Monday, June 06, 2011

Бодлогын дэмжлэг туслалцаа эрэлхийлж энэхүү нээлттэй имэйлийг хүргүүлэв

Сайн байна уу, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын хамт олон танаа,

Монгол улсын сум, аймаг, нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа 320 гаруй Нийтийн номын сангуудын  үйлчилгээний арга барил, удирдлага зохион байгуулалтанд зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлт, өөрчлөлтийн талаар та бүхэнтэй хамтран ажиллах ямар боломж байгааг эрэлхийлж энэхүү имэйлээ бичиж байна.

Миний бие Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд мэдээллийн технологийг хариуцан 13 дах жилдээ ажиллаж байгаа Ж.Бэгзсүрэн гэж ажилтан нь байна.

Өнгөрсөн хугацаанд номын санчдад зориулсан дотоод гадаадын 20 орчим сургалтанд оролцсоны, хамгийн сүүлийн 2005 онд АНУ, 2010 онд Словен, АНУ-д болсон сургалт, уулзалтаас Нийтийн номын сан нь бүх нийтэд ялгаварлалгүйгээр үйлчлэх ёстой, ийм ч учраас бүртгэл дээр хураамж төлбөр авах ёсгүй, унших эрхээ бүрэн эдлэхийн тулд гэрээр ном, сд авч ашиглах нь хүртэл хураамж төлбөргүй байдгийг бүрнээ ухаарч,

Дэлхийн нийт улсууд нийтийн номын сангаараа дамжуулан бүх нийтийн Бичиг мэдэх явдал /literacy/-ыг дэмжээд зогсохгүй улмаар мэдээлэлжсэн, мэдээллийн технологи өргөн ашигладаг болсон энэ зуунд иргэдийн TransLiteracy-г дэмжих бодлогод үйлчилгээгээ бүрэн шилжүүлсэнийг олж харснаар,

Өөрийн ажилладаг Хотын нийтийн төв номын сангаа төдийгүй Монгол улсын бүх нийтийн номын сангуудад шинэ зохион байгуулалт хийхээр янз бүрээр ажиллаж байна.

Манай Хотын нийтийн төв номын сан 2008 онд үйлчилгээгээ чөлөөт сонголттой болгосон нь уншигч иргэд өөрийн хайж байгаа ном хэвлэл, мэдээллээ номын тавиур дээрээ өөрийн гараар үзэж олох, харьцуулах боломжийг олгосон хэдий ч, үйлчилгээний журам дүрэм, зохион байгуулалт сонгодог хэлбэртээ орж чадаагүй л байгаа нь маш олон шалтгаантай.

2011-2-1 өдрөөс тус номын сан нь 1-5 ангийн сурагчдыг Хураамжгүйгээр уншигчаар бүртгэж, Хураамжгүйгээр гэрээр номыг 1-3 өдрийн хугацаатай авч унших боломжийг олгож эхэлсэн нь бидний дотоод нөөц боломжоо ашиглан хийж байгаа ажлуудын эхлэл юм.

Literacy as Freedom уриатайгаар 2003-2012 оныг United Nations Literacy Decade гэж зарласантай холбогдуулан
http://www.unesco.org/new/en/education/themes/education-building-blocks/literacy/un-literacy-decade

Олон улсын Номын сангийн холбоо /IFLA/ нь жил бүрийн хурлаараа ЮНЕСКО-ийн уриалгыг дэмжсэн бодлого дэвшүүлэн, Дэлхийн улсуудын номын сангуудын явуулж буй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж байхад,

http://conference.ifla.org/ifla77/programme-and-proceedings-day/2011-08-15

Session 114 — Beyond the United Nations Decade of Literacy: what libraries can do — Literacy and Reading Section with National Libraries

Монголын нийтийн номын сангууд таг чимээгүй байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна.

Монголын нийтийн номын сангуудын хөгжил дэвшил, үйл ажиллагаа нь ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисст хамаагүй хэрэг гэж би бодоогүй тул, энэхүү имэйлээ бичлээ.

Ямар нэг хариултыг имэйлээр ирүүлнэ гэдэгт итгэн хүлээсэн,
Ж.Бэгзсүрэн
Мэдээллийн технологийн менежер
Хотын нийтийн төв номын сан
http://pl.ub.gov.mn

Имэйл: mcl_begee@yahoo.com, begzsuren@pl.ub.gov.mn
Утас: 99861326, 70115705

=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS Family Ambassador: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren

No comments: