Thursday, January 19, 2012

Номын үнийг илгээж бидний ажилд туслана уу

3620_0002
Сайн байна уу,

"Монголын Алтай-Соёны экобүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл"-ийн ажлын хэсгээс Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн фондонд 23 нэр төрлийн 23ш номыг 2012-1-12 өдөр бэлэглэж, мэдээллийн санг архивжуулахад туслалцаа үзүүлсэнд их баярлалаа.
Эрхэм та бүгдээс хүсэх зүйл гэвэл,
манайд хүргүүлсэн 23 номын үнэ /ашгийн биш учраас зөвхөн хэвлэлтийн зардал байх болов уу/-ийг илгээж бидний ажилд туслана уу.
Мөн боломжтой бол эдгээр номуудыг цахим ном болгож, үйлчлэх эрхийг олгоно уу?

Бэлэг, хандиваар ирсэн ном бүрийг
бид тодорхой үнэ ханштайгаар номын бүртгэлдээ оруулж, техник ажиллагаа хийж,
улмаар http://koha.pl.ub.gov.mn онлайн системээ бүртгэснээр, уншлага үйлчилгээнд шилжүүлж,
интернэт хэрэглэгч хүн бүр ном материалыг хайж, хэдэн ширхэг аль салбар номын санд байгааг мэдэх, номын санд ирж унших болон гэрээр авч унших боломжтой болдог.
Дашрамд, цөөн хувьтай номыг гэрээр олгодоггүй үйлчилгээний журам ч бас байдаг.

Хэрвээ та бүхэн зөвшөөрвөл, бид дээрх номуудын файлыг та бүхнээс хүлээн авч цахим ном болгон хөрвүүлж, улмаар интернэт хэрэглэгчдэд онлайнаар төлбөр хураамжгүй уншуулах боломжтой.

Хамтран ажиллаж байгаа эрхэм та бүхэнд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын тасаг
Хотын нийтийн төв номын сан
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.



No comments: