Wednesday, January 25, 2012

Уриалга 2. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэрээр ном олгох үйлчилгээний хураамжаа 0 болгоцгооё

Уриалга 2.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэрээр ном олгох үйлчилгээний хураамжаа 0 болгоцгооё.
Ардчилсан Монгол улсын иргэн бүр унших, мэдэх эрхээ эдлэе. Энэ эрхийн тухайн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын
19 дүгээр зүйлд
"Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана." гэж заажээ.
Мөн тунхаглалын 1 дүгээр зүйл “Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг” хэмээн зарлаж тунахагладаг бол 28 дугаар зүйл “хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц тийм нийгмийн байгууламж болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй” хэмээн заасан.
http://humanrights.mn//index.php?option=com_content&task=blogcategory&amp...
Монголын 344 гаруй нийтийн номын сангууд нь БСШУЯамны сайдын төсвийн багцаас санхүүжин номын сангийн үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс иргэддээ үзүүлж байгаа билээ.
Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нийтийн номын сангуудын 2012 оны үйл ажиллагааны батлагдсан  төсөв доторх Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих хэсэг өмнөх жилүүдтэй харьцуулан харахад эрс багасаж, Төсвийн санхүүжилт нэмэгдсэн байгааг бид мэдэж байгаа.
Жишээлбэл, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2011 онд 70 орчим сая төгрөгийг, Аймгуудын төв номын сангууд 1.5-2.5 сая төгрөгийг үндсэн үйл ажиллагааны орлогоор төвлөрүүлж төсвөө 100 хувь болгож байсан бол, энэ 2012 онд Хотын төв номын сан 30 сая, Аймгийн төв номын сангууд 50000 төгрөг болж буурсан байгаа маш бахархалтай зүйл болжээ.
Энд нэг тодруулах зүйл бий!
              http://www.iltod.gov.mn/tusuv/ хуудаснаас олж мэдэхэд,
Орон нутгийн номын сангуудад 3,030,880.01 төгрөг төсөвлөгдөж, үүнээсээ
төсвөөс санхүүжүүлэх - 3,000,880.01 төгрөг
үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэх - 30,000.0 төгрөг гэж батлагдсан ба Монгол улсын 344 гаруй нийтийн номын сангууд төсвөө мөн үндсэн үйл ажиллагааны орлогоо хуваарилан авсан гэж бодтол Миний ажилладаг хотын нийтийн төв номын сангийн 2012 оны өөрийн орлого 30 сая гэж бичигдэж бидэнд танилцуулагдсаныг тодруулах хэрэгтэй байгаа юм? Яамны сайдаасаа бид дээрх вэбдээ Номын сан бүрээр нь задаргаа оруулж өгнө үү гэж хүсмээр байгаа юм.
Нийтийн номын сангуудын төсөв доторх үндсэн үйл ажиллагааны орлогыг маш сайн багасгаж баталсан Ийм тааламжтай нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хадгалах, ирэх жилүүдэд Үндсэн үйл ажиллагааны орлогыг 0 болгохын тулд Нийтийн номын сангийн удирдах ажилтанууд, номын санчид та бүрэн санаачлага гаргаж, үйлчилгээндээ Дэлхийн улсуудын нийтийн номын сангуудад мөрдөгдөж байгаа Information For All, Accessible to everyone, No Barrier, Free Library гэх мэт зарчмуудыг Монголдоо бий болгох хэрэгтэй байна.
Уриалга 2-ыг дэмжиж,
Гэрээр ном олгох үйлчилгээнийхээ 1 хоногт 1 ном 50-100 төгрөгийн хураамжтай байдгийг 0 болгочихвол, нийтийн номын санд иргэд буюу Татвар төлөгчид тааламжтай хандаж, унших, мэдэхийн төлөө хүсэл эрмэлзлэл нь бадрах болов уу гэж муйхар би бодож байна.
Дараах давуу талууд номын сангуудад бий болно:
- Суудал дүүрнэ гэдэг асуудал байхгүй болно,
учир нь уншигч бүр дуртай номоо, уншъя, харъя, харьцуулъя гэсэн номоо танай номын сангийн журмын дагуу тоо ширхэг, хоногт нь тааруулж, бүртгүүлж, гэрээр төлбөргүйгээр авч явахдаа баяртай байх болно.
- Номын санчид Үндсэн үйл ажиллагааны орлогоо бүрдүүлэх гэж мэрийх, санаа зовох биш харин ч иргэддээ ямар хэрэгцээт мэдээллийг бэлтгэх, цуглуулах, мэдээлэл, харилцахдаа анхаарах болно
- Гэрээр ном авах очер дараалал 1 номын санч дээр төвлөрч, бухимдал үүсэх байдал алга болно.
компьютерийн хэд хэдэн өөртөө үйлчилдэг систем ажиллуулж 1 номын санчийн өдөржингөө хийдэг мөнгө хурааж тасалбар бичих, иргэний үнэмлэхийг барьцаанд авч үлддэг ажлыг олон компьютерууд дээр уншигч иргэд өөрсдөө хийх болно, харин номын санч та заавар зөвлөлгөө, гарын авлага, газар дээр нь сургах ажлуудаа бусадтайгаа ээлжлэн хийнэ.
- Итгэлцэл бий болно
Уншигч иргэд нь номын сангаас ном хэвлэлийг хулгайлъя гэвэл ямар ч муу арга зам ашиглаж чадахыг та бүхэн ажлын туршлагаасаа мэднэ, бид өөрсдөө бие биедээ итгэх хэрэгтэй.
- Хуулиа зөрчихгүй
Монгол улсын иргэний бүртгэлийн тухай хуульд доорхи заалт байдаг хэдий ч лав л манай Хотын нийтийн номын сангууд гэрээр ном олгохдоо заавал иргэний үнэмлэхийг нь барьцаанд авч үлддэг Хуулиас давсан дотоод журамтай байгаа.


22.7.Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vsea=true&vlawid=1399&vtype=1- Шинэ технологи, шинэ үйлчилгээг уншигч, хэрэглэгчид ашиглах боломж нээгдэнэ
Өнөөдөр дэлхийн улсуудын номын сангуудийн үйлчилгээнд үр дүнгээ харуулсан маш олон технологи, үйлчилгээнүүдийг бид нэвтрүүлэх хэрэгтэй байна шүү дээ.
Book Return Box - номын сан хаалттай үед гаднаас нь номыг шургуулж хийгээд буцаачихдаг хайрцаг
RFID Library system - чип дээр суурилсан номын сангийн үйлчилгээ, хамгаалалт, дохиоллын нэгдсэн систем
FastBook Automatic Book Stop - системд байрлуулж, бэлтгэсэн номуудаас Уншигч хэзээ ч хамаагүй ном гэрээр авч, буцааж тушааж болдог
- Нийгэмд байр суурь, ач холбогдлоо хадгалж үлдэнэ
Нийтийн номын сан /public library/ нь яагаад 1880-аад онд Англи, Америкад анх бий болж байсан, бүх нийтийн боловсролыг номын сангууд хэрхэн дэмжиж чадаж байсан, цаашид технологи мэдээллийн эрин зуунд иргэн бүрийн мэдээлэл олж үзэх, ашиглах, үнэлж цэгнэх чадварыг дээшлүүлэхэд ямар их үүрэгтэйг дахин уншиж судлаж, ярилцацгаая.

Уриалга 2-ын талаарх санал бодлоо чөлөөтэй солилцож, ямар нэг алхам хийхийг эрхэм номын санчид та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
Мөн Уриалга 1 буюу номын сангуудын уншигч бүртгэлийн хураамжийг 0 болгох боломжтой гэснийг хэрхэн хүлээж авч, ярилцаж, шийдвэрлэж байгаа талаарх мэдээллээ хуваалцана уу. Хэн ч гэсэн өөрийн бодол санаагаа бичиж болно шүү?
http://jbegzsuren.posterous.com/344-0













Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.

No comments: