Tuesday, January 03, 2012

Мэдээллийн технологийн клубийн Энэ Баасан гаригийн уулзалтаар Өсөх өрхийг танилцуулж, ярилцана

Шинэ оны мэндийг хүргэж, хүнлэг чанар, эрүүл мэндээ хадгалж явахыг хүсье!

Энэ Баасан гариг буюу 2012-1-6 өдрийн 15:30-17:00 цагт Хотын нийтийн төв номын санд хүрэлцэн ирж, өрхийн орлого, зарлагын бүртгэл, тайлан тооцооны Өсөх өрх програмын танилцуулга-сургалтанд хамрагдахыг хүсье.
Танилцуулгад хамрагдсанаар танд өсөх өрх програмын инсталлыг төлбөргүйгээр авах боломжтойгоос гадна, програмыг ойлгож авах, асууж тодруулах, санал бодлоо солилцоход тань дөхөмтэй байх болно.
Д.Нацагдоржийн нэрэмжи Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 2011-10 сараас ажиллаж эхэлсэн Мэдээллийн технологийн клубын шинэ оны эхний үйл ажиллагаа тул, эрхэм та найз нөхөд, гэр бүлийн гишүүд, мөн компьютер, интернэтийг ашиглаж сурахыг хүсдэг, энэ чиглэлийн  өөрийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж, зааж сургах, хэлж өгөхийг хүсдэг бол Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт тус клубын уулзалт-сургалтанд оролцож байхыг урьж байна.
Төлбөр хураамжгүй, мөн номын санд бүртгүүлсэн байх шаардлагагүй тул, сонирхсон хүн бүр оролцох боломжтой.
Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн

МТ-ийн мэргэжилтэн
Хотын нийтийн төв номын сан
Утас: 99861326
http://pl.ub.gov.mn
http://www.facebook.com/ubpubliclibrary
http://www.facebook.com/itclubatlibrary

No comments: