, зарлагыг бичүүлж авдаг юм байна. Энэ судалгаанд хамрагдсан айлдаа гэрчилгээ өгдөг нь таалагдсан. Харин 4500 төгрөг өгдөг нь хаашаа ч юм вэ дээ, бараг л илүү зардал гэлтэй. Үүний оронд тухайн айлд өрхийн орлого зарлагаа тооцоход нь туслах ном хэвлэлийг бэлэглэдэг байвал зүгээр санагдсан.
Юутай ч гэсэн миний гэр бүл энэ жилийн Өрхийн судалгаанд санамсаргүйгээр хамрагдсандаа баяртай байгаа

No comments: