Thursday, February 02, 2012

Монголын хүний эрхийн үндэсний комиссд имэйл бичлээ Fw: ta buhen sydalj uzej, uzel bodloo hariy ilgeene uu

----- Forwarded Message -----
From: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
To: "info@mn-nhrc.org" <info@mn-nhrc.org>
Sent: Thursday, February 2, 2012 5:07 PM
Subject: ta buhen sydalj uzej, uzel bodloo hariy ilgeene uu

Сайн байна уу,
Миний нэрийг Жамсранжавын Бэгзсүрэн гэдэг. Би 36 настай, програм хангамжийн инженер мэргэжилтэй.
1998 оноос хойш Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд мэдээллийн технологийг хариуцан тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байна.
2005 онд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 5 муж улсынх нь төрөл бүрийн номын сангуудтай очиж танилцсан ба, 2010 онд Словен улсад нийтийн номын сангуудын шинэчлэлтийн хөтөлбөрийн уулзалт, мөн 2010 оны 10 сард АНУ-ын Балтимор хотын нийтийн номын сан болон хараагүй хүмүүст зориулсан номын сангуудад 2 долоо хоног дадлага хийж ирсэн.
Ийнхүү өмнө нь номын сангийн үйлчилгээнд техник технологи нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулдаг байсан бол, 2010 оноос хойш нийтийн номын сангийн үйлчилгээ бүх иргэдэд тэгш, хүртээмжтэй, ялгаварлалгүй байх ёстойг ойлгож, ийм байдлыг өөрийн номын сан болон Монголын номын сангууддаа бий болгох талаар судлаж, уншиж, ярьж, бичиж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р заалт, болон 1994 онд батлагдсан ЮНЕСКОгийн нийтийн номын сангийн тунхаглалуудыг үндэслэн дэлхий нийтээр өнөөдөр нийтийн номын сангууд нь уншигч иргэдээсээ Бүртгэл, гэрээр ном олгох хураамж авдаггүйг мэдсэн.
Та бүхэн энэ асуудлаар анхаарлаа хандуулж, Ардчилсан Монгол улсынхаа иргэдэд мэдээлэл олж авах эрх чөлөөг нь эдлүүлж, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн харилцаанд мэдлэг, мэдээлэлтэйгээр оролцох хариуцлагыг нь үүрүүлнэ үү.
Дээрх асуудалд анхаарлаа хандуулан,  уулзалт, ярилцлага хийнэ гэдэгт итгэж байна,
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326








-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.

No comments: