Friday, February 22, 2013

гадаад, дотоодын аль нэг номын сангаар үйлчлүүлж байсан бол

Эрхэм та гадаад, дотоодын аль нэг номын сангаар
- орж танилцаж байсан,
- үйлчлүүлж байсан,
- ямар үйлчилгээ нь танд таалагдаж байв,
гэх мэт тухайн номын сангийн үйлчилгээний талаарх төрсөн сэтгэгдэл, бодлоо бидэнтэй хуваалцана уу,

Номын санг ярилцацгаая онлайн бүлэг
https://www.facebook.com/groups/letstalkaboutlibraries/

юуны өмнө энэ бүлэгт нэгдэж LIKE дараарай, дараа нь та имэйл хаягнаасаа letstalkaboutlibraries@groups.facebook.com хаяг руу номын санд зочилж байсан зураг байгаа бол түүнийгээ хавсаргаад имэйлээ илгээгээрэй.

Их баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326

---
board member, Mongolian Libraries Consortium
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.

Thursday, February 21, 2013

2010 оны цагаан сараар төрж байсан санаа

Thursday, February 18, 2010

2010 оны Цагаан сарын өдрүүдэд төрсөн бодол

- Ахмадуудынхаа сургаал үгийг алдалгүй хадгалж авч, сонсож байх DIGITAL AUDIO RECORDER бидэнд байх хэрэгтэйг ойлголоо.
- Цаг алдалгүй Ураг төрөл, удам судраа лавлан мэдэж, зурж тэмдэглэх, намтар түүхийг сонсож мэдэх хэрэгтэй юм даа.

Герман улсын Хог хаягдлын менежмент

2013.2.21
Гудамжинд хог хийх тэвш тавьдаг болчихсон байгаа нь амар байна.

Thursday, April 15, 2010


Герман улсын Хог хаягдлын менежмент

http://www.retech-germany.net/english/topics/international/dok/191.php

Энэ вэбд их зүйл байна аа. Хог хаягдлын менежмент, германы хог хаягдал боловсруулах технологи болон бусад маш их мэдээлэл энэ вэбд байна.

Энэ вэбийн хаягийг миний couchsurfer найз, герман эмэгтэй өгсөнийг тантай хуваалцъя.

Wednesday, February 20, 2013

Эрхэм та өөрийнхөө ямар хэмжээсүүдийг мэдэх вэ

- Хэдэн размерын гутал, хувцас өмсдөг вэ?
- Биеийн жин, өндрөө мэддэг үү? 
- Цусны даралтаа хэмждэг байх? Ингэхэд цусны даралт гэж юу билээ? Хэмжээ нь хэд байвал зохимжтой бол?
- Халуурсан үедээ биеийн халуунаа үздэг байх? Биеийн тогтмол халуун хэд билээ?
- Захиалга хувцасны үйлчилгээг авахдаа хүзүү, цээж гэх мэт тойргийн хэмжээгээ өгч байсан байх,
хүзүү, бугалга, цээж, бэлхүүс, гэдэс, өгзөг, гуя, шилбэний тойргийн хэмжээгээ мэдэх үү?
- Та хэдэн кг жинтэй ачааг гэдэс орчим хүртлээ өргөж чадах вэ?

Цаашилбал,
- Байх ёстой жингээ тооцож байсан уу?
- Body Mass Index /BMI/ - Биеийн жингийн индекс гэж та мэдэх үү?
- Бие дэх усны хэмжээ?
- Bone mass - Ясны жин юуг илэрхийлдэг вэ?
- Өөхлөлтийн жин?
- Дотор эрхтэн, хэвлий орчмын өөхлөлтийн хэмжээ?
- Булчингийн жин?

Бүр цаашилбал,
- шүлсээ хаядаг уу, залгидаг уу,
- хэр их хөлөрч, хөлс гардаг вэ,
- өдөрт хэдэн л шингэн уудаг вэ,
- өдөрт хэдэн кг хоол иддэг вэ
- хэдэн удаа, хэр хэмжээтэй өтгөн, шингэн гадагшлуулдаг вэ

Дүгнэхэд, биеийн тань хэмжээсүүд таныг ямар галбир, эрч хүчтэй хүн болохыг илэрхийлж чадна.

Биеийн бүтцийг тодорхойлж өгдөг Японы ТАНИТА багажыг худалдаж авах, хэрэглэж сурахад тань бид зааварчилгаа өгнө.

Ж.Бэгзсүрэн
тэнцвэртэй хооллолтын хувийн зөвлөх
Утас: 99861326
---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.




Sunday, February 17, 2013

хоол хүнсээрээ 25гр эслэг өдөр бүр

Н.Бира  PhD, Дэд профессор. 
ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн 
судлалын тэнхимийн эрхлэгч
... Насанд хүрсэн хүн бүр хоногт 25 гр эслэг хэрэглэж байвал зохино. 
Амьтны гаралтай өөх тос, цэвэршүүлсэн нүүрс усаар баялаг хоол, хүнс (тарган мах, дээд, дээдийн дээд зэрэглэлийн гурил, төмс гэх мэт) хэрэглэх нь эслэгийн дуталд байнга хүргэж байдаг.

Эслэгийн хэрэгцээгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Хоногт 25 гр эслэг хэрэглэх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлэх олон тооны энгийн аргууд байдаг. 
Шинэ жимс, хүнсний ногоог хоногт 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэх
Нэг аяга жимсний шүүс ууснаас шинэ жимс хэрэглэх
Хүнсний ногоог хэт болгохоос зайлсхийж, боломжтой бол түүхий ногоог шууд идэх.
Жимс ба ногоог хальстай нь хэрэглэх, жишээ: алим, төмс гэх мэт 
Үйлдвэрийн аргаар өндөр цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг (дээд гурил, энгийн саахар) хэрэглэхээс татгалзаж бүтэн үрт үр тариа, буурцагт ургамал, хар талх, гурвалжин будаа, шар будаа, хөц будааг түлхүү хэрэглэх
Арвайн гурил, хэвэг, хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол хэрэглэх
Байцаа, леттюс зэрэг эслэгээр баялаг олон төрлийн ногоон навчит ногоог тогтмол хэрэглэх 
...Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mongolmed.mn/article/479

Чамайг “суллах” 9 хүнс

http://www.goolingoo.mn/index.php?c=5291... Ихэвчлэн өтгөн хатах нь эслэгийн хэрэглээ бага байгаагийн үр дүн бөгөөд, хооллолтондоо эслэг ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү оруулах нь үүнийг эмчлэх энгийн арга юм. Дундаж насны том хүн өдөрт 25-30 гр эслэг идэх ёстой байдаг. Гэхдээ гэнэт л эслэгийнхээ хэмжээг огцом өсгөөд эхэлвэл гэдэс хийгээр дүүрдэг тул, аажим аажимаар дараах 9 хүнсийг хэрэглэж занших хэрэгтэй.
...
Зохистой хооллолтын хувийн зөвлөхтэй болохын тулд Яг одоо доорхи хуудастай холбогдоорой.
https://www.facebook.com/usukhurkhclub

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326



---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.

Thursday, February 14, 2013

Цагаан сар - Ураг садан уулзалдаж ... Дараа жилд хэрэгжүүлэх санаа

Амар байна уу,

Цаг хугацааны эргэлтээр, Луу жил улирч,
Могой жил эхэллээ.

Жил жилийн цагаан сарын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж, ах дүүс аав ээжийнхээ гэрт цуглаж, өвөө эмээдээ зорин очиж, ерөөлийн үгс, ураг төрлийн хэлхээ, өнгөрч буй жилийн сайн сайхан бүхнээ дурсан ярилцаж, ирж буй жилдээ сайн бүхний билэгдэн ерөөж өнгөрүүлж байна.
Ноднин жил цагаан сараар хэрэгжүүлбэл зохих санааг http://jbegzsuren.posterous.com/103758761 хуудсанд бичиж байсан.
Энэ жилийн цагаар сараар дараах санаа бодол төрлөө:
- Гэр бүлээрээ авахуулсан зургийнхаа ард талд овог нэр, төрсөн өдөр, шинэ төрсөн хүү, охиноо танилцуулж, тухайн жилийн онцлох амжилт, дурсамж, холбоо барих утас, имэйл зэргээ бичиж, Настан буурлындаа бэлэглэж, үлдээвэл их л бахархалтай.
- Настан буурлуудын зургийг зөвхөн шинэ төрсөн ач, зээ, гучтай нь хамтад нь авч, ерөөлийн үгийг нь дуун бичлэг хийж авах.
- Аавын ээжийн талын настан буурал болгоны гэрээр очиж, золгох учиртайг дахин ойлголоо. Ингэснээр ураг төрлийн холбоог батжуулж, эргэн сануулж, ач зээ нартай нь танилцах боломжоо бүү орхигдуулаарай.
- Цагаан сарын бэлэг сэлтээ базаахдаа, аль болох өөрсдийн, ах дүүгийн бэлтгэж чадах сүү цагаан идээ, боов, оёж урласан хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдан авах, захиалан хийлгэх.
- Хамгийн чухал нэг зүйл бол, цагаан сарын идээ будаа, хоол цайг бэлтгэхдээ аль болох эрүүл хүнс, чанартай хоол бэлтгэх арга технологийг харилцан солилцож, ядаж л нийслэл салатыг хэрхэн зөв бэлтгэх ёстойг Монгол ТВ НД-ээр битүүний орой гарсан Нүүдэл нэвтрүүлгийн Монголчуудын идээ ундааны уламжлал шинэчлэл сэдэвт ярилцлагаас мэдэж, ойлгож авав гэх мэт.
Эрхэм таньтай блогоороо золгосон,
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326
---






club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.

Thursday, February 07, 2013

Та юу иддэгээ надад хэл, би таныг ямар хүн вэ гэдгийг хэлье. Бриллат-Саварин.

18-р зууны тэртээд Jean Anthelme Brillat-Savarin (1 April 1755, Belley, Ain – 2 February 1826, Paris) 
ТА ЮУ ИДДЭГЭЭ НАДАД ХЭЛ, БИ ТАНЫГ ЯМАР ХҮН ВЭ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ
Tell me what you eat, and I'll tell you what you are
алдарт үгээ хэлжээ.
Энэ хүний намтар түүхтэй танилцаарай: http://en.wikipedia.org/wiki/Jean_Anthelme_Brillat-Savarin
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326

---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.


Tuesday, February 05, 2013

Хэрвээ та хүсвэл, хэрвээ та өөрөө өөртэйгээ байнга сайн ажиллавал ...

"Хэрвээ та хүсвэл, хэрвээ та өөрөө өөртэйгээ байнга сайн ажиллавал амьдралдаа тохиолдох аливаа бэрхшээлийг даван туулж чадна" Марк Хьюз.

Дээрх үгийг Монголчууд бид,
"Эзэн хичээвэл Заяа түшинэ"

"Эрдмийг хичээлээр,
Эрлийг сургаар" гэж сургажээ.

Эхлээд хүн хүсэж мөрөөдөх, дараа нь өөрийгөө дайчлах, хүмүүс болон бусад зүйлээс шалтгаалж байна гэж бодолгүй,  өөрийн алдааг засаж, бурууг ойлгож мэрийсээр амжилтанд хүрч, мөрөөдлөө биелүүлэх боломжтойг надад дээрх сургаал хэлсээр ...

---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.



Saturday, February 02, 2013

Хувьцаа, арилжааны талаарх мэдлэгээ дээшлүүлж эхэллээ, бүр туршилтын арилжаа ч хийхээр ...

Хотын нийтийн төв номын санд ажиллаж байх үед ажил хэргийн шугамаар танилцаж байсан нөхдүүдийн нэг,
Жаргалынхаа урилгаар, Стандарт Капитал компанид зочилж,

Хувьцааны цагаан толгой номыг уншиж,

Үнэт цаасны данс болон Төлбөр тооцооны дансаа нээлгэж,
Арилжаанд оролцоход баримтлах дүрэм төлбөргүй хичээлд сууж,

улмаар, Туршилтын арилжаанд оролцохоор шийдэж, 5 удаагийн төлбөргүй сургалт авахаар шийдлээ.

Одоо эргэн санахнээ,
миний отгон охин Мөнгөлөн, 2006 онд мэндэлж, Женко Тур Бюро компанийн хувьцаанаас 10 ширхэгийг бэлгэнд авч, бид яаж зүгээр байх вэ гээд 3ш хувьцаа нэмж авч байсанаа санаж, "хувьцаатай охин"-тай болж байсан. Гэвч бид тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг ч хуралд сууж байгаагүй зэргээ мэдлээ.

Мөн Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаа хэрхэн олж авч эзэмших талаар ч бодох хэрэгтэйгээ мэдэж авлаа.
Хувьцааны мэдлэг, туршлагаа хуваалцаж байх болно,
Анхааран уншсанд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.





Friday, February 01, 2013

Гэр бүлийн радио 104,5-ийн Эр хүн хэлсэндээ нэвтрүүлэгт оролцсон дуун бичлэг: http://boomp3.com/mp3/gbz4n8dupcs




Гэр бүлийн радио 104,5-ийн Эр хүн хэлсэндээ нэвтрүүлэгт оролцсон дуун бичлэг: http://boomp3.com/mp3/gbz4n8dupcs

---
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.