Tuesday, October 18, 2011

Миний мэргэжил Нийслэлийн хөгжилд шилдэг санааны уралдаанд


Minii Mergejil Niisleliin Hogjild_shildeg sanaanii yraldaand_Hotiinnomiinsangaas.docx Download this file
“Миний мэргэжил нийслэлийн хөгжилд” сэдэвт
шилдэг санааны уралдаанд
Сэдэв: Нийслэлийн иргэний төлөвшил, боловсрол, хувийн соёлыг
т
өлөвшүүлэхэд Номын санчийн үүрэг, оролцоо
Бид Номын санч гэдэг мэргэжлийг ном авч өгдөг хүн, номын санг очиж суугаад ном уншдаг газар гэж ойлгосоор, тэгж ойлгогдохоор үйлчилсээр өнөөдрийг хүрсэн.
Үнэндээ номын сан, номын санч гэдэг нь Монголчууд бидний бий болгосон мэргэжил, ажил үйлчилгээ биш, тэртээ 1800-аад онд must be free, must lend books, and must have open access to shelves гэсэн үзэл санаагаар Англи, АНУ-д бий болсон орчин үеийн Нийтийн номын сангийн хувилбар[1],1921 оноос анхны судар бичгийн хүрээлэн, тэр дундаа 1946 оны үеэс Монголд анхны нийтийн номын сангууд болон орж ирж, 1990-ээд оныг хүртэл нийтэд нээлттэй, төлбөр хураамжгүйгээр үйлчилж иржээ.
Харин Монгол улс хөгжлийнхөө чиг хандлагыг өөрчилж, Ардчилалын замыг сонгож Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1989 оноос Монгол улс даяар уншлагын газрууд, нийтийн номын сангууд санхүү мөнгөний бэрхшээлээс болж хаалгаа цувран барьсаар, өнөөдөр өөрийн үйл ажиллагааны орлогоор төсвийн дутуу санхүүжилтээ нөхсөн сум, аймаг, дүүрэгт 344 нийтийн номын сан[2] үлджээ. Гэтэл Дэлхийн улсуудад нийтийн номын сангууд нь анхны утгаа алдалгүй, нийт иргэддээ төлбөр хураамжгүйгээр аливаа мэдээллийг хүртэх боломжийг олгосон хэвээр байна.
Монголын 344 нийтийн номын сангуудын 5 нь буюу СБД, ЧД, БЗД, ХУД, СХД дэх номын сангууд нь Хотын нийтийн төв номын сан гэж нэрлэгддэг. БГД нь нийтийн номын сан байхгүй. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн номын сангууд нь тухайн дүүргийнхээ соёлын төвдөө харъяалагддаг.
1.   Өөрийн эрүүл мэнд, зан суртахуунаа таньж мэдэх, сонирхолоо хөгжүүлэх ном, хэвлэл худалдан авч унших, интернэтийг хэрэглэж суръя, ашиглая гэхэд нилээдгүй зардал мөнгө шаардагдахыг хүн бүр мэднэ.
2.   Мөн уншдаг ном, цуглуулдаг мэдээлэлээрээ сонирхол нь ижил хүмүүс хаана цуглаж, ярилцаж, чөлөөт цагаа өнгөрөөх нь тодорхой биш л байна.
Дээрх хоёр шалтгааныг Нийтийн номын сангууд нь байхгүй болгож, улмаар мэдлэг мэдээлэлтэй иргэдийг бэлтгэж чадахыг UNESCO Public Library Manifesto тунхаглал[3]аараа Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн тул бидний дэвшүүлж байгаа шилдэг санаа гэвэл:
БСШУЯамны сайдын багцаас санхүүжүүлж чадахгүй байгаа үлдэгдэл төсвийн дутагдалаа Нийслэл хот, Дүүргийн засаг даргын багцаас санхүүжүүлдэг тогтолцоонд шилжүүлэх,
ингэснээр Номын санчид нь жил бүр төлдөг  уншигч бүртгэл, өдөр бүрээр төлдөг гэрээр олгосон номын хураамж төлбөрийг цуглуулах, санхүүдээ тушааж, тооцоо хийснээр цалин, ус дулаан гэх мэт урсгал зардлаа гүйцээж, мөн үйлчилгээний орлогоосоо цалин дээрээ 30 хувийн урамшуулал авахын төлөө анхаарлаа хандуулах биш,
Нийтийн номын сангууд нь нийт иргэдэд жинхэнээсээ хаалгаа дэлгэж, төсвийн мөнгөөр худалдан авч бүрдүүлсэн номын фондоо, цахим номууд, интернэтээ төлбөргүй ашиглуулахад анхаарлаа хандуулж, олон нийтэд чиглэсэн олон төрлийн үйлчилгээг бий болгож чадна.
Ийнхүү, өнөөдөр нийтийн номын сангууд нь
-  иргэн бүрт нээлттэй, эрх тэгш үйлчилдэг,
-  мэдээлэл олж авахдаа хамгийн эхэлж ханддаг үйлчилгээний нээлттэй орчин,
-  өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа бие даан хөгжүүлэхэд нь туслах орчин,
-  техник технологид суралцах, ашиглах, улмаар амьдралын чанараа дээшлүүлэхэд нь зөвлөж, тусладаг байгууллага
 болж өөрчлөгдөх үр дүнд хүрэхийн тулд  бид санхүүжилтийг бүтэн болгох шилдэг санаагаа дэвшүүллээ.
Нийтийн номын сангуудын үндсэн үйл ажиллагааг төсвөөс бүтэн санхүүжүүлснээр өөрөөр хэлбэл хүн бүрт мэдээлэлд хандах, ном, интернэт унших, номын сангаас зээлж авч яваад унших эрхийг нь өгснөөр Ардчилсан Монгол улсын тэгш эрхтэй иргэн болгоны хөгжлийн зам дэлгэгдэнэ.
Одоо номын санч хүн ном авч өгдөг хүн биш, эсвэл номын манаач хүн биш, харин нийгмийн харилцаанд соёлтой, мэдлэгтэйгээр оролцох иргэдийг бэлтгэх их өргөөний мэргэжилтэн болно.
Нийтийн номын сангууд нь үндсэн үйл ажиллагааны зардал буюу жилийн төсвийн бүтэн санхүүжилттэй болсноор, Уншигч бүртгэл, Гэрээр ном олголтыг төлбөргүй үйлчилгээ болгож, ингэснээр иргэн бүрт номын сангийн нөөцийг ашиглуулахад, Барилга байшин, Техник хэрэгслэлийн шинэчлэлт, Үйлчилгээгээ өргөтгөх зэрэг нэмэлт хөрөнгө оруулалтыг иргэд байгууллага, компани аж ахуйн нэгжийн хандив туслалцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулж, мэдлэгт суурилсан эдийн засаг, цахим засаглалд оролцох чадвартай иргэдийг бэлтгэхэд хүчин зүтгэнэ.
Эцэст нь Дэлхийн улсуудад хотын захиргаа нь нийтийн номын сангаа хажуудаа байлгаж, хотын татвар төлөгчийн мөнгөөр шууд санхүүжүүлж, иргэдээ мэдээллээр хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийг интернэтээс төвөггүй мэдэж болно.
Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нийтийн номын сангуудыг бий болгоё, хөл нийлүүлэн алхах иргэдийг бэлтгэхэд нэг алхам хийцгээе.
Саналыг дэвшүүлсэн:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн, утас: 99861326, имэйл: mcl_begee@yahoo.com
= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

No comments: