Monday, November 14, 2011

2011-11-18-ны 15:30-17 цагт iPad, iPhone, iPod болон бусад төхөөрөмжийг хэрхэн ашигладаг туршлагаа хуваалцана

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт Мэдээллийн технологийн мэдлэгээ хуваалцацгаая сэдэвт уулзалт-сургалт явагдаж байгаа.

Энэ 7 хоногт бид ухаалаг гар утас, цахим уншигч төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглаж байгаа туршлагаа бидэнтэй хуваалцахыг эрхэм таниас хүсэж, хүрэлцэн ирж оролцох, эсвэл Skype-аар дамжуулан холбогдож, туршлагаа хуваалцахыг урьж байна.

Өнөөдрийн байдлаар, тус номын сангийн хараагүй иргэдэд үйлчилдэг DAISY цахим номын төвийн ажилтан М.Цэнгэл /хараагүй залуу шүү/ бидэнтэй энэ өдрийн сургалтанд нэгдэхээ илэрхийлээд байна.
Тэрээр 2011 оны 7 сард АНУ-ын Засгийн газрын хөтөлбөр, дэмжлэгтэйгээр АНУ-ын номын сангууд, хараагүйчүүдийн байгууллагуудтай очиж танилцсан.

Мэдээллийн технологийн мэдлэгээ хуваалцах энэхүү 7 хоног тутмын арга хэмжээнд оролцоход ямар нэг бүртгэл, мөн хураамж төлбөр шаардлагагүй, Зөвхөн таны чин хүсэл, хүн чанар л таныг хөтлөн ирэх болно.

Технологийн дэвшил бидэнд Ямар ирээдүйг авчрах вэ?
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн



No comments: