Saturday, December 24, 2011

The Rhythm Road хөтөлбөр Монголд арга хэмжээнээс хийсэн тэмдэглэл

- Монголчууд бид бүхнийг мөнгө төлж үздэг нь надад үнэхээр таалагдахгүй байна?
- Мөнгө төлөхгүй үздэг зүйл нь гадаа, гудамжинд л явагдаж байна?
- Гэтэл Монголчуудад соёл урлагийн хөтөлбөрүүд, тоглолтууд маш их үгүйлэгдэж байгаа нь олон хүн ирсэнээс харагдаж байна.
- Гагцхүү мөнгөө төлж чадсан нь үзээд өнгөрдөг тоглолтууд биш, зардлыг нь улсын төсөв, хандивлагч байгууллагууд бүрэн дааж, олон нийтэд зориулсан Соёл урлагийн тоглолтууд олон байгаасай.
Монгол улсын Филармонийн концертын зааланд 2012-12-20 өдрийн 19-21 цагийг өнгөрүүлэх үед надад дээрх бодлууд төрсөн юм.

Энэ өдрийн энэ цагт JAZZ at Lincoln Center болон АНУ-ын Засгийн газраас хамтран хэрэгжүүлдэг The Rhythm Road хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад жааз хөгжмийн дөрвөл хамтлаг Kate McGarry Quartet зочилж, хөгжмийн сургуулийн багш оюутануудтай уулзалт хийж, асрамжын газруудад очиж тоглолтоосоо үзүүлж, улмаар энэхүү Филармонийн концертын зааланд тоглолт хийж байгаа энэ байлаа.

Хотын нийтийн төв номын сан нь Америкийн ЭСЯ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Америкийн төвийг ажиллуулдагийн хувьд ийм төрлийн арга хэмжээнүүдийн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, уншигч хэрэглэгчиддээ түгээдэг.
Энэхүү тоглолтыг үзэх урилгыг төлбөргүй тараасан ба жааз хөгжим сонирхогч хэн бүхэн үзэж сонирхох боломжтой байлаа.

The Rhythm Road хөтөлбөрийн танилцуулгыг дараах вэбүүдээс уншиж танилцаарай.
http://www.jalc.org/theroad/
http://exchanges.state.gov/cultural/ama.html
Монголчууд бид өөрийн соёл урлагаа Ийм маягаар нэг биш нилээд, тогтмол үзэх юмсан.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

No comments: