Friday, July 01, 2011

Та үүнийг мэдэх үү? - Газрын төлбөр

-Газраа өмчлөөд авсан иргэдийн хувьд газрын татвар төлнө. Тэгвэл 0.07 га газартай иргэн жилд ямар хэмжээний татвар төлөх вэ?
-Өмчлөгдсөн газар нь амины орон сууц. гэр хороол-лын хашааны зориулалттай газар гэсэн үг. Хуулиараа бол 0.07 га буюу 700 метр квадрат гаэар байна. 700 метр квадрат газар эзэмшиж байгаа тохиолдолд газрын төлбөр нь 30800 төгрөг болно. Энэ мөнгөний 90 хувийг төр дааж, чөлөөлдөг. Тэгэхээр тухайн иргэн 10 хувь буюу 3080 төгрөг төлнө гэсэн үг. Харин хувьчлаад, өөрийн өмч болгоод авсан бол газрын татвар 55440 төгрөг болно. Үүний 95 хувийг нь төр чөлөөлөхөд өмчилж байгаа 700 метр газарт 2772 төгрөг төлнө. Энэ нь газар эзэмшиж байгаагаас 308 төгрөгөөр хямд гэсэн үг. Газар өмчлөлийг эрчимжүүлэхээс гадна иргэдийг хувийн өмчтэй болгох үүднээс татварын хөнгөлөлт үзүүлдэг.

-Газраа өмчилж авчихаад татвараа төлдөггүй иргэд хэр байдаг бол?
-Үүний тооцоо судалгаа нь манай дээр биш татварын албанд гардаг. Гэхдээ нэлээд иргэн байдаг юм шиг байна лээ. Манай иргэд газраа өмчлөөд авсан л бол ямар ч татвар төлөхгүй, үнэгүй гэж ойлгодог. Бас мэдэж байгаа хэрнээ үүргээ биелүүлдэггүй иргэд ч бий. Миний газрын эрхийг цуцлаад хураагаад авч чадахгүй гэсэн ойлголттой байдаг байх. Гэхдээ хууль эрхзүй ч өөрчлөгдөж, нарийн болж байгаа. Иргэд үүнийг ойлгож, ухамсарлан үүргээ биелүүлж байх  ёстой. Эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа ялгаагүй. Учир нь энэ бүхэн чинь төсөв бүрдүүлэх нэг эх үүсвэр. Хэрэв төсөв тасалдвал түүнтэй холбоотой бүх үйл ажиллагаа тасалдана гэсэн үг. Тэгэхээр иргэн, аж ахуйн нэгжүүд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байх ёстой.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/content/view/1951/300/

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

No comments: