Friday, September 30, 2011

Нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт талархалаа илэрхийлж, цаашдын хүсэлтээ дахин тавъя

Сайн байна уу,

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологийн газар / http://it.ub.gov.mn /-тай харьцаж ажилладаг, энэ байгууллагын мэргэжлийн туслалцаа дэмжлэгт тулгуурлан технологийг үйлчилгээндээ нэвтрүүлдэг нийслэлийн харъяа байгууллагууд, эдгээр байгууллагуудын цахим үйлчилгээг хүртэж, талархдаг олон мянган Монголчуудаас хэн нэгэн нь талархалын үгээ харамгүй бичиж байгаа, бичиж байна, бичиж байгаасай хэмээн хүсэж,

Би, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн, энэхүү нээлттэй захидлаараа доорхи амжилт, хамтын ажиллагаагаа дурсан, цаашдын хүсэлтээ дахин илэрхийлье гэж бодлоо:

2009-6-16 өдрөөс тус номын сан нь http://pl.ub.gov.mn домайн нэрийг нээлгэж авч, улмаар Жоомла систем дээр суурилсан шинэ вэбийг host хийж, бид ашиглаж эхэлсэн.

2011-1-12 өдрөөс mail.pl.ub.gov.mn домайн нэрээр байгууллагын имэйл хаягийг ашиглаж эхэлсэн ба мөн уншигч, ажиллагсадын имэйл листийг үүсгэн ашиглаж байна.

2011-3-9 өдрөөс koha.pl.ub.gov.mn домайн нэрийг бүртгүүлэн авч, Номын сангийн онлайн програм Коха-г ажиллуулж, энэ системийг үйлчилгээнд 2011-5-31 өдрөөс хойш ашиглаж байна.

2009, 2010 онуудад НМТГазраас зохион байгуулсан харъяа байгууллагуудын МТ-ийн мэргэжилтэнүүдэд зориулсан сургалтанд оролцож, шинэ мэдээ, мэдээллийг хүлээн авч, ажилдаа ашиглаж ирсэн.

Дээрх бүх үйлчилгээ нь ямар нэг хураамж төлбөргүй байдгаас гадна дээрх вэб, имэйл серверүүдийн аюулгүй ажиллагаанд санаа зоволтгүй, итгэлтэйгээр үйлчилгээндээ ашиглаж байдаг нь бидэнд үнэхээр тохирсон, эрэлт хэрэгцээг хангасан байдаг.

Цаашид,

1.    2009 оноос хойш яригдаж байгаа Салбар номын сангуудыг интернэтийн сүлжээнд холбох, үүнээс багтаамж сайтай ХУД, СХД дэх салбар номын сангуудыг эхний ээлжинд, БЗД дэх салбар номын санг хоёр дах ээлжинд, ЧД дэхь салбар номын санг ашиглалтанд орох үед Нийслэлийн шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбуулах асуудлыг шийдвэрлэж туслана уу.
Ингэснээр салбар номын сангуудад Дотоодын интернэт төлбөргүй ирэх, Номын сангийн онлайн програмыг шууд ашиглах, Уншигчдын нэгдсэн бүртгэл эхлүүлэх гэх мэт давуу талууд гарч ирнэ.
2.    МУ-ын УИХ-аас 2011-6 сард батлаж, 2011-12-1 өдрөөс мөрдөж эхлэх Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн /http://it.ub.gov.mn/images/pdf/huuliinzuram.pdf/ хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын зааварчилгаа, гарын авлага бүхий сургалт, шаардлагыг ирүүлэх,
хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

No comments: