Tuesday, April 17, 2012

би 2009 онд яаж ажиллаж байж вэ - Уриалга: Төсвийн байгууллагын ажилтан бүр тайлангаа нээлттэй болгоцгооё


Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн
 төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн
 Ж.Бэгзсүрэнгийн 2009 оны ажлын тайлан

2009-12-1

Ажлын цаг ашиглалт

Ажлын цаг ашиглалтаа 100 хувь гэж үзэж байна. Зарим өглөө ажилдаа ирэхдээ 25 хүртэл минутаар хоцорсон дутагдлууд байгаа ч эрүүл мэнд болон ар гэрийн шалтгаанаар чөлөө аваагүй.
Өдөр тутмын ажлын тэмдэглэлийг компьютерт тасралтгүй хөтөлснөөр 200 гаруй хуудас бүхий файлыг үүсгэсэн байна.
Номын сангийн өдөр тутмын үйлчилгээ, үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглахад анхаарч, санал санаачлага гарган, бие даан суралцаж, шинэ мэдлэг чадварыг олж мэдэхэд анхаарч ажилласан.


ПРОГРАМ ХАНГАМЖ БОЛОВСРУУЛАХ

Номын сангийн электрон каталог, уншигч бүртгэлийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэж байгаа Алиса програмын өдөр тутмын архив, ажиллагааны хэвийн байдлыг хангаж, файл алга болсон алдааг архиваас нь хуулж сэргээж, Австралийн Softlink компанитай холбогдон шинэ регистрийн дугаарыг хүлээн авч, 2010 оны 9 сар хүртэл ашиглах боломжтой болсон.
Жижүүрийн компьютерт ажиллаж, уншигчдыг ороход нь бүртгэлийг нь шалгадаг “Орох бүртгэл, хяналт” програмд 5 оронтой дугаараа бичдэг талбарт “~” тэмдэг харагддаг болгох, stored procedure-ийг ашигласнаар уншигчийн зургийг 1 секундэд гаргаж харуулдаг болгох, Жижүүр Батсүхын хүсэлтээр сүүлийн 5 дугаар жагсаалтанд харагддаг болгох, ажил тарсаны дараа хаах үед Өдрийн нэгдсэн тоон мэдээнүүдийг хадгалдаг хэсгийг 2 процедур дуудаж хийдэг байсныг болиулж, шууд товч дарахад хийгддэг болгох болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж ирсэн.
Чөлөөт сонголттой үйлчилгээнд зайлшгүй нэвтрэх ёстой байсан Гэрээр ном олгох үйлчилгээний бүртгэл, хураамж, хоног хэтэрсэн хураамжийн тооцоог номын санч бүрээр харуулах CheckIn, CheckOUT програмуудыг боловсруулж, үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. CheckIn програмд Уншигчийн эрхийг хаадаг болгох, CheckOUT програмд номын санч өөрийнхөө Ном олгосон түүхийг гаргаж хардаг болгох гэх мэт өөрчлөлтүүдийг цаг тухай бүрд оруулж, програмыг шинэчилж ирлээ.
Уншигч бүртгэлийн програм хангамжид нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаснаар өдөр тутмын мөнгөн тооцоогоо бүртгэлийн номын санч өөрөө хянах боломжтой болгосон.
Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч, Тооцооны нябо болон номын санчдад зориулан DailyReport програмыг зохиож, Өдөр тутмын үйлчилгээний тоон мэдээг харуулдаг, тооцооны тасалбартайгаа тулгаж шалгах боломжтой болгосон.
Төлбөргүй интернэт үйлчилгээний ашиглалтын бүртгэл, хяналтын програмыг шинэ серверт холбогдон ажиллах тохиргоог өөрчилж, цаг, сэтгэгдэлийн мэдээлэл хадгалалтыг зөв болгож шинэчилсэн.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БУСАД АЖЛУУД

Өлгүүрийн дэргэд байрласан байсан Хяналтын камерын системийн үндсэн төхөөрөмжийг хулгайд алдах, эвдэж гэмтээх эрсдэлтэй, мөн камерын номын санч нар байнга сууж хянахгүй болсон шалтгаанаар дээд серверийн өрөө уруу шилжүүлж, кабелиудыг шилжүүлсэн.
4-р салбарын Хүүхдийн уншлагын НСанчийн, Камерын лангуун дээрх Электрон каталогийн ПСны тэжээлийн блокыг нийт 5000+7000 төгөөр засуулж, RJ45 жайк 10ш х 200төг=2000 төгрөгөөр авлаа.
OSG ХХК-аас 8000төг х 2ш хулгана LG Optical 3D Mouse 800dpi – Түвшинтогтохоор компьютер ландын 1-р давхарт байрлах компаниас авчруулж, Лавлагааны номын санч, Орох бүртгэл хяналтын компьютерийн хулганыг сольж тавьлаа.
Түвшинтогтохоор Компьютер ландаас 6ш RJ45 jack, WindowsXP инсталл СД – 2000төг  авчруулав.
Гурван үйлдэлт төхөөрөмжийн хорыг худалдан авахуулсан.
Вирусны хамгаалалт тавихаас аргагүй Нябо, Туслах нябо, Нарийн бичиг нарын компьютерт 1 жилийн лицензтэй BitDefender Antivirus 2008 програмыг М-Си-Эс ХХК-аас худалдан авч суулгалаа. Бусад компьютеруудын хамгаалалтыг төлбөргүй олж авсан Deepfreeze програмаар хийсэн.
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Ситинэт ХХК-ийн инженер Тамирын туслалцааг авч,  номын сангийн 586 компьютерт FreeBSD суулгуулж, тохиргоог хийлгэснээр интернэтийн гарц сервертэй болсон. Мөн дотоод сүлжээний
Windows 2003 server-ийн service pack 2-ийг суулгаж өгч, update хийгээгүй байснаас алдаа гараад байсныг засварлаж өгсөн.
Камерын хяналтын Кодикомын төхөөрөмжийг номын сангийн дотоод сүлжээнд холбож, Viewer програмыг захиргааны ажиллагсад, номын санчдын компьютерт суулгаж, ашиглуулж байна.
Номын электрон каталогийн инсталлыг http://www.4shared.com/file/ 129564726/9ad6d48b/opac20090902.html хаягаар байрлуулж, уншигч хэрэглэгч нар интернэтээс 44 удаа татан авч ашигласан байна.
Монголын Линукс хэрэглэгчдийн холбооны серверт төлбөргүйгээр байрлаж байсан, Drupal систем дээр хийгдсэн номын сангийн www.acic.edu.mn вэб нээгдэхгүй болж, улмаар Нийслэлийн мэдээллийн технологийн газарт хандаж, http://pl.ub.gov.mn хаягаар Хотын төв номын сангийн вэбийг Joomla систем дээр шинээр зохион байгуулж, ажиллуулсан.
Компьютерийн сүлжээнд системийн шинжилгээ хийдэг ЖиЭмЭл ХХК-ийн захирал С.Даваасүрэн, мэргэжилтэн Рэнцэндорж /uhnaae/ нартай холбогдож, үнэ төлбөргүйгээр номын сангийн дотоод сүлжээ, серверт анализ хийж, дүгнэлт гаргахаар болж, улмаар номын сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилласан.
Вэб ашиглалтын статистик мэдээг харуулахад туслах, төлбөргүй Google analytics  үйлчилгээнд ubplibrary эрх бүртгүүлэн авч, вэбд тохиргоог хийж, ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд 852 зочид 1780 удаа вэбд ханджээ.
Камеруудын адаптерууд цахилгааны тасалдлаас үүдэн шатсан тул, ЮүЭсБи ХХК-ийн Компьютер ланд 204 тоотын дэлгүүрээс Reyed RYD-350-12 маркийн 12V-30A чадалтай адаптерыг бэлэн мөнгөөр буюу НӨТгүй үнэ болох 36000 төгрөгөөр худалдан авч, суурилуулснаар, 6000 төгрөгийн үнэтэй амархан шатах адаптерыг ашиглахгүй байх нөхцөл бүрдлээ.
Номын сангийн төлбөргүй интернэт үйлчилгээг ашиглагч уншигчдын болон ажиллагсадын хүсэлтээр интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, интернэтийн холболтонд гэмтэл байгаа эсэхийг шалгуулах хүсэлтийг Ситинэт-д албан бичгээр явуулж, судлуулж, шийдвэрлүүлснээр, Номын сангийн шилэн кабелийн холболтын хурдыг 1Gb болсон.
Монголын номын сангуудын консорциумын ажилтан Гантулгын туслалцаатайгаар Ubuntu систем, номын сангийн систем Koha-г Live СД-ээс суулгаж, суралцаж эхэлсэн. Ирэх онд төв болон салбар номын сангуудын электрон каталог, уншигч бүртгэлд ашиглах зорилготой байна.
Зайлшгүй Windows систем хэрэглэхээс бусад компьютеруудад нээлттэй эхийн үйлдлийн систем Ubuntu Desktop 9.04-г суулгаж ашиглуулах зорилгоор, СД-г төлбөргүй захиалан авч, Дэд захирал болон Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчийн компьютеруудад суулгаж, ажиллуулж эхэлсэн.
Уншигч бүртгэл дээр уншигчийн цээж зургийг мэдээлийн санд оруулахад ашигладаг тоон зургийн аппарат ажиллахгүй болж, 40000 төгрөгийн засвар хийлгэхийн шаардлагатай болсонтой холбогдуулан, өөр санаа хайж, улмаар SSК брэндийн Вэб камер 15000 төгрөгөөр худалдан авч, бүртгэл дээр ажиллуулж эхэллээ.
http://lilomn.ning.com/ - Library Lovers in Mongolia – Монголын номын сангуудын найз нөхөд цахим бүлгийг үүсгэн, мэдээ, мэдээлэл оруулж эхэллээ.
Нарийн бичиг, Лавлагааны номын санч, Төлбөргүй интернэт үйлчилгээ болон бусад компьютеруудыг форматлаж, шаардлагатай програм хангамжуудыг суулгаж тохируулах ажлыг 10 гаруй компьютерт гүйцэтгэсэн.
Үйлчилгээний зохион байгуулалтыг 4, 11-р саруудад өөрчилсөнтэй холбогдуулан компьютерын дотоод сүлжээний кабелиудыг өөрчлөн зохион байгуулсан.

ЭХ БЭЛТГЭЛ
Номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай баримт бичиг боловсруулах, цагийн хуваарь, зарлал мэдээлэлийн эх бэлтгэж, хэвлэх ажлыг гүйцэтгэж ирсэн.
Шинээр бүртгүүлж байгаа уншигч нарт олгодог Уншигчийн батламжийг  553 цаасанд хэвлэж, 6636ш болгон зүсүүлж, Бүртгэлийн номын санчид өгсөн.
Номын сангийн үйлчилгээнд суудлын тооноос олон уншигч орж ирдэг асуудлыг зохицуулах зорилгоор Энгэрийн зүүлтийг хэрэглэгдэх болж, эхийг бэлтгэж, суудлын тоотой тэнцүү буюу 272ш энгэрийн зүүлтийг хэвлэв. Санамж, журам, дугаарлалт агуулсан. Энгэрийн зүүлт шиг болгох санаа нь Нарантуяа, Суудлын дугаар өгөх нь Цэцэгмаагийн санал байлаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Жижүүр Батсүхийн санаачилан бүтээсэн “Номын санч эмэгтэйчүүдийн хошин зураг, шүлэг”-ийн эхийг бэлтгэж, хэвлэж өгсөн.
Нарийн бичиг, ОНҮТасгийн эрхлэгч, МБАТасгийн эрхлэгч, Лавлагааны номын санч нарт хэвлэх, хувилах, сканердах үйлдэл бүхий Canon iR2020 төхөрөөмжийг ашиглах эрх нээж өгч ашиглуулж байна.

СУРГАЛТ

Номын санч В.Түвшинтогтоход 3 үйлдэлт төхөөрөмжийг ашиглах,
Номын санч Золжаргалд дижитал аппаратыг ашиглан зураг авах,
АСМТөвийн номын санч Дэлгэрсүрэнд intserver \ HotiinTovNSan –г ашиглан хэрхэн өөр ажилтаны боловсруулсан файлыг сүлжээгээр  орж авч, өөртөө хадгалан засварлах талаар зөвлөлөө.
Дэд захиралтай хамтран ОНҮТасгийн номын санчаас компьютер, интернэтийн мэдлэгийг шалгах, 2008 оны 9 сараас хойш хийсэн 4 сарын ажилтай танилцахад оролцлоо.
3 Номын санчид Pidgin ажиллуулах, имэйлээ шалгахыг зааж өгсөн.
Doorcontrol, CheckOut, CheckIn, DailyReport програмуудыг хэрэглэх зааварчилгааг ажлын байранд нь номын санч, ажилтан бүрээр зааж өгч, сургаж байна.
Хяналтын номын санчдын Ажлын дэвтрийн өдөр тутмын бүртгэлийг компьютер дахь бүртгэлтэй тулгаж илрүүлсэн алдаатай бүртгэл, зөрчлүүдийг тухайн номын санчдад харуулж, гаргасан алдааг тайлбарлан ойлгуулсан.
Миний бие ажлын шаардлагаар вэбийн Joomla систем, програмчлалын stored procedure-тай танилцаж, суралцаж байна.

САНАЛ, САНААЧЛАГА

Чөлөөт сонголттой үйлчилгээнд өөрчлөлт оруулах талаар буюу CheckIN, CheckOUT програмыг нэвтрүүлэх талаар саналаа бичгээр Захиргаанд өгч, шийдвэрлүүлсэн.
Номын сангийн гэрээр ном олгох болон ном буцаах үйлчилгээнд хэрэглэгддэг бэлэн мөнгөний баримтыг шууд 2 хувь бичигддэг болгох хүсэлтийг Санхүү, Дэд захиралд бичгээр гаргаж шийдвэрлүүлсэн.
Бээжин хотын 4 номын сантай танилцсан тухай тайлангаа Дэд захиралтай ярилцах үедээ БНХАУ-ын Үндэстнүүдийн их сургуулийн номын сангийн Чөлөөт сонголттой фондтой, уншлага нь тусдаа хэлбэрийн тухай танилцуулж, улмаар Хотын төв номын сангийнхаа чөлөөт сонголттой үйлчилгээг энэ хэлбэрт шилжүүлэх ажил Олон нийтэд үйлчлэх тасгийн хамт олонтой ярилцаж, шийдвэрлэгдлээ.
Уншигч бүртгэл дээр уншигчийн цээж зургийг мэдээлийн санд оруулахад ашигладаг тоон зургийн аппаратыг хямд үнэтэй, чанарын хувьд гологдохгүй цээж зураг авах чадалтай Вэб камераар орлуулах санаачлага гарган, судалж, үйлчилгээнд нэвтрүүлсэн.

БУСАД
Уншигч иргэд нь Онлайн лавлагаа буюу Яахоо мессенжерийн ask_library хаягаар холбогдож Номын сангийн үйлчилгээтэй холбоотой 100 гаруй асуултанд хариулт өгч ажилласан. Онлайн лавлагааны үйлчилгээг номын санч В.Түвшинтогтоход хариуцуулан, шилжүүлсэн.
2008 оны жилийн эцсийн Эд хөрөнгийн тооллогын комиссыг ахлан ажиллаж, тайлан мэдээг цаг тухайд нь гаргасан.
Номын сангийн үйлчилгээний дүрмийг зөрчиж, уншигчийн үйлчилгээний эрхээ түр хаалгасан 30 гаруй уншигчдын зөрчлийн хураамж төлсөн баримтыг үндэслэн эрхийг нээж ажилласан.
Номын сангийн захиргаанд Мэдээлэл боловсруулалт автоматжуулалтын тасгийн даргын ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгч, шийдвэрлүүлсэн.
МҮТВ-ийн эдийн засгийн редакцид Өрхийн төсвийн програмаа танилцуулж, нэвтрүүлэгт ярилцлага өгсөн.
Дотоод ажлын өдөр нийтээрээ мод тарих ажилд идэвхитэй оролцсон.
Энхтайваны корпусын сайн дурын мэргэжилтэн Крис Дэ Брайн нь Дархан хотын 15-р сургуульд 2 жил ажиллаад буцахдаа, Монгол орноор аялсан фото зургийн үзэсгэлэнгээ номын санд гаргах хүсэлт имэйлээр илгээснийг хүлээн авч, номын санд үзэсгэлэн гаргаж ажилласан.
ALA-ийн Sister Libraries-д ubpl нэр, ask_library@yahoo.com имэйл хаягаар бүртгүүлж, анкет бөглөж илгээсэн. http://wikis.ala.org/sisterlibraries/
Номын санчид, ажиллагсадаас уншигч, олон нийтэд зориулан бэлтгэсэн баримт бичгийн файлуудыг интернэтэд байрлуулж, олны хүртээл болгох зорилгоор http://www.docstoc.com вэбд begzsuren нэрээр эрх нээж, ашиглаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 29 файл байрласнаас 2490 удаа нээгдэж, 84 удаа татагдаж, 485 удаа профайлыг үзжээ.
Номын сангийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор Жиргэлт буюу www.twitter.com-д ub_library нэрээр эрх авч, ашиглаж байна.
Я.Цэвэл. Монгол хэлний тайлбар толь номыг http://toli.query.mn хаягт Онлайн хувилбарт шилжүүлэх ажилд номын сангаа төлөөлөн оролцож, 1575 үгийг тайлбарын хамт шивж оруулж ажилласан.
2009 оны 10 сард БНХАУ-ын Бээжин хотын 4 номын сантай танилцах 6 ажилтаны бүрэлдэхүүнтэй айлчлалыг ахлан явж, танилцаж ирээд, тайлан мэдээг бичиж, интернэт байрлуулж, цаашид Хятадын номын санчидтай холбоо харилцаатай ажиллаж байна.
2009  оны 10 сараас Хотын төв номын санд ажиллаж эхэлж, цаашид 2 жил ажиллах КОЙКА-ийн сайн дурын ажилтан Урнаад номын сангийн үйлчилгээний ажлын байрууд дээр ажиллуулж, танилцуулах ажлыг зохион байгуулсан.
Номын санчийн ёс зүйн дүрэм, Чөлөөт сонголттой фонд бүхий уншлагын танхим, болон бусад ажлуудын талаар Номын сангийн мэргэжил арга зүйн зөвлөлтэй хэлэлцэж, санал бодлоо илэрхийлсэн.
7-р сард ээлжийн амралтаа авч, амарсан.

Тайлан бичсэн:                             Ж.Бэгзсүрэн















No comments: