Friday, January 06, 2012

Хотын нийтийн төв номын санг 2012 онд ямар байгаасай гэж уншигчид хүслээ шивнэсэн бол?

Хотын нийтийн төв номын сан 2012 оныг угтаж “Хүслийн мод” шинэ жилийн сүлд модыг угтах үйлчилгээний талбайдаа засаж уншигч, хэрэглэгчдээсээ 2012 онд тус номын сангаас юу хүсэж байгааг нь бичүүлж авсан билээ.

Уг санаачлагыг тус номын сангийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн гаргаж, Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч Б.Нацаг, угтах үйлчилгээний ажилтан Ц.Бямбаа, Лавлагаа-мэдээллийн номын санч В.Түвшинтогтох нар тэргүүлэн ажиллаж, амжилттай хэрэгжүүлж,
Хүслийн модонд шивнэсэн уншигчдынхаа үгсийг ямар нэгэн засваргүйгээр вэбдээ байрлуулжээ.

- 24 цаг ажилладаг болоосой
- Гуанз цэвэрхэн болоосой
- Дулаахан болоосой
- Шинэ гарсан номууд ирээсэй
- Танай төсөв нэмэгдээсэй
- Амжилт хүсье!
- Энд уулзсан хүмүүстэйгээ удаан ажиллахсан

- Номын сангийн номын санч, үйлчлэгч, цэвэрлэгч зэрэг бүх, ах эгч нартаа шинэ оны баярын мэндийг хүргэе!
Та нар минь байхгүй бол
Номын сан байхгүй
Номын сан байхгүй бол
Оюунлаг залуус байхгүй!

- Намайг гоё бичүүлдэг болгоод бас аавдаа загьнуульж зодуулдаггүй болгоод өгөөч.

- Олон улсын хэл 7 хоногт 1 удаа зааж өгдөг байвал гоё байна. Internet хэрэгтэй site-ийн жигзааж гаргаж өгөөч

- Нацагдоржийн номын сан бол миний хамгийн очих дуртай газар. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

- Номын сангийн үйл ажиллагаа сайн гэж үздэг. 00 нь дэндүү үнэртэй байна. 00-ийн цэвэрлэгээг сайн болгохгүй бол хүн танхимд суухад үнэр нь хэцүү байна.

- Миний бодлоор номын сан олон номтой байснаас ганц сайн номтой байсан нь дээр гэж үзэж байна. Уншигчдынхаа эрхийг бодол саналыг бодолцон үзэж дүрэм журмыг батлах нь зүйтэй болов уу? гадаа үүдэндээ номын каталогтой болох

- Юуны өмнө номын сангийн нийт ажилчиддаа баярлалаа гэдгээ хэлэх гэсэн юм. учир нь бидний сурах их үйлсэд ном сурах бичиг унших боломжийг олгож бидний төлөө сэтгэл гарган ажилдагт баярлалаа. Та бүхний ачаар тохилог орчин, номын их ариван сангаар үйлчлэх боломжтой байдаг. Та бүхэнд маш их баярлалаа. Ирж буй ондоо ажлын амжилт эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөж байна. Миний хүсэх зүйл бол орчин үеийн болон түүхт түүхт, олон шинэ номтой болох. Мөн хүссэн номоо гэрээрээ авч явах боломжтой болох. Зарим ном ганц хувьтай болохоор гэрээр авч болдоггүй. Шөнийн уншлагатай болох.

- Гэрээр ном олголтыг шууд үүднээс сунгах боломжтой болгох

- Манай номын сан маш гоё. Гэхдээ зарим сүүлийн үеийн ном, хэвлэл сонин байхгүй. Энэ талыгаа анхаарч нэмэгдүүлээсэй

- Шинэ ном илүү ихээр ирээсэй, бусад хэрэгцээ эрэлт ихээр гардаг ном олон хувь байгаасай

- Номын сан учраас ядаж 21:00 цаг хүртэл ажиллаасай. Байгалийн ухааны ном маш цөөн ялангуяа биологи шинжлэх ухааны ном. Дулаахан болоосой

- Эрхэм хүндэт Нацагдоржийн номын сангийн ах эгч нараа бидний оюуны цангааг тайлах ажлыг үнэнчээр хийдэг тань баярлаж явдаг шүү. Ийм сайхан үйлс хийж байгаа та бүгдийн есөн хүсэл сэтгэчилэн бүтэх болтугай... Гүнээ хүндэтгэсэн МУБИС- ТНУС- ТНС Ш.Мөнхбаатар

- Эдийн засаг нягтлангийн ном фондондоо нэмээрэй цөөхөн байна

- Халаалтаа сайжруул гэж хүсэж байна

- Дулаахан тохилог Археологийн талаар олон шинэ номтой болоосой. Гол нь дулаахан

- Дулаахан болгох, үйлчилж буй хүмүүсийн харилцааг сайжруулах, шинээр гарсан номуудыг оруулах Амжилт хүсье

- Номын санч нароюутнуудын эелдэг харилцдаг байгаасай гэж хүсч байна, Мөн номын сан дулаахан байгаасай гэж хүсч байна, гэрэлтүүлэг нь тод байхыг хүсч байна
Эх сурвалж: http://pl.ub.gov.mn/
Facebook хуудас: https://www.facebook.com/ubpubliclibrary

No comments: