Wednesday, June 08, 2011

Монголын нийтийн номын сангуудад Шинэ бодлого, зохион байгуулалт, Шинэ боловсон хүчин шаардлагатай

1-р хэсэг.
Эрхэм таныг доорхи жиргээгээр ямар сэдэв хөндөгдөж яригдсаныг уншиж танилцахыг хүсье.
(1) batnice: Аймгийн номын санд хэрэгжих Book bridge төслийн ажлаа эхлүүллэ. Ирэх 8 сараас Улиастай суманд 15.000 номын Англи номын сан ажиллаж эхэлнэ
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/77960691897737216
(2) enkhbat_kh: @batnice ter ih heregtei tosol bnle. gehde nomiin sanchiin angli helnii bolowsroliin asuudliig herhen shiidej bna?

Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/77960953261604865 batnice: Book bridge төслийг Монголын Скаутын холбоо, Германы Book bridge байгууллага төв номын сантай хамтран хэрэгжүүлнэ.
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/77961116340322304 Ochiro: @batnice Book bridge бүх аймагт хэрэгжүүлэх юмуу, Хэнтийд яахуу, хөдөө сумдад хэрэгжүүлэх боломжтой юу?
Original Tweet: http://twitter.com/Ochiro/statuses/77961814872293376 jbegzsuren: @batnice өөрийн чинь бичсэн Төв номын сан нь Үндэсний номын сан http://nationallibrary.mn байх, тийм үү?
Original Tweet: http://twitter.com/jbegzsuren/statuses/77965630694899712 batnice: @jbegzsuren zavhanii nomin san um bgan
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/78136372799606784 (2) batnice: @enkhbat_kh 1 nomin sanch oron toogoor ajillana bagsh nar bolon nomin sanch nart zoriulsan surgalt hiine
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/78137247249072128 batnice: @Ochiro book bridge tusul odookhondoo shalgarsan aimguudad heregjene ene jil darkhan huvsgul govi altai zavhan aimagt heregjene
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/78138211196612608 enkhbat_kh: @batnice teged shiidegdehgui yum bnlee. jishee n: bulgan aimgiin nomiin san. bi owol ochij uzed iim sxan nomnuudtai bj gd shogshirch bla
Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/78286554203828224 (2) enkhbat_kh: @batnice nomiin sandaa suurilsan sain duriin english movie, book, speaking clubud-g z.blah heregtei bh. nom.n sanch-g ene tals n songoh!
Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/78286984472297472 Ochirsukh_M: @enkhbat_kh @batnice Ер нь аймгуудад оюутнууд цөөхөн байдаг.Харин ЕБС-д ном нээх уншаад байх шаардлага гардаггүйгээс хүмүүс бага үйлчлүүлдэг
Original Tweet: http://twitter.com/Ochirsukh_M/statuses/78287969689149440 (3) enkhbat_kh: @Ochirsukh_M @batnice орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллаж буй олон эмч, цагдаа, багш, бизнесмен залуус бий. тэдний хөгжил чухал?!
Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/78289043703599104 (3) Ochirsukh_M: @enkhbat_kh @batnice Миний хэлэх гэсэн зүйл бол номын санг шинэчлэх биш хүмүүсийг ном уншдаг болгох хэрэгтэй л гэх гэсэн юм
Original Tweet: http://twitter.com/Ochirsukh_M/statuses/78294396214312960
Sent via TweetDeck (www.tweetdeck.com)

2-р хэсэг.
Дээрх жиргээнд дурдагдсан сэдвүүдээр би юу гэж боддогоо тантай хуваалцъя.
(1)
Англи хэл дээр номоор Монгол улсын бүх Нийтийн номын сангууд, Их дээд сургуулиудын номын сангууд болон хүссэн байгууллагуудыг хангах хөтөлбөрийг Азийн сан гэдэг байгууллага Азид зориулсан ном гэдэг хөтөлбөрөөрөө Монгол улсад 1990 оноос эхлэн 500000 гаруй англи хэл дээрх төрөл бүрийн шинжлэх ухаан, уран зохиолын номыг хандивлаж байгаа гэдгийг та бүхэн дуулж, сонсож байсан байх.
http://asiafoundation.org/program/overview/books-for-asia-in-mongolia
Монгол улсад 1990 оноос хойш хийсэн энэ их оюуны хөрөнгө оруулалтыг хэн хүртэж байна вэ гэдгийг та бүхэн дахин анхаарч үзэж, шинэ хэрэгжиж байгаа Book Bridge төслөө амжилттай ажиллуулах хэрэгтэй шүү.
Манай хотын нийтийн төв номын сан нь Азийн сангаас бэлэг-хандиваар авсан номуудаа Данс бүртгэлдээ оруулж, зах зээлийн дундаж үнээр үнэлж, бүртгэж авдаг байсан нь одоо эдгээр номууд устаж үгүй болоогүйн үндсэн шалтгаан юм. Манай номын сангийн онлайн каталогоос хайлт хийж үзэж болно: http://koha.pl.ub.gov.mn

Мөн энэхүү англи хэл дээрх номын фонд дээрээ түшиглэн 1994 онд
Америкийн Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрийг   хэрэгжүүлж  Уншлагын танхим нээж ажиллуулсан http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=168:2010-03-26-07-55-39&catid=37:2009-06-24-08-22-23&Itemid=90 түүхтэй.
Харин энэ танхим маань 2004 онд АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Америкийн соёл мэдээллийн төв болон өргөжиж олон нийтэд үйлчилж байгаа.
(2)
Хариуцан ажиллах номын санчийн англи хэлний мэдлэг, чадвар үнэхээр чухал. Уг номын санчийг гадаадын номын сангуудад очиж туршлага судлуулах, танилцуулах ажлыг бас зохион байгуулах нь мөн чухал гэдгийг анхаарна уу.
Мэдээж хэрэг номын санч нь интернэтээс гадаадын номын сангуудын мэдээ, мэдээлэлтэй танилцаж, уншиж, ойлгох, үйлчилгээндээ нэвтрүүлэхэд анхааран ажиллах хэрэгтэй байх. Эсвэл номын санч зөвхөн үйлчилгээг журмын дагуу зохион байгуулах, харин Үйлчилгээний шинэчлэлт, бүхий л зохион байгуулалтыг Номын сангийн дарга нь бүрэн хариуцдаг удирдлагын тогтолцоо бас манайд дутагдалтай байгаа. Юм л болбол Номын санчаа шинийг санаачилсангүй, ажлаа шинэлэг хийсэнгүй гэх мэт бүх ачааг номын санчдаа үүрүүлдэг эсэхийг мэдэх хэрэгтэй.
Мөн уг BookBridge төслийн үр дүнд бий болох үйлчилгээнд 1 номын санч хариуцан ажиллах нь учир дутагдалтай.
Яагаад гэхлээр 1 номын санч нь өвчтэй, чөлөөтэй үед тэр үйлчилгээ хэдэн хоног, хэдэн цагаар зогсдог. 2 номын санчийн орон тоо нэмнэ гэхлээр Төсөв – цалингийн сан гээд асуудал байдгийг бид мэднэ. Орон тоогоо нэмүүлэх л хэрэгтэй?
Номын сангийн үйлчилгээг тасралтгүй явуулахын тулд орон нутгийн иргэд-үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаа, орон нутгийн онцлогийг харгалзан Номын сангийн ажиллах цагийн хуваарийг зохицуулж болох юм, жишээлбэл Даваа, Ням гаригт 13-19 цагт ажиллах, Мягмар, Лхагва гаригт 7-13 цагт ажиллах гэх мэт. Ийм жишээг АНУ, Словен улсын нийтийн номын сангуудтай танилцах, дадлага хийх үедээ олж харж байсан.
Мөн бас нэг анхаарах зүйл бол, алдагдсан номыг хэрхэн төлбөр тооцоогүй болгох асуудал байдаг. Өнөөгийн практикт, номын санч алга болгосон номоо төлдөг. Энэ байдал нь номын санчийг номын манаач болгодог! Гадаад оронд бол алга болсон номыг Номын санч лав л төлдөггүй, энэ талаар журам дүрмийн шинэчлэлт Монголд үгүйлэгдэж байгаа.
Эцэст нь Номын сангийн үйлчилгээний зохион байгуулалт, тайлан мэдээ. Завхан аймгийн иргэн BookBridge-ийн номуудыг ашиглахын тулд заавал номын санд 300-1000 төгрөг төлж уншигчаар бүртгүүлж, заавал уншлагын танхимд л сууж уншина, гэрээр авч явж болохгүй, эсвэл гэрээр авч явбал 1 ном 1 хоногт 100-300 төгрөг гээд Номын сангийнхаа дотоод журманд тусгачихсан байгаа бол энэ үйлчилгээ эзнээ олохгүй, иргэддээ ач тусаа өгөхгүй.
Гадаадын номын сангуудын үйлчилгээний тайлан мэдээ нь Орон нутгийн хүн амын хэдэн хувьд үйлчлэв, Хэдэн ном, СД-г гэрээр олгов, Компьютер, интернэтийг хэрхэн ашиглав, Төлбөргүй сургалт, лекцийг хэдэн иргэнд зохион байгуулав, эцэст нь Орон нутгийн иргэний амьдралын чанар хэрхэн дээшилснийг story, case study-аар дүгнэж байхад,
Монголд хэдэн уншигчийг уншигчаар бүртгэв, Хэдэн номыг заалаар уншуулав гэдэг 2 тоо гол үзүүлэлт болоод байгааг шинээр ярих хэрэгтэй байгаа.

(3)
Нийтийн номын сан – Нийт иргэдэд үйлчлэх мэдээллийн төв  – Нийт иргэдийн 2 дахь гэр гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл, 1870-аад оны үед АНУ-д нийтийн номын сангууд байгуулагдаж бий болсон үндсэн зорилго бол Татвар төлөгч иргэдийн мөнгөөр худалдаж авсан ном, мэдээллийг нийт иргэд ямар нэг хураамж төлбөргүйгээр ашиглаж, эрх тэгш мэдээллээр хангагдах явдал байсан гэдгийг Монгол улсын нийтийн номын сангийн бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нар эргэн харах, засах цаг нэгэнт болсон.
Бидний өнөөгийн ярьж байгаа нийт иргэдэд ном уншуулах гэдэг ойлголт нь үнэндээ тэр үед Мэдээллээр хангах явдал байсан. Харин одоо мэдээлэл нь цаасан, хэвлэмэл байдлаасаа илүүтэйгээр Цахимжиж байгаа нөхцөлд Нийтийн номын сангууд нь мөн Цахим мэдээлэл, технологийг нийт иргэд ашиглах нөхцөл боломжоор хангадаг болчихоод байна.
Өнөөдөр гадаадын номын сангууд Kindle, iPad гэх мэт сүүлийн үеийн цахим уншлагын төхөөрөмжүүдийг иргэддээ гэрээр олгож үйлчилж эхэлчихээд байна.
Одоо хамгийн их анхаарах ёстой зүйл бол, Хувийн болон Төрийн албанд ажил хийдэг хүмүүс хэдийд ямар зав чөлөөгөөрөө нийтийн номын сангаар үйлчлүүлэх, яагаад нийтийн номын сангаар үйлчлүүлэх ёстой байдгийг харуулахын тулд өмнө дурдагдсан Цагийн хуваарь, Үйлчилгээний журам, Үйлчилгээний орчин нөхцөл зэргээ эргэн харж, шинэчлэхгүй бол Яагаад ч тийм хүмүүс номын санд суугаад, эсвэл мөнгө төлж гэрээр ном аваад уншина гэж төсөөлшгүй.
Орон нутгийн нийтийн номын сангууд үйлчилгээгээ Чөлөөт тавиурт бүрэн шилжүүлэх буюу Уншигч иргэд номыг өөрийн гараар тавиураас авч, өөртөө номоо бүртгээд, гэрээр төлбөргүй авч явдаг болох цагыг хурдан наашлуулах нь гагцхүү бидний хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос шалтгаалж байгааг Номын сангийн ажилтанууд та бүхэн тунгаан бодно уу.
Энэ удаагийн бичлэгээ түр дуусгая, Нийтийн номын сангийн сэдвээр ярилцахад би хэзээ ч татгалзахгүй.
Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн

=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS Family Ambassador: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren

1 comment:

Begzsuren said...

On Wednesday 8th June 2011, @enkhbat_kh said:

@jbegzsuren таны нийтлэлийг уншлаа. @batnice анхааралдаа авч дараа дараагийн аймгууд дээр анхаарах биздээ @Ochiro @Ochirsukh_M Иргэдийг хэрхэн ном уншуулдаг болгох вэ? Энэ асуудалд шийдэл болох Dream book төслийг МУИС-ын маркетингийн оюутнууд хэрэгжүүлдэг юм билээ. Гэхдээ дэмжлэг хэрэгтэй байгаа гэж дуулсан!!!