Thursday, February 02, 2012

Дэлхийн улсуудад хүн бүр нийтийн номын сандаа очиж үйлчлүүлэхэд хязгаарлалтгүй

Дэлхийн улсуудад хүн бүр нийтийн номын сандаа очиж үйлчлүүлэхэд хязгаарлалтгүй, ямар нэг төлбөр хураамж төлөхгүйг БНХАУ, АНУ, Тайван улсуудад очихдоо нийтийн номын санд нь уншигчаар бүртгүүлж авсан 5 номын сангийн карт батлаж чадна.Иргэн бүрт ийм боломж олгосноор, үйлчилгээг үнэгүй болгож байгаа биш, харин эрхийг нь эдлүүлж, нийгмийн хариуцлагыг нь үүрүүлэх гэж байгаа хэрэг юм, Иргэн хүн мэдээлэлтэй байх, аливааг уншиж мэдэх, ярилцаж хэлэлцэх чадвартай байх эсэхэд тухайн иргэний төлсөн татвараар санхүүждэг нийтийн номын сангууд нь гол үүрэгтэй байдгийг Дэлхийн 13 хотод очиж, номын сангийн сургалт, хурал, уулзалтанд оролцохдоо би ойлгож авсан.
2005 онд Хотын нийтийн төв номын сангаас 3 ажилтан АНУ-ын 5 мужын 5 хотод төрөл бүрийн номын сангуудаар Зочдын хөтөлбөрөөр явж ирээд номын сангийн үйлчилгээг Чөлөөт сонголттой болгоход анхаарлаа хандуулж, үнэхээр 2008 онд Хотын нийтийн төв номын сан үйлчилгээгээ шинээр зохион байгуулж, чөлөөт сонголтыг нэвтрүүлсэн.

2010 оны 5-р сард Словен улсад дэд захиралтайгаа хамт очиж Нийтийн номын сангуудын Шинэчлэлтийн хөтөлбөрт шалгарсан 11 номын сангуудын төлөөлөл, зохион байгуулагч нартай, мөн оны 10-р сард АНУ-ын Балтимор хотын 2 номын санд 14 хоногийн дадлага хийхдээ тэндэхийн номын санчид, удирдлагатай нь ярилцах үедээ,

Нийтийн номын сан нь нийгмийнхээ үнэт зүйлүүдийн нэг болж чаддаг нь иргэн бүр номын сангийнхаа төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдахад нас хүйс, эрдэм боловсрол, тэр бүү хэл ямар нэг төлбөр хураамжийн хязгаарлалтгүйгээр ижил тэгш нөхцөлөөр оролцдог боломжтойг

дахин дахин ярилцаж, лавлан асууж, яагаад ийм байх ёстойг нь уншиж судлаж, ийм орчин нөхцлийг өөрийн болон монголын нийтийн номын сангуудад бий болгохын төлөө ажиллаж байна.

2010-10-1 өдөр Хотын нийтийн төв номын сан нь 30 жилийн ойгоо угтан, "Нийтийн номын сангуудын өөрчлөлт шинэчлэлт" сэдвээр дугуй ширээний ярилцлага явуулж
http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=288:2010-10-01-03-07-59&catid=1:latest-news&Itemid=50
номын сангийн үйлчилгээг төлбөр хураамжгүй болгох талаар яригдаж, хэлэлцэгдэж л байлаа.

мөн
2011-1-26 өдөр Сангийн яам болон БСШУЯаманд номын сангийн төсөв хөрөнгийн талаар албан бичгээр саналаа хүргүүлж, дараах хүсэлтээ тавьж л байсан.
"Манай улсын номын сангуудын үндсэн үйл ажиллагаанаасаа санхүүжиж байгаа өнөөгийн тогтолцоо нь  ерөөсөө ядуу амьдралтай байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй төлбөргүй хүргэж, тэднийг соён гэгээрүүлж амьдралыг нь сайжруулах үйлчилгээг зохион байгуулахад  үнэхээр хүндрэлтэй байна.
Хүний эрхийг зөрчдөг хэмээн хэлэгддэг БНХАУ-д хүртэл 2008 оноос музей, номын сангууд ард иргэддээ ямар ч төлбөргүй үйлчлэх болжээ."

Харин өнөөдөр,
Сум, аймаг, нийслэлийн номын сангуудын 2012 оны төсөв хөрөнгийг батлахдаа улсын төсвөөс гаргах мөнгийг нэмэгдүүлж, номын сангийн үндсэн үйл ажиллагааны орлогыг хэд дахин багасгаж /аймгууд 1.5-2.5 сая төг байсныг 50-хан мянган төгрөг болгож, манай хотын нийтийн төв номын сан 70 орчим сая төг байсныг 30сая төг болгож бууруулсан/ өгсөн байтал,
- нийтийн номын сангууд үйлчилгээний хураамжаа багасгахгүй байгааг юу гэж ойлгох вэ?
- 2013 оны улсын төсвийг батлахдаа нийтийн номын сангуудын өөрийн үйл ажиллагааны орлогыг дахин 2011 оны байдлаарх их хэмжээтэйгээр нь буцаан батлавал номын санчид бид юу хийх вэ?

Сонгодог жишгээрээ бол,
бизнес бол худалдаанаас олсон ашгаараа,
нийтийн үйлчилгээ бол бол Улсын төсөв + Төсөл хандив-аараа санхүүжмээр байна.
 Хотын нийтийн төв номын сан нь 2011 онд 30гаран сая төгрөг зарцуулж, давтагдахгүйгээрээ 18000-аадхан иргэн л үйлчилгээг хүртээсэн байгаа юм,
гэтэл нийслэлийнхээ иргэдийн 40-50, цаашилбал 70-80 хувьд хүрч үйлчлэх зорилт тавьж ажиллах, төдий тооны иргэний чөлөөт цаг, мэдээллийн хэрэгцээг хангах гэвэл одоо мөрдөж байгаа бодлого, тогтолцоог өөрчлөхөөс өөр аргагүй ээ.
Хамгийн эхлээд Уншигч бүртгэлээ эсвэл Гэрээр ном олголтын хураамжаа 0 болгоод үзье?
ингэж хэлэх нөхцөл шалтгаанууд:
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл бол хүн мэдээллийг ямар нэг хураамж төлөхгүйгээр авах эрхтэй гэдгийг зааж өгч байдаг, энэ заалтыг Олон улсын номын сангийн холбоо барьж ажилладаг.
Англи хэл дээрх эх: http://www.un.org/en/documents/udhr/index.shtml#a19
Монгол орчуулга: http://humanrights.mn/beta/images/my/years60.html
ЮНЕСКО-ийн Нийтийн номын сангийн тунхаглал
http://www.unesco.org/webworld/libraries/manifestos/libraman.html
Уриалга 1: Өрхийн хөгжлийг дэмжих жилд Монголын 344 нийтийн номын сангууд Уншигч бүртгэлийн хураамжаа 0 болгох боломжтой
http://jbegzsuren.posterous.com/344-0
Уриалга 2: Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэрээр ном олгох үйлчилгээний хураамжаа 0 болгоцгооё
http://jbegzsuren.posterous.com/2-0




Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.






No comments: