Friday, March 30, 2012

Америкийн нийслэл Вашингтон хотын нийтийн номын сангийн төлбөрт өөрчлөлт оржээ

Таныг анхаарлаа хандуулж байгаад би их баяртай байгаа. Баярлалаа, 

Нийтийн номын сан нь үнэхээр нийтийн байгууллага, нийтийн оролцоог хангадаг, нийтийн дэмжлэгтэй ажилладаг, нийтийг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх орчин мөн гэдгийг АНУ, БНХАУ, ОХУ төдийгүй Япон, Солонгос, Словен гэхчилэн дэлхийн дийлэнх улс орнуудад хэдэн арван жилийн өмнө хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчийн мэдэлд номын сангуудын удирдлага зохион байгуулалт очсон байдгийг би олж уншиж байдагтаа баяртай байдаг. Энэ тухайгаа ч улам цааш дэлгэрүүлэн мэдээлж, Монголын нийтийн номын сангууд Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгохын төлөө хичээн ажиллана.

Харин таниас бидэнтэй онлайн орчинд нэгдэж, нягтарч, хамтран ажиллаарай гэж хүсье.

Та Facebook дээр бүртгэлтэй бол Монголын номын санчид бүлэгт нэгдэж, бусад номын санчидтай онлайнаар шууд харилцаж сурна уу.
Хэрвээ бүртгэлгүй бол www.facebook.com руу ороод бүртгүүлээд
https://www.facebook.com/groups/librarians4mongolia/ бүлэгт Join дарж нэгдэхэд 1 минут л болно.

Амжилт хүсье.
Ж.Бэгзсүрэн


From: dornod nom <dornod_nom@yahoo.com>
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Friday, March 30, 2012 10:05 AM
Subject:

sain bn uu Medeelel yavuulsand bayarlalaa
heregjuulehed bolohgui yum baihgui l yum bna
tulburt uilchilgeend uurchlult oruulahad bolnoo
 Bi hevleed avsan sudlaj baigaad heregjuulnee
Bayarlalaa
Amjilt husey
Tsagaan, J
Director of Central library of Dornod Province
Kherlen soum, Group-7,
Dornod province, Mongolia
Fax: 976-70583259
Tel: 976-70583259
Mobile: 976-99079486







Thursday, March 29, 2012

Номын сангийн салбараас Шинжлэх ухааны доктор цолыг анх хамгаалсан Ж.Цэзэн багштай уулзаж,

Сайн байна уу,
Номын сангийн салбарын эрдэмтэдээс Шинжлэх ухааны доктор цолыг анх хамгаалсан Ж.Цэзэн багштай  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажилтан, номын санчид уулзалт зохион байгууллаа.
2012-3-27-ны өдөр ХТНСанд болсон уг уулзалтын, Цэзэн багшийн сэтгэл татам ярианы дуун бичлэг:

Нийт номын сангийн ажиллагсаддаа,
  Номын санч-мэдээллийн ажилтан, цаашлаад ном зүйч-гарчиг зүйч гэх мэт нарийн дагнасан мэргэжлүүдээ өндөрт өргөхийн тулд мэргэжлийн ёс зүйгээ сахиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн цааш суралцаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг гарган нийт иргэдэд хүртээхийн ерөөл дэвшүүлье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

Wednesday, March 28, 2012

Уриалга. Төсвөөс цалинжиж байгаа ажилтан бүр ажлын тайлангаа нээлттэй болгоцгооё

Сайн байна уу,

Төсвөөс цалинжиж байгаа ажилтан бүр ажлын тайлангаа нээлттэй болгож, татвар төлөгч иргэддээ ямар ажил үйлчилгээг үзүүлсэнээ дэлгэн харуулцгаая хэмээн уриалж байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв
номын сангийн мэдээлийн технологийн мэргэжилтэн
Ж.Бэгзсүрэнгийн 2012 оны 1-р улирлын тайлан
(2011-11-23 – 2012-2-29)
Албаны имэйл хаягаар Олон улсын номын сангийн болон гадаад дотоодын байгууллага иргэдээс ирж байгаа 2000 гаруй имэйлийг нягтлан шалгаж, хариу хүссэн имэйлийг захиргааны гишүүдэд илгээх, мэдээллийн чанартай 250 гаруй имэйлийг тус номын сангийн болон Монголын номын санчдын бүлэгт түгээжээ.
https://www.facebook.com/groups/librarians4mongolia/
МШХХТГазрын мэргэжилтэн Нямжав, Ситинэт ХХК-ийн инженер Тамир нартай холбогдож, мэдээлэл зөвлөгөө авснаар, Утасгүй сүлжээний WiFi Hotspot үүсгэх хөтөлбөрт хамрагдаж, 1 жилийн хугацаатай шилэн кабелийн 2Мв-ийн холболтыг 2011-12-1 өдрөөс эхлэн тус номын сангийн утасгүй сүлжээний 2 роутерт холболт хийж ашиглаж эхэлсэн.
Microsoft компаний Software Donation хөтөлбөрт хамрагдаж 70 компьютерт Windows 7, Office 2007 програмуудын лиценз авахаар холбогдох анкетыг бөглөсөн, холбоо барьсан ба шийдэгдэх эсэх хариуг хүлээж байна.
Doorcontrol програм
- Epson TM-U220PD тасалбар хэвлэгч принтерийг гэрээр ном олгох, уншигч бүртгэх програмуудтай холбох програмчлалыг гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан.
- Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч болон үйлчилгээний номын санчдын хүсэлтээр зөрчлийн хураамжийг засварлах, гэрээр олгосон номын хоногийг засах, эрхээ түр хаалгасан уншигчдын эрхийг сэргээх, уншигчдын мэдээлэл алдаатай болсон 30 тохиолдолуудыг засварлаж, төлбөр тооцоо болон програмын ажиллагааг хэвийн болгосон.
- Орох бүртгэл, хяналтаас хугацаа нь дуусаад хасагдаж байгаа баркод нь устгагдсан баркодуудтай давхардсан алдаа гарсаныг засварласан.
- 2011 оны ном олголт, уншигч бүртгэлийн өдөр тутмын тайланг гаргаж, онлайнд байрлуулж, мэдээлсэн.
- 2011 оны интернэт хэрэглээний тайланг гаргах хэсэгт Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчдын хүсэлтээр өөрчлөлт хийж, сарын нэгдсэн дүнг мэдээг гаргадаг болгосон.
Онлайн мэдээлэл түгээлт
- Номын сангийн вэбд 12 мэдээг оруулж, 670 гаруй  удаа уншигджээ.
- Номын сангийн Facebook хуудсанд 51 post оруулж, Дэлхийн өнцөг булан бүрээс 145 хариу сэтгэгдэл хүлээн авч, 195 шинэ хэрэглэгч Like дарж нэгдэж, 21093 удаа ханджээ. Ингэснээр нийт 619 like дарсан хэрэглэгчтэй боллоо.
- Жиргээ нийгмийн сүлжээгээр нийт 289 жиргээ илгээгдэж, 307 хүлээн авагчтай болжээ.
- Нийслэл хүрээ -100 жилд зориулсан уулзалтын аудио бичлэгийг хийж, онлайн байрлуулж, 35 гаруй удаа сонсжээ.
http://boomp3.com/mp3/7v4vnig99d4-niislel-huree-100jil-yylzalt-20120208-12000...
Сургалт танилцуулга
- Увс, Дорнод, Сүхбаатар аймгуудын төв номын сангийн ажилтануудтай мессенжер, имэйлээр холбогдож, мөн тус номын сантай танилцах үед нь мэргэжлийн заавар, зөвлөлгөө өгсөн.   
- Мэдээллийн технологийн клубын 7 хоног тутмын уулзалтыг 8 удаа зохион байгуулж, нийт 20 оролцогчдод Технологийг байгальд ээлтэйгээр ашиглах, Угийн бичгийн компьютерт хөтлөх, Өрхийн төсвөө хөтлөх, Барааны зураасан код, Цахим ном зэргийн талаар ярилцаж, иргэдэд санал бодлоо солилцох боломжыг олгож өгсөн.
https://www.facebook.com/groups/itclubatlibrary/
- Америкийн соёл мэдээллийн төвд явагдсан ТББ-уудыг чадавхижуулах USAID-ийн сургалт DVC-ээр явагдахад техникийн нөхцлийг хангаж өгч, мөн анх удаагаа Skype програмаар онлайн уулзалтыг зохион байгуулсан.
Бусад
- Номын санд утсаа алдсан 3 уншигч, цагдаагийн байгууллагад хүсэлтээ гаргаж, цагдаагаас бидэнд хандсаны дагуу камерын бичлэг хайж, хадгалж авахад нь тусалсан.
- Эд хөрөнгийн жилийн эцсийн тооллогын нэгдсэн тайлан, эд хөрөнгө эзэмшигчдийн картыг  хэвлэж няравт хүлээлгэж өгөх, мөн КОЙКА-ийн төслөөр авсаар зарим техникүүдийн үнэ тодорхой биш байсныг ITZone, Topica дэлгүүрүүдэд очиж, лавлаж, эд хөрөнгийн бүртгэлд үнийг тусгасан.
Хяналтын номын санчдын хүсэлтээр, камерын системийг ариун цэврийн өрөөний үүднээс холдуулж байрлуулах ажлыг хяналтын номын санчид, цахилгаанчин, мужаан нартай хамтран гүйцэтгэсэн.
- Алтаа дарга, Нацаг дарга, Зулаа нар ярилцаж, 30 сая-ын хөрөнгө оруулалтаар авсан 8ш IP камеруудыг суурилуулах ажлыг барилгын засвар болж магадгүйтэй холбогдуулан түр хойшлуулсан.
- Интернэт тасарсан, хурд удаан байгаа асуудлаар 3удаа Ситинэт ХХК-ийн инженер Тамир, албаны имэйл ажиллахгүй байгаа асуудлаар 5 удаа НМТГазрын мэргэжилтэн Ганбаяр нартай холбогдож, мэдээлж, арга хэмжээ авахуулсан.
Хамт олны ажил
- Номын сангийн үүдний мөсийг цэвэрлэх ажилд 1 цаг оролцов.
Тайланг бэлтгэсэн:         Ж.Бэгзсүрэн








2012-3-23
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.


БГД-ийн ЗДТГ-аас байгуулсан шинэ Номын өргөөтэй очиж танилцлаа

Сайн байна уу,
2012-3-25-ны ням гаригт Улаанбаатар хотын БГД-т номын өргөө байгуулагдсаныг дараах мэдээ, мэдээллийн эх сурвалжуудаас уншиж мэдэж, өнөөдөр цайныхаа цагаар очиж танилцлаа.
http://www.shuud.mn/нийслэлд-номын-сан-нэгээр-нэмэгдлээ/
http://www.bgd.mn/index.php?action=viewnews&id=265
Тус номын өргөөний захирлаар Соёлын дээд сургуулийг номын санчийн мэргэжлээр сурч төгссөн Ц.Намжилмаа ажиллаж, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар санхүүжилтээ шийдвэрлүүлж ажиллах юм байна.
Номын санч нартай ярилцсан дуун бичлэг:



Цаашид тус номын өргөөтэй харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өрнүүлэхдээ
Ц.Намжилмаагийн nmaggie_89@yahoo.com имэйлээр холбоо барьж,
Монголын номын санчдын онлайн бүлэгт нэгдэж, хамтарч ажиллахыг хүсье.
https://www.facebook.com/groups/librarians4mongolia/
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

Monday, March 26, 2012

Технологийн дэвшил бидний амьдралд гэрэл зургийн уралдаанд 2 бүтээл оролцуулав

Сайн байна уу,
PC mall-оос зарласан технологийн дэвшил бидний амьдралд зургийн уралдаан
http://www.pc-mall.mn/index.php?route=information%2Finformation&informati...
-д Хотын нийтийн төв номын сангийнхаа нэрийн өмнөөс үйлчилгээний өнөөгийн байдлыг харуулсан 2 зургийг оролцуулж байна.
Зураг 1.
Номын санд номыг гэрээр олгох ажлын байранд ном олголтыг бүртгэх програм хангамж, баркод уншигч төхөөрөмж, нууц код бичих тоон гар, тасалбар хэвлэх принтер, дохиоллын ялтасыг хүчингүй болгогч гэх мэт маш олон техник технологи хэрэглэгдэж байгаа ч, үйлчилгээний журам хуучнаараа тул уншигчийн иргэний үнэмлэхийг номын барьцаанд авч үлддэг нь бодууштай.
https://www.facebook.com/photo.php?fbid=368005726555179&set=a.35732933428...

Зураг 2.
Нийтийн номын сан - Технологийг ашиглан мэдээлэл хүртэж бусадтайгаа хамтдаа хөгжих боломж
https://www.facebook.com/photo.php?fbid=368011569887928&set=a.35732933428...
Дээрх 2 зурагтай танилцаж,
зургийн утга агуулга таалагдаж байгаа бол, дараах 2 үйлдлийг хийнэ үү.
1. зурган дээр дарж ороод Like дарж,
2. найзууддаа Share хийхийг хүсье.
Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.





Thursday, March 22, 2012

чуулга-уулзалт - Дорнод аймаг

Сайн байна уу,
Юуны өмнө та бүхний төлөвлөж, зорьж хийж байгаа чуулганы ажилд амжилт хүсье.
Соёл урлаг гэдэг том салбарт нийтийн номын сангийн харагдах байдал, ялгарах онцлог, гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагаа, хэтийн төлөвийг тодруулахад таныг голлох үүрэгтэй оролцож чадна,
мөн чуулга уулзалтаас төрж бий болсон бодол, асуултаа АНУ-д очиж оролцох "21-р зууны номын санч"-ын сургалтынхаа үеэр бусад орны номын санчид, сургагч багш нартайгаа ярилцаж, ойлголт, мэдлэгээ тэлж чадна гэж танд итгэж байна.
Миний бодлоор,
нийтийн номын санг хөгжүүлэх бодлого төлөвлөлтөнд гол нь нийтийн номын сан нь нийт иргэдийн оролцоотой community self-development center /орон нутгийн иргэдийн өөрийгөө хөгжүүлэх төв/ болоход чиглэсэн бүхий л өөрчлөлтийг бодож төлөвлөж хийх хэрэгтэй. Энэ нь номын сангийн нэрийг ийм болгож өөрчил гэсэн үг биш шүү,
харин нийтийн номын сан гэхлээр л <<ном үзэх хэрэгтэй болохоороо л мөнгө төлж уншигч болдог, зааланд сууж үнэгүй уншдаг, гэрээр ном авч бараг болдоггүй, авбал хоногийн мөнгө төлдөг >> гэсэн өнөөгийн ойлголтыг,
бид татвар төлсөн учраас надад мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх бусадтай адилхан эдлэх эрх тэгш нөхцөл байдаг, энэ нөхцөл нь улс/аймаг/сумын төсөв буюу нийтийн мөнгөнөөс санхүүждэг нийтийн номын сан юм гэсэн ойлголтыг авчрах хэрэгтэй гэж бодож байна.
Орон нутгийн нийтийн номын сангийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх дийлэнх мөнгийг улс/аймаг/орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, харин нэмэлт шаардлагатай  хөрөнгийг өөрийн туслах үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар буюу компани, ТББ, иргэдийн оролцоотой байнга бүрдүүлж байх систем /Номын сангийн найз нөхдийн холбоо, Номын сангийн хөгжлийн сан гэх мэт/-ийг бий болгоход анхаарлаа хандуулах цаг болсон гэж бодож байна.
Нийтийн номын сан нь жил тутмын үйлчилгээ, соёл танин мэдэхүйн арга хэмжээгээ олон нийтийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан, орон нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төлөвлөж, боловсруулж ажиллаад, үр дүн, үнэлгээг нь орон нутгийн иргэдээсээ шууд авдаг байх, тэдний өдөр тутмын ажил амьдралд номын сан ямар үүрэг гүйцэтгэж байгааг нийгэмд ил тод харуулахад л чиглэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэж бодож байна.
Үүний тулд, номын сангийн үйлчилгээ орон нутгийн нийт иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байх арга замуудыг бодож, төлбөр хураамж, байнгын соёл танин мэдэхүйн арга хэмжээнүүд, сайн дурын иргэдийн оролцоо, техник технологийн ололтыг танилцуулах, хэрэглээнд сургах олон талт арга хэмжээг зохион байгуулдаг болох,
өдөр тутмын эдгээр ажлыг хийж гүйцэтгэх сайн дурын иргэд, туслах номын санч, удирдан зохион байгуулдаг мэргэшсэн номын санчид, мэргэшсэн удирдлага шаардлагатай болно.
Миний дээрх үгс нь замбараагүй, ойлгомжгүй харагдаж магад шүү, учир нь заалгасан мэдсэн биш, уншиж харсан, ийм байх нь зөв зүйтэй, нийтийн номын санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ижил ойлголтоор нь ойлгох, өөрчлөх цаг болсон гэдэг талаас нь үг болгон буулгасан тул, авах гээхийн ухаанаар хандаарай.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
From: dornod nom <dornod_nom@yahoo.com>
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Wednesday, March 21, 2012 6:17 PM
Subject: ÷óóëãà-óóëçàëò


 Ñàéí áàéíà óó
Äîðíîä àéìãèéí ñî¸ë óðëàãèéí àæèëòíóóäûí ×óóëãà óóëçàëò 2012.03-24-26-íû ºäð¿¿äýä Äàøáàëáàð ñóìàíä áîëíî
" Àéìãèéí ñî¸ë óðëàãèéã õºãæ¿¿ëýõ áîäëîãî òºëºâëºëò" ñýäâýýð ÷óóëíà
ñàíàë çºâëºãºº ºãíº ãýäýãò èòãýëòýé
Õ¿íäýòãýñýí
Tsagaan, J
Director of Central library of Dornod Province
Kherlen soum, Group-7,
Dornod province, Mongolia
Fax: 976-70583259
Tel: 976-70583259
Mobile: 976-99079486

 Сайн байна уу
Дорнод аймгийн соёл урлагийн ажилтнуудын Чуулга уулзалт 2012.03-24-26-ны өдрүүдэд Дашбалбар суманд болно
" Аймгийн соёл урлагийг хөгжүүлэх бодлого төлөвлөлт" сэдвээр чуулна
санал зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй
Хүндэтгэсэн
Tsagaan, J
Director of Central library of Dornod Province














Wednesday, March 21, 2012

сурагчдын 14 хоногийн амралт маргааш эхэлнэ, 1-5-р ангийн сурагчид ном уншихад мөнгө төлөхгүй

Sn200219_copy
Сайн байна уу,
1-5-р ангийн сурагчийн Эрхэм эцэг эх, ах эгч, эмээ өвөө нараа?
Хотын нийтийн төв болон 4 салбар номын сангууд нь 2011-2-1 өдрөөс /одоогоос жил гаруйн өмнө/ эхлэн 1-5-р ангийн сурагчийг уншигчаар бүртгэх болон гэрээр ном авч уншихад хураамж төлөхгүй байх журмыг захиргааны хурлаараа батлаж, мөрдөж эхэлсэн.
Маргааш буюу 2012-3-22 өдрөөс сурагчдын 14 хоногийн амралт эхэлж байгаа, мөн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан эрхэм та хүүхэддээ /дүүдээ, ач зээдээ/ цаг зав гаргаж,
гэр, ажилдаа аль ойрхон байрлах Хотын нийтийн төв эсвэл салбар номын сан дээр очиж, төрсний гэрчилгээ, сургуулийн тодорхойлолтыг нь үзүүлж уншигчаар бүртгүүлэхэд хураамж авахгүй.
Уншлагын танхимд сууж ном уншиж болохоос гадна 1-2 номыг 1-3 хоногийн хугацаатайгаар гэрээр авч уншихад төлбөр хураамж төлөхгүйг анхаарна уу.
Хотын төв номын сан дээр 2011-10-29 өдөр нээлтээ хийсэн  Шатрын  уншлагын танхимд хүрэлцэн ирж, шатар тоглож сургах  анхан шатны хичээлүүдэд төлбөргүйгээр хамрагдаарай.
Лавлах утас: 70115704, 99861326
Имэйл: info@pl.ub.gov.mn
Вэб: http://pl.ub.gov.mn
Номын каталог: http://koha.pl.ub.gov.mn
Facebook: https://www.facebook.com/ubpubliclibrary
Twitter: http://www.twitter.com/ubpubliclibrary
Хаяг:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байршил
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо.
Сөүлийн гудамж – 7
Утас: 70115704
ЧД дэх салбар номын сан /одоогоор засвартай тул ажиллахгүй байгаа!/
Хаяг: Чингэлтэй дvvргийн 4-р хорооны 6-р байрны 1-р давхарт
Утас: 70115701
ХУД дэх салбар номын сан
Хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо, Жаргалант үйлчилгээний төвийн 2-р давхарт.
Утас: 70115702, 99867948
БЗД дэх салбар номын сан
Хаяг: Баянзvрх дүүргийн 1-р хорооны 58-р байрны 1-р давхар
Утас: 70155708
СХД дэх салбар номын сан
Хаяг: 14-р хорооны "Өнөр" хорооллын 2-р vйлчилгээний төв /Цамбагарав/-ийн баруун хаалга
Утас: 70175707

Анхаарлаа хандуулсанд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.










daraah 2 medeeleld sanal bodol, tyrshlagaa hyvaaltsana uu

Сайн байна уу,
Бид саяхан анх удаагаа бэлэг солилцох аргыг ашиглаж үзлээ. Мөн номын сан үйлчилгээний хаврын цагийн хуваарьтаа шилжихгүй болсон талаар санал бодлоо хуваалцана уу.
1-р асуудал. Бэлэг солилцох арга
Шинэ бөгөөд хөгжилтэй сайхан арга хэмжээ болсон. Гэхдээ бодох асуудлууд байна:
- сугалааг урьдчилан сугалж, хэнд зориулж бэлэг бэлтгэхээ мэдсэн байсан учраас тухайн хүнээ баярлуулах талаар ихэд хичээж, зарим тохиолдолд үнэтэй бэлгийг худалдан авсан байгаа нь надад харагдлаа, мөн тохиолдлоо.
Иймд дараагийн удаад бэлэгээ солилцохоор цуглах үедээ л нэрээ шууд суглах боломжтой гэж бодлоо.
- ямар хүнд бэлэг өгөхөө мэдэхгүйгээр бэлэг бэлтгэх ч хэцүү л байх. тийм ч учраас аль болох бэлгэнд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хэмжээг зааж өгөх, мөн хүнсний зүйл биш, өөрийнхөө гараар хийсэн бүтээл байх гэх ч юмуу тодорхой нөхцөл тавьбал тустай юм шиг санагдлаа.

2-р асуудал. Хаврын цагийн хуваарь
Бид хаврын улирал ирж, өдөр уртсаж, уншигчдийн дийлэнх болон оюутан сурагчдын шалтгалтын цаг эхэллээ гэх мэт шалтгаануудаас доорхи цагийн хуваариар өмнөх жилүүдэд ажилладаг байлаа.
( 3 сарын 16-ны өдрөөс  6 сарын 15-ны өдөр хүртэл)
Мягмар - Пүрэв  9:15 – 20:30
Даваа, Баасан, Бямба, Ням  10:15 – 18:30
Харин энэ жил яагаад энэ цагийн хуваариараа ажиллахгүй болсон шалтгааныг олж мэдмээр байна? уул нь уншигчид манай энэ цагийн хуваарьт их дуртай, уншигч бүртгэл нэмэгддэг гэж би боддог.
Номын сангийн ажилтан бүхэн санал бодлоо илэрхийлнэ үү.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.







Tuesday, March 20, 2012

Мэргэжлийн хөгжил, үнэ цэнэ, стратеги - Ирээдүйн хүчирхэг номын санг байгуулах

Доорхи нийтлэл, илтгэлүүдийг онлайнаар шууд унших боломжыг танд олгожээ.

----- Forwarded Message -----
From: IFLA New Professionals Special Interest Group <donotreply@wordpress.com>
To: mcl_begee@yahoo.com
Sent: Monday, March 19, 2012 8:20 PM
Subject: [New post] IFLA Journal Vol. 38, No. 1

New post on IFLA New Professionals Special Interest Group

IFLA Journal Vol. 38, No. 1

by deichel
You can find some interesting articles from last years WLIC2011 in San Juan in the latest  IFLA Journal: Volume 38, No. 1 (March 2012).
like:
  • Professional development, values and strategy - the means for building strong libraries for the future!
    • Catharina Isberg, Swedish University of Agricultural Sciences
    • page: 35
    • Abstract: The library and information sector is undergoing massive change. In a changing world we must create environments that promote strong development to ensure a viable future and a library that provides benefits to all our customers. Professional development is an essential component of this environment. It must be in line with the organization’s strategy and values. Changes in customer expectations, behavior and technological development make it even more important to form the library’s identity and prioritize our activities. Values, strategy and professional development go hand in hand with the development process. Staff participation in the development process produces a climate that is creative and a means of ensuring success in the future. At the Swedish University of Agricultural Sciences University Library we have worked with professional development, strategy and values as well as the concepts of staff empowerment and leadership. This effort has included all staff members and the results have been excellent.
  • Developing leadership competencies in librarians
    • Mary Wilkins Jordan, Simmons College
    • page: 37
    • Abstract: What makes a good director? How does a librarian know she has the competencies needed to be an effective manager-leader? How does the library board or community know what to look for in a director? What should the library profession look for in their rising managers? There are not clear answers to these questions right now. But development of a set of research-based competencies will give answers to these questions, and will give a foundation for other research-based ideas to be developed to assist manager-leaders in the library. The research objective for this study is to refine a set of competencies, identified from the literature, through the opinions of current public library directors. The development of manager/leaders in the library world is too important to be left to chance. Using a research-based set of competencies as a foundation should help in the development of training opportunities for librarians who wish to be successful in their positions as directors.
And many more. Have a look.
IFLA journal
deichel | March 19, 2012 at 1:20 pm | Tags: IFLAjournal | Categories: blog, publications, reading | URL: http://wp.me/pM3Xt-wz


Friday, March 16, 2012

Сангийн яамны мэргэжилтэнээс 2 асуулт асууя, мэргэжлийн зөвлөлгөө, мэдээлэл өгч туслана уу

Iltodgovmn_tusuv
Сайн байна уу,
та бүхнээс доорхи 2 асуултыг асууж, хариулт авахаар шийдэж, энэхүү имэйлийг бичлээ.
1. УИХ-аар батлагдсан төсвийн нэгдсэн дүн буюу багц мөнгийг тухайн багцад хамаарах байгууллагуудад хуваарилахдаа нэгдсэн дүн болон нийлбэр дүнг заавал бариулах ёстой юу?
Энэ асуултыг асуух болсон, нэг жишээг энд дурдъя.
http://www.iltod.gov.mn/tusuv/ хуудаснаас харахад БСШУЯамны сайдын төсөвт байгаа
Орон нутгийн номын сан - 0.28%   3,030,880.1 төгрөг гэсэн багцад
Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих гэдэгт 30,000.0 гэж батлагджээ.
Гэтэл миний олж дуулж байгаар аймгуудын номын сангуудын төсөвт Үндсэн үйл ажиллагааны орлого 50000 төгрөг гэж тусгагдсан байтал миний ажилладаг хотын нийтийн төв номын сангийн 2012 оны төсөвт Үндсэн үйл ажиллагааны орлого нь ядаж л хамгийн ихдээ 28,950,000 төгрөг байх байтал (30,000,000 - 21аймаг х 50000 = 28,950,000) ямар учраас 30,000,000 төгрөг гэж батлагдаж ирсэн байгааг асууж тодруулмаар байгаа юм.
Яагаад Монгол улсын нэгдсэн төсвийн хуульд батлагдсан нийт дүнгээ төсвийн задаргаа нь барихгүй байгаа юм бол?
2. Хотын нийтийн төв номын сангийн 81 ажиллагсад нь 2012 оны 1-р сараас эхлэн бэлнээр хоол унааны мөнгө гээд 45000 төгрөг /50000 төг-өөс 10% суутгал авч/ -ийг цалингийн хүснэгтээсээ гадуур авч эхэлсэн байгаа нь нэг талаас сайхан л байна. Харин нөгөө талаасаа энэ мөнгө хэрвээ манай номын сангийн 2012 оны төсөвт багтаж батлагдсан бол урьд 10 гаран мянган төгрөг байсан шигээ цалин дээрээ л нэмж бодоод л олгочихмоор юм.
Гэтэл яагаад заавал тусдаа хоол унааны мөнгө олгосон хүснэгтээр 1, 2-р саруудад олгогдсоныг би гайхаад байгаа юм.
Асуулт, хоол унааны мөнгө 50000 төгрөг болсоныг төсөвт багтааж тооцсон болов уу?
Дээрх 2 асуултыг та бүхэн өөрсдийн ажил үүргийн шугамаар нягтлан харж, хариу мэдээлэл, зөвлөлгөө өгөхийг хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн







иргэдэд мэдээллийг хүргэх - нэвтрүүлгийг үзээд саналаа хүргүүлье

Сайн байна уу,
Иргэдэд мэдээллийг хүргэхэд төрөөс ямар үүрэгтэй оролцох талаар өчигдөр /2012-3-15/ Боловсрол суваг ТВ-ээр нэвтрүүлгийг үзсэн.
1)
Миний бодлоор,

Олон нийт, орон нутгийн иргэддээ хандсан төр засаг, нутгийн өөрөө удирдах байгууллагын  аливаа мэдээллийг агуулсан албан ёсны нэгдсэн, онлайн мэдээллийн санг үүсгэх нь хэн бүхэнд маш их хэрэгтэй байна гэж боддог.
Тухайн мэдээллийн сан нь шийдвэр гарсан даруйд шинэчлэгддэг байх, иргэд бие биетэйгээ уг мэдээллийг хуваалцах боломжтой байх, олон төрлийн төхөөрөмжүүдийг ашиглан хандах боломжтой байх гэх мэт өнөө цагийн шаардлагуудыг хангасан байх талаас нь системийг бий болговол,
хэн бүхэн мэдээлэл хүлээж авахдаа тааламжтай, бас оролцоотой байх болов уу гэж бодож байна.
Онлайн мэдээллийн сан нь имэйлээ subscribe хийх энгийн аргаас эхлээд сүүлийн үеийн дэвшилтэт харилцааны арга замууд болох share, tweet, like дарах, гар утасны app болон бусдыг   ашиглан мэдээлэлд хандах, түгээх, харилцах боломжтой байх нь гэх мэт олон шаардлагуудыг хангахгүй л бол


одоогийн иргэний танхимын вэб
шиг хугацаа хоцрон зарлан мэдээлэх үүрэгтэй байх нь иргэний оролцоог хангаж чадахгүй юм.

2)
Мөн дашрамд,
АНУ-ын номын сангуудад харагддаг depository library буюу бүхий л шатны төр, засгийн шийдвэрүүдийг үзэх, ашиглах төлбөр хураамжгүй боломжыг иргэдэд олгосон үйлчилгээг Монголынхоо сум, аймаг, дүүргийн 344 гаруй нийтийн номын сангууддаа бий болгох нь маш зүйтэй гэж боддог.
Тиймдээ ч, нийтийн номын сан /public library/ гэдэг байгууллагын мөн чанарыг дэлхийд мөрдөгдөж байгаа ойлголт, стандартаар нь тунгаан үзэхийг хүсээд, Монголынхоо "нийтийн" номын сангуудыг өөрчлөх, дахин зохион байгуулахад анхаарна уу хэмээн дахин дахин хүсэж байна.

Миний энэхүү имэйлийг хүлээн авсан тухайгаа хариу мэдэгдэнэ гэдэгт итгэж байна.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

Дашрамд, 2010-11-17 өдөр иргэний танхимын имэйл хаяг /irgen@president.mn/ -ээр бичиж байсан имэйлээ хавсаргалаа.
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library

утас: 99861326
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

----- Forwarded Message -----
From: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
To: irgen@president.mn
Sent: Wednesday, November 17, 2010 2:22 PM
Subject: Irgen buriig Irgediin oroltsoond tatan oryylah sanal baina

Сайн байна уу,
Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимийн үйл ажиллагааны тухай
иргэдийн ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд Монгол улсын нийслэл,
аймаг, сумдад байгаа НИЙТИЙН НОМЫН САНГУУДЫГ албан ёсоор татан оролцуулах
саналтай байна.
Монгол улсын 350 гаруй нийтийн номын сангууд нь орон нутгийнхаа иргэдэд ном
хэвлэлээр үйлчилж ирсэн хэлбэрээ мөнгө санхүү, удирдлага менежментийн
дутагдалтай байдлаасаа болоод өөрчлөхгүй өнөөг хүрсэн.
Гэтэл мэдээллийн эх сурвалж нь цаасан хэлбэрээс гадна интернэт, гар утас гэх мэт
мэдээллийн технологийн ололтуудтай уялдан цахим, хурдтай, мультимедиа хэлбэрт
шилжсэнийг Монгол улсын иргэн бүрт ойлгуулах, хэрэглүүлж сургах нь Дэлхий
нийтийн жишгээр нийтийн номын сангуудын гол үүрэг болчихоод байгаа.
Нийтийн номын сангуудыг боломжит хувилбараар интернэтийн сүлжээнд холбож, номын
санчидтай Иргэний танхимаас мэдээлэл шуурхай солилцох хэмжээнд болгосоны дараа
гэж хүлээлгүй, өнөөдөр ямар нэг байдлаар интернэтэд холбогдсон байгаа нийтийн
номын сангууд дээр Иргэний танхимын булан буюу үйлчилгээний хэсгийг тохижуулж,
иргэний танхимаас хэвлэгдсэн эсвэл цахим материалыг хэвлэж байрлуулах, Иргэний
танхимаас сургалтанд хамрагдаж мэдлэгтэй болсон номын санчид 7, 14, эсвэл 30
хоног тутамд нийтийн номын сангууд дээр тодорхой удирдамжийн дагуу ярилцлага
зохион байгуулах, Skype, Webcamera гэх мэт хүртээмжтэй арга хэрэгслэлүүдээр
хэлэлцүүлэг өрнүүлэх гэх мэт хамтран ажиллах бүхий л боломж бидэнд байна.
Иймд Иргэний танхимын ажилтанууд та бүхэн Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн
нийгмийн үүрэг хариуцлагыг нь Монгол улсын Нийтийн номын сангуудад ойлгуулах,
улмаар байнгын Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллахыг
хүсье!
Ингэснээр Монгол улсын хөгжлийн амин чухал сүнс болсон Иргэдийн мэдлэг чадвар,
ухамсарыг дээшлүүлэхэд маш том ахиц дэвшил болно гэдэгт миний бие итгэлтэй
байна.
Би 2005 оны 8 сард АНУ-ын Төрийн департментийн Зочдын хөтөлбөрт хамрагдаж 5 муж
улсын 40 гаруй номын сан, мэдээллийн байгууллагуудтай танилцаж
/http://www.pl.ub.gov.mn/ivp_mongolia.html/, мөн энэ 2010 оны 10 сард Мэрилэнд
муж улсын Балтимор хотын 2 номын санд 14 хоногийн дадлага хийгээд
/http://lip-news.blogspot.com/ ирсэнээрээ Нийтийн номын сангуудын өнөөгийн унтаа
байдлыг сэрээх нэг алхам нь Иргэний танхимтай хамтран ажиллах хэлбэр гэж бодлоо.
Саналыг анхааран үзэхийг хүсэж, хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS City Ambassador for Ulaanbaatar: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren
Phone: 99861326, 70115705, 70115704







Monday, March 12, 2012

Нийтийн номын сангаар үйлчлүүлэхэд ийм байвал ямар вэ

Өнөөдөр
NAPLE /National Authorities on Public Libraries in Europe/ блогтой танилцаж яваад,
http://napleblog.wordpress.com/interesting-links/
Словен улсын Үндэсний ба Их сургуулийн номын сангийн хуудас
http://www.nuk.uni-lj.si/
Англи хэлээр: http://www.nuk.uni-lj.si/nukeng.asp
руу орж, улмаар энэ вэбийн
Libraries цэсний The Library System in Slovenia холбоос дээр дарж
http://www.nuk.uni-lj.si/dokumenti/pdf/slovenian_librarianship.pdf
тус улсын номын сангуудын тухай 2004 онд бичсэн нийтлэлийг уншиж,
миний бие, дэд захирлынхаа хамт  2010 оны 5-р сард Словен улсын Любляна хотод "Нийтийн номын сангуудын шинэчлэлтийн хөтөлбөр" уралдаанд шалгарсан төслийн багуудын уулзалтанд оролцож, тэр үед сонсож дуулж байсан "...нийтийн номын сан нь бүх нийтэд нээлттэй, чөлөөтэй байх ёстой..." гэдэг ойлголтоо дахин нэг нягталж харж, саналаа.
1)
"Хэрвээ үйлчлүүлэгч нь номын сангаас ном, материалыг гэрээр авч явахгүй, зөвхөн зааландаа сууж уншихаар бол заавал уншигчаар бүртгүүлэх албагүй" гэдгийг Celja хотын нийтийн номын сангийн даргаар тайлбарлуулж, би ойлгож авч билээ.
- Монголд дээрх байдлыг юу гэж ойлгох, дүгнэх бол?
2)
Иргэн нь номын санд уншигчаар бүртгүүлэхдээ хураамж төлөх эсэхийг доорхи хуудасны Membership хүснэгтээс харж болно:
http://www.mklj.si/eng/index.php/price-list
- Монголд дээрх байдлыг юу гэж ойлгох, дүгнэх бол?
Манай хотын нийтийн төв номын сан нь 2010-2 сараас эхлэн 1-5-р ангийн сурагчдыг уншигчаар бүртгэх хураамжгүй болсон.
http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=85&a...
Монголд манайх шиг нийтийн номын сан өөр байна уу?
3)
Уншигч болсоны дараа, өөр хураамж төлөхгүйгээр гэрээр ном материалыг хэд хоногийн хугацаатай авч явж ашиглаж болохыг энэ хуудсанд үзүүлжээ:
http://www.mklj.si/eng/index.php/using-the-library
- Монголд дээрх байдлыг юу гэж ойлгох, дүгнэх бол?
Манай хотын нийтийн төв номын сан нь 2010-2 сараас эхлэн 1-5-р ангийн сурагчдыг 1-2 номыг 1-3 хоногийн хугацаатай авч уншихад төлбөргүй болгосон. Мөн номын сангийн ажиллагсад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ном авахад төлбөргүй. Харин бусад нь 1 хоногт 1 ном 100 төгрөгийн хураамж төлнө. http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=48&Itemid=40
4)
Гэрээр авсан ном, материалаа хугацаа хэтрүүлсэн, гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд ямар хураамж төлөхийг  энэ хуудасны Overdue fines, Replacement costs хүснэгтэнд үзүүлжээ.
http://www.mklj.si/eng/index.php/price-list
Манай хотын нийтийн төв номын сан нь хэтэрсэн хоног тутамд ном тус бүрээр 1000 төгрөгийн зөрчлийн хураамж авдаг. Харин таны ажилладаг номын сан ямар журамтай вэ?
5)
Номын сангийн үйлчилгээний програм хангамж, технологийн шийдэл дээр номын сангууд нь санаа зовдоггүй нэг стандарт, нэгдсэн мэдээлэл, нэгдмэл байдлыг авчирчээ.
Учир нь нэгдсэн COBISS гэдэг http://www.cobiss.si/cobiss_eng.html систем ашиглагддаг ажээ.
6)
Эрх зүйн баримт бичгүүд:
http://www.eui.eu/Projects/InternationalArtHeritageLaw/Slovenia.aspx
2001 онд Librarianship Act /Номын сангийн хууль/
http://www.eui.eu/Projects/InternationalArtHeritageLaw/Documents/NationalLegi...
Энэ хуулийг сайн дурын үндсэнд, чанартай орчуулж өгсөн хүнд жич шагнал өгнө?
7)
Словен улсын соёлын салбар, тэр дундаа номын сангуудын тухай мэдээлэл:
http://www.culturalprofiles.net/slovenia/directories/slovenia_cultural_profil...
http://www.culturalprofiles.net/slovenia/Directories/Slovenia_Cultural_Profil...
Дээрх мэдээллүүдэд анхаарлаа хандуулж, шимтэн уншиж ойлгож, цааш түгээн дэлгэрүүлж, хэлэлцэн ярилцах эрхэм танд баярлалаа,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

















ОУНСангийн холбооны дэргэдэх Шинэ, залуу номын санчдын бүлэгт нэгдээрэй

----- Forwarded Message -----
Sent: Sunday, March 11, 2012 10:23 PM
Subject: [New post] How to involve the new blood

New post on IFLA New Professionals Special Interest Group

How to involve the new blood

by deichel
NPSIG Convenor Sebastian was part of the MLAS panel at the first BSLA mini-congress that took place in Berlin from February 23 - 24 2012 and shared best practices and strategies for recruitment and succession planning in library associations.

TIPS for recruitment and succession planning

Make conferencing an integral part of the early career experience of every LIS student.
Enable access to conferences and other professional events for New Professionals (discounts, grants, awards).
Foster recruitment of new librarians through:
  • informal contacts
  • outreach, online and on-site (return of investment)
  • institutionalized programs (leadership, mentoring etc.)
Support the creation of a group for and by New Professionals.
Provide enough time and space for them to organize themselves effectively and to try things out.
Include new librarians in important bodies of your association and in decision-making processes.
→ actively shaping the future of your association!
At the first-ever IFLA BSLA mini-congress in Berlin Germany February 23-24 2012, representatives of IFLA BSLA country projects from Botswana, Cameroon, Lebanon, Lithuania, Nepal, Peru and Ukraine shared their success stories, and solutions to challenges that cut across borders. Strategies to engage with politicians, stakeholders, and to sustain associations into the future were discussed by all association representatives and their trainers.
IFLA NPSIG convenor Sebastian Wilke at the BSLA mini-congress 2012 in Berlin
ichel | March 11, 2012 at 3:23 pm | Categories: blog, conference | URL: http://wp.me/pM3Xt-ux



Friday, March 09, 2012

ХТНСангийн баг МУИС-ын номын санд очиж туршлага солилцлоо

МУИС-ын номын сангийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн Коха програмын талаар ажилтанууд Эрдэнэням, Ихтамир нартай ХТНС-ийн баг очиж туршлага солилцлоо.


МУИС-ын номын сангийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн Коха програмын талаар ажилтанууд Эрдэнэням, Ихтамир нартай ХТНС-ийн баг очиж туршлага солилцлоо.
МУИС-ын Коха систем: http://catalog.num.edu.mn/
Хотын нийтийн төв номын сангийн Коха систем: http://koha.pl.ub.gov.mn
Ярилцлагын аудио бичлэг:
http://boomp3.com/mp3/8jwjncegg2o-2012-3-9-muis-nomiin-san-koha-g-ashiglah-11...

Friday, March 02, 2012

Номын сангууд туршлагаа хуваалцаж бна: 2011 Best Practices for Government Libraries

New publication: "2011 Best Practices for Government Libraries"
By Miguel Navas
2011 Best Practices for Government Libraries. e-Initiatives and e-Efforts: Expanding our Horizons has been launched.
This year edition includes around 70 articles and communications by more than 60 authors from libraries of public bodies, courts, armies as well as professional associations, advisors and others. It has 279 pages and the content is divided into the following 6 sections:
-    Embracing new avenues of communication
-    Adapting to new and evolving technologies
-    Altering our places and spaces
-    Tackling changing expectations, resources, and job descriptions
-    Preserving what we have and preparing for the future
-    Expanding horizons
It has been compiled and edited by Marie Kaddell, from LexisNexis, and it is available online.
2010 edition is also available online.


Download PDF: http://www.lexisnexis.com/tsg/gov/Best_Practices/Best_Practices_2011.pdf

Хотын нийтийн төв болон 4 салбар номын сангууд 2012-1-р улиралд 36 нэрийн тогтмол хэвлэл захиалсан

2012 оны 1-р улиралд хотын нийтийн номын сангийн төв болон салбар номын сангийн захиалсан сонингуудын нэрс
Доорх нэр бүхий сонингуудаас гадна Өнөөдөр, Өдрийн сонин, Үндэсний шуудан, Зууны мэдээ гэх дөрвөн нэрийн өдөр тутмын сонинг бүтэн жилээр нь цахим хувилбараар захиалсан бөгөөд тэдгээр сонингуудыг хотын номын сангийн цахим уншлагын компьютеруудад сууж үзэх боломжтой.
Захиалсан тогтмол хэвлэлүүд
http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=557%3A2012-1-&catid=1%3Alatest-news&Itemid=50
Бэлтгэсэн: В.Түвшинтогтох /лавлагаа-ном зүйч/
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary
Online system: http://koha.pl.ub.gov.mn




Thursday, March 01, 2012

Номын сандаа Хүүхдэд зориулсан хэсэг, эсвэл Хүүхдийн номын сангийн үйлчилгээг зохион байгуулах талаар

154
Олон улсын номын сангийн холбооноос доорхи номыг бэлтгэжээ. ИФЛА-ийн гишүүд хямдралтай үнээр худалдан авч болох юм бна.

Designing Library Space for Children

by Ingrid Bon, Andrew Cranfield, and Karen Latimer (Eds.)
Series: IFLA Publications Series 154
Publisher: Berlin/Munich: De Gruyter Saur, 2011

Номын дэлгэрэнгүй танилцуулга: http://www.ifla.org/en/publications/ifla-publications-series-154
Номын гарчгуудтай танилцах: http://www.degruyter.com/viewbooktoc/product/43877