Wednesday, November 16, 2011

МҮНС-ийн 90 жилийн ойн ЭШХуралд танилцуулах илтгэл: "Нийтийн номын сангийн үйлчилгээний чиглэл, зорилгын өөрчлөлт"

Энэ жил, 2011 онд олон түүхт ойнууд, тэр дундаа  Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Монголын Үндэсний номын сангийн 90 жилийн ой тохиож байгааг хэн бүхэн мэднэ.

Хувь хүний хувьд, энэхүү 2011 оныг Мэдээллийн эрх чөлөөний болгоё хэмээн хүсэн мөрөөдөж, тэмүүлж, доорхи нийтлэлүүдээ бичиж, мөн ажил дээрээ 1-5 ангийн сурагчдад номын сан төлбөр хураамжгүй үйлчлэх, олон нийтийн хөтөлбөр зохион байгууллагддаг өрөөтэй болох, мэдээллийн технологийн мэдлэгээ хуваалцацгаах клубыг удирдах гэх мэт санал, санаачлага гарган, хамт олноороо дэмжүүлж хичээн ажиллаж байна.
2011-2-1 өдөр  http://begzsuren.blogspot.com/2011/02/blog-post.html хуудсанд
Хүний мэдээлэл олж авах эрхийг ижил тэгш хангах эхлэл тавигдлаа
2011-6-21 өдөр http://jbegzsuren.posterous.com/58009640 хуудсанд
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль ба Нийтийн номын сан
Монголын Үндэсний номын сангийн 90 жилийн ойн Эрдэм шинжилгээний хуралд "Нийтийн номын сангийн үйлчилгээний чиглэл, зорилгын өөрчлөлт" илтгэлээ бэлтгэн, өнөөдөр 15 цагт МҮНСангийн хурлын танхимд танилцуулах болсондоо мөн баяртай байна.


Илтгэлийн танилцуулга файл:

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн


No comments: