Friday, March 16, 2012

иргэдэд мэдээллийг хүргэх - нэвтрүүлгийг үзээд саналаа хүргүүлье

Сайн байна уу,
Иргэдэд мэдээллийг хүргэхэд төрөөс ямар үүрэгтэй оролцох талаар өчигдөр /2012-3-15/ Боловсрол суваг ТВ-ээр нэвтрүүлгийг үзсэн.
1)
Миний бодлоор,

Олон нийт, орон нутгийн иргэддээ хандсан төр засаг, нутгийн өөрөө удирдах байгууллагын  аливаа мэдээллийг агуулсан албан ёсны нэгдсэн, онлайн мэдээллийн санг үүсгэх нь хэн бүхэнд маш их хэрэгтэй байна гэж боддог.
Тухайн мэдээллийн сан нь шийдвэр гарсан даруйд шинэчлэгддэг байх, иргэд бие биетэйгээ уг мэдээллийг хуваалцах боломжтой байх, олон төрлийн төхөөрөмжүүдийг ашиглан хандах боломжтой байх гэх мэт өнөө цагийн шаардлагуудыг хангасан байх талаас нь системийг бий болговол,
хэн бүхэн мэдээлэл хүлээж авахдаа тааламжтай, бас оролцоотой байх болов уу гэж бодож байна.
Онлайн мэдээллийн сан нь имэйлээ subscribe хийх энгийн аргаас эхлээд сүүлийн үеийн дэвшилтэт харилцааны арга замууд болох share, tweet, like дарах, гар утасны app болон бусдыг   ашиглан мэдээлэлд хандах, түгээх, харилцах боломжтой байх нь гэх мэт олон шаардлагуудыг хангахгүй л бол


одоогийн иргэний танхимын вэб
шиг хугацаа хоцрон зарлан мэдээлэх үүрэгтэй байх нь иргэний оролцоог хангаж чадахгүй юм.

2)
Мөн дашрамд,
АНУ-ын номын сангуудад харагддаг depository library буюу бүхий л шатны төр, засгийн шийдвэрүүдийг үзэх, ашиглах төлбөр хураамжгүй боломжыг иргэдэд олгосон үйлчилгээг Монголынхоо сум, аймаг, дүүргийн 344 гаруй нийтийн номын сангууддаа бий болгох нь маш зүйтэй гэж боддог.
Тиймдээ ч, нийтийн номын сан /public library/ гэдэг байгууллагын мөн чанарыг дэлхийд мөрдөгдөж байгаа ойлголт, стандартаар нь тунгаан үзэхийг хүсээд, Монголынхоо "нийтийн" номын сангуудыг өөрчлөх, дахин зохион байгуулахад анхаарна уу хэмээн дахин дахин хүсэж байна.

Миний энэхүү имэйлийг хүлээн авсан тухайгаа хариу мэдэгдэнэ гэдэгт итгэж байна.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

Дашрамд, 2010-11-17 өдөр иргэний танхимын имэйл хаяг /irgen@president.mn/ -ээр бичиж байсан имэйлээ хавсаргалаа.
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library

утас: 99861326
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

----- Forwarded Message -----
From: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
To: irgen@president.mn
Sent: Wednesday, November 17, 2010 2:22 PM
Subject: Irgen buriig Irgediin oroltsoond tatan oryylah sanal baina

Сайн байна уу,
Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимийн үйл ажиллагааны тухай
иргэдийн ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд Монгол улсын нийслэл,
аймаг, сумдад байгаа НИЙТИЙН НОМЫН САНГУУДЫГ албан ёсоор татан оролцуулах
саналтай байна.
Монгол улсын 350 гаруй нийтийн номын сангууд нь орон нутгийнхаа иргэдэд ном
хэвлэлээр үйлчилж ирсэн хэлбэрээ мөнгө санхүү, удирдлага менежментийн
дутагдалтай байдлаасаа болоод өөрчлөхгүй өнөөг хүрсэн.
Гэтэл мэдээллийн эх сурвалж нь цаасан хэлбэрээс гадна интернэт, гар утас гэх мэт
мэдээллийн технологийн ололтуудтай уялдан цахим, хурдтай, мультимедиа хэлбэрт
шилжсэнийг Монгол улсын иргэн бүрт ойлгуулах, хэрэглүүлж сургах нь Дэлхий
нийтийн жишгээр нийтийн номын сангуудын гол үүрэг болчихоод байгаа.
Нийтийн номын сангуудыг боломжит хувилбараар интернэтийн сүлжээнд холбож, номын
санчидтай Иргэний танхимаас мэдээлэл шуурхай солилцох хэмжээнд болгосоны дараа
гэж хүлээлгүй, өнөөдөр ямар нэг байдлаар интернэтэд холбогдсон байгаа нийтийн
номын сангууд дээр Иргэний танхимын булан буюу үйлчилгээний хэсгийг тохижуулж,
иргэний танхимаас хэвлэгдсэн эсвэл цахим материалыг хэвлэж байрлуулах, Иргэний
танхимаас сургалтанд хамрагдаж мэдлэгтэй болсон номын санчид 7, 14, эсвэл 30
хоног тутамд нийтийн номын сангууд дээр тодорхой удирдамжийн дагуу ярилцлага
зохион байгуулах, Skype, Webcamera гэх мэт хүртээмжтэй арга хэрэгслэлүүдээр
хэлэлцүүлэг өрнүүлэх гэх мэт хамтран ажиллах бүхий л боломж бидэнд байна.
Иймд Иргэний танхимын ажилтанууд та бүхэн Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн
нийгмийн үүрэг хариуцлагыг нь Монгол улсын Нийтийн номын сангуудад ойлгуулах,
улмаар байнгын Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллахыг
хүсье!
Ингэснээр Монгол улсын хөгжлийн амин чухал сүнс болсон Иргэдийн мэдлэг чадвар,
ухамсарыг дээшлүүлэхэд маш том ахиц дэвшил болно гэдэгт миний бие итгэлтэй
байна.
Би 2005 оны 8 сард АНУ-ын Төрийн департментийн Зочдын хөтөлбөрт хамрагдаж 5 муж
улсын 40 гаруй номын сан, мэдээллийн байгууллагуудтай танилцаж
/http://www.pl.ub.gov.mn/ivp_mongolia.html/, мөн энэ 2010 оны 10 сард Мэрилэнд
муж улсын Балтимор хотын 2 номын санд 14 хоногийн дадлага хийгээд
/http://lip-news.blogspot.com/ ирсэнээрээ Нийтийн номын сангуудын өнөөгийн унтаа
байдлыг сэрээх нэг алхам нь Иргэний танхимтай хамтран ажиллах хэлбэр гэж бодлоо.
Саналыг анхааран үзэхийг хүсэж, хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS City Ambassador for Ulaanbaatar: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren
Phone: 99861326, 70115705, 70115704







No comments: