Saturday, December 24, 2011

The Rhythm Road хөтөлбөр Монголд арга хэмжээнээс хийсэн тэмдэглэл

- Монголчууд бид бүхнийг мөнгө төлж үздэг нь надад үнэхээр таалагдахгүй байна?
- Мөнгө төлөхгүй үздэг зүйл нь гадаа, гудамжинд л явагдаж байна?
- Гэтэл Монголчуудад соёл урлагийн хөтөлбөрүүд, тоглолтууд маш их үгүйлэгдэж байгаа нь олон хүн ирсэнээс харагдаж байна.
- Гагцхүү мөнгөө төлж чадсан нь үзээд өнгөрдөг тоглолтууд биш, зардлыг нь улсын төсөв, хандивлагч байгууллагууд бүрэн дааж, олон нийтэд зориулсан Соёл урлагийн тоглолтууд олон байгаасай.
Монгол улсын Филармонийн концертын зааланд 2012-12-20 өдрийн 19-21 цагийг өнгөрүүлэх үед надад дээрх бодлууд төрсөн юм.

Энэ өдрийн энэ цагт JAZZ at Lincoln Center болон АНУ-ын Засгийн газраас хамтран хэрэгжүүлдэг The Rhythm Road хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад жааз хөгжмийн дөрвөл хамтлаг Kate McGarry Quartet зочилж, хөгжмийн сургуулийн багш оюутануудтай уулзалт хийж, асрамжын газруудад очиж тоглолтоосоо үзүүлж, улмаар энэхүү Филармонийн концертын зааланд тоглолт хийж байгаа энэ байлаа.

Хотын нийтийн төв номын сан нь Америкийн ЭСЯ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Америкийн төвийг ажиллуулдагийн хувьд ийм төрлийн арга хэмжээнүүдийн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, уншигч хэрэглэгчиддээ түгээдэг.
Энэхүү тоглолтыг үзэх урилгыг төлбөргүй тараасан ба жааз хөгжим сонирхогч хэн бүхэн үзэж сонирхох боломжтой байлаа.

The Rhythm Road хөтөлбөрийн танилцуулгыг дараах вэбүүдээс уншиж танилцаарай.
http://www.jalc.org/theroad/
http://exchanges.state.gov/cultural/ama.html
Монголчууд бид өөрийн соёл урлагаа Ийм маягаар нэг биш нилээд, тогтмол үзэх юмсан.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

Thursday, December 22, 2011

My family's Austrian friend Hannes is sharing his World Trip wonderful moment photos

----- Forwarded Message -----
From: mcl_begee via Flickr <no-reply-8306990N04@flickr.com>
To: mcl_begee@yahoo.com
Sent: Thursday, December 22, 2011 8:46 AM
Subject: [Flickr] mcl_begee shared a Flickr photo with you


Flickr®

Hi mcl_begee!

8306990@N04.jpg?1322612263#8306990@N04" border="0" height="24" width="24" />

mcl_begee shared a Flickr photo with you.

Ger of our host, Begz

Uploaded by Around the World in unknown Days on November 26, 2011

a
Just follow this link to see and comment on this photo:
Don't want to receive messages from Flickr members via email? Change your notification settings. To report abuse, click here.
Your use of Flickr is subject to the Yahoo! Terms of Service and Privacy Policy and the Flickr Community Guidelines



Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий

Холбоотой байя! уриатай 24tsag.mn вэбийн сэтгүүлч залуу Б.Ганбилэг @make2green анхлан жиргээгээр харилцаж, улмаар санаачлага гарган, Хотын нийтийн номын сан дээрх ажлын өрөөнд минь ирж, миний гэр бүлийн амьдралыг сонирхолтой болгодог Couchsurfing-ийн тухай ярилцаж, миний мэндэлсэн өдрийн бэлэг болгон Вэбдээ нийтэлжээ.

Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий

http://www.24tsag.mn/content/5268.shtml
Миний гэр бүлийн амьдралын онцлогт сэтгэл зүрхээрээ дурлаж, сонирхож ярилцлага авч, ярилцлагаа нийтэлсэн эрхэм дүүд талархалаа илэрхийлж,
цаашдын ажил хөдөлмөртөө дахин амжилтууд гаргахын тулд, Унших, сурч мэдэхэд цаг гаргахыг хүсье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

Wednesday, December 21, 2011

Please, you words and thought are needed about my work in 2011

Dear Friends,
A MERRY CHRISTMAS!
This is end of year 2011 and we are working to report our 1 year work,
I have an idea to collect some stories and words about me and my work,
Please, if you remember me and our cooperation and communication,
you can send me your some words or evaluation or future work plans with me, about me, about our meeting and about ours. I want to use your words for my work report.
Thank you very much for your time and energy to share your memory,
Best wishes,
J.Begzsuren
IT Manager, UPL
FB/TW : jbegzsuren





Хамтран ажилласан талаарх санал бодлоо бичиж илгээхийг хүсье.

Сайн байна уу,
Өнгөрч буй 2011 онд та надтай хэрхэн харилцаж, хэрхэн хамтран ажилласанаа эргэн санана уу?
Хэрвээ бид уулзаж ярилцаж байсан, хамтран ажилласан бол, эрхэм таньд доорхи хүсэлтийг илгээе.
Би 2011 онд хийсэн ажлынхаа тайланг бэлтгэхдээ нэг санаа хэрэгжүүлье гэж бодлоо.
Та 2011 онд надтай хэрхэн хамтран ажилласанаа бодож байгаад ямар ажлууд хамтран гүйцэтгэв,
юу нь зөв болов, юу нь дутуу болов
гэх мэтээр өөрийнхөө бодлыг хуваалцаж, надад имэйл бичнэ үү
би 2011 онд хамтран ажилласан хүн бүрээсээ ийм асуулт асууж, тэднийхээ хариултаар Ажлын тайлангаа үзүүлэх гэсэн юм
та 2011 онд надтай хамтран ажилласанаа эргэн санаж, цаг заваа зарцуулан, дээрх асуултанд болон бусад сэтгэгдлээ миний mcl_begee@yahoo.com хаяг руу имэйл бичиж туслана уу.
Их баярлалаа.
Таныг хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Хотын нийтийн төв номын сангийн МТ-ийн мэргэжилтэн
Facebook/Twitter: jbegzsuren






Tuesday, December 20, 2011

Чихцэлдэж суусан, түгжирч яваа автобусан дотор Төрсөн бодол...

Улаанбаатарт Нийтийн тээвэр гэж байхгүй тул энэ бүх чихцэлдээнтэй автобус, хүн бүр машинаа л унасан нь дээр гэсэн бодол үүсчээ!

Нийтийн тээвэр гэж ерөөсөө л энэ их замын түгжээг үгүй болгодог, Иргэн бүрийн төлсөн татвараас санхүүждэг, Хүн бүр машин унаж маш их зардал гаргаж байгааг нь үгүй болгож өгдөг арга зам гэж бодлоо.

Ингэхлээр, хамгийн эхлээд нийтийн тээврийн автобусны үнэ 50-100 төгрөг бол хүн бүр л сууна ...,
- хэзээ ч бензин болон машин тэрэг цаг хугацаагаа үрж хувийн машинаараа явахгүй... - ингэснээр замын түгжрээ ч гэж байхгүй болно, /автобусны тасалбарын үнийг гэр бүлийн гишүүдээрээ үржүүлж, тооцоод, хувийн машинаа унах нь ашигтай гэж тооцжээ гэвэл/,

гэхдээ
автобус нь маш их хангалттай байх үед л дээ, автобус хүлээх минут 1-2-хон байх үед л, мөн эхэнд хэлсэн санхүүгийн шалтгаан буюу автобусны билетын үнэ 50-100 төг байх хэрэгтэй.

Өнөөдрийн замын түгжээнд автобусны тоог нэмэгдүүлж болохгүй шүү дээ, эсвэл автобусны тоог нэмэх санхүүгийн боломжгүй гэх ч юм уу олон шалтгаан хэлж болох боловч, Нийтийн тээврийн үнэ маш хямд буюу 50-100төгрөг /үүнээс ч бага байж болох/ болгох тохиолдолд хүн бүр машин унах нь эдийн засгийн ач холбогдолгүйг ойлгож, нийтийн тээврээ хэрэглэх болж, замын түгжээ багасна, үүнтэй зэрэгцүүлэн автобусны тоогоо нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээгээ авах нь маш зүйтэй мэт.



Monday, December 19, 2011

Ахмад дипломатч Б.Жаргалсайханы үг: Ардчилал бол Ил тод байдал, Олон ургальч үзэл. Түүнээс бусад нь улс төр.

Өчигдөр 25-р суваг ТВ-ийн 2005 онд бэлтгэгдсэн БИ нэвтрүүлгийг үзэж, Ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуайн сэтгэлийг мэдрэх гэж хичээлээ.

Ахмад дипломатчын үг: "Ардчилал бол Ил тод байдал, Олон ургальч үзэл". Түүнээс бусад нь улс төрийн тоглолтууд юм.

Түүний бичсэн маш олон түүхэн дурсамжтай номуудаас Хотын нийтийн төв номын санд ямар номууд нь байгааг доорхи холбоосоор орж харж, мэдээд, Зав гарган уншиж судлахыг хүсье.


Friday, December 16, 2011

TED.com, Prezi.com -д байгаа онлайн лекц, танилцуулгыг МТ-ийн клубын уулзалт-сургалтаар ярилцлаа

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд
Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт
Мэдээллийн технологийн клуб ажиллаж, уулзалт-сургалт явагдаж байна.

Энэ удаагийн уулзалт-сургалтаар

www.prezi.com - Zoomed Presentation бэлтгэх Онлайн хэрэгслэлийг яагаад ашиглах хэрэгтэй талаар ярилцаж, түүний Work Together, Present Online&Offline боломжуудыг тайлбарлан, 

2011 оны 9 сард Prezi дээр хийгдсэн http://prezi.com/viy-d1yusrgc/american-corners-in-mongolia/ илтгэлийг үзэж сонирхон, улмаар

www.ted.com, www.tedxulaanbaatar.com -ыг ярилцаж,
http://tedxulaanbaatar.com/#!/видео-мэдээ/театр
хуудсанд байгаа илтгэлүүдийг сонсох боломжтойг харлаа.
Мөн Хотын нийтийн төв номын сангийн
http://koha.pl.ub.gov.mn системд Username: 999000Бүртгэлийн5оронтойдугаар, Password: Гар утасны дугаар -аараа нэвтэрч орж, сонирхолтой, хэрэгцээт номынхоо Public болон Private list үүсгэх, tag-лах, нууц үгээ өөрчлөх болон бусад боломжууд байдгийг танилцлаа.
Хэн бүхэн оролцож болох Мэдээллийн технологийн клубын Баасан гариг бүрийн уулзалт-сургалт дээр уулзацгаая.
Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Хотын нийтийн төв номын сан




Койкагийн шинэ мэргэжилтэйгээ бид хэрхэн хамтран ажиллах вэ

Юуны өмнө Солонгосын засгийн газрын КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан – номын санчтай 2011-2013 онуудад дахин хамтран ажиллах болсон нь бидний хувьд бахархах үйл явдал.
Өмнө 2009-2011 онуудад манай номын санд ажилласан HY Shin /Урнаа/ нь анхны салхийг амжилттай эхлүүлсэн тул сайн дурын ажилтантайгаа хамтран ажилласан дадлага туршлага дээрээ тулгуурлан алдаагаа давталгүй, амжилтаа улам ахиулсан хамтын ажиллагааг өрнүүлж чадна гэж итгэж байна.
Бид шинэ сайн дурын ажилтан-номын санчаараа дамжуулан Солонгосын ард түмний хэл соёл, зан заншил, Солонгосын нийтийн номын сангийн хөгжлийн түүх, өнөөгийн байдлыг улам тодорхой мэдэж авч, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлох, нээн илрүүлэхийн зэрэгцээ Монгол хэл соёл, номын сангийн өнөөгийн байдлаа Солонгосчуудад танилцуулах, улмаар бие биенээ ойлгож хүндэлсэн, харилцан туслалцсан хамтын ажиллагааны бат суурийг тавихаар хамтран ажиллах шаардлагатай.
Анхны сайн дурын ажилтан маань Лавлагааны номын санч байж, номын сангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд амжилттай ажилласан буюу Koha.pl.ub.gov.mn системийг нэвтрүүлэхэд мэргэжлийн маш том туслалцаа үзүүлсэн бол
шинэ ажилтан маань үйлчилгээг зохион байгуулахад шинэ арга барил, Дэлхийн стандартыг оруулж ирэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллана гэж хүсэж байгаа.
1.     
1. Солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ингэхдээ зөвхөн номын санчидад зориулсан гэж туйлшрахгүй, Номын сангийн нийт ажиллагсад, тэдний хүүхдүүд, гэр бүл, мөн нийт иргэдээс Солонгос хэл сурахыг хүссэн хэн бүхэн оролцох боломжийг хангаж өгч, сургалтыг ямар байдлаар зохион байгуулах, түвшин тогтоох шалгалт авах, хичээл явуулах өрөө тасалгаа, багаж хэрэгслэлээр хангах, эцсийн үр дүнг хэрхэн тодорхойлох  зэргийг тодорхойлж, хамтран зохион байгуулна.
Өмнөх сайн дурын гишүүний үлдээсэн Солонгос хэлний анхан шатны хичээлүүдийн материалуудтай танилцаж, түүнийг ашиглах, эсвэл шинээр заах боломжтой.
2.      
2. Солонгос болон Дэлхийн нийтийн номын сангуудын туршлага, мэдээллийг Монгол хэл руу орчуулах, боломжгүйг Англи хэл руу орчуулж, Хотын нийтийн төв номын сангийн номын санчдад танилцуулах, улмаар Facebook дэх номын санчдын бүлгийг ашиглан Монголын номын санчдад мэдээллийг түгээх
Өмнөх сайн дурын гишүүний орчуулж, бодож бичсэн Номын сангуудын талаарх Монгол хэл дээрх материалуудтай сүлжээгээр орж танилцах, түүнийг ашиглах боломжтой.
ӨӨөрийнхөө бий болгосон файлуудыг өөрийнхөө хавтсанд хадгална
3.
Хотын нийтийн төв номын сан, болон түүний 4 салбар номын сангуудын өдөр тутмын үйлчилгээ, зохион байгуулалт, удирдлага менежменттэй маш сайн танилцаж, лавлан асууж, учрыг олж, өнөөгийн байдлын тухай Тайлан мэдээ, танилцуулга, бодол сэтгэгдэл бичиж Монголын болон Солонгосын номын сангууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд  түгээх
Салбар номын сангуудад очиж ажилладаг тодорхой өдөр, цагтай болох

4.       Төв болон салбар номын сангийн үйлчилгээг Дэлхийн жишигт хүргэхэд зориулагдсан аливаа өөрчлөлт, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтанд хийж болох өөрчлөлтүүд, Story time гэх мэт үйлчилгээнд нэвтрүүлж болох санаануудыг чөлөөтэй дэвшүүлэх, ярилцах, дэмжлэг авах
5.  Солонгосын номын санчид Хотын нийтийн төв болон салбар номын сангууд богино хугацаанд дадлага хийх, танилцах боломжтой, энэ талаарх саналыг  бид дэмжин ажиллана

Дээрх санал санаачлагыг улам нарийсган эд эс бүрээр нь ойлгож, Номын сангийн ажилтан хэн бүхэн дэмжин хамтран ажиллаасай хэмээн хүсэж байна.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Хотын нийтийн төв номын сан


Wednesday, December 14, 2011

ХТНСанд Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хэрхэн явагдаж байна вэ

Жил бүрийн 12-р сард Монгол орон даяар байгууллага бүр эд хөрөнгийн тооллогоо явуулдаг байх гэж би боддог.
Миний ажилладаг Хотын нийтийн төв номын сан дээр ч гэсэн Захирлын тушаалаар Тооллогын комисс  томилогдон, ажлын 10 хоногт багтаан Төв болон 4 салбар номын сангийнхаа нийт эд хөрөнгийг тоолж шалгах, нягтлан тайлагнах ажил ид дундаа явагдаж байна.
Өнгөрсөн жилүүдэд тооллогын комисст гишүүнээр болон ахлан ажиллаж байсан туршлага байгаа тул миний бие энэ удаад 2009 онд зохиож ашиглаж байсан Тооллогын програмаа ашиглан, зургийн аппарат, нотебуук компьютераа хэрэглэж, энэ Баасан гаригт тооллогын дүнгээ гаргахаар тооллогын комисстойгоо идэвхийлэн ажилласаар.
Би тооллогыг ингэж хийж байна:
1.    Өрөө тасалгаа бүрээр орж, тооллогын програмд эд хөрөнгө бүрийг зурагжуулан бүртгэж, тоолох
2.    Шинэ эсвэл Тодорхой биш эд хөрөнгө тохиолдох, нэг бүрчлэн тоолох боломжгүй нөхцөлд зургийг авч, гар ноорог хийж, програмд нэмж оруулна
3.    Бүх өрөө тасалгааг дээр маягаар тоолж дууссаны дараа Нэгтгэл болон Задаргаан дээрээ сууна
4.    Нэгтгэлээр Үндсэн болон Бага үнэтэй түргэн элэгдэх эд хөрөнгийн жагсаалтууд хэвлэгдэхэд бэлэн болно.
5.    Задаргаа бол Өмч эзэмшигчдэд карт хэвлэж өгөхөд болон тухайн нэг нэрийн эд хөрөнгө хаана хаана байрласныг тодорхойлно
6.    Эргэлтийн хөрөнгийг тоолж, хянах эсэхээ шийдээгүй л бна?
Энэ удаагийн тооллогыг хэн, хаана ямар хөрөнгийг хэрэглэж байгааг нь хөөж олох замаар явуулж байна. Харин дараа жилүүдэд ямар нэгэн эрэл сурал болохгүйгээр яг тухайн өдрийн байдлаар хэн ямар хөрөнгийг хэрэглэж байгаа жагсаалтаа, баркод  уншигчийн хамт барьж орж ирээд тоолох замаар явуулах бодолтой байна. 



МҮНС 90 жилийн ойд зориулсан миний илтгэл: Нийтийн номын сангийн чиглэл зорилгын өөрчлөлт

(5:10:37 PM) mcl_begee: хаягаар ороод, миний илтгэлийг үзэж болно

- - -
(9:09:18 AM) Purevdorj Munkhtulga: sain bna uu zavkhan aimgiin tov nomiin sangiin medeelliin ajiltan munkhtulga gej hun bna saihan uvuljij bna uu
(10:49:18 AM) Purevdorj Munkhtulga: sain bna uu hotiin nomiin sangiin hun mon uu
(11:14:30 AM) mcl_begee: сайн бна уу
(11:15:34 AM) Purevdorj Munkhtulga: сайн завханы номын сангийн хүн байна
(11:16:35 AM) Purevdorj Munkhtulga: Та нийтийн номын сангийн үйлчилгээний чиглэл зорилгын өөрчлөлт гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм уу
(11:16:37 AM) mcl_begee: та нада бичээд үлдээчихээрэй эсвэл
(11:16:41 AM) mcl_begee: mcl_begee@yahoo.com
(11:16:45 AM) mcl_begee: хаяг руу имэйл бичээрэй
(11:16:53 AM) mcl_begee: би өөр өрөө руу явлаа
(11:17:21 AM) Purevdorj Munkhtulga: за за
(11:18:39 AM) Purevdorj Munkhtulga: та надад нийтийн номын сангийн үйлчилгээний чиглэл зорилгын өөрчлөлт гэсэн илтгэлээ явуулах арга байна уу
(11:18:59 AM) Purevdorj Munkhtulga: надад хэрэгтэй байгаа юм л даа
(5:10:37 PM) mcl_begee: хаягаар ороод, миний илтгэлийг үзэж болно

Fw: АМТАТ АЯЛАЛ БАГРОгийн гишүүдийн мэдээлэл болон блог нийтлэл

----- Forwarded Message -----
From: Luvsandorj Jamsranjav <luvsandorj.j@nmma.co>
Sent: Wednesday, December 14, 2011 5:24 AM
Subject: АМТАТ АЯЛАЛ БАГРОгийн гишүүдийн мэдээлэл болон блог нийтлэл

Сайн байцгаана уу
Багро аялалын эрхэм гишүүдээ.
  1. Ярилцсан ёсоор гишүүдийн танилцуулга мэдээллийг илгээлээ. Холбоо барих мэдээллүүдийг авч хоорондоо холбогдоорой. 
  2. Аялалын фото зургуудыг энд орууллаа татаж аваарай. Сэтгэгдэлээ бичээрэй
    http://www.facebook.com/media/set/?set=a.277907968926849.82051.27470017258096...
  3. Аялалын тухай нийтлэлийн энд оруулсан байгаа тул энэ нийтлэлийг шууд өөрсдийн блог болон цахим хуудасдаа байрлуулах эсвэл сошиаль медиагаар түгээх гэх мэтээр аялал болон Багро брэндийн мэдээлэлээ олон нийтэд хүргээрэй.
    http://luvsandorj.newmediamarketingagency.com/bagro
  4. Удахгүй аялалын тухай нэвтрүүлгийг та бүхэнд хүргэх болно оо
  5. Энэ бол БАГРОгийн танилцуулга нэвтрүүлэг юм аа. Энэ нэвтрүүлгийг олон хүнд үзүүлээрэй.
 Дахин уулзатлаа түр баяртай
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч эх оронч танд баярлалаа

Friday, December 09, 2011

Мэдэх эрхийн баталгаа - МУ-ын ХЭҮКомиссоос

Эх сурвалж: http://www.mn-nhrc.org/day/9

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ



Шинэ хууль батлагдан гарсны дараахан хоёр иргэн ийн ярилцжээ.

Бат: -Өө, ашгүй, энэ хараач. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдчихсан байна.

Дэлгэр: -Манайд ийм хууль байгаагүй бил үү?

Бат: - Байгаагүй. Энэ хууль жирийн иргэн бидэнд их үгүйлэгдэж байсан юм. Төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл олж авахын тулд байгууллагуудын үүд сахиж, хүнд сурталтныг царайчлахгүй боллоо гэсэн үг.

Дэлгэр: -Тэгээд энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бол?

Бат: - Хэрэгжээд эхэлчихсэн юм байна. Гэхдээ зарим хэсэг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн байна лээ.

Дэлгэр: -Хэзээ баталсан гэнэ?

Бат: - Өнгөрсөн хавар. Зургадугаар сарын 16-нд УИХ баталсан гэнэ.

Дэлгэр: -Эгэл жирийн иргэд төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл олж авах хэцүү шүү дээ.

Бат: -Тийм ээ, одоо тийм хүндрэл гарахгүй байх. Энэ хуулинд зааснаар бол төрийн байгууллагууд бүхий л ажил, үйлчилгээнийхээ талаар цахим хуудас болон мэдээллийн самбартаа байршуулах үүрэгтэй болсон юм байна.

Дэлгэр:  -Ер нь манай төрийн байгууллагийнхан цахим хуудсаа ажиллуулдаг юм уу. Тэндээс хэрэгтэй мэдээлэл олно гэдэг эргэлзээтэй. Хэдэн жилийн өмнө оруулсан юм бол гэмээр хуучирсан мэдээлэл л харагддаг шүү дээ.

Бат: - Харин тийм ээ. Гэхдээ одоо ийм явдал байхгүй болох юм шиг байна аа, хөгшөөн. Цаадуулыг чинь чангалж байгаа бололтой юм аа. “Цахим хуудасны мэдээллээ 14 хоног тутамд сэргээн шинэчилж байх ёстой” гээд энэ хуулинд заачихсан байна лээ.

Дэлгэр:  -Ингэхэд бид төрийн байгууллагаас ямар мэдээллийг авч болох юм бол?

Бат: -За, бараг л хүссэн бүх мэдээллээ авч болох юм шиг байна аа. Энд бичсэнээр бол тэр бүү хэл, төр засгийн нөхдүүд шинээр боловсруулж байгаа тогтоол, шийдвэр, зарим баримт бичгээ батлан гаргахаасаа өмнө олон нийтэд нээлттэй мэдээлж, хүмүүсийн саналыг авч боловсронгуй болгох үүргийг хүлээх юм гэнэ.

Дэлгэр:  -Наадах чинь харин сайхан мэдээ байна шүү. Алдаа мадаг, хуудуутай шийдвэр гарахгүй гэсэн үг шүү дээ.

Бат: -Чухам аа, чухам. Хэлээд юу хийхэв.

Дэлгэр: Иргэдийг мэдээллээр хангах ийм сайхан боломжийг нээж өгч байгаа наад хуулинд чинь тэгээд төрийн байгууллагад ажиллахыг хүссэн хүмүүст зориулсан зарын чанартай мэдээллийг ил болгох талаар оруулсан болов уу?

Бат: -Оруулсан байна аа. Төрийн байгууллагууд сул байгаа орон тоогоо зарлах ёстой юм байна. Байгууллагуудын онцлогоос шалтгаалан төрөл бүрийн л мэдээллийг олж авч болох юм байна. Тухайлбал, “...тодорхой төрлийн аж ахуйн эсвэл ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог байгууллагууд бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байх ёстой. Бас салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын тухай ч мэдээлэх үүрэгтэй” гэжээ.

Дэлгэр: -Тендерийн сонгон шалгаруулалтын талаар цахим хуудсандаа тавих байгууллага байхгүй дээ?

Бат: -Энэ хуулиар бол төрийн байгууллага тендер, худалдан авах бараа, ажил, үйлчилгээнийхээ талаар тухай бүрт олон түмэнд ил мэдээлэх, цахим хуудастаа байршуулах үүрэг хүлээсэн юм байна.

Дэлгэр:  -Энд тэндхийн байгууллага дээр очоод хэрэгтэй мэдээллээ авъя гэхээр байгууллагын нууц гээд хөдөлдөггүй шүү дээ. Одоо тэгвэл тийм хаалт байхаа болино гэсэн үг үү?

Бат: -Тийм ээ, байхгүй болно. Би чамд уншаад өгье. “...Хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй.  Жишээ нь: тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракт, тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл”... гэсэн байна. Сонирхолтой л юм.

Дэлгэр: - Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагаас бас мэдээлэл авч болох болов уу?

Бат:  - Үгүй, цэрэг, тагнуулынханд энэ хууль үйлчлэхгүй гэнэ.

Дэлгэр:  -Нэг юм асуучих уу, мэдээлэл авах эрх гэж юу юм бэ, мэдэх үү, хө?

Бат: -За даа, миний уншсанаар бол хүн бүр ижил тэгш эрхтэй. Тиймээс манай улсын иргэн бүр “...Эрх тэгш байх, мэдээлэл авах хэлбэрээ сонгох, мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх, мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах, мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах, мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх, мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, хуульд заасан бусад эрхтэй” юм байна билээ.

Дэлгэр:  -Тэр байгууллагуудаас хүссэн мэдээллээ авсны хариуд бид ямар нэг хураамж төлөх үү?

Бат: -Тодорхой хэмжээний үйлчилгээний хөлс төлөх юм байна. Гэхдээ каноны хөлс ч юм уу, эсвэл шуудангийн зардал төдийхнийг л авах юм байна лээ. Үүнийг Засгийн газраас батлах юм гэсэн.

Дэлгэр:  -Хэрвээ мэдээлэл авах эрх маань зөрчигдөж, энэ хуулийг хэн нэгэн албан тушаалтан бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзвал хэнд хандах вэ?

Бат: -Ийм тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах юм гэнэ. Хүний эрхийн Үндэсний Комисст ч гомдол гаргаж болох юм байна. Эсвэл иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандаж болно гэж бичсэн байна.

Дэлгэр:  -Мэдээлэл өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох болов уу?

Бат: -Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах гэнэ. Олон удаа хууль зөрчсөн бол ажлаас нь халах юм байна.

Дэлгэр: -Ингэхэд олон нийтэд нээлттэй байлгахгүй, нууц мэдээлэл гэж байх юм уу?

Бат: -Байгаа юм байна. Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц нууц мэдээлэл, төрийн болон хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай тохиолдлыг энд зааж өгчээ. Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглох юм байна. Тухайн хүн өөрөө бичгээр зөвшөөрөл өгөөгүй бол хувийн чанартай мэдээллийг бусдад өгөхийг хоригложээ.

Дэлгэр:  -За, за, ямар ч байсан бидний мэдэх эрх баталгаажсан юм байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Баяртай.

Бат: -Зүгээр дээ, би ч бас мэдэж авлаа. Сайхан ярилцлаа. Баяртай.




































Thursday, December 08, 2011

Barcode-оор нь Аливаа бүтээгдэхүүний тухай мэдээллийг олж үзэж болдог тухай?

Хотын нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн клубын маргааш болох уулзалтаар

Бараа бүтээгдэхүүний хаяг, шошго дээрх Баркодон дугаарыг нь ашиглан Тухайн бүтээгдэхүүний ямар ямар мэдээлэл олж үзэж, танилцаж, амьдралдаа ашиглаж болох талаар ярилцана.

Энэ талаар сонирхсон болон, тодорхой туршлага, мэдээлэл бүхий иргэн бүрийг оролцохыг урьж байна.

2011-12-9-ны өдрийн 15:30-17:00 цагт Мэдээллийн технологийн клубын уулзалт-сургалт нь Хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн танхимд явагдана.

Лавлах утас: 99861326

Клубын үйл ажиллагаанд биеэр ирж оролцох боломжгүй иргэн та Skype-ийн jbegzsuren, Яахоо мессенжерийн mcl_begee хаягаар холбогдоорой.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн




Wednesday, December 07, 2011

"сайн дурын" гэсэн холбоо үгээр олдсон 11 номыг ХТНСангаас авч ашиглах эрх, цэвэр гамтай хэрэглээд буцаагаад өгөх үүрэг танд бий

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Онлайн каталогоос
"сайн дурын" гэсэн холбоо үгээр хайлт хийж үзэхэд 11 ном олдож байна:



Энэ үгийг сонгох болсон шалтгаан бол, 12 сарын 5-ны өдөр бол

International Volunteer Day

байлаа.

Эрхэм та Сайн дурынханы өдрийн тухай

болон, Монгол дах сайн дурынханы нэгдлүүдийн тухай 


вэбүүдээс уншиж танилцаарай.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн






Monday, December 05, 2011

Жилийн эцсийн үндсэн хөрөнгийн тооллогыг ахлаж 10 хоног ажиллана

Хотын нийтийн номын сан нь Төв болон 4 салбар номын сантай. СБД, ЧД, ХУД, БЗД, СХД дэх номын сангуудынхаа үндсэн хөрөнгийг тоолж, бүртгэх, шалгах

Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг 2009 онд ахалж ажиллаж байсан, энэ жил 2011 онд дахин ахалж ажиллахаар Захирлын тушаал гарчээ.

Эд хөрөнгийн тооллогыг дүнг тооцоолж гаргадаг, тоолох явцыг фото зургаар тулгаж нягталж хийдэг жижиг програмаа энэ жил дахин ашиглана.

Амжилт хүсье.
Ж.Бэгзсүрэн


Friday, December 02, 2011

Нацагдоржийн номын сан дээрх Мэдээллийн технологийн клубын арга хэмжээнд оролцохыг урьж бна

IT Club at Library
Хотын нийтийн төв номын сан дээрх
Мэдээллийн технологийн клуб
  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 2011-10-7 өдрөөс эхлэн
- иргэн бүрт мэдээллийн технологийг танилцуулах,
- сурч мэдэхэд нь туслах,
- сонирхогч, хэрэглэгчдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор
Мэдээллийн технологийн клубыг байгуулан ажиллуулж эхэллээ.

  Клубын үйл ажиллагааг тус номын сангийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн удирдах ба
  Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт
- Хотын нийтийн төв номын санд өөрийн биеэр ирэх, эсвэл
- энэ цаг мөчид Facebook https://www.facebook.com/groups/itclubatlibrary
Skype /jbegzsuren/-ээр холбогдон,
- клубын itclubatlibrary@groups.facebook.com имэйл хаяг руу сэтгэгдэл, хүсэлт, асуулт, мэдлэгээ имэйлээр бичиж
клубын үйл ажиллагаанд оролцоорой.

  Мэдээллийн технологи бидний амьдралд хэрхэн тусалдаг вэ,
хэрхэн ашиглаж мэдлэг чадвар, ахуй амьдралаа дээшлүүлдэг вэ,
энэ өдрийн энэ цаг таны амьдралын чухал мөчүүд байх болно.

  Хүн бүрийг урьж байна.
Баярлалаа,
Хөтөлбөрийн удирдагч Ж.Бэгзсүрэн





Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээрх
Мэдээллийн технологийн клубын ажиллах журам  1. Энэхүү клуб нь иргэдийн сайн дурын оролцоон дээр ажиллана. 2. Клубын 7 хоног тутмын арга хэмжээнд оролцож байгаа болон "IT Club at Library" Facebook бүлэгт нэгдсэн хэн боловч, тус клубын гишүүн юм.
3. Клуын үйл ажиллагаа ямар нэг төлбөр хураамжгүй
4. МТ-ийн мэдлэгээ дээшлүүлэх, бусадтай хуваалцахыг хүссэн хүн бүрт нээлттэй
5. Долоо хоног тутамд 1 удаа буюу Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт Клубын уулзалт-сургалтыг Америкийн соёл мэдээллийн төвийн үйлчилгээний танхимд зохион байгуулна.
6. Клубын үйл ажиллагаа, уулзалт-сургалтыг тус номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн хариуцаж, хөтлөн явуулна.7. Цаашид сайн дурын үндсэн дээр клубын Уулзалт болон Facebook бүлгийн үйл ажиллагааг хэн ч хөтлөн явуулж болно.
8. Клубын уулзалт-сургалтын товч мэдээллийг тэмдэглэл болгох, үйл ажиллагааны зургийг авч тайлан мэдээнд тусгана.
9. Клубын арга хэмжээнд өөрийн биеэр болон Facebook https://www.facebook.com/groups/itclubatubpl/  харилцааны хэрэгсэл, Skype /jbegzsuren/-аар  холбогдон оролцож болно.

    Энэ журманд оруулах Бусад санал хүсэлтийг comment болгон бичнэ үү. Баярлалаа.
https://www.facebook.com/groups/itclubatlibrary/

Thursday, December 01, 2011

ХНТСан нь WiFi HotSpot хөтөлбөрт хамрагдаж, 2Мв урсгалыг 1 жилээр төлбөргүй авч, ашиглаж эхэллээ #ubpubliclibrary


Хэвлэлийн мэдээ
УЛААНБААТАР ХОТОД УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН БҮС ҮҮСГЭХ АЯНд
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамрагдлаа

2011-12-1 өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1 жилийн хугацаатайгаар, 2 мегабитийн хурдтай Утасгүй интернэтийн сүлжээг олон нийтэд зориулан төлбөргүйгээр ашиглуулахаар боллоо.
Иргэд оршин байгаа газраасаа үл хамааран интернэтэд холбогдох, цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод утасгүй интернэтийн бүс үүсгэх аяныг зохион байгуулахаар МШХХТГазраас санаачлан, Цахим Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Уг аяны хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нь Жемнэт, Юнивишн, Ситинэт, Сансар интернэт, Телемакс зэрэг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Монголын үндэсний төв номын сан, Монголын үндэсний түүхийн музей, Сонгино хайрхан дүүргийн нэг цэгийн цонхны үйлчилгээ, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай, Соёл урлагийн их сургуулийн орчим, Чингэлтэй дүүргийн 5, 37, 57, 72,  Баянгол дүүргийн 13, 19, 20, 28, 38, 40, 47, 70, 73, 93, Монгени, Оюуны ундраа, Эрдмийн өргөө, Эрдмийн ундраа зэрэг нийт 24 газарт утасгүй интернэтийн бүсийг үүсгээд байсан бол,
2011-12-1 өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1 жилийн хугацаатайгаар, 2 мегабитийн хурдтай Утасгүй интернэтийн сүлжээг олон нийтэд зориулан төлбөргүйгээр ашиглуулахаар боллоо.
Дээрх олон нийтийн газраар үйлчлүүлж буй иргэд ухаалаг гар утас, зөөврийн болон таблет компьютер ашиглан интернэтэд үнэ төлбөргүй, хэрэглээний хязгааргүй холбогдоно.
Хотын нийтийн төв номын сан дотор Утасгүй сүлжээний 2 роутер нь
 UBPL_Wireless_Citinet, UBPL_AmericanCorner_Citinet гэсэн нэртэйгээр ажиллаж байгааг мэдээлье.
Жич: Хэвлэлийн мэдээний зарим хэсгийг МШХХТГазраас авсан.