Monday, January 16, 2012

Монголын номын санч, мэдээллийн ажилтануудад эрхэм та анхаарлаа хандуулна уу

Эрхэм та ажилладаг, амьдардаг орон нутгийн нийтийн номын сангуудыг интернэтэд холбогдсон эсэхийг, мөн номын санчид нь доохи бүлэг, листэнд бүртгэгдэж ажлын мэдээ, арга туршлагаа солилцдог, суралцдаг эсэхийг лавлаж, түүнд туслаарай. Баярлалаа.
1) Имэйл лист: daisycenter@pl.ub.gov.mn


Энэхүү листийн зорилго нь Монголын сум, аймаг, дүүргийн номын санчид төдийгүй номын сан, мэдээллийн салбарт ажилладаг мэргэжилтэнүүд

- хаана юу болж байгаа мэдээ болон,
- мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулагдсан төрөл бүрийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бие биетэйгээ солилцох боломжийг олгож,
- нэгдэж, нягтран, хамтран ажиллахад нь дэмжлэг болох явдал юм.

Имэйл листэнд та өөрийнхөө имэйл хаягийг бүртгүүлэхдээ, имэйл хаягнаасаа daisycenter-subscribe@pl.ub.gov.mn хаяг руу хоосон имэйл бичээрэй.
Харин имэйл листээс имэйл хаягаа хасахдаа daisycenter-unsubscribe@pl.ub.gov.mn хаяг руу хоосон имэйл бичээрэй.
2) Монголын нийтийн номын санчдын Facebook бүлэг

Имэйл лист болон FB group-ийн мэдээ, мэдээлэл давхцдаг тал бий, гэхдээ хамрах хүрээгээр өөр байгааг анзаарна биз ээ.

Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн


-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.


No comments: