Saturday, February 02, 2013

Хувьцаа, арилжааны талаарх мэдлэгээ дээшлүүлж эхэллээ, бүр туршилтын арилжаа ч хийхээр ...

Хотын нийтийн төв номын санд ажиллаж байх үед ажил хэргийн шугамаар танилцаж байсан нөхдүүдийн нэг,
Жаргалынхаа урилгаар, Стандарт Капитал компанид зочилж,

Хувьцааны цагаан толгой номыг уншиж,

Үнэт цаасны данс болон Төлбөр тооцооны дансаа нээлгэж,
Арилжаанд оролцоход баримтлах дүрэм төлбөргүй хичээлд сууж,

улмаар, Туршилтын арилжаанд оролцохоор шийдэж, 5 удаагийн төлбөргүй сургалт авахаар шийдлээ.

Одоо эргэн санахнээ,
миний отгон охин Мөнгөлөн, 2006 онд мэндэлж, Женко Тур Бюро компанийн хувьцаанаас 10 ширхэгийг бэлгэнд авч, бид яаж зүгээр байх вэ гээд 3ш хувьцаа нэмж авч байсанаа санаж, "хувьцаатай охин"-тай болж байсан. Гэвч бид тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг ч хуралд сууж байгаагүй зэргээ мэдлээ.

Мөн Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаа хэрхэн олж авч эзэмших талаар ч бодох хэрэгтэйгээ мэдэж авлаа.
Хувьцааны мэдлэг, туршлагаа хуваалцаж байх болно,
Анхааран уншсанд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.





No comments: