чуулга-уулзалт - Дорнод аймаг

Сайн байна уу,
Юуны өмнө та бүхний төлөвлөж, зорьж хийж байгаа чуулганы ажилд амжилт хүсье.
Соёл урлаг гэдэг том салбарт нийтийн номын сангийн харагдах байдал, ялгарах онцлог, гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагаа, хэтийн төлөвийг тодруулахад таныг голлох үүрэгтэй оролцож чадна,
мөн чуулга уулзалтаас төрж бий болсон бодол, асуултаа АНУ-д очиж оролцох "21-р зууны номын санч"-ын сургалтынхаа үеэр бусад орны номын санчид, сургагч багш нартайгаа ярилцаж, ойлголт, мэдлэгээ тэлж чадна гэж танд итгэж байна.
Миний бодлоор,
нийтийн номын санг хөгжүүлэх бодлого төлөвлөлтөнд гол нь нийтийн номын сан нь нийт иргэдийн оролцоотой community self-development center /орон нутгийн иргэдийн өөрийгөө хөгжүүлэх төв/ болоход чиглэсэн бүхий л өөрчлөлтийг бодож төлөвлөж хийх хэрэгтэй. Энэ нь номын сангийн нэрийг ийм болгож өөрчил гэсэн үг биш шүү,
харин нийтийн номын сан гэхлээр л <<ном үзэх хэрэгтэй болохоороо л мөнгө төлж уншигч болдог, зааланд сууж үнэгүй уншдаг, гэрээр ном авч бараг болдоггүй, авбал хоногийн мөнгө төлдөг >> гэсэн өнөөгийн ойлголтыг,
бид татвар төлсөн учраас надад мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх бусадтай адилхан эдлэх эрх тэгш нөхцөл байдаг, энэ нөхцөл нь улс/аймаг/сумын төсөв буюу нийтийн мөнгөнөөс санхүүждэг нийтийн номын сан юм гэсэн ойлголтыг авчрах хэрэгтэй гэж бодож байна.
Орон нутгийн нийтийн номын сангийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх дийлэнх мөнгийг улс/аймаг/орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, харин нэмэлт шаардлагатай  хөрөнгийг өөрийн туслах үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар буюу компани, ТББ, иргэдийн оролцоотой байнга бүрдүүлж байх систем /Номын сангийн найз нөхдийн холбоо, Номын сангийн хөгжлийн сан гэх мэт/-ийг бий болгоход анхаарлаа хандуулах цаг болсон гэж бодож байна.
Нийтийн номын сан нь жил тутмын үйлчилгээ, соёл танин мэдэхүйн арга хэмжээгээ олон нийтийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан, орон нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төлөвлөж, боловсруулж ажиллаад, үр дүн, үнэлгээг нь орон нутгийн иргэдээсээ шууд авдаг байх, тэдний өдөр тутмын ажил амьдралд номын сан ямар үүрэг гүйцэтгэж байгааг нийгэмд ил тод харуулахад л чиглэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэж бодож байна.
Үүний тулд, номын сангийн үйлчилгээ орон нутгийн нийт иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байх арга замуудыг бодож, төлбөр хураамж, байнгын соёл танин мэдэхүйн арга хэмжээнүүд, сайн дурын иргэдийн оролцоо, техник технологийн ололтыг танилцуулах, хэрэглээнд сургах олон талт арга хэмжээг зохион байгуулдаг болох,
өдөр тутмын эдгээр ажлыг хийж гүйцэтгэх сайн дурын иргэд, туслах номын санч, удирдан зохион байгуулдаг мэргэшсэн номын санчид, мэргэшсэн удирдлага шаардлагатай болно.
Миний дээрх үгс нь замбараагүй, ойлгомжгүй харагдаж магад шүү, учир нь заалгасан мэдсэн биш, уншиж харсан, ийм байх нь зөв зүйтэй, нийтийн номын санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ижил ойлголтоор нь ойлгох, өөрчлөх цаг болсон гэдэг талаас нь үг болгон буулгасан тул, авах гээхийн ухаанаар хандаарай.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
From: dornod nom <dornod_nom@yahoo.com>
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Wednesday, March 21, 2012 6:17 PM
Subject: ÷óóëãà-óóëçàëò


 Ñàéí áàéíà óó
Äîðíîä àéìãèéí ñî¸ë óðëàãèéí àæèëòíóóäûí ×óóëãà óóëçàëò 2012.03-24-26-íû ºäð¿¿äýä Äàøáàëáàð ñóìàíä áîëíî
" Àéìãèéí ñî¸ë óðëàãèéã õºãæ¿¿ëýõ áîäëîãî òºëºâëºëò" ñýäâýýð ÷óóëíà
ñàíàë çºâëºãºº ºãíº ãýäýãò èòãýëòýé
Õ¿íäýòãýñýí
Tsagaan, J
Director of Central library of Dornod Province
Kherlen soum, Group-7,
Dornod province, Mongolia
Fax: 976-70583259
Tel: 976-70583259
Mobile: 976-99079486

 Сайн байна уу
Дорнод аймгийн соёл урлагийн ажилтнуудын Чуулга уулзалт 2012.03-24-26-ны өдрүүдэд Дашбалбар суманд болно
" Аймгийн соёл урлагийг хөгжүүлэх бодлого төлөвлөлт" сэдвээр чуулна
санал зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй
Хүндэтгэсэн
Tsagaan, J
Director of Central library of Dornod Province














Comments

Bilgee said…
Та ч лаг хүн юм.

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай