Thursday, May 09, 2013

Украйн найз

Миний гэр бүл couchsurfing.org-ийнхоо тусламжтайгаар Коля гэдэг Украйн найзтай боллоо.
29 настай, сүүлийн 6 жилд төрөл бүрийн хөтөлбөр, програмуудад редактораар бие даан ажиллаж байгаа. Хамгийн сүүлд social drama-ийн жижиг кинод редактораар ажилласан гэнэ.

2012-10-р сараас хойш Украйн улсаасаа аялалаа эхэлсэн ба дундад ази, өмнөх азийн орнуудаар явсаар, Хятадын Эрээн хотоос машинаар хил гарч, Замын үүдээс галт тэрэгний билет олдохгүй байсан тул явуулын машинаар Улаанбаатар хотод ирсэн гэж байна.
Хятадын хилийн шалганаар гарах үед Юань төлөхийг хүсэхээр нь Яагаад би төлөх ёстой гэж, танай улсыг орхиж гарч байна гээд мөнгө төлөөгүй гэж байна!
Улаанбаатараас Иркутск орж, Украйнаас ээж нь Байгаль далайг үзэхээр ирснээр, ээжтэйгээ хамтдаа хэд хоног аялаад,  5 сарын 21 гэхэд Украйн руугаа ниссэнээр гэртээ очих гэнэ.

Өмнө нь АНУ-д 14 сараар 2010 онд хөтөлбөрийн шугамаар найзуудтайгаа аялаж байсан гэнэ. Иймд энэ удаагийн аялал тийм ч урт биш, ер нь энэ аялалын эхний 6 гайхалтай, шинэ шинэ зүйлс дүүрэн байсан бол, сүүлдээ бага зэрэг ядарч, одоо бол өөр улс, өөр соёл гэж л хүлээж авч, гайхахаа больсон гэнэ.

Каучсөрфингийн оффисоос ирсэн шууданд байсан резинэн бугуйвчаасаа 1-ийг дурсгал болгон бэлэглэж, шууданг үзүүлж, бахархаж явдгаа илэрхийллээ.

Би өнөөдөр халгай түүж ирсэн байсан тул, Украйнд халгайгаар ямар хоол хийдэг талаар багахан ярилцаж, http://relax.ua/menu/green-borshch/ цэсээр маргааш шөл хийхээр боллоо. Харин манайх өнөөдөр орой халгай, вандуйтай аарц чанаж идлээ.

Миний хүүтэй шатар тоглож,

Түүний аавыг Bazarkin гэдэг ба энэ нэрнээс Bazar - Зах, энэ үг Дундад Азитай холбоотой юу гэснээр, 13-р зуунд Бат хааны эрхшээлд Украйн улс 200 гаруй жил байсан, Украйн хүмүүсийн үс шар биш хардуу байдаг нь үүнтэй холбоотой гэж ярьлаа.

Өглөөний цайндаа, Украйны сереал /buckwheat гэж бичиж үзүүлснийг нь харахад Гурвалжин будаа байна/,  mushed potato, буцалсан макароны дээр цөцгийн тос хийж иддэг. Hayleys гэх мэт ногоон цайг уудаг, туршлагаараа сонголтоо хийдэг. Дүрдэг цай уудаггүй. Хүүхэд байхад нь ээж нь уургын коктейль өгдөг байсан гэж байна.

Украйнд атомын 5 цахилгаан станц байдгийн нэг нь 1986 онд дэлбэрч, одоо бусад нь ашиглагдаж, Беларусьт эрчим хүчээ зардаг гэнэ.

Украйны ногоон шөл хийж биднийг дайллаа. Манайх халгайтай хуушуур болон тараг, хивэгтэй боов, термо цайгаар дайлж, 2013-5 сарын 6-8-нд миний гэр бүлтэй танилцаж, 8-ны 21 цагийн галт тэргээр ОХУ руу явлаа.






J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.

No comments: