Friday, July 01, 2011

Миний бодлоор, Манай номын санд мөн Монголын нийтийн номын сангуудад ямар тусламж хэрэгтэй байна вэ

Доорхи асуултыг Жиргээгээр илгээсэн Дэмбэрэл танд их баярлалаа, Би бодлоо нийтлэл болгон бичлээ.
     Demberel_S: @jbegzsuren tanai nomin sand yg ymar tuslamj xeregtei bna? bolvsrin yam yaj tusaldag?
     Original Tweet: http://twitter.com/Demberel_S/statuses/86727103374041088 Sent via TweetDeck (www.tweetdeck.com)

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд 3 тусламж, Монголын 300 гаруй нийтийн номын сангуудад 2 тусламж хэрэгтэй :
ХТНС Хүсэлт 1. Төсвийн бүтэн санхүүжилт
БСШУЯамны Сайдын төсвийн багцаас санхүүждэг тус номын сан нь Жилийн үйл ажиллагааны үндсэн санхүүжилтээ 100 хувь төсвөөс авмаар байна.
Ингэснээр бид өнөөдөр хүүхэд, насанд хүрэгсэд, ахмад настануудаас Уншигч бүртгэлийн хураамж гээд жил бүр авдаг 500-3500 төгрөг, Гэрээр ном авч уншихад нь Хоногийн тоогоор авдаг 100 төгрөгөө авахаа больж, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хэн боловч Нийтийн номын сандаа Хураамжгүйгээр бүртгүүлж, Хураамжгүйгээр гэрээр ном хэвлэлийг авч явж уншаад буцааж авчирч өгөх боломжтой болно.
Хэрвээ тэгэхгүй гэх юм бол, өнөөг хүртэл жил бүрийн төсөвд заагдаж орж ирдэг Өөрийн үйл ажиллагааны орлогыг Уншигч бүртгэл, Гэрээр ном олголт, Өрөөг түрээслэх замаар олж болохгүйг заасан хэн нэгний тушаал хэрэгтэй. Номын сангийн захиргаа Төсөл бичих замаар, Номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааг дэмжигч иргэд Номын санг дэмжих Сан ажиллуулах замаар дутагдалтай мөнгийг босгож ирж болно.
Нийтийн номын сангийн үндсэн үйлчилгээ хураамжгүй байх нь  Олон улсын  Нийтийн номын сангийн стандарт үйлчилгээний хэлбэр буюу Татвар төлөгч хүн бүрт ижил тэгш, ялгавлалгүйгээр мэдээлэл түгээх зарчим байдаг.
Мөн төсвийн асуудалтай холбогдон яригдаж болох зүйл бол Нийтийн номын сангуудыг Дүүргийн тамгийн газрын харъяа газар болгож зохион байгуулж, улмаар дүүргийн бүтэн санхүүжилт байж болох юм. Ингэснээр дүүргийн иргэн бүрийг мэдээллээр хангах ажлаа Дүүргийн удирдлага нь нийтийн номын сан буюу мэдээллийн төвөөрөө дамжуулан гүйцэтгэх шууд удирдлагын тогтолцоо бий болно.

-          -
ХТНС Хүсэлт 2. Интернэт холболт
Манай хотын төв номын сан 2008 оноос хойш СИТИНЭТ ХХК-ийн шилэн кабелийн сүлжээнд Хотын захиргаа, Ситинэт ХХК хоёрын байгуулсан гэрээний дагуу /би гэрээг уншиж үзээгүй/ бартерийн аргаар холбогдож, үйлчилгээндээ интернэт ашиглаж, уншигчдад Цахим мэдээллийг төлбөр хураамжгүй ашиглах боломж олгож байгаад Уншигчид болон ажиллагсад баяртай байдаг.
Гэтэл манай ЧД, ХУД, БЗД, СХД дэх салбар номын сангуудад Интернэтэд холбогдоогүй л байна, Нийслэлийн Нэгдсэн сүлжээнд холбуулахаар сүүлийн 3 жил хөөцөлдөж байна, хараахан үр дүнд хүрээгүй л байна.

-          -
ХТНС Хүсэлт 3. Барилга байшингийн шинэчлэлт
ЧД, БЗД дэх салбар номын сангууд нь орон сууцны 1-р давхарт байрладаг, мөн зай талбай багатай байдаг нь асуудал болоод байна.
ЧД дэх салбар номын сан буюу А.М.Горькийн нэрэмжит, 1-р номын сан нь Монголын анхны нийтийн номын сан буюу 1946 онд байгуулагдаж байсан түүхтэй ч өнөөгийн байрлаж байгаа байр нь сүүлийн жилүүдэд бохир ус таазнаасаа алддаг шалтгаанаар 2010 онд БСШУЯамны хөрөнгө оруулалтаар засвар хийсэн ч мөнгө дэмий урссан, одоо ажиллах боломжгүй л байгаа.
БЗД дэх салбар номын сан нь Сансрын колонкийн урд талын 3 өндрийн нэг болох 58-р байрны 1-р давхарт 2 өрөө айлын хэмжээтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг нь үнэхээр инээдэмтэй байгаа.
Манай Хотын нийтийн төв номын сангийн урд талд баригдсан 2 шилэн өргөтгөл нь номын сангийн өмч биш, сардаа 140000 төгрөгийг газар ашигласны хураамж гэж номын санд тушаадаг гэх асуудал бас бий.

Нийт Нийтийн номын сан Хүсэлт 1. Эрх зүйн баримт бичиг
Монголын сум, аймаг, дүүрэг, хотын нийтийн номын сангууд, түүний үйлчилгээг эрх тэгш, ялгаварлалгүйгээр хүртэх ёстой иргэдийн харилцааг зохицуулсан Монголын Номын сангийн хууль, мөн хөгжлийн Үзэл баримтлал байхгүй байгаа.
МУ-ын Үндэсний номын сан чиглүүлэгч, манлайлагчийн үүргээ бидэнд харуулж чадахгүй байгаа нь Нийтийн номын сангуудад бас чөдөр тушаа болдог.
-          -
Нийт Нийтийн номын сан Хүсэлт 2. Номын санчдын давтан сургалт
Нийгэм өнөөдөр нийтийн номын санг Уншлагын танхимд сууж ном уншдаг газар л гэж бодож байгааг өөрчлөн энэ байгууллага бол таны Хөгжлийн гарц, Бие даан суралцах орчин, Найз нөхдүүд, сонирхолын бүлгүүдэд нээлттэй орчин, цаашилбал Орон нутгийн иргэдийн төв /
community center/ гэдгийг харуулж чадах Номын сангийн шинэ үйлчилгээнүүдийг зохион байгуулж, бий болгох Номын сангийн удирдлага, мэргэшсэн номын санч-мэдээллийн ажилтануудыг бэлтгэх сургалтууд үгүйлэгдэж байгаа.

Анхаарлаа хандуулан уншиж, улмаар Татвараа төлсөн иргэн таны  бие даан суралцах, мэдээлэл олж авах нөхцөлийг  ижил тэгш хангаж өгсөн Нийтийн номын санг зохион байгуулж ажиллуулахын төлөө нэгдэх эрхэм танд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

No comments: