Wednesday, March 21, 2012

daraah 2 medeeleld sanal bodol, tyrshlagaa hyvaaltsana uu

Сайн байна уу,
Бид саяхан анх удаагаа бэлэг солилцох аргыг ашиглаж үзлээ. Мөн номын сан үйлчилгээний хаврын цагийн хуваарьтаа шилжихгүй болсон талаар санал бодлоо хуваалцана уу.
1-р асуудал. Бэлэг солилцох арга
Шинэ бөгөөд хөгжилтэй сайхан арга хэмжээ болсон. Гэхдээ бодох асуудлууд байна:
- сугалааг урьдчилан сугалж, хэнд зориулж бэлэг бэлтгэхээ мэдсэн байсан учраас тухайн хүнээ баярлуулах талаар ихэд хичээж, зарим тохиолдолд үнэтэй бэлгийг худалдан авсан байгаа нь надад харагдлаа, мөн тохиолдлоо.
Иймд дараагийн удаад бэлэгээ солилцохоор цуглах үедээ л нэрээ шууд суглах боломжтой гэж бодлоо.
- ямар хүнд бэлэг өгөхөө мэдэхгүйгээр бэлэг бэлтгэх ч хэцүү л байх. тийм ч учраас аль болох бэлгэнд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хэмжээг зааж өгөх, мөн хүнсний зүйл биш, өөрийнхөө гараар хийсэн бүтээл байх гэх ч юмуу тодорхой нөхцөл тавьбал тустай юм шиг санагдлаа.

2-р асуудал. Хаврын цагийн хуваарь
Бид хаврын улирал ирж, өдөр уртсаж, уншигчдийн дийлэнх болон оюутан сурагчдын шалтгалтын цаг эхэллээ гэх мэт шалтгаануудаас доорхи цагийн хуваариар өмнөх жилүүдэд ажилладаг байлаа.
( 3 сарын 16-ны өдрөөс  6 сарын 15-ны өдөр хүртэл)
Мягмар - Пүрэв  9:15 – 20:30
Даваа, Баасан, Бямба, Ням  10:15 – 18:30
Харин энэ жил яагаад энэ цагийн хуваариараа ажиллахгүй болсон шалтгааныг олж мэдмээр байна? уул нь уншигчид манай энэ цагийн хуваарьт их дуртай, уншигч бүртгэл нэмэгддэг гэж би боддог.
Номын сангийн ажилтан бүхэн санал бодлоо илэрхийлнэ үү.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.







No comments: