Friday, August 19, 2011

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст санал, хүсэлтээ илгээлээ



Номын сан ба Мэдээллийн технологийн холбоо ТББ
Library and Information Technology Association NGO


2011 оны 8 дүгээр сарын 17-ний өдөр
6
Улаанбаатар хот


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст

Тодруулга, мэдээлэл, дэмжлэг хүсэх тухай

Монгол улсын сум, аймаг, дүүргийн нийт 344[1] гаруй нийтийн номын сангууд нь уншигч бүртгэл, гэрээр ном олгох үйлчилгээнд төлбөр хураамж авч Улсын төсвийн санхүүжилтийн дутуугаа нөхөж ажиллаж байгаа нь бидэнд харамсалтай байна.
Учир нь доорхи ойлголтууд нийгэмд бугшиж, улмаар Дэлхийн улсуудад нийтийн номын санг анх яагаад бий болгосон, хэрхэн хөгжиж ирсэн, цаашид хөгжлийн хандлага нь ямар болж байгааг олж мэдэж, одоогийн байдлаар өөрчлөх алхамууд маш удаан хийгдэж байна.
-        Ихэнх иргэдийн нийтийн номын санг үзэх үзэл нь уншлагын танхимд сууж ном л уншдаг газар, мөнгө төлж карт нээлгэдэг, номыг гэрээр авч уншихад заавал мөнгө төлнө, номын сан бол ашгийн төлөө, бизнесийн байгууллага гэх мэт,
-        Харин номын санд ажиллаж байгаа номын санчид нь бид үйлчилгээнээсээ хураамж авч төсвөө бүрдүүлнэ, алдагдсан болон дутагдсан номыг бид төлнө, номыг гэрээр олгохдоо иргэний үнэмлэхийг нь барьцаанд авч үлдэхээс өөр аргагүй гэх мэт,
Тус холбооны тэргүүн Ж.Бэгзсүрэн миний бие бусад мэргэжил нэгтэнүүдийн хамт 2005, 2010 онуудад АНУ[2], 2009 онд БНХАУ, 2010 онд Словен улсад тус тус зочилж, номын сангийн үйлчилгээтэй нь танилцан, яагаад Монголын номын сангуудын өнөөгийн байдал Дэлхийгээс эрс хоцрогдмол байгааг анзаарч, улмаар уншиж судлаж, зохих ажил хариуцсан мэргэжилтэн, багш судлаач нараас асууж лавласаар өнөөг хүрсэн.
Монгол улс нь 1962 онд ЮНЕСКО-ийн гишүүн орон[3] болсон нь 1949-5-16 өдрийн The Public Library A living force for popular education[4], 1994 оны UNESCO Public Library Manifesto[5] тунхаглалуудад анхаарлаа хандуулах, дахин нягтлан үзэх боломжийг олгож байна.
Иймд ЮНЕСКО-оос батлан гаргасан нийтийн номын сантай холбоотой дээр дурдагдсан болон бусад баримт бичгүүдэд Монголын Үндэсний Комиссын албанаас анхаарлаа хандуулан судлан үзэж, тус номын сан, Монголын Үндэсний номын сан болон номын сангийн төрийн болон төрийн бус байгууллагуудад санамж, зөвлөгөө ирүүлэх, улмаар Монгол улсын Засгийн газрийн бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ажиллахыг хүсэж байна.
Юуны өмнө дээрх сэдвээр дугуй ширээний ярилцлагыг санаачлан зохион байгуулах, номын сангуудын үндсэн үйл ажиллагааг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх, улмаар Олон улсын судлаач, мэргэжилтэнүүдээс урьж ирүүлэх, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ажиллаж байгаа Номын сангийн хуулийн төслийн багт дэмжлэг үзүүлэх гэх мэт бүхий л боломжит арга хэмжээнд анхаарлаа хандуулж,
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос нийтийн номын сангийн сэдвээр авч явуулж байгаа арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллахыг хүсье.



Тэргүүн                                  Ж.Бэгзсүрэн



[1] http://www.mecs.gov.mn/article-626-237.mw
[2] http://pl.ub.gov.mn/ivp_mongolia.html, http://lip-news.blogspot.com/
[3] http://www.natcom-unesco.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=110&Itemid=122
[4] http://unesdoc.unesco.org/images/0014/001474/147487eb.pdf
[5] http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren








No comments: