Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны ажилтан гишүүдэд

Сайн байна уу,

Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны ажилтан, гишүүд та бүхнийг дараах 4 имэйлийн агуулгатай нягт танилцан, дурдагдсан сэдвээр яриа хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Дараах 4 имэйлд дурдагдах сэдвээр ямар санаа, бодол, сэтгэгдэлтэй байгаагаа хариу имэйлдээ бичиж ирүүлэхийг хичээнгүйлэн хүсье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн


Имэйл 1 Франц улсад суугаа ЮНЕСКО-ийн байнгын төлөөлөгчид бичсэн

From: Begzsuren [mailto:begzsuren@pl.ub.gov.mn]
Sent: Wednesday, August 24, 2011 4:13 PM
To: 'info@ambassademongolie.fr'
Cc: 'mon.unesco@mongol.net'; 'post@posterous.com'
Subject: Bi niitiin nomiin sangaa oor bolgohiig husej, ta buhnees arga zam asyyj baina, tyslana uu
Сайн байна уу,
Таны имэйл хаягийг http://www.unesco.org/eri/portal/PermanentDelegations.asp?language=en хуудаснаас
MONGOLIA
Permanent Delegation of Mongolia to UNESCO
гэсэн хэсгээс олж авч, энэхүү имэйлээ бичиж байна.

Намайг Ж.Бэгзсүрэн гэдэг, би Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1998 оноос хойш компьютер, мэдээллийн технологийг хариуцан ажиллаж байгаа залуу байна.

Сүүлийн жилүүдэд АНУ, Словен, БНХАУ зэрэг гадаад улсуудад очиж, нийтийн номын сангийн үйл ажиллагаатай нь танилцаж, мөн дадлага хийж ирсэнээсээ хойш,

Монголын нийтийн номын сангуудад Бодлогын маш том үсрэлт, өөрчлөлт хийхгүй л бол, өнөөгийн

-       Улсын төсвийн санхүүжилтэнд нь байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого гэж тодорхой хувийг эзэлсэн мөнгөн дүн байдаг учраас Номын сан нь Уншигч бүртгэл, Гэрээр ном олголтоосоо хураамж авч гол орлогоо бүрдүүлж байгаа нь 1994 оны UNESCO Public Library Manifesto-д заагдсан бүх иргэдэд төлбөргүй үйлчлэх нөхцлийг хангахгүй хүргээд байна.
-       Номын сангийн үйлчилгээг Чөлөөт сонголттой хэлбэрт шилжүүлэхэд Дутагдсан, алдагдсан номыг Номын санчид хувааж төлдөг өнөөгийн тогтолцоо нь тээг саад болдог
-       Монгол улсын сум, аймаг, дүүргийн 340 гаруй Нийтийн номын сангуудаас интернэтэд холбогдсон нь гарын 5 хуруунд багтах хэдий ч Төлбөргүй интернэт үйлчилгээтэй нь бараг 1-2 хон байна.
-       Нийтийн номын сангийн үндсэн гол үйлчилгээ болох Ном олгож уншуулсан тоон мэдээ нь гадаад орнуудад Гэрээр олгогдсон номын тоо ихэнх хувийг эзэлж, энэ тоогоор үйлчилгээг илэрхийлж байхад, Монголд уншлагын танхимаар олгогдож уншигдсан номын тоо голлох байрыг эзэлж байгаа нь Гэрээр ном олгох үйлчилгээ Монголд хоног тутмын төлбөртэй байдагтай шууд холбоотой байна.
-       Нийтийн номын сангийн нийт уншигч, үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь их дээд сургуулийн оюутанууд байдаг нь Нийтийн номын сан гэж хэлэгдэх бус Их дээд сургууль, Оюутны номын сан шиг болж хувирсныг бас харуулдаг,
-       Монгол улсын Номын сангийн тухай хууль өнөөг хүртэл боловсруулагдах шатандаа үргэлжилсээр байгаа нь сайшаалтай ч юм шиг, харамсамаар ч юм шиг байдаг. Нийтийн номын сангаа ном очиж уншдаг газар гэж бодсоор байгаа тодорхойлолтоо Монгол улс өөрчлөн тусгасан баримт бичигтэй болох цаг ирсэн.
-       Үнэндээ орчин үеийн барилга байшинтай, зохион байгуулалт, менежменттэй нийтийн номын санг Олон улсын жишгээр 1-ийг байгуулж, Монголчууддаа харуулах хэрэгтэй байна,

Гэх мэт Үйлчилгээний маш олон дутагдалтай, хөгжөөгүй талуудыг дурдаж болох боловч, эцэстээ Номын санчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх дахин сургалтуудыг явуулахын зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Яамдын мэргэжилтэнүүдэд мэдээлэл хүргэх, нийтийн номын сангийн хөгжлийг дэмжсэн маш олон шийдвэр, тушаал гаргах хэрэгтэй мэт санагддаг.

Та бүхэн өөрсдийн чиг шугамаар судлан үзэж, улмаар Монгол улсын нийтийн номын сангуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг багтаасан Олон улсын уулзалт, сургалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Жич: ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссд албан бичгээр хамтран судлаж ажиллах хүсэлтээ / http://jbegzsuren.posterous.com/66145660 / гаргасан боловч, одоогоор ямар нэг хариу бичиг аваагүй байгаа болно.

Та бүхнээс ямар нэг хариу имэйл хүлээн авахыг хүсэж,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн



Имэйл 2 – Хотын нийтийн төв номын сангийн уншигч байсан, Одоо Олон улсын хуульчаар ажиллаж байгаа эмэгтэйд бичсэн

From: Begzsuren [mailto:begzsuren@pl.ub.gov.mn]
Sent: Wednesday, August 24, 2011 3:06 PM
To: 'mongolia@lehmanlaw.com'
Subject: FW: Mongoliin erh zuin barimt bichguuded Niitiin nomiin sangiin talaar

Сайн байна уу,

TEDxUlaanbaatar арга хэмжээний үеэр уулзаж, Нацагдоржийн номын сангийн Хуулийн танхимын уншигч байсан цаг үеээ дурсан ярьж, нэрийн хуудсаа өгсөнд их баярлаж байна.

Цаг зав гарган, UNESCO-ийн Нийтийн номын сангийн тунхаглал / http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html /-ыг Монгол улсын ЗГ, Яам, байгууллагууд хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа талаар судалж, мэдэж, улмаар Энэ сэдвээрээ Олон улсын Дугуй ширээний яриа, уулзалт зохион байгуулахыг эрхэм дүүгээс хүсье.

Лавлаж асуух зүйл гарвал холбоо барихаас бүү татгалзаарай,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Имэйл 3 – АНУ дахь Монголын Залуу мэргэжилтэнүүдийн холбооны FB хуудсаар илгээсэн
Begzsuren Jamsranjav HarUhertposted toYoung Mongolian Professionals Association in America, NGO
Сайн байна уу,
Танай баг хамт олон, залуучуудын бүлгэмд ажил бүтээлийн амжилт хүсэхийн зэрэгцээ
Монголын нийтийн номын сангуудын өнөөгийн байдал, Тодорхой нэг асуудал буюу Монголын нийтийн номын сангийн үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Public Library Manifesto хэрэгжихгүй байгаа, ямар шат дараатай алхамуудыг хийснээр энэхүү manifesto хэрэгжих боломжтой талаар ярилцаж, бидэнтэй мэдээлэл хуваалцаж, АНУ-Монголын Онлайн уулзалт, ярилцлага зохион байгуулж ажиллахыг хүсье.
Их баярлалаа


Имэйл 4 ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст илгээсэн албан бичиг

Номын сан ба Мэдээллийн технологийн холбоо ТББ
Library and Information Technology Association NGO
Image001

2011 оны 8 дүгээр сарын 17-ний өдөр
№ 6
Улаанбаатар хот

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст
Тодруулга, мэдээлэл, дэмжлэг хүсэх тухай
Монгол улсын сум, аймаг, дүүргийн нийт 344[1] гаруй нийтийн номын сангууд нь уншигч бүртгэл, гэрээр ном олгох үйлчилгээнд төлбөр хураамж авч Улсын төсвийн санхүүжилтийн дутуугаа нөхөж ажиллаж байгаа нь бидэнд харамсалтай байна.
Учир нь доорхи ойлголтууд нийгэмд бугшиж, улмаар Дэлхийн улсуудад нийтийн номын санг анх яагаад бий болгосон, хэрхэн хөгжиж ирсэн, цаашид хөгжлийн хандлага нь ямар болж байгааг олж мэдэж, одоогийн байдлаар өөрчлөх алхамууд маш удаан хийгдэж байна.
-        Ихэнх иргэдийн нийтийн номын санг үзэх үзэл нь уншлагын танхимд сууж ном л уншдаг газар, мөнгө төлж карт нээлгэдэг, номыг гэрээр авч уншихад заавал мөнгө төлнө, номын сан бол ашгийн төлөө, бизнесийн байгууллага гэх мэт,
-        Харин номын санд ажиллаж байгаа номын санчид нь бид үйлчилгээнээсээ хураамж авч төсвөө бүрдүүлнэ, алдагдсан болон дутагдсан номыг бид төлнө, номыг гэрээр олгохдоо иргэний үнэмлэхийг нь барьцаанд авч үлдэхээс өөр аргагүй гэх мэт,
Тус холбооны тэргүүн Ж.Бэгзсүрэн миний бие бусад мэргэжил нэгтэнүүдийн хамт 2005, 2010 онуудад АНУ[2], 2009 онд БНХАУ, 2010 онд Словен улсад тус тус зочилж, номын сангийн үйлчилгээтэй нь танилцан, яагаад Монголын номын сангуудын өнөөгийн байдал Дэлхийгээс эрс хоцрогдмол байгааг анзаарч, улмаар уншиж судлаж, зохих ажил хариуцсан мэргэжилтэн, багш судлаач нараас асууж лавласаар өнөөг хүрсэн.
Монгол улс нь 1962 онд ЮНЕСКО-ийн гишүүн орон[3] болсон нь 1949-5-16 өдрийн The Public Library A living force for popular education[4], 1994 оны UNESCO Public Library Manifesto[5] тунхаглалуудад анхаарлаа хандуулах, дахин нягтлан үзэх боломжийг олгож байна.
Иймд ЮНЕСКО-оос батлан гаргасан нийтийн номын сантай холбоотой дээр дурдагдсан болон бусад баримт бичгүүдэд Монголын Үндэсний Комиссын албанаас анхаарлаа хандуулан судлан үзэж, тус номын сан, Монголын Үндэсний номын сан болон номын сангийн төрийн болон төрийн бус байгууллагуудад санамж, зөвлөгөө ирүүлэх, улмаар Монгол улсын Засгийн газрийн бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ажиллахыг хүсэж байна.
Юуны өмнө дээрх сэдвээр дугуй ширээний ярилцлагыг санаачлан зохион байгуулах, номын сангуудын үндсэн үйл ажиллагааг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх, улмаар Олон улсын судлаач, мэргэжилтэнүүдээс урьж ирүүлэх, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ажиллаж байгаа Номын сангийн хуулийн төслийн багт дэмжлэг үзүүлэх гэх мэт бүхий л боломжит арга хэмжээнд анхаарлаа хандуулж,
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос нийтийн номын сангийн сэдвээр авч явуулж байгаа арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллахыг хүсье.
Тэргүүн                                  Ж.Бэгзсүрэн



[1] http://www.mecs.gov.mn/article-626-237.mw
[2] http://pl.ub.gov.mn/ivp_mongolia.html, http://lip-news.blogspot.com/
[3] http://www.natcom-unesco.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=110&Itemid=122
[4] http://unesdoc.unesco.org/images/0014/001474/147487eb.pdf
[5] http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html



= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай