Wednesday, August 31, 2011

Би Номын санд ажилладаг учраас Номыг гэрээр төлбөргүй авна, Хугацаа хэтэрч буцааж авчирсаны Зөрчлийн хураамжийг төлөхгүй

Би Номын санд ажилладаг учраас Номыг гэрээр төлбөргүй авна, Хугацаа хэтэрч буцааж авчирсан ч хэтэрсэн хоногийн торгууль төлөхгүй!

Ийм сэтгэхүйтэй номын санчид төдийгүй тасгийн дарга Хотын нийтийн төв номын сангаар дүүрэн шахуу байна.
Ийм байж болох уу?

Уул нь нийслэлийн харъяа, БСШУЯамны сайдын төсвийн багцаас санхүүждэг, Соёл урлагийн салбарт хамаардаг энэхүү

Хотын нийтийн төв номын сангийн ажиллагсадын дээрх ухамсарт байдал өмнө нь ч байсан, 2009 онд тооцоо бүртгэлтэй, уншигч үйлчлүүлэгч нартайгаа адил болгох гэж Захирлын тушаал гарсан боловч, бас л замхарч, өнөөдөр энэ асуудал нь номын санч, компьютерийн програм зохиосон мэргэжилтэн хоёрынх нь маргадаг сэдэв болчихоод байна?

Өнгөрсөн түүхээ муулж муухайгаар ярихгүй байхыг хичээж, Одоогоос засаж залруулаад явъя хэмээн 2009 оноос хойш хэдий мэрийсэн ч өнөөдөр энэ мунхаг, ардчилсан биш байдлыг дэлгэж ярьж, шийдвэр гаргадаг хүмүүс байдаг бол Таслан зогсоох тухай шийдвэр нь иртэл бичихээс өөр аргагүй болжээ.

Би
-       номын санд ажилладаг,
-       эзэнгүй алдагдсан, дутагдсан номуудаа бид л төлдөг,
-       цалин багатай учраас,

үр хүүхэддээ, найз нөхөддөө, дарга нартаа, хамаатанууддаа би ном авч өгөх эрхтэй, чамаар заалгахгүй гэж бодож ирсэн, бодож байгаа, бодсоор байх Номын сангийн ажилтануудаас

хамаатан хэн нэгний гуйж асуусан ном нь манай номын санд байгаа бол

Гэрээр төлбөр хураамжгүй хамгийн ихдээ 7 хоногоор
/одоогийн журмаараа 1 ном 1 хоногт 100 төгрөгийн хураамжтай, бас уншигч-үйлчлүүлэгч иргэний үнэмлэхээ номынхоо оронд үлдээх ёстой/
авч өгөөд,

улмаар тухайн ном нь хоног хэтэрч буцаж ирсэн бол ямар ч хоног хэтэрсэн зөрчлийн хураамж төлөхгүй
/одоогийн журмаараа 1 ном 1 хоног хэтрэхэд хоног тутамд 1000 төгрөг төлнө/ гэж маргаж, эсвэл чимээгүйхэн санхүүгийн ажиллагсадтайгаа зохицоод яваад байгааг яах вэ?

Аливаа зүйлд учир начир гэж буй, өвчин зовлон, ар гэрийн гачигдал, номын сан ажиллаагүй өдрүүд гэх мэт хүндэтгэх олон шалтгаанаар Компьютерийн системд бүртгэгдэж, тооцоологдсон Зөрчлийн хураамжийн 1000-180000, 240000 төгрөгийн төлбөрийг Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч нь уншигч-үйлчлүүлэгчийн өргөдөл дээр үндэслэн Програмыг зохиож, үйлчилгээнд нэвтрүүлж, хариуцаж байгаа Мэдээллийн технологийн ажилтантайгаа нийлж, мэдээллийн санд Тоон дээр өөрчлөлт хийж, Санхүү дээрх тооцоо хэвийн тулдаг байх аргыг хэрэглэж байгаа ч,

Номын санчид хоног хэтрүүлсэн номын Зөрчлийн хураамжаа төлөх дургүй, бас хүсэхгүй байна.

Уул нь бол, нийтийн номын сан Нийт иргэдэд эрх тэгш буюу аливаа ялгаварлалгүйгээр үйлчлэх ёстойг 1994 онд ЮНЕСКО байгууллагаас Нийтийн номын сангийн тунхаглал гэдэг баримт бичгээрээ Улс орнуудаас хүссэн байтал, Монгол улс, Хотын нийтийн төв номын сан Хэзээ биелүүлэх нь энэхүү гомдлыг бичиж байгаа надад харагдахгүй байна. Харамсалтай байна.

Дөнгөж сая Ном буцаалтын номын санч, 8 сарын 19-ны хоног хэтрүүлж номоо хасуулсан 2-3 номын санчдын Зөрчлийн хураамжийг 0 болгож өгсөнгүй гээд надад уурлаад л гараад явлаа.

Би ардчилал буюу хүн бүхэнд тэгш боломж олгодог нийгэмд дуртай!
Ж.Бэгзсүрэн

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Ёстой сонин хүслүүдийн нэг: Хүн бүрийн хүсэл нэг л өдөр биелдэг учраас

Хүн бүрийн хүсэл нэг л өдөр биелдэг учраас
Би ч гэсэн бас нэг хүслээ өнөөдөр эрхэм танд дэлгэе.

Хэрвээ та, таны хамаатан Циркийн зүүхэн урд талын 31-р сургуульд ойрхон эсвэл энэ сургууль руу 1-р ангийн сурагч 15 минутанд алхаад хүрэх зайнд амьдардаг бол миний хүслийг цааш нь уншаарай.

Хэрвээ таны гэр бүл, хамаатаны тань гэр бүл ЕБС-ын бага, дунд, эсвэл цэцэрлэгийн ахлах насны 1-2 хүүхэдтэй бол миний хүслийг цааш нь уншаарай.

Хэрвээ та хамгийн хайртай хүүхэд/үүд, хамаатаныхаа хүүхэд/үүдийг Нөхөрсөг, Тусч, Хамтач, Өөрөөрөө бахархагч зан төлөвтэй Монгол хүүхэд болгож өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг бол миний хүслийг цааш нь уншаарай.

Яг л таны амьдарч байгаа газраас 31-р сургуульдаа суралцаж, Яг л таны хүсч байгаа шиг хүмүүжлийг таны хүүхэд/үүдэд үлгэрлэн үзүүлж зааж сургаж өгч чадах 6,10,12 настай 3 хүүхдийг та сургууль хичээллэдэг өдрүүдэд Гэртээ байлгавал ямар вэ? Ямар сонин асуулт вэ, дахиад нэг, нэжгээд уншъя даа?

Аа, ойлголоо, хөдөө байгаа 3 хүүхдээ хотод ЕБС-д сургах гэсэн нэгэн айл арга бодож, хүүхдийг нь гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байлгах айлыг хайж байгаа юм байна. Сонин юм даа? Энэ айлд хэн яахаараа зөвшөөрч, 3-ийн 3 хүүхдийг нь 7 хоногийн хичээлийн 5 өдөрт гэртээ байлгах юм бол?

Энэ 6, 10, 12 настай гурван хүүхэд бол Морин хуур тоглох, Ардын бүжиг бүжиглэхийг Монголын хүүхдийн ордоны дугуйлангаас сурсан, Ямаха хөгжим тоглох, Хөгжимт хөдөлгөөнт дасгал хийхийг бие даан суралцсан, бас болоогүй дуу шүлэг, зургийн авъяастай, юу чаддагаа та гэр бүлд орой болгон сонирхуулж, хамтдаа хөгжилдсөнд ч чадна, яагаад тэгж хэлэх вэ гэхлээр Энэ хүүхдүүдийн тухай гэрт нь ирж хоносон, Шагайн болон бусад тоглоомуудыг заалгасан, авъяас чадварыг нь харсан Гадаад хүмүүс /couchsurfer/-ийн бичсэн блогууд, фото зургууд, бүр баримтат кино нь хүртэл Интернэтэд байна. Тэд хөгжилтэй, бүтээлч байхыг үзүүлж өгнө!

Ямар сонирхолтой юм вэ, ийм хүүхдүүдтэй айл хаана байдаг юм бол, яагаад заавал 31-р сургуулиас 15 минутын зайтай байр хайгаад байгаа юм бол?

Тийм ээ, Дарь эхээс Цирк хүртэл Дарь эхийн автобусаар сургуульдаа, дугуйландаа ирж, очих цагаа Таны хүүхдүүдтэй өнгөрүүлэхийг тэдний аав ээж нь зөвшөөрсөн юм, Хамтдаа Хөгжих, Хүмүүжих боломжийг олгох Азтай айл Хэнийх вэ?

Таны хүүхэд/үүд Бямба, Ням, Сургуулийн улирлын амралт, Зуны амралтаараа, Хүссэн өдрөө энэ 3 хүүхдийн гэрт амьдарч, яг л энэ 3 хүүхэд шиг Сүү цагаан идээ, Эрүүл агаар, Зөв хооллолт, Тугал бяруутай ноцолдоно.

Хэрвээ та сонин хачин хүсэлтийг ойлгож, таны одоогийн амьдарч байгаа орчин дээрх шаардлагыг хангаж байгаа бол, илүү ихийг лавлан асууж, сонирхохыг хүсвэл 99861326 утас руу залгаж, энэхүү 3 хүүхдийн аав Ж.Бэгзсүрэнтэй, улмаар ээж Б.Мөнгөнсоёмботой нь ярилцахаас яах билээ?

Баярлалаа,

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Tuesday, August 30, 2011

couchsurfing -ийн тухай чат

(5:24:23 PM) Миний найз: hi
(5:25:01 PM) mcl_begee: сайн байна уу
(5:24:45 PM) Миний найз: ажил сайн уу?
(5:25:13 PM) mcl_begee: ажил тань бүтэмжтэй сайн, зав чөлөөгүй байгааг
(5:25:19 PM) mcl_begee: би уншиж мэдэж байгаа :-)
(5:24:59 PM) Миний найз: хэхэ
(5:25:28 PM) mcl_begee: номын сангийн ажил нам тайван даа
(5:25:05 PM) Миний найз: харин ажил жаахан ихтэй л байна
(5:25:45 PM) mcl_begee: нилээн хэдэн сервертэй болж л байна, КОЙКА
(5:25:51 PM) Миний найз: танай дээр зарим нэг ажилд чинь тусламаар санагдах юм
(5:25:53 PM) mcl_begee: -ийн хөрөнгө оруулалтаар 2 ч сервер авсан
(5:25:57 PM) Миний найз: даанч энэ цаг зав нэг л болж өгөхгүй
(5:26:02 PM) Миний найз: аахн
(5:26:09 PM) Миний найз: ямар зориулалтаар ашиглах гэж байна даа?
(5:26:18 PM) mcl_begee: санаа байхад болно оо болно, чиний туслалцааг авч ч байсан, цаашдаа ч авна аа :-)
(5:26:29 PM) mcl_begee: http://koha.pl.ub.gov.mn
(5:26:50 PM) mcl_begee: гээд Вэб суурьтай номын сангийн Коха гэдэг систем 5 сараас ажиллаж эхэлсэн
(5:27:31 PM) Миний найз: аахн
(5:27:37 PM) Миний найз: давгүй эд бололтой
(5:27:50 PM) mcl_begee: www.couchsurfing.org нь Хэнд ч хэрэгтэй вэб шүү
(5:28:00 PM) Миний найз: чамаас CouchSurfing-ийн талаар асуух гээд л ...
(5:28:04 PM) mcl_begee: би чамд уул нь танилцуулж л байсан даа :-( гэвэл яана вэ
(5:28:09 PM) Миний найз: би New York явах санаатай
(5:28:14 PM) mcl_begee: зөв зөв
(5:28:16 PM) mcl_begee: одооноос
(5:28:21 PM) Миний найз: буудал гэхээр нийт 600$ болох гээд байна
(5:28:25 PM) mcl_begee: profile-аа үүсгээд
(5:28:42 PM) Миний найз: тэгээд үүгээр дамжуулаад айлд хонож болдог юм болов уу гэж бодоод л хэхэ
(5:28:47 PM) Миний найз: хонуулахгүйгээр ...
(5:28:49 PM) mcl_begee: New York-ийн couchsurfer-үүдтэй холбогдож
(5:29:24 PM) mcl_begee: айлд хонохоосоо өмнө, New York-ийг мэдэхгүй булан тохой болгоноо асууж мэдэж болно шүү дээ
(5:29:49 PM) mcl_begee: мэдээж хэрэг, чамтай танилцаж, хууч хөөрч, гэртээ байлгахыг зөвшөөрөх Хүн олдоно оо
(5:30:10 PM) Миний найз: хэд хонож болдог юм бэ?
(5:30:12 PM) mcl_begee: гол нь чи өөрийнхөө profile-ийг сайн тодорхой бичих
(5:30:33 PM) mcl_begee: төд хонуулна гэсэн хязгаарлалт хаана ч байхгүй
(5:30:59 PM) Миний найз: би буцах замаараа орох болохоор жаахан ачаатай байх юм
(5:31:03 PM) Миний найз: санаа зовоод л байна хэхэ
(5:31:04 PM) mcl_begee: зөвхөн чиний мэдээлэл, имэйл болон Чиний холбоо барьж байгаа хүний хүсэл, зөвшөөрснөөс л хамаарна
(5:31:22 PM) mcl_begee: ачаа асуудал биш ээ
(5:31:32 PM) mcl_begee: Аялагч хүн гэдэг чинь
(5:31:46 PM) mcl_begee: нуруундаа томоос том үүргэвчтэй л байдаг шүү дээ :-)
(5:32:30 PM) mcl_begee: чи couchsurfing-ийн үндсэн зарчмуудыг өөрөө уншиж ойлгоорой, Чамайг хонуулсаныхаа төлөө мөнгө авахгүй ч гэсэн
(5:32:45 PM) mcl_begee: чи Яг л хамаатныдаа очиж байгаа мэт сэтгэж
(5:33:14 PM) mcl_begee: бодох хэрэгтэй
(5:33:36 PM) Миний найз: хэхэ
(5:33:43 PM) Миний найз: сонирхолтой санагдаад л байна
(5:33:45 PM) mcl_begee: би ноднин 10 сард Washington D.C.-д Eugene гээд залуугийнд 3 хоносон
(5:34:08 PM) Миний найз: хэхэ
(5:34:15 PM) mcl_begee: medical antropolgy чиглэлээр сурдаг хар залуу байсан
(5:34:16 PM) Миний найз: ер нь нэг айлд олон хонохгүй байх нь зөв үү тээ
(5:34:51 PM) mcl_begee: манай гэрт 1 сар болж байсан 2 франц байдаг, бид нартай сайхан л байсан
(5:35:12 PM) mcl_begee: бүр сүүлдээ манайд Франц хоолоо хийж, биднийг дайлаад л
(5:35:37 PM) mcl_begee: бид нар ч Ардын эмнэлэг, Физикийн хүрээлэн, юу дуртай очих газрыг нь зааж өгөөд л сайхан байсан
(5:35:52 PM) mcl_begee: тэгэхлээр 1 айлд олон хонох хүсэлтээ бичихэд тэр айл
(5:35:57 PM) mcl_begee: яаж хүлээж авч байгаагаас
(5:36:20 PM) mcl_begee: шалтгаалж, дахин өөр нэг couchsurfer олж, холбоо тогтоох эсэхээ шийдэхгүй юу даа
(5:37:23 PM) mcl_begee: чи бүртгүүлсэн байна уу
(5:37:42 PM) mcl_begee: профайлыг чинь үзье
(5:37:47 PM) Миний найз: бүртгүүлж л байна хэхэ
(5:37:56 PM) mcl_begee: ок ок
(5:38:25 PM) Миний найз: нэг postcard ирэх ёстой юм уу?
(5:38:40 PM) mcl_begee: үгүй дээ,
(5:38:44 PM) mcl_begee: чи заавал
(5:39:04 PM) Миний найз: тэр дээр байгаа дугаарыг оруулаарай гэнээ хэхэ
(5:39:09 PM) Миний найз: хэзээ ирэх юм бол доо
(5:39:31 PM) mcl_begee: би үнэндээ бол 2008 онд бүртгүүлсэн тул, одоо бүртгэл нь яаж өөрчлөгдсөнийг мэдэхгүй
(5:39:40 PM) mcl_begee: гэхдээ always free гэдгийг нь сайн мэднэ
(5:40:19 PM) mcl_begee: чи get verified хийх хэрэггүй шүү
(5:41:02 PM) Миний найз: аахн
(5:42:28 PM) Миний найз: бас ажилтай хог байна шүү тээ хэхэ
(5:42:48 PM) mcl_begee: profile чамайг нөгөө хүмүүст илэрхийлнэ шүү дээ
(5:43:20 PM) mcl_begee: бас чи холбоо барих New York-ийн хүмүүсээ олохдоо Тэдний профайлыг маш сайн уншиж
(5:43:32 PM) Миний найз: аахн
(5:43:34 PM) mcl_begee: мэдсэний дараа имэйлээ бичихгүй бол Шараа болно шүү
(5:43:55 PM) Миний найз: яаж шараа болох уу?
(5:44:59 PM) mcl_begee: яахав дээ, жишээлбэл, Надаас couch асууж байгаа хүн Миний нэрийг .... гэж бичээрэй гэснийг нь уншилгүй Нэр нь энэ юм чинь гээд биччихвэл, тэр хүн чамайг өөрийнх нь профайлыг бүрэн уншаагүй гэдгийг төвөггүй мэдэж
(5:45:05 PM) mcl_begee: шууд л зөвшөөрөхгүй хариу өгөх тал бий
(5:45:24 PM) Миний найз: аахн
(5:45:47 PM) Миний найз: за энийг дараа нэг тухтай сууж байгаад бөглөе хэхэ
(5:45:52 PM) Миний найз: бас их цаг орох бололтой
(5:46:23 PM) mcl_begee: ер нь бол тухтай суух хэрэгтэй
(5:46:44 PM) mcl_begee: couchsurfing-ийн системээ сайн уншиж ойлгоорой гэж дахин зөвлөе
(5:46:59 PM) mcl_begee: чамайг profile-аа дууссаны чинь дараа би Refence бичиж
(5:47:06 PM) Миний найз: хэхэ
(5:47:09 PM) mcl_begee: бас Friends болно оо
(5:47:41 PM) mcl_begee: Reference бичиж, Friends болж, бас магадгүй Vouch хийх боломжтой юм
(5:47:54 PM) Миний найз: Vouch нь яадаг юм?
(5:47:55 PM) mcl_begee: гэхдээ одоогоор Vouch хийж хараахан болохгүй л дээ
(5:48:07 PM) mcl_begee: итгэлцлийн л үнэлгээ юм даа
(5:48:16 PM) mcl_begee: хувь хүн талаасаа гэхээс илүү
(5:48:35 PM) mcl_begee: couch surfing-ийн үйл хэрэгт хэр итгэлтэйг харуулна аа :-(
(5:53:31 PM) Миний найз: аахн
(5:53:35 PM) Миний найз: их сонирхолтой эд бололтой шүү
(5:53:51 PM) mcl_begee: гоё систем ээ
(5:54:41 PM) mcl_begee: Миний профайл: http://www.couchsurfing.org/jbegzsuren
(6:23:22 PM) Миний найз: баярлалаа
(6:23:28 PM) Миний найз: ер нь бодоод байсан чинь буудал гэж байхаар
(6:23:33 PM) Миний найз: аялсан шиг аялаад
(6:23:42 PM) Миний найз: хүмүүстэй танилцаад, найзлаж нөхөрлөсөн нь гоё юм байна
(6:23:48 PM) Миний найз: буудалд уйдаж суухаар хэхэ
(6:36:41 PM) mcl_begee: яг үнэнэ

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

TEDxUlaanbaatar арга хэмжээ - Technology, Entertainment, Design -ны хослол

2011-8-20 өдөр Уламжлалаа дээдэлж Ирээдүйг бүтээе гэсэн уриатай TEDxUlaanbaatar гэдэг гайхалтай үйл явдалд оролцсондоо би баяртай байгаа.
Энэ үйл явдалд үзэгчээр оролцох эрх буюу http://guestlistapp.com/ -аар үүсгэгдсэн QR кодтой цахим билетийн PDF файлыг төлбөр хураамжгүйгээр, имэйлээрээ хүлээн авсанаас, мөн
би Энэ үйл ажиллагаанд зориулж өөр загвараар нэрийн хуудсаа бэлтгэснээр гайхамшиг эхэлсэн.
Өмнөх нийтлэлээрээ TEDxUlaanbaatar арга хэмжээ хэрхэн эхэлснийг бичсэн ба энэ удаад хэрхэн гайхалтайгаар үргэлжиж, дууссаныг өгүүлнэ. Ингэхдээ өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр үлдсэн үг үсгээ холбох, мөн диктафонд бичигдсэн дуун бичлэгийг дахин сонсох арга замыг ашиглалаа.
Хэсэг болгонд Монголын нууц товчоо рестораны / http://mongoliansecrethistory.mn / хамт олны бэлтгэсэн амттай сайхан хоол хүнс, ундаа ус, мөн бусад спонсоруудын бидэнд олгосон тав тухтай орчин байсан учраас доорх нийт 9 цагийн илтгэл, дуу хуур бүхий арга хэмжээнд хүн ядрахгүй, харин ч улам татагдаж, сонирхож оролцсон гэдгээ илэрхийлье.

Арга хэмжээний 1-р хэсэг: Өнгөрсөн түүхээ судлах нь

Энэ хэсэг Уртын дуу, морин хуурын эгшгээр эхэлж, Далай багшийн илгээлтийг сонсож, дараах илтгэлүүдийг сонсож, уран нугаралтыг биширсэн.
-       Монголын уламжлалт номын соёлын тухай Гандантэгчинлэн хийдээс / http://www.gandan.mn / илтгэгч Батаагийн Бүрнээ / http://www.tedxulaanbaatar.com/#!/батаагийн-бүрнээ-2 / -ийн лекцийг сонсов.
13-р зууны эхээр индранел эрдэнийн хар өнгөтэй цаасан дээр бичигдсэн Бурхан багшийн айлдсан Жадамба судраас эхлээд Жамбалдорж ламын бүтээл Анагаах ухааны судар гэх мэт маш олон бүтээл Гандантэгчинлэн хийдийн номын санд хадгалагдаж, хэрэглэгддэг нь бахархалтай.
Ганжуур судрын эхний ботийг Га гэж нэрлэдэг юм байна, Эртний ховор нандин судар бичгүүдийн үргэлжлэл болгож өнөө цагт 5 метр гаруй өндөр Мандзушир бурхан бүтээж байгаагаа батлан хэлж, зэсэн дээр сийлж бүтээж буй ном судраасаа авчирч үзүүлсэнд бахархаж, баяслаа.
-       Английн University of Reading их сургуулийн судлаач Jo De Baerdemaeker http://www.tedxulaanbaatar.com/#!/жо-де-баэрдэмаэкер -ийн Төвд бичгийг тоон хэлбэрт оруулсан судалгааны ажил дээр үндэслэн хийж байгаа 2011 оны 5 сард эхэлсэн дараагийн судалгаа болох Монгол бичгийн хэлбэрийг компьютерт оруулах ажлыг нь эрхэм та сонирхож байгаа бол, холбогдохыг хүсвэл http://www.mongoliantype.com хуудсаар нь зочлоорой. Түүний илтгэлээс 1930 оны үеийн Монгол бичгийн Бичгийн машин байдгийг анх харж, мөн Монголын түүхийн музейгээс нилээдгүй их материалыг олж мэджээ гэж бодсон.

-       Олон улсын Оюун ухааны музейг үндэслэгч Зандраагийн Түмэнөлзий гуайн http://www.tedxulaanbaatar.com/#!/зандраагийн-түмэн-өлзий  илтгэлээс Хүний оюун ухааныг хөгжүүлэхэд Хөдөлмөр, Тоглоом наадам, Сургууль соёл гэсэн 3 зүйл чухал нөлөөтэй. Оюун ухааны хөгжлийн шалгуур үзүүлэлт нь Амьдрах чадвар юм.
Зах зээлд нэр хүнд нь хамгийн том капитал юм, Оюун ухаан нь хөгжсөн хүн эм, хоолыг тохируулж хэрэглэх буюу эрүүл аж төрөх ёсыг мэднэ.
Тоглоом наадам нь тэр чигээрээ соёл, философи юм. Хошигнол, тоглоом хоёрыг ойлгодоггүй хүнийг Тэнэг гэе гэж тэрээр томъёолжээ. Эцэст нь Ухаантнууд л хошигнодог.
Монголын  уламжлалт 15 аймгийн тоглоом наадам байна. Хүнийг бага балчраас нь авъяасыг нь хөгжүүлдэг. Залхуу, Ухаан муу хүн л тоглодоггүй. Завтай хүн, Уйлж байгаа хүүхдийг сатааруулдаг зүйл бол тоглоом гэж үзвэл буруу.
Хэвшмэл сэтгэлгээ – туршлага гэж үзээд – энэ нь үеэ өнгөрүүлсэн, Туршлагадаа дульдуйдаад ирэхээр Шинээр сэтгэдэггүй.
Та залхуурахгүй л бол юу ч хийж чадна, хэн ч болж болно. Хэрвээ онц сурч чадахгүй, баян хүн болж чадахгүй байвал Залхуу байна л гэсэн үг. Мөн та үлгэрлэж чадаагүй учраас хүүхэд тань залхуу болжээ.
Санаатайгаар хийсэн бүх гэмт хэрэг Залхуурлаас болдог. Өөрөө өөрийнхөө залхууралтай тэмцэж, нийгэмдээ чөдөр тушаа болохоо болих хэрэгтэй. Хөдөлмөр хийдэггүй хүн Залхуу, Бүтээлч биш, Бүтээлч сэтгэлгээ дутаад байна.
Монгол гэр 10-20иод үеийг давж өнөөгийн хэлбэрт орсон. Түүний үндэслэн байгуулсан музей 22 жил болж байна.
Дэлхийн хувь заяа таны гарт –Өөртөө итгэ, Та дэлхийн хэмжээний хүн болж чадна!


Арга хэмжээний 2-р хэсэг: Уламжлалаа дээдлэх нь

Энэ хэсэг Ятгын уран аялгуугаар эхэлж, Өрөөсгөл ойлголтын тухай TED-ийн бэлтгэсэн лекц, дараах илтгэлүүдийг сонсож, Сэтгэмж гэдэг нэртэй Ятгын бүтээлийг сонссон.
-       Нацагийн Жанцанноров гуайн / http://www.tedxulaanbaatar.com/#!/нацагийн-жанцанноров / Монголчуудын уламжлал, соёл, Бид юуг шүтэж, эрхэмлэж байсан нь Соёлоо бий болгосон. Дэлхий өнөөдөр дахин Байгаль Хүн хоёрын төгс зохицол руу явж байж магад? Монгол соёл урлаг их өвөрмөц, давтагдашгүй, гайхамшигтай, гэхдээ энэ соёл нь өөр үндэстэнээс илүү бүтээгдсэн, бусад үндэстэн биднээс бага бүтээсэн гэсэн үг биш. Бид ямар амьдралын орчин, юуг эрхэмлэж, шүтэж байсан нь бидний энэхүү соёлыг бий болгосон. Яг манайх шиг ижил үндэстэн ховор учраас бидний соёлоо хамгаалах, хадгалах, хөгжүүлэх хариуцлага, үүрэгтэй.
Морь гэдэг хамгийн хурданыг эзэмшиж чадсан нь Монголын эртний хөгжлийн хурд байсан, мөн 4 цагийн улирлын эрс тэс байдал нь Монгол хүний өрсөлдөх, хөрвөх чадвар зэрэг нь улмаар Монголын онцлог соёлыг бий болгох тулгуур болжээ.
Тийм учраас Уртын дуу, Хөөмий, Морин хуур бий болжээ. Уянгын халил хийж үзвэл, Уртын дууны аялгуу нь хамгийн Энх тайванч аялгуу гэж хэлж болно, өөрөөр хэлбэл ямар нэг шунал тачаал, хараалын үгс, яарч давчтах бүх зүйлээс гадуур байна. Уртын дууны үгийг сонсолгүйгээр аялгууг нь сайн сонсоод үзвэл бараг цаг зогсох шиг болно.
Венецийн завьчид бол далайн түвшинд дуулдаг, бид далайн түвшнээс 2000 метрт дуулдаг, иймд бид бол багалзуураараа дуулдаг онцлогтой.
Миний дараачийн нэг санаа бол, Монголчууд бөглүү, хоцрогдсон, 200 гаруй жил Манжийн чин улсын хязгаар нутаг байсан гэж бичигддэг, Монголчуудад энэ нь аз болж, бид өөрсдийгөө төгс төгөлдөр болгож чадсан. Сүүлийн 300 жил олон соёл бие биеэ дагаж өөрчлөгдсөн, дагуулсан.
-       1983 оноос хойших ажлын туршлага дээрээ үндэслэн Монголын Нээлттэй Боловсролын Институт буюу Mongolian Institute of Outdoor Learning-ийг 2010 онд үүсгэн байгуулж ажилуулж байгаа Chris Cartwright / http://www.tedxulaanbaatar.com/#!/крис-картрайт / –ийн Outdoor Education –ны талаарх мэдээллийг http://www.miol.org/ вэб хуудаснаас дэлгэрүүлэн танилцаж, Монголын ирээдүйн эздийн боловсролыг хүчирхэгжүүлэх түүний санаа, үйл хэрэгтэй холбогдон, хамтран ажиллана уу.
-       Гомбын Золжаргал / http://www.tedxulaanbaatar.com/#!/гомбын-золжаргал / . Би илтгэгч биш юм, судлаач биш юм, сэтгүүлч хүн. Нийслэл Улаанбаатар хотоос хамгийн алсын зайд буюу 1300км холын замд 2 сарын өмнө яваад ирлээ. Ийм мэт замаар 25 жил явахдаа, хүний амьдарлыг, амьдралын тухай хүний ярихыг л сонсож байлаа. Хөгжил гэж юу вэ, Хөгжлийн үнэлэмж гэж юу вэ, Алтайн цаадах нэг айлын амьдрал өөрчлөгдөж үү, үгүй юу, Тэр айлын эзэн малчны үзэл бодол өөрчлөгдөж үү, үгүй юу, Улаанбаатар хотод багтаж шингэхгүй олон машинтай болсон байгаа, тэнгэрт тулсан барилгуудтай болсон нь хөгжил мөн үү, бас биш юм уу, Өвөлдөө хэдэн сая малаа шуурганд алддаг энэ амьдрал хөгжил мөн үү гэх мэт 20-30 жилийн эргэцүүллээ гүнзгийрүүлж бодохоор философи болдог, философио амьдрал болгоё гэхлээр хөтөлбөр болдог, хөтөлбөрөө ажил болгоё гэхлээр тэмцэл болдог, тэр маань сүүлдээ улс төр болдог.
1600 км хол сумын дунд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа энэ хүүхдүүд гэрээсээ том том модон авдар чирч ирдэг нь 20 жилийн өмнө ийм л байсан, одоо ч ийм л байна, тэд хотод сургуульд ирэхдээ энэ авдараа авчирна, Улаанбаатар хотын хүүхэд сургуульд явахдаа samsonite цүнх хэрэглэнэ.
Монголд жил бүр олон сая жуулчид ирдэг, тэд юу үзэж гэж ирдэг вэ, сайхан байгаль, түүх дурсгал, амрахыг боддог, би гадагшаа явахдаа хөгжил, түүхийг үзэхийг боддог, тэд зарим нь хоцрогдлыг үзэх гэж ирдэг байж магад, тэд их нийгэмшсэн амьдралын хууль дүрмэнд захирагдаад амьсгалахад бэрх болоод ирэхлээрээ тэд Монголд ирдэг байж магад, үүнийг авч үлдэх үү, хөгжил мөн үү.
Нүүдлийн уламжлалаар амьдарч байгаа жилд 3 удаа усанд ордог малчинд бидний уртын дуу, зан заншил байгаа. Жил бүр Улаанбаатар хотод нүүж ирж буй 40000  хүнээс 23000 нь оюутанууд байна, тэднийг яаж хотын хүн болгох вэ.
Уламжлалын доторх эрхэм зүйлээ авч явж байгаа иргэдийн нүүдлийг зогсоох уу, яах уу, авч үлдэх үү, өөрчлөх үү.
Хөгжиж байна гэхийн зэрэгцээ Улам бүр хар цагаанаараа ялгарч байгааг яах вэ?
-       Англи улсын Лондон хотод ажиллаж амьдарч байгаа Монголын ноолууран эдлэлийн загвар зохион бүтээгч Цэрэндоржийн Оюунаа / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Монголын нүүр царай бол Ноолууран бүтээгдэхүүн болж чадна гэдгийг өнгөрсөн 2002 оноос хойших хөдөлмөрийн үр шимээрээ харуулж байна.
Монголын Happy Land-аас ус ууж, өвс ургамал идэж, Happy Nomads-ийн сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээр өсөж үржиж, Local Green технологиор боловсруулагдаж, улмаар бусад олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн Soulful Cashmere бүтээгдэхүүний хөгжлийн ирээдүйг түүнтэй холбогдож ярилцаарай.
-       Dr. Jack Weatherford / http://www.tedxulaanbaatar.com/#!/ /-ийн сэтгэл татам, энгүүн илтгэлийн аудио файлыг би, видео бичлэгийг NMMATeam эрхэм танд толилуулна. Харин түүний тухай http://www.macalester.edu/anthropology/people/weatherford.html хуудаснаас уншиж танилцах нь зүйтэй байх.
Түүний дуртай зохиолч Дашдоржийн Нацагдорж, их зохиолчийн Миний нутаг шүлэг энэ их хүний зүрхийг бүрэн эзэлсэн байлаа.
Өнгөрсөн агуу түүхийн Үнэт зүйлийг олж хэлэх амархан байлаа, харин өнөөгийн түүхийн Эрдэнийн чулууг хэлье гэвэл их хэцүү, гэхдээ Хөдөө л очих хэрэгтэй, Монгол эх хүн нь эртний бүх түүх, уламжлалыг хадгалж байна. Ирээдүйд Монголын Үнэт зүйл – Эрдэнийн чулуу нь юу байх вэ,
Хадгалж, хамгаалах зүйлс бий. Монгол шиг улс Дэлхийд байхгүй.
Улаанбаатар гэдэг энэ арал Ямар улс болохыг би хэлж мэдэхгүй.
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.
Арга хэмжээний 3-р хэсэг: Хөгжлийг дэмжих нь

Энэ хэсэг Ятгын уран аялгуугаар эхэлж, John Hunter World Peace Game-ийн тухай TED-ийн бэлтгэсэн лекц, болон дараах илтгэлүүдийг сонсож, Алта ураг хамтлагын тоглолтыг сонссон.
-       Цэдэвдамбын Оюунгэрэлийн / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / Ялгаварлан гадуурхалгүй хөгжил – Discrimination-free development илтгэлээрээ бидэнд Улс орон, хувь хүний хөгжлөө эргэн харахад санамсаргүйгээр марталгүй, хүн бүхэн өөртөө байдаг сайхан сэтгэлээ, энэрэнгүй сэтгэлээ үргэлж ил байлгаж, улс орны хөгжлөө энэрэнгүй байлгах, өөрийн мэддэггүй зүйлээ анзааралгүй өнгөрүүлж болох алдаануудыг бүү гаргаасай гэдгийг сэрэмжлүүллээ.
Хүн өөрсдийн мэддэггүй, анзаараагүй зүйлээ Мартдаг.
Дарангуйлал, айдастай нийгэмд айдастай хүн юу ч ярьдаггүй. Мэдэх эрхгүй нийгэм байж болохгүй, Анзаардаггүйгээсээ болж энэ нийгэм хэрхэн хуваагдаж, байгаль орчин бохирдож байгаагаа хэзээ хойно мэддэг.
Нэг ч автобус тэргэнцэртэй хүнд зориулагдсан бууж, суух шатгүй учраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар төлбөргүй үйлчлэх журам дүрэм амьдрал дээр хэрэгжилгүй өнөөг хүрсэн.
Гантиг шаттай оффис бүтээснээр би олон хүний эрхийг хааж байгаагаа мэддэггүй.
Хөгжлийн оргил руу явахдаа зөв явах юмсан, Дэлхийн банкны зөвлөхөөс асуух уу, Бичиг үсэггүй хүмүүсээ сонсох уу, Бусдаас асуухгүй, хэнээс зөвлөлгөө авбал зөв хөгжих вэ,
Зүрх сэтгэл дотроо ялгаварлан гадуурхалтаа зогсоох хэрэгтэй байна,
Энэ хүнд ухаанаа хөгжүүлэх боломж олдож байсан уу гэж асууж мэдэх ёстой.
Ирээдүйн чанартай хөгжлийг авчрах залуус та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

-       1995 оноос Лотус хүүхдийн төвийг санаачлан, байгуулж, хөгжүүлсээр ирсэн Didi Kalika / http://www.tedxulaanbaatar.com/#!/-ийн  ажил үйлсийн тухай http://lotuschild.org хуудаснаас дэлгэрүүлэн үзэж, танилцахыг хүсье.
-       ШУ-ны доктор, профессор Бадамжавын Болдсайхан / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Уламжлалт анагаах ухааны эртний уламжлал, эдүгээгийн гажуудал, ирээдүйн өнгө төрх илтгэлээрээ Анагаах ухааны 4 үндэс буюу Рашааны зүрхний 8 гишүүнт Нууц увидасын үндэс гэсэн анагаах ухааны сонгодог сурвалж бичиг 12-р зууны үед бүтээгдсэнийг Монголчууд 1400 оны орчим бүрэн эхээр нь 4 боть номыг орчуулж гаргаж байсан, бичгийн их соёл ард түмэн билээ. Нөгөө талаар Оросод 2000 оны үед бүрэн эхээр нь орчуулсан, Англи хэл рүү мөн бүрэн бүтэн орчуулагдаж гараагүй бүтээл юм.
Яагаад энэ ном удаан орчуулагддаг вэ гэхлээр, 1 ботийн ард 40-өөд номыг уншиж, түлхүүрдэж, утга санааг ойлгож бичдэг буюу 160-аад номыг бүрэн уншиж, ойлгож утга гардаг.
АНУ нь харьцааны соёл, техник технологиороо түрүүлж байгаа ч, энэ номын жишээгээр 700 жилээр Монголчууд түрүүлж байна гэж би үздэг.
Уламжлалт анагаах ухааны олон сургуулиуд энэ номын гүн утгыг гаргалгүй, амьтан ургамал, өвс ургамлыг түүж хэрэглэхээ голлож байгаа нь өнөөгийн шинжлэх ухаан маш олон салж дифференциалчлагдсан учраас хүний бие махбодыг нэгэн цогц гэж авч үзэх хэрэгтэйг сануулаад байна.
Улаанбаатар хотоос 300км зайд эмийн ургамал алга болсон. Байгаль орчиндоо ээлтэй хандахгүй, улмаар томоохон сүйтгэгч армийг одоогийн сургуулиуд бэлдээд байна.
Монгол орны ховор унаган ургамлууд алга болж эхэлснийг анхаарна уу.
Хүний биеийн дотоодод явагдаж байгаа бүх үйл ажиллагааг Уламжлалт арга ухаанд хий шар бадганын хувирлаар бүрэн тайлбарлаж чаддаг.
Уламжлалт анагаах ухааны бүх оношлогоо, эмчилгээ Зайны оношлогоо, эмчилгээнд бүрэн шилжинэ.
-       Глоб интернэшнл ТББ-ийн тэргүүн Хашхүүгийн Наранжаргал / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Censorship and Media  илтгэлээ дургүй үг цензур гэдэг үгээ ойлгуулахын тулд бүх оролцогчийн нүдийг аниулж, гараар нь чихийг нь бөглүүлээд, нэг гараараа хажуугийн хүндээ хүрнэ үү гэсэн сонирхолтой биет байдлаар тайлбарлан эхлүүлж, улмаар Хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай, мөн Хагас эрх чөлөөтэй оронд амьдарч байгааг олон улсад дүгнэж байгааг санууллаа.
Монголд цензурын Төр засгийн газрын, Эдийн засгийн, Хууль эрх зүйн гэсэн 3 хүчтэй хэлбэр бий. Хуулиар хориглогдсон боловч Засгийн газрын цензур байгаагийн жишээ нь 2008-7-1-нд ганц ТВ ажилласан явдал билээ.  Сэтгүүлчид бол төлбөртэй нийтлэлээсээ хувь авдаг.
Чөлөөт хэвлэл гэдэг бол Чөлөөт ард иргэд юм
!
Дэлгэрэнгүй мэдлэг, мэдээллийг http://www.globeinter.org.mn, http://www.upr-mongolia.mn/  хуудаснаас үзээрэй.
-       АНУ-ын Аргонны Үндэсний лабораторийн судлаач, эрдэмтэн Дашдоржийн Ганбаатар  / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Overcoming Challenges : An Entrepreneurial Way илтгэлийнхээ эхэнд эмэг ээжийнхээ Хүнд хэрэгтэй зүйл хийж яваарай гэсэн захиасыг бидэнд дэлгэж, Аливаа асуудлыг Боломж болгон харж  амьдардагаа илэрхийлж, Эрүүл мэндийн салбарын гол шалгуур бол Хүн амын дундаж наслалт байдгийг дахин санууллаа.
Улс орны Хөгжлийг хэмжих нэг үзүүлэлт нь Хүн амын наслалт юм, зүрх судасны өвчин – цусны даралт, харвалт зэргийг бууруулахын тулд, Урьдчилан сэргийлэлт, Эрт оношлого, Эмчилгээг цаг алдалгүй хийснээр энэ өвчнөөс болж нас барахгүй байж болно.
Хэн хийх вэ, Төр засгийг хараад суудаг цаг нэгэнт өнгөрсөн. Бүтээлч санаатай зүйлүүд буюу Enterpreneurial-ыг өргөнөөр хийх хэрэгтэй, ба би нөхөдтэйгээ нийлж ONOM Foundation / http://onomfoundation.org /-ыг байгуулж, ажиллуулж, 10000 орчим эмнэлгийн ажилтаныг сургах гэх мэт бусад тодорхой үр дүнд хүрээд байгаа, цаашид ч үргэлжилнэ.
Удахгүй 2011 оны 10 сард Үндэсний чуулганыг зохион байгуулна.
-       Зориг сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Оюун / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь улс төрийн зарим бодлого зөв явж байна уу, үгүй юу талаар зарим бодлоо Байгалийн баялаг ба Улс төр илтгэлээрээ хуваалцлаа. Монгол улсын төсөв 2011 онд урьдчилсан байдлаар 4 их наяд төгрөгийн зарлагатай болчихоод байгаа ба 2008 оны УИХ-ын сонгуулийн Бэлэн мөнгөний амлалтууд ПОПУЛИЗМ руу чиглүүлж байгааг анхаарахыг сануулж, Сайн засаглалийн transparency-нээлттэй,  accountability-хариуцлагын тогтолцоотой, participation-иргэдийн оролцоо шинжүүдийг хангахын төлөө ажиллаж байгаа.
Бэлэн мөнгөний амлалтын нөгөө талд Улс төрийн намууд байхгүй амлалтаар өрсөлдөхгүй гээд 2011 оны 1 сард батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхой илүүдэл мөнгийг хадгалж, ирээдүйд ашиглахаар болж байгаа.
Сонгуульд нэр дэвшихдээ намдаа хичнээн их мөнгө өгдөг Буруу зам бий болсныг засах хэрэгтэй байгаа.
Бид бол хөгжлийнхөө чухал үед ирсэн байгаа, зөв бодлого биднийг зөв зүгт хөтөлнө.
Хүмүүсийн боловсролд хөрөнгөө оруулах хэрэгтэй, боловсролтой хүн шийдлээ гаргаж чаддаг.
Зөв л бодлогууд бидэнд хэрэгтэй байна даа!

Арга хэмжээний 4-р хэсэг: Ирээдүйг бүтээх нь
Энэ хэсэг Архитектурын сонирхолтой The Mountain шийдлийн бодит түүхийг харуулсан TED-ийн бэлтгэсэн лекцээр эхэлж, дараах илтгэлүүдийг сонсож, Quiza-ийн дууг сонсож, өндөрлөсөн.

-       Сангийн дэд сайд Чулууны Ганхуяг / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь сүүлийн 3 жилд бодож боловсруулсан Wolf Economy tendency-ийнхаа тухай танилцуулсан.
-       2007 оноос эхэлж, 2012 онд дуусах Mongolian Bling төслийн ажилтан Benj Binks / http://www.tedxulaanbaatar.com/#!/ үйл ажиллагаагаа танилцуулсаныг эрхэм та http://www.mongolianbling.com/, http://www.benjbinks.com/ хуудаснуудаас дэлгэрүүлэн уншина уу.
Mongolian Bling нь устан үгүй болох вий хэмээн ахмад настнууд эмээдэг тус улсын өв уламжлал өнөөгийн залуучуудын амьдралд хэрхэн холбогддог талаар нээн илрүүлдэг.

-       15 настайгаас эхлэн Монголд очиж үзэхийг хүсэж мөрөөдөж байсан залуу Neil D’souza / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Recycling Education Technology илтгэлээрээ их хэмжээний мөнгө, дэд бүтэц шаардалгүй Асрамжийн газруудад нэгэнт бий болсон 100000 боловсролын үнэ төлбөргүй вэб хуудсууд, цахим агуулгыг буулгаж ирж, мэдлэгийг авчирч чадахаа харуулж эхэлсэн юм.
Бусад мэдээллийг http://www.teachaclass.org хуудаснаас уншина уу.
-       The nuclear industry in Mongolia after Fukushima илтгэлийг Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд, доктор Агваанлувсангийн Ундраа / http://www.tedxulaanbaatar.com/#!/ танилцуулж, People with more access to electricity live longer and better, Mongolia is rich with energy resources, History of Mongolian Nuclear industry, The Nuclear fuel cycle, Global players are establishing presence in Mongolia, Mongolia could be a new player with unique characteristics, Before and After Fukushima, Current events, Going forward, We are at the crossroads слайдуудаас нь тодорхой мэдээлэл авч, The Choice is upon us гэж дуусгасаныг харсан.
-       Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал Цагааны Оюундарь / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Олон нийтийн радио телевиз : хөгжлийн хандлага илтгэлээрээ Төрчлөгдөөгүй, Хувьчлагдаагүй харин Олон нийтийн гэж 2005 онд хуулиар тодорхойлогдсон энэ байгууллага нь хуулиар оногдуулсан үүргээ биелүүлэхийн тулд ямар шилжилт хийгдэх ёстой байгааг Хар бэхтэй усыг Цагаан ус болгоход ямар их хүч хөрөнгө, шинэ бодлого шаардлагатайг туршилтаар харуулж, ЮНЕСКО-оос Public Service Broadcasting гэж ямар тодорхойлолттой байдгийг танилцуулж, Санхүүгийн хараат бус байдлыг хэрхэн шийдвэрлэхэд өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа Charity Donation, Програмын худалдаа гэсэн 2 үнэт саналыг дэвшүүлж, Media literate-тэй иргэд үзэгчдийг бэлтгэх, Analytic journalism-ийн үүрэгтэй гэдгээ хүртэл илэрхийлж, илтгэлээ халуун алга ташилтаар дуусгасан билээ.
Бусад мэдээллийг http://www.mnb.mn/ хуудаснаас үзнэ үү.
Эрхэм таныг TEDxUlaanbaatar арга хэмжээний Вэб http://www.tedxulaanbaatar.com, Зургийн сан http://www.flickr.com/photos/tedxulaanbaatar/page9/-д, Facebook хуудас https://www.facebook.com/tedxulaanbaatar  зочилж, бусад мэдээллийг дэлгэрүүлэн үзэж, танилцаж,
Монгол орон даяар TEDx арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Friday, August 26, 2011

TEDxUlaanbaatar - анхны арга хэмжээ - мартагдашгүй дурсамж - дараагийнхийг нь хамтран зохион байгуулна

2011-8-20 өдөр Уламжлалаа дээдэлж Ирээдүйг бүтээе гэсэн уриатай TEDxUlaanbaatar гэдэг гайхалтай үйл явдалд оролцсондоо би баяртай байгаа.

Энэ үйл явдалд үзэгчээр оролцох эрх буюу http://guestlistapp.com/ -аар үүсгэгдсэн QR кодтой цахим билетийн PDF файлыг төлбөр хураамжгүйгээр, имэйлээрээ хүлээн авсанаас Гайхамшиг эхэлсэн.

Унадаг дугуйгаа хөлөглөн, Дарь эхээс Зурагтад ирж, Монголын Үндэсний Радио Телевизийн хашаан доторх Black Box Theater-д 2 дахь удаагаа очиж байгаа минь энэ.

Гадаа байрласан Угтах ширээн дээр ажиллах Зохицуулагч, Сайн дурын ажилтануудад хэвлэмэл билетээ үзүүлж, нэрээ хэлж, мөн Шууд орчуулгатай сандалд сууя гэж асуултанд нь хариулснаар,

Энгэрийн зүүлтээ авч, дотогш ороход, Дараагийн зохицуулагч ажилтанууд угтан, TedxUlaanbaatar үйл ажиллагааны сурталчилгааны наалт бүхий Усны төмөр сав, Marketing, TACAM сэтгүүлүүд өгч, цэвэр ус байрласан буланг заалгаж, улмаар суудалдаа ирж суулаа.

Аливаа арга хэмжээнд Зургийн аппарат, Диктофон, Тэмдэглэлийн дэвтэр, Үзэг харандаагаа марталгүй авч ирэх хэрэгтэй байдгийг миний туршлага шаардаж байсны дагуу авчирсан Дэвтрээ нээж, он сар өдрөө бичлээ.

Black Box Theater-ийн энд тэндгүй TEDxUlaanbaatar арга хэмжээнд бүрэн ашиглах Тайз, Projector screen, Гэрэлтүүлэг, Зураг авахуулах Баннер, Тоглолтын тайз, Хоолны ширээ, үзэгчийн суудал болон бусад тохижилтыг харж, арга хэмжээ эхлэхээс өмнө амжиж Зохион байгуулагч, Сайн дурынхан, Илтгэгч, Оролцогч нартай танилцах ажлаа эхлүүллээ.

Юуны өмнө Зохион байгуулагч, Travis, Мэндорших, Уянга нартай мэндэлж, улмаар илтгэгч Оюун ухааны олон улсын музейг үндэслэгч Түмэнөлзий гуайтай яриа өрнүүллээ. Словен улсаас авчирсан 6 модтой, 1 мод нь 45 градус эргэж түгжээ нь тайлагддаг Словенийн модон оньс, түүний сонирхолтой загвартай цаасан хайрцаг, заавар зэргийг музейд нь аваачиж өгөхөө амлаж,

мөн Уянгаас TED гэдэг үгийн товчлолыг асууж, Technology, Entertainment, Design гэсэн 3 үг болохыг мэдээд,

Өмнө Travis-ийн зуучлалаар миний ажил Хотын нийтийн төв номын сан дээр ирж надтай уулзаж байсан Монголын сайн дурын төвийн зөвлөх Alison Boland-тай энд уулзаж, түүнийг TEDxUlaanbaatar арга хэмжээнд IT Volunteer –ээр ажиллаж байгааг мэдэж, улмаар www.justin.tv вэбээр төлбөргүйгээр Онлайн Шууд видео дамжуулах боломжтойг сонслоо.

Энэ арга хэмжээний хөтлөгчид болох Travis, Мэндорших нар хөгжмийн эгшигтэй хамт Тайзанд гарч ирж, арга хэмжээг эхлүүлж,

Монгол улсад анхны TEDxUlaanbaatar арга хэмжээний 9-18 цагт юу болох товч хөтөлбөр, TEDx арга хэмжээ ямар журам дүрмийг баримталж явагдахыг танилцуулж,
TEDx арга хэмжээг зохион байгуулах журмын дагуу (http://www.ted.com/pages/all_tedx_rules) TED, TEDx-ийн тухай товч киног эхэлж үзэв.

Ийнхүү Өнгөрсөн түүхээ судлах нь, Уламжлалаа дээдлэх нь, Хөгжлийг дэмжих нь, Ирээдүйг бүтээх нь гэсэн 4 хэсгээс бүрдсэн, хэсэг тус бүр өөрийн нэр, зорилго, TED-ийн бэлэн илтгэл, 18 минутаас хэтэрч болохгүй Илтгэгчдийн сонирхолтой лекцүүд, Мэргэжлийн урлагийн тоглолт, Монголын нууц товчоо рестораны бэлтгэсэн Амтат хоол унд, Шинэхэн танилуудын халуун дотно яриа өрнөсөн, эрч хүч, мэдлэг мэдээлэлтэй Black Box Theater дахь 9 цагийн амьдралын онлайн шууд дамжуулалтыг тухайн өдөрт үзэж чадаагүй бол, тун удахгүй та бүх лекцүүдийг www.tedxulaanbaatar.com хуудсанд үзэх боломжтой болно.


2011-8-20 өдрийн 9 цагийн амьдрал маань надад дахин эрч хүч өгч, дараа дараагийн TEDx арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцох шаардлагатайг ойлгуулж, улмаар Нийтийн номын сан дээрээ ийм байнгын хөтөлбөртэй болох хүслийг хүртэл төрүүлсэн.

Энэхүү нийтлэлээ түр дуусгаж, дараагийн нийтлэлдээ Илтгэлүүдээс олж сонссон, ойлгохыг хичээсэн мэдээлэл, болон уулзаж, ярилцсан шинэ найзуудынхаа тухай бичье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Thursday, August 25, 2011

Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны ажилтан гишүүдэд

Сайн байна уу,

Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны ажилтан, гишүүд та бүхнийг дараах 4 имэйлийн агуулгатай нягт танилцан, дурдагдсан сэдвээр яриа хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Дараах 4 имэйлд дурдагдах сэдвээр ямар санаа, бодол, сэтгэгдэлтэй байгаагаа хариу имэйлдээ бичиж ирүүлэхийг хичээнгүйлэн хүсье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн


Имэйл 1 Франц улсад суугаа ЮНЕСКО-ийн байнгын төлөөлөгчид бичсэн

From: Begzsuren [mailto:begzsuren@pl.ub.gov.mn]
Sent: Wednesday, August 24, 2011 4:13 PM
To: 'info@ambassademongolie.fr'
Cc: 'mon.unesco@mongol.net'; 'post@posterous.com'
Subject: Bi niitiin nomiin sangaa oor bolgohiig husej, ta buhnees arga zam asyyj baina, tyslana uu
Сайн байна уу,
Таны имэйл хаягийг http://www.unesco.org/eri/portal/PermanentDelegations.asp?language=en хуудаснаас
MONGOLIA
Permanent Delegation of Mongolia to UNESCO
гэсэн хэсгээс олж авч, энэхүү имэйлээ бичиж байна.

Намайг Ж.Бэгзсүрэн гэдэг, би Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1998 оноос хойш компьютер, мэдээллийн технологийг хариуцан ажиллаж байгаа залуу байна.

Сүүлийн жилүүдэд АНУ, Словен, БНХАУ зэрэг гадаад улсуудад очиж, нийтийн номын сангийн үйл ажиллагаатай нь танилцаж, мөн дадлага хийж ирсэнээсээ хойш,

Монголын нийтийн номын сангуудад Бодлогын маш том үсрэлт, өөрчлөлт хийхгүй л бол, өнөөгийн

-       Улсын төсвийн санхүүжилтэнд нь байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого гэж тодорхой хувийг эзэлсэн мөнгөн дүн байдаг учраас Номын сан нь Уншигч бүртгэл, Гэрээр ном олголтоосоо хураамж авч гол орлогоо бүрдүүлж байгаа нь 1994 оны UNESCO Public Library Manifesto-д заагдсан бүх иргэдэд төлбөргүй үйлчлэх нөхцлийг хангахгүй хүргээд байна.
-       Номын сангийн үйлчилгээг Чөлөөт сонголттой хэлбэрт шилжүүлэхэд Дутагдсан, алдагдсан номыг Номын санчид хувааж төлдөг өнөөгийн тогтолцоо нь тээг саад болдог
-       Монгол улсын сум, аймаг, дүүргийн 340 гаруй Нийтийн номын сангуудаас интернэтэд холбогдсон нь гарын 5 хуруунд багтах хэдий ч Төлбөргүй интернэт үйлчилгээтэй нь бараг 1-2 хон байна.
-       Нийтийн номын сангийн үндсэн гол үйлчилгээ болох Ном олгож уншуулсан тоон мэдээ нь гадаад орнуудад Гэрээр олгогдсон номын тоо ихэнх хувийг эзэлж, энэ тоогоор үйлчилгээг илэрхийлж байхад, Монголд уншлагын танхимаар олгогдож уншигдсан номын тоо голлох байрыг эзэлж байгаа нь Гэрээр ном олгох үйлчилгээ Монголд хоног тутмын төлбөртэй байдагтай шууд холбоотой байна.
-       Нийтийн номын сангийн нийт уншигч, үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь их дээд сургуулийн оюутанууд байдаг нь Нийтийн номын сан гэж хэлэгдэх бус Их дээд сургууль, Оюутны номын сан шиг болж хувирсныг бас харуулдаг,
-       Монгол улсын Номын сангийн тухай хууль өнөөг хүртэл боловсруулагдах шатандаа үргэлжилсээр байгаа нь сайшаалтай ч юм шиг, харамсамаар ч юм шиг байдаг. Нийтийн номын сангаа ном очиж уншдаг газар гэж бодсоор байгаа тодорхойлолтоо Монгол улс өөрчлөн тусгасан баримт бичигтэй болох цаг ирсэн.
-       Үнэндээ орчин үеийн барилга байшинтай, зохион байгуулалт, менежменттэй нийтийн номын санг Олон улсын жишгээр 1-ийг байгуулж, Монголчууддаа харуулах хэрэгтэй байна,

Гэх мэт Үйлчилгээний маш олон дутагдалтай, хөгжөөгүй талуудыг дурдаж болох боловч, эцэстээ Номын санчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх дахин сургалтуудыг явуулахын зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Яамдын мэргэжилтэнүүдэд мэдээлэл хүргэх, нийтийн номын сангийн хөгжлийг дэмжсэн маш олон шийдвэр, тушаал гаргах хэрэгтэй мэт санагддаг.

Та бүхэн өөрсдийн чиг шугамаар судлан үзэж, улмаар Монгол улсын нийтийн номын сангуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг багтаасан Олон улсын уулзалт, сургалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Жич: ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссд албан бичгээр хамтран судлаж ажиллах хүсэлтээ / http://jbegzsuren.posterous.com/66145660 / гаргасан боловч, одоогоор ямар нэг хариу бичиг аваагүй байгаа болно.

Та бүхнээс ямар нэг хариу имэйл хүлээн авахыг хүсэж,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн



Имэйл 2 – Хотын нийтийн төв номын сангийн уншигч байсан, Одоо Олон улсын хуульчаар ажиллаж байгаа эмэгтэйд бичсэн

From: Begzsuren [mailto:begzsuren@pl.ub.gov.mn]
Sent: Wednesday, August 24, 2011 3:06 PM
To: 'mongolia@lehmanlaw.com'
Subject: FW: Mongoliin erh zuin barimt bichguuded Niitiin nomiin sangiin talaar

Сайн байна уу,

TEDxUlaanbaatar арга хэмжээний үеэр уулзаж, Нацагдоржийн номын сангийн Хуулийн танхимын уншигч байсан цаг үеээ дурсан ярьж, нэрийн хуудсаа өгсөнд их баярлаж байна.

Цаг зав гарган, UNESCO-ийн Нийтийн номын сангийн тунхаглал / http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html /-ыг Монгол улсын ЗГ, Яам, байгууллагууд хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа талаар судалж, мэдэж, улмаар Энэ сэдвээрээ Олон улсын Дугуй ширээний яриа, уулзалт зохион байгуулахыг эрхэм дүүгээс хүсье.

Лавлаж асуух зүйл гарвал холбоо барихаас бүү татгалзаарай,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Имэйл 3 – АНУ дахь Монголын Залуу мэргэжилтэнүүдийн холбооны FB хуудсаар илгээсэн
Begzsuren Jamsranjav HarUhertposted toYoung Mongolian Professionals Association in America, NGO
Сайн байна уу,
Танай баг хамт олон, залуучуудын бүлгэмд ажил бүтээлийн амжилт хүсэхийн зэрэгцээ
Монголын нийтийн номын сангуудын өнөөгийн байдал, Тодорхой нэг асуудал буюу Монголын нийтийн номын сангийн үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Public Library Manifesto хэрэгжихгүй байгаа, ямар шат дараатай алхамуудыг хийснээр энэхүү manifesto хэрэгжих боломжтой талаар ярилцаж, бидэнтэй мэдээлэл хуваалцаж, АНУ-Монголын Онлайн уулзалт, ярилцлага зохион байгуулж ажиллахыг хүсье.
Их баярлалаа


Имэйл 4 ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст илгээсэн албан бичиг

Номын сан ба Мэдээллийн технологийн холбоо ТББ
Library and Information Technology Association NGO
Image001

2011 оны 8 дүгээр сарын 17-ний өдөр
№ 6
Улаанбаатар хот

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст
Тодруулга, мэдээлэл, дэмжлэг хүсэх тухай
Монгол улсын сум, аймаг, дүүргийн нийт 344[1] гаруй нийтийн номын сангууд нь уншигч бүртгэл, гэрээр ном олгох үйлчилгээнд төлбөр хураамж авч Улсын төсвийн санхүүжилтийн дутуугаа нөхөж ажиллаж байгаа нь бидэнд харамсалтай байна.
Учир нь доорхи ойлголтууд нийгэмд бугшиж, улмаар Дэлхийн улсуудад нийтийн номын санг анх яагаад бий болгосон, хэрхэн хөгжиж ирсэн, цаашид хөгжлийн хандлага нь ямар болж байгааг олж мэдэж, одоогийн байдлаар өөрчлөх алхамууд маш удаан хийгдэж байна.
-        Ихэнх иргэдийн нийтийн номын санг үзэх үзэл нь уншлагын танхимд сууж ном л уншдаг газар, мөнгө төлж карт нээлгэдэг, номыг гэрээр авч уншихад заавал мөнгө төлнө, номын сан бол ашгийн төлөө, бизнесийн байгууллага гэх мэт,
-        Харин номын санд ажиллаж байгаа номын санчид нь бид үйлчилгээнээсээ хураамж авч төсвөө бүрдүүлнэ, алдагдсан болон дутагдсан номыг бид төлнө, номыг гэрээр олгохдоо иргэний үнэмлэхийг нь барьцаанд авч үлдэхээс өөр аргагүй гэх мэт,
Тус холбооны тэргүүн Ж.Бэгзсүрэн миний бие бусад мэргэжил нэгтэнүүдийн хамт 2005, 2010 онуудад АНУ[2], 2009 онд БНХАУ, 2010 онд Словен улсад тус тус зочилж, номын сангийн үйлчилгээтэй нь танилцан, яагаад Монголын номын сангуудын өнөөгийн байдал Дэлхийгээс эрс хоцрогдмол байгааг анзаарч, улмаар уншиж судлаж, зохих ажил хариуцсан мэргэжилтэн, багш судлаач нараас асууж лавласаар өнөөг хүрсэн.
Монгол улс нь 1962 онд ЮНЕСКО-ийн гишүүн орон[3] болсон нь 1949-5-16 өдрийн The Public Library A living force for popular education[4], 1994 оны UNESCO Public Library Manifesto[5] тунхаглалуудад анхаарлаа хандуулах, дахин нягтлан үзэх боломжийг олгож байна.
Иймд ЮНЕСКО-оос батлан гаргасан нийтийн номын сантай холбоотой дээр дурдагдсан болон бусад баримт бичгүүдэд Монголын Үндэсний Комиссын албанаас анхаарлаа хандуулан судлан үзэж, тус номын сан, Монголын Үндэсний номын сан болон номын сангийн төрийн болон төрийн бус байгууллагуудад санамж, зөвлөгөө ирүүлэх, улмаар Монгол улсын Засгийн газрийн бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ажиллахыг хүсэж байна.
Юуны өмнө дээрх сэдвээр дугуй ширээний ярилцлагыг санаачлан зохион байгуулах, номын сангуудын үндсэн үйл ажиллагааг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх, улмаар Олон улсын судлаач, мэргэжилтэнүүдээс урьж ирүүлэх, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ажиллаж байгаа Номын сангийн хуулийн төслийн багт дэмжлэг үзүүлэх гэх мэт бүхий л боломжит арга хэмжээнд анхаарлаа хандуулж,
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос нийтийн номын сангийн сэдвээр авч явуулж байгаа арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллахыг хүсье.
Тэргүүн                                  Ж.Бэгзсүрэн



[1] http://www.mecs.gov.mn/article-626-237.mw
[2] http://pl.ub.gov.mn/ivp_mongolia.html, http://lip-news.blogspot.com/
[3] http://www.natcom-unesco.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=110&Itemid=122
[4] http://unesdoc.unesco.org/images/0014/001474/147487eb.pdf
[5] http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html



= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---