Friday, January 29, 2016

Уриалга. Бичин жилээр Настан буурлаасаа "бяцхан" бэлэг гардацгаая

Уриалга. Бичин жилээр Настан буурлаасаа "бяцхан" бэлэг гардацгаая?

Цагаан сарын баяр - Үндэсний уламжлалт, хүндэтгэл, хайрын баяраараа дараах уриалгыг дэвшүүлж байгааг түмэн олон тунгаан болгооно уу?

Эмээ өвөө, аав ээж, ах эгчийнхээ сэтгэлээс нь ургаж, ухаанаар нь эмхтгэгдэж, гараар нь бичигдсэн "дурсамж яриа, түүх намтарыг захидал" буюу бяцхан бэлгийг цагаан сарын бэлгэнд гардан авцгаая!

Энэхүү уриалгыг хүлээн авч, уншиж байгаа эрхэм та цааш нь түгээн, зөв ойлгуулж, дэмжиж туслаарай, захидалаа дугтуйлаад, хүүхдүүд дүү нарын чимэглэж, бэлтгэсэн бэлгийн уут, хайрцагт хийж гардуулбал бүр янзтай байх?



Дурсамж яриа, түүх намтарын захидалд дараах санаанууд багтаж болох байх:
- Азай буурлаасаа олон жилийн өмнө цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг байсан дурсамж
- Ахмад настанаасаа хүүхэд насны нь дурсамж яриа
- Ахмад үеэсээ залуу насны нь ололт амжилтын түүх
- Ах эгчээсээ та намайг жоохон байхад яаж асардаг байсан
- Аавын ээжийн хөөрхөн дүү нартаа амжилттай хүмүүсийн түүх намтараас
- Ах дүүс, аав ээж, өвөө эмээгийн амжилт бүтээл, алдаа онооны сургамж, ухаарал


Урьд жилүүдийн дэвшүүлж байсан санаа бодолтой танилцаж, тунгаана уу:

2015 он: Өөрийн аяга, халбагаа даалин уутандаа хийгээд өвөртөлж явъя, золгон очсон айлдаа аягандаа хоолоо идэж, цайгаа ууж, долоож цэвэрлээд, уут савандаа хийж өвөртөлцгөөе?
2014 он: Цагаан сарын бэлэг сэлтэнд өөрийн гараар орц найрлагыг хольж, боловсруулж бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн, хүнс байхаар тооцоолж Зун, Намар, Өвлийн улиралд хүнс, хоолоо бэлтгэцгээе.
2013 он, Могой жилд : http://begzsuren.blogspot.com/2013/02/blog-post_14.html
2012 онд: http://begzsuren.blogspot.com/2012/02/blog-post_4703.html
2010 онд: http://begzsuren.blogspot.com/2013/02/2010.html

No comments: