Tuesday, May 14, 2013

Сайн хүн идсэнээ 2013-5-12 Өдрийн хоол

халгайтай залхуу бууз, мах нь үнээний эхэс, гурил нь УБ 2-р гурил дээр бага зэрэг хивэг нэмсэн

Friday, May 10, 2013

Ухаарч амьдрах хорвоо гээд Үр чамдаа хэлээд л байгаа юм шүү дээ

---
Ухаарч амьдрах хорвоо гэдэг энэ дууг миний клубын гишүүн, 77 настай Янжинсүрэн эмээ маань үр хүүхдүүдийнхээ ухаарал, хэлсэн үгийг нь ойлгож байгаа талаар ярилцаж байхдаа санаж, интернэтээс хайж олж, бид клубээрээ дахин дахин сонслоо.

http://www.xyyp.mn/bayarmagnai/7533/

Хүүхэд байхдаа энэ дууг их сонсдог байснаа санаж, ойрын жилүүдэд сонсоогүй байсан тул маш сайхан санагдлаа.

---
Ядуу зүдүү гэдэг үгийг зөвхөн Сэтгэлгээтэй холбож ойлгох хэрэгтэй юм шиг ээ, өмссөн хувцас, идэж байгаа амттай хоол, харилцаж байгаа зан чанараа ядуурч байгааг зөвхөн хүн бүр л дор бүрнээ шийдвэр гаргаж, сонгож байгаа учраас Мэдлэг, Туршлага солилцох бүхий л арга хэмжээг өргөн дэлгэр болгомоор мэт? бие ухаанаасаа хэтэрсэн хэрэглээтэй болж, энэ хэрэглээгээ Зээлээр шийдээд байгаа Хүмүүсийн ухаан, сонголт, шийдлийг л эргэж хармаар санагдаад байгаа юм?


Өнөөдөрийн сэдэв
Бид асар их баялагтай хүн ам цөөн хэрэглээ маань бага мөртлөө яагаад ядуу зүдүү амьдарч байна гэж та боддог вэ?

---
J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.

Thursday, May 09, 2013

2013-5-7_8 Өдрийн хоол



2013-5-7 Халгайтай хуушуур, гэхдээ жигнэсэн.
2013-5-8  Халгайтай пицца болон шош, жигнэсэн төмс

- Та юу иднэ, түүнийхээ дүр төрх болно.
- Өнөөдрийн идэж байгаа хоол тань Ирээдүйн биеийг тань бүтээнэ.

Мэндэлсэн өдөрт тань зориулсан Нас бол тоо ... үйлчилгээ: http://mendelsenodor.blogspot.com/

J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.


Украйн найз

Миний гэр бүл couchsurfing.org-ийнхоо тусламжтайгаар Коля гэдэг Украйн найзтай боллоо.
29 настай, сүүлийн 6 жилд төрөл бүрийн хөтөлбөр, програмуудад редактораар бие даан ажиллаж байгаа. Хамгийн сүүлд social drama-ийн жижиг кинод редактораар ажилласан гэнэ.

2012-10-р сараас хойш Украйн улсаасаа аялалаа эхэлсэн ба дундад ази, өмнөх азийн орнуудаар явсаар, Хятадын Эрээн хотоос машинаар хил гарч, Замын үүдээс галт тэрэгний билет олдохгүй байсан тул явуулын машинаар Улаанбаатар хотод ирсэн гэж байна.
Хятадын хилийн шалганаар гарах үед Юань төлөхийг хүсэхээр нь Яагаад би төлөх ёстой гэж, танай улсыг орхиж гарч байна гээд мөнгө төлөөгүй гэж байна!
Улаанбаатараас Иркутск орж, Украйнаас ээж нь Байгаль далайг үзэхээр ирснээр, ээжтэйгээ хамтдаа хэд хоног аялаад,  5 сарын 21 гэхэд Украйн руугаа ниссэнээр гэртээ очих гэнэ.

Өмнө нь АНУ-д 14 сараар 2010 онд хөтөлбөрийн шугамаар найзуудтайгаа аялаж байсан гэнэ. Иймд энэ удаагийн аялал тийм ч урт биш, ер нь энэ аялалын эхний 6 гайхалтай, шинэ шинэ зүйлс дүүрэн байсан бол, сүүлдээ бага зэрэг ядарч, одоо бол өөр улс, өөр соёл гэж л хүлээж авч, гайхахаа больсон гэнэ.

Каучсөрфингийн оффисоос ирсэн шууданд байсан резинэн бугуйвчаасаа 1-ийг дурсгал болгон бэлэглэж, шууданг үзүүлж, бахархаж явдгаа илэрхийллээ.

Би өнөөдөр халгай түүж ирсэн байсан тул, Украйнд халгайгаар ямар хоол хийдэг талаар багахан ярилцаж, http://relax.ua/menu/green-borshch/ цэсээр маргааш шөл хийхээр боллоо. Харин манайх өнөөдөр орой халгай, вандуйтай аарц чанаж идлээ.

Миний хүүтэй шатар тоглож,

Түүний аавыг Bazarkin гэдэг ба энэ нэрнээс Bazar - Зах, энэ үг Дундад Азитай холбоотой юу гэснээр, 13-р зуунд Бат хааны эрхшээлд Украйн улс 200 гаруй жил байсан, Украйн хүмүүсийн үс шар биш хардуу байдаг нь үүнтэй холбоотой гэж ярьлаа.

Өглөөний цайндаа, Украйны сереал /buckwheat гэж бичиж үзүүлснийг нь харахад Гурвалжин будаа байна/,  mushed potato, буцалсан макароны дээр цөцгийн тос хийж иддэг. Hayleys гэх мэт ногоон цайг уудаг, туршлагаараа сонголтоо хийдэг. Дүрдэг цай уудаггүй. Хүүхэд байхад нь ээж нь уургын коктейль өгдөг байсан гэж байна.

Украйнд атомын 5 цахилгаан станц байдгийн нэг нь 1986 онд дэлбэрч, одоо бусад нь ашиглагдаж, Беларусьт эрчим хүчээ зардаг гэнэ.

Украйны ногоон шөл хийж биднийг дайллаа. Манайх халгайтай хуушуур болон тараг, хивэгтэй боов, термо цайгаар дайлж, 2013-5 сарын 6-8-нд миний гэр бүлтэй танилцаж, 8-ны 21 цагийн галт тэргээр ОХУ руу явлаа.






J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.

Monday, May 06, 2013

Хөтөлбөрийн өрөөг зохион байгуулахдаа

2013-5-4 өдөр Хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн өрөөнд зохион байгуулагдсан Social Media Club-ын уулзалтанд оролцох үедээ ингэж бодлоо.

1. Хөтөлбөрийн өрөөг АНУ-ын ЗГ-ийн санхүүжилт, Америкийн ард түмний татварын мөнгөөр үнэхээр сайхан янзалж, тохижуулжээ. Ийм өрөөтэй байх нь чухал гэдэг санааг 2010-10-р сард АНУ-ын 2 номын санд дадлага хийж ирээд тайландаа
---
Нийтийн номын сангуудад зохион байгуулагдаж байгаа соёл танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг нэг доор төвлөрүүлж, нэгтгэх, улмаар Олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах Conference, Мeeting өрөөнүүдийг номын сан бүрт байгуулж, техник хэрэгслэлээр тоноглох, /http://lip-news.blogspot.com/2010/11/blog-post_30.html/
---
гэж тусгаж, улмаар энэхүү өрөөний төслийг бичих багт орж ажиллаж байсанаараа бахархаж байлаа. Хөтөлбөрийн өрөөний нээлт 2012-8-р сард болоход оролцож байсан ч, анх удаагаа арга хэмжээнд ирсэн минь энэ боллоо.

2. Social media club-ын уулзалт арга хэмжээг зохион байгуулж байгаа багийнхантай Номын сангийн хөтөлбөр зохицуулагч номын санч хамтран ажиллахдаа, өрөөг хүлээлгэн өгч, хүлээн авах нь зайлшгүйтэйгээ адил,
- хүмүүс цугларч байх хугацаанд хөнгөн, сонгодог аясыг намуухан явуулах,
- хөтөлбөрийн өрөөнд зохион байгуулагдах эсвэл номын сангийн үйлчилгээний тухай цөөн слайд дэлгэцэнд гарч байдаг, бүх слайданд Одоо болох арга хэмжээний нэр, хөтөлбөр цаг, зорилго нь тогтмолоор харагдаж байдаг байх,
- хүрэлцэн ирж байгаа хүмүүсээс номын сангийн үйлчилгээ, эсвэл уг арга хэмжээний тухай гэхдээ номын сангийн үйлчилгээг сайжруулахад, алдаа дутагдлыг нээн илрүүлэхэд зориулсан товч судалгааг бичгээр эсвэл цахимаар авдаг болох, цаашид номын сан дээр зохион байгуулагдах арга хэмжээний мэдээллийг урьдчилан хүлээн авахыг хүсвэл имэйлээ бүртгүүлдэг систем ажиллаж байх гэх мэт

номын сангийн үйлчилгээгээ ХҮМҮҮСТ таниулахад чиглэсэн ажлууд хангах хэрэгтэйг Номын сангийн соёл танин мэдэхүйн арга хэмжээг хариуцсан болон Хөтөлбөрийн өрөөний ажилтанууд анхаараасай.

3. Энэхүү хөтөлбөрийн өрөөнд Олон нийтэд зориулан зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн Хуваарь, болон уг өрөөнд арга хэмжээ зохион байгуулах хүсэлтээ онлайнаар илгээх боломжыг google calendar, drive зэргийг ашиглан хийгээсэй гэж бодлоо.

4. Эцэст нь арга хэмжээ болгоныг дүгнэн, Зохион байгуулагчдаас тайлан, оролцогчдоос сэтгэгдлийг нь хөндлөнгөөс авч нэгтгэн https://www.facebook.com/ubpubliclibrary гэх мэт харилцааны хэрэглэлүүд болон Номын сангийн вэб http://pl.ub.gov.mn/ зэрэгтээ мэдээлэх  нь зүйтэй гэж бодлоо.

5. Хөтөлбөрийн өрөөний Нотебуук компьютераа интернэттэй болгохыг хүсье.

J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.

Sunday, May 05, 2013

Бид өдрийн хоолондоо юу идэж байна вэ 2013-05-2_4

Бид гэртээ юу идэж байгаа вэ,

Өглөөний цай бол Шинжлэх ухааны бүтээл - Хербалайфын өглөөний хоол болох Алоэтай баяжмал, Термо цай, Коктейль
Харин өдрийн хоолондоо юу идэж байгаагаа танилцуулж байна.
Орой хоол голдуу тараг, аарц байгаа.
Бага үд, их үдэд гэртээ хийсэн хивэгтэй боов, талх, бас бус зөв гэсэн хүнс. 
2013-5-2 өдөр:  Бага усаар битүү жигнэсэн төмс + Хөөрүүлсэн сүүний хярам


 2013-5-4 өдөр: Ээдэм + Хивэгтэй боов + Аарц