Wednesday, February 01, 2012

Kindle төхөөрөмжийг Мэдээллийн технологийн клубийн уулзалт-сургалтаар танилцуулна

Хотын нийтийн төв номын сан дээр Мэдээллийн технологийн клуб 2011-10 сараас ажиллаж, иргэдэд мэдээллийн технологийг ашиглах мэдлэг чадвараа харилцан солилцох боломжийг олгож байгаа.

Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт явагддаг тус клубын уулзалт-сургалтаар, энэ долоо хоногт Amazon Kindle төхөөрөмжийг ашиглах талаар ярилцаж, уг төхөөрөмжийг гартаа барьж, даруулуудыг нь дарж, функцүүдийг ашиглах талаар мэдлэг, туршлагаа хуваалцана.

Хүссэн хүн бүхэн энэхүү уулзалт-сургалтанд оролцох боломжтой ба, ямар нэг бүртгэл, хураамж шаардахгүй.

Дашрамд дурдахад, Хотын нийтийн төв номын сан нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран 2004 оноос ажиллуулж байгаа Америкийн соёл мэдээллийн төвд Америкийн засгийн газрын хөрөнгө оруулалтаар Kindle төхөөрөмжүүд 7 хоногийн өмнө ирж, үйлчилгээнд ашиглахад бэлтгэж байгаа болно.

Сонирхсон хүн бүрийг урьж байна.
Баярлалаа
Ж.Бэгзсүрэн
Жич: энэхүү зарлал, мэдээллийг найз нөхөддөө дамжуулахыг зөвшөөрнө.
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.



No comments: