Wednesday, May 09, 2012

Номын сангийн найзууд - Friends of Library байгуулагдах хөрсийг бэлтгэе

Номын сангийн найзууд  - Friends of Library
энэ үгийг тэртээ 2001 онд IFLA 67 буюу Олон улсын номын сангийн холбооны 67-р хуралд оролцож ирсэн Хотын нийтийн төв номын сангийн дэд захирал Ч.Алтанцэцэгээс би анх сонсож байсан гэж бодож байна.
Түүнээс хойш энэ үгийг олон ч удаа гадаад, дотоодын сургалтуудаас сонсож, мөн ярьж, Номын сангийн найзууд гэж ямар учиртайг бишгүй л энд тэндээс уншиж, асууж байна даа.
Эрхэм та ч гэсэн доорхи хайлтын холбоос дээр дарж үзээд Friends of the Library нь ямар их түгээмэл ойлголт болохыг мэдэж болно.
http://www.google.mn/#hl=mn&q=how+Friends+of+Library+is+important&oq=how+Friends+of+Library+is+important&aq=f&aqi=&aql=&gs_l=serp.3...1224737.1230489.2.1230852.0.0.0.0.0.0.0.0..0.0...0.0.HlKnjvsxJ2I&bav=on.2,or.r_gc.r_pw.,cf.osb&fp=842bd7ebc71d6e4a&biw=1024&bih=651

Харин энэхүү түгээмэл ойлголт яагаад Монголын номын сангуудад хэрэглэгдэхгүй байна вэ? Хэн үүнийг санаачлан бий болгох ёстой бол? Монголын номын сангууд иргэдийгээ "найз" болохын төлөө яагаад хичээхгүй байна?
Гол шалтгаан нь, бид иргэдэд мэдээллийг ном хэвлэлээр дамжуулан хүргэх үйлчилгээгээ Бүртгэлийн хураамж төлсөн уншигч нараараа л хязгаарладагт байгаа. Мөнгө төлж уншигч болоогүй хүмүүст мэдээлэл авах нь хаалттай гэсэн үг.
Гадаад ертөнцөд нийтийн номын сан нь орон нутагт татвар төлөгч иргэн бүрийн мэдээлэл авах эрх чөлөөг ижил тэгш нөхцөлөөр хангахын тулд манайд одоо хэрэглэгдсээр байгаа Уншигч бүртгэлийн хураамж болон Гэрээр ном олгох хураамжийг ашиглахгүй болсоор 4-200 жил болж байна.
Нэгэнт иргэн бүхэнд татвараа төлснийх нь төлөө тухайн улс орны төр засгаас мэдээлэл олж авах эрхийг нь эдлүүлж байгаа учраас, Номын сангууд нь үйл ажиллагааны үндсэн зардлыг тусгасан төсвийн санхүүжилтээсээ илүү их хөрөнгө оруулалтыг олж, номын сангийн үйлчилгээг улам л сайжруулах, техник технологийн хөгжилтэй нийцүүлэх арга хэмжээг авах нь зайлшгүй. Үүний тулд шаардагдаж байгаа нэмэлт санхүүжилтийг бий болгох олон арга замуудыг олж хэрэгжүүлэхэд Friends of the Library гэдэг байгууллага ажиллаж байдаг гэж би ойлгодог.
Монголын нөхцөлд нийтийн номын сангуудад БСШУЯамны сайдын төсвийн багцаас үйл ажиллагааны зардал хуваарилагддаг  хэдий ч, тэрхүү хуваарилалт дотор Үндсэн үйл ажиллагааны орлого гэдэг номын сан өөрөө олж бүрдүүлж, зардлаа бүрэн нөхөх 50мянга - 30сая төгрөгийн "цоорхой" байдгийг номын сангийн удирдлагууд хамгийн амархан арга буюу ирж үйлчлүүлж байгаа иргэдээс хураамж авах замаар "бөглөдөг".
Ийм нөхцөлд Монголын нийтийн номын сан нь үнэхээр Дэлхийн жишигт нийцсэн нийтийн номын сан мөн гэж хэлэх боломжийг хааж, улмаар Номын сангийн найзуудыг байгуулж, ажиллуулах, цаашилбал нийтийн дэмжлэг гэх ойлголтыг дараад/унтраагаад байна гэж би боддог.
Дээрх google-ийн хайлтаар гарч ирж байгаа материалуудаас уншиж танилцаад, Friends of the Library -ийн талаар санал бодлоо солилцохыг хүсье.
Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн




-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

No comments: