Thursday, July 20, 2017

Дэлхийн хүмүүстэй нөхөрлөж аялъя 2017 аялалын бэлтгэл эхэллээ


  

2017.8.26 Энэ 2017 оны аялалаа хойш тавьлаа. 2018 оны намар хамтдаа аялцгаая.
Санал хүсэлтийг хүлээн авна.
2017.8.24 Бид аялалын ивээн тэтгэгч, хамтрагчтайгаа ярилцах сүүлийн өдөр.
Маргааш өглөө аялал эхлэх эсэхийг шийдэх өдөр?

Аялалын нэр: Дэлхийн хүмүүстэй нөхөрлөж аялъя 2017

Зорилго
  • унаа, буудалд мөнгө зарцуулахгүйгээр, сонирхолтойгоор аялах боломжийг хэрэглэх
  • аялал нь сурч мэдэх, өөрийгөө нээх, сорих, хөгжүүлэх арга хэрэгсэл болохыг харуулах
  • хүмүүстэй харилцах, шинэ найз нөхөдтэй болох, хүмүүсийн амьдралын хэв маягийг таних
  • аялалд тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний үр өгөөжийг хүртэх
  • гадаад, дотоодын номын сангуудын үйлчилгээтэй танилцах
  • байгаль хамгаалал, орчны тохижилт, байгальд ээлтэй технологи, үйл ажиллагааг сонирхох
  • интернэт, технологийн боломжийг аялалд ашиглах
Онцлог:
  • Монгол, Орос, Казакстан, Украйн, Беларус, Хятад улсын хот, сууринг хамарна
  • Замын машинд гар өргөж сууж нэг хотоос нөгөө хотод очно
  • Орон нутгийн иргэдийн гэрт зочилж, ахуй соёлын мэдээг түгээнэ
  • 6 хотын 6-9 нийтийн номын сантай танилцуулна
  • Дэмжигч хувь хүн, байгууллагын хүсэлтийг биелүүлнэ
  • Аялалын тэмдэглэл, зургийг олон нийтэд блогт нийтэлнэ

Баг:                 Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо (гэр бүлийн баг)

Маршрут:      Улаанбаатар-Өлгий-Барнаул-Астана-Киев-Минск-Харьков-Алмааты-Өрөмч-Улаанбаатар

Замын урт:   15425км

Хугацаа:         36 хоног (8 сарын 24 - 9  сарын 30)

Аялалын баг

Ахлагч:          Жамсранжавын Бэгзсүрэн
41 настай. эрэгтэй. компьютерийн програм зохиогч мэргэжилтэй. 
1998-2012 онд Нацагдоржийн номын санд мэдээллийн технологи хариуцан ажилласан.
2008 оноос гадаад хүмүүсийг гэртээ ирүүлж, Монгол ахуй, соёлтой танилцуулж, аялалын олон түүхээс суралцаж, нийтлэл, ярилцлага бичдэг.

Гишүүн:         Бүрнээбаатарын Мөнгөнсоёмбо
                        40 настай. эмэгтэй. хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежер мэргэжилтэй.
1999- 2012 Бага насны хүүхдэд дархлаа сайн байх нь хоол хүнсний чанар, шим тэжээл чухал нөлөөтэйг амьдралдаа хэрэгжүүж, туршлага хуримтлуулсан.
2007-2016 онд үнээний сүүг боловсруулах уламжлалт арга технологид дадлагажин, гадаад зочиддоо сүү цагаан идээг хэрхэн зөв боловсруулахыг харуулж, биечлэн оролцуулсан.
2012 оноос эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийн зөвлөхөөр ажиллаж байна.

Туршлага:     2016 оны 8-р сард анхны аялалаа Улаанбаатар-УлаанҮд-Иркутск- Новосибирск-Улаанбаатар маршрутаар 27 хоногт 5448 км замыг нийт 47 машинд гар өргөн сууж аялж ирээд,
-  блогт нийтлэл, телевизд ярилцлага,
-  номын санчдын уулзалтанд илтгэл тавьж, мөн
-  TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд Дэлхийн гийчид Монгол гэрт илтгэл тавьсан.
                        2008 оноос Дэлхийн 50 улсаас 500 гаруй аялагчдыг гэртээ хүлээн авч, тэдний аялалын тухай мэдэж, hitchhiking, couchsurfing, warmshower, trustroots, workaway гэх мэт арга хэрэгслэлүүдийн тухай 12 удаа телевиз, сонинд ярилцлага нийтлүүлсэн.

Аялалын замын зураглал 

1.  Улаанбаатар-Өлгий 1642км

 
2. Ташанта-Барнаул-Астана 1741км




3. Астана-Уфа-Киев 3410км 



4. Киев-Минск 585км 


5. Минск-Харьков -Алматы 4964км 



6.  Алматы-Khorgos-Urumqi 1008км 



7.  Өрөмч (Urumqi) - Takashiken (Qinghe) 562km 


8.  Булган сум, Ховд - Улаанбаатар 1513km

Энэхүү аялалын замд хэнтэй уулзаж, юуг олж мэдэх нь нэг талаас аялагч багийн  хэрэг боловч, нөгөө талаас эрхэм таны бидний аян замаас үзье, мэдье, харъя, мөн бусдад харуулъя, танилцуулъя гэсэн байгаль, бараа бүтээгдэхүүнийг бид таны хүсэлт, дэмжлэгтэйгээр түгээхийг хүсч байна.

1 өдөрт 6000-8000 төгрөгийн зардлыг хот доторх автобус, метро, нийтийн тээвэр, болон хоол хүнсэнд зарцуулах тооцоотой тул 40 хоногт 2 хүний аялалд 480000-640000 төгрөг зарцуулагдах юм. Иймд энэ аялал нь мөнгө төгрөг яах вэ гэж бодолгүйгээр, зөвхөн би зорилготой, зорилгынхоо төлөө хүмүүстэй хэрхэн нээлттэй, ойлгомжтой харилцаж чадах вэ, өөрөө баярлах төдийгүй хүмүүсийг баярлуулах боломж гэж бид тооцдог.

Аялалын бэлтгэл хангалт үргэлжилж байна.
- Гадаад паспортын хугацаагаа сунгууллаа.
- Украйн улсын хилээр нэвтрэх албан урилгыг ГХЯамны Консулын хэлтсээр дамжуулан Украйн улс дахь консулаас хүлээн авлаа.
- 10 гаруй байгууллага, компанид хамтран ажиллах урилга, хүсэлт бичгээр өгсөн
- Беларусын ЭСЯ:
Good afternoon!
Mongolian citizens can travel Belarus without visas, if they plan to stay there no longer than 90 days. You should have an insurance police from Belarusian companies Belgosstrakh or Beleximgarant or from any serious foreign insurance company. Belarusian side has no special requirements for entering from Ukraine. Issues about crossing of the Ukrainian border you can additionally check from the Ukrainian side. 
With best regards,

Consular service of the Embassy of the Republic of Belarus
- Казакстан дахь Монголын ЭСЯ-аас:
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
   БНКазУ-д ирсэн гадаад иргэдэд тавигддаг гол шаардлага бол орж ирсэн өдрөөсөө хойш 5 өдрийн дотор заавал бүртгүүлэх юм. Бүртгүүлээгүй тохиолдолд захиргааны шийтгэл ноогдуулдаг. Энд ирсэн гадаад иргэд ихэнхдээ үүнээс болж асуудалд ордог. Онлайнаар бүртгүүлэх боломж байдаг. Энэ талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвөлгөө авна уу.
   С уважением / Regards,

Tuesday, July 18, 2017

Ухаалаг худгаас ус авах ба усны картаа онлайнаар цэнэглэх

Энэ зааварчилгаанд дурдагдсан "картыг банканд очин цэнэглэнэ, Хэрэглэгч банканд очин" гэсэн үгсийг уншаад заавал Хаан банкны үйлчилгээний салбарт очиж, мөнгөө бэлнээр тушааж усны картаа цэнэглэдэг айл хэд байгаа бол?

Хөрш айл маань усны карт байна уу, манайх банкин дээр очиж цэнэглүүлж амжсангүй гэсэн ярианаас үүдэж, тэдний картыг хаан банкны онлайн гүйлгээгээрээ цэнэглэж өгсөн тул дээрх асуултыг ах дүүс, дотны хүмүүстээ туслах сэтгэлээр асуугаарай.

Хэдхэн жилийн өмнө худгийн хүн яачихав аа, мөнгөө задлуулаад ирье, худгийн ус дуусчихлаа, усны машин хэзээ ирэх вэ, өнөөдөр худаг амардаг өдөр, усандаа хурдан яваач ээ худаг хаах гээд байна гээд усаа худгаас авчирахтай холбоотой, урьдчилан мэдэж тооцох олон зүйлс байсаныг энэхүү Ухаалаг худаг технологи шийдээд өгчээ.
Харин одоо хэрэглэгч бид усаа химийн хортой бодисын агууламжгүй саваар зөөвөрлөж авчирах, усаа эрүүл ахуйн шаардлага хангаж хадгалах, зохистой ашиглах, цаашилбал өөрийн биеийнхээ усны хэмжээг* мэддэг, үүндээ анхаарал тавьдаг,



 water footprint /орчуулахад туслаарай :-)/-ийн ойлголттой, төрөл бүрийн усны шүүлтүүр, ус шүүгчээс мэдлэг, үр дүнтэй сонголт хийдэг гээд анхаарч мэдэх, зөвлөх мэргэжилтэнүүдийн** туслалцаатайгаар суралцах, хэрэгжүүлэх зүйлс байна.

* биеийн бүтцийн хэмжилт хийхэд зориулагдсан гэр ахуйн болон мэргэжлийн олон төрлийн багаж байдаг, үр ашгийг нь хамтдаа хүртэх хэрэгтэй байна.
**  бид ийм мэргэжлийн ажлыг 2012 оноос суралцаж, хийдэг.


Устай холбоотой дурсамжууд:
- 2016 онд ОХУ-ын Улаан-үд хотод аялж байхад Монголын консулын урдхан гудамжинд ус шахаж авдаг водачка байсаныг дурсахад сонирхолтой байна.
- 2010 онд АНУ-ын Балтиморт дадлага  хийх үед Enoch Pratt Free Library дотор коридорт нь уух боломжтой усны цорго байдгийг хэрэглэж байсан.
- 2005 онд Америк айлд очиход хоол хүнсэндээ дэлгүүрээс худалдаж авсан савлагаатай усыг хэрэглэдэг, крантаас гарч байгаа цэвэр усаа хоол хүнс бэлтгэхдээ ашиглахгүй байсаныг сонирхон асууж байсан.
- Манайд ирдэг гадаад айлчин найзууд худгаас усыг 40-ийн бетон, цэнхэр саваа усны тэргэнд тавиад, мөнгө төлөөд авчирахад эвэртэй туулай үзсэн мэт байдаг нь тэдний өвөө эмээгийн амьдарч байсан цаг үеийг бодогдуулдаг байх.

Tuesday, July 11, 2017

Нүүдэлчин болон Суурин иргэншлийн холбоос - Наадам


Нүүдэлчин болон суурин иргэншил, уламжлал болон шинэчлэлийн холбоосуудын нэг нь Монгол наадам.
Хот хөдөөгүй бид хийморь сэргээх морио сойж уралдуулж, биеийн байдлаа сорьж бөх барилдаж, алс хэтээ харахыг сануулж сураа харваж, уламжлал шинэчлэл хослуулж сайхан наадацгааж байна.

Монгол хүн бүр энэхүү уламжлалт баяр цэнгээнийнхээ оролцогч, бүтээгч нь байсан бол өнөө цагт үзэгч олон гэдэг хүмүүстэй болжээ.

Хүүхэд насандаа наадмаар, зуны амралтаар хөдөө явж, ээжийн дүү Борчулуун ахын, аймгаас 10-аад км хөдөө гэртээ байж, аргал түүж, үхрийн баас дэлгэж, үнээ ивэлгэж, хонь хариулж, тэмээн тэргээр усанд явж, айраг бүлж, тогоо нэрж, аарц зүсэж, шавганд явж, морь гишиглүүлж, сур чулуунд ороолгож элдэж болон ах эгчийн хийгээрэй гэсэн бусад ажлыг хийсээр өөрийн мэдэлгүй ихийг сурч, наадмын баяр хөөр цэнгэлийг бүтээлцэж өнгөрүүлдэг байжээ.

Наадмаар ихэнхдээ ах эгчийг наадамлуулж, би хонь хариулах ээлжтэй буюу миний хишиг өдөр тохиож нэг талаас наадам үзээгүй гомдолтой мэт, нөгөө талаас нэр хүндтэй ажил хийж магтуулдаг байсанаа энд бичихийг хүслээ.

Монгол хүмүүн бидэнд нүүдэлчин болон суурин соёл иргэншилд сэлгэж амьдрах боломж илүү байна, өөрөөр хэлбэл бид амьдралыг олон талаас нь мэдрэх, ойлгох, хүртэх, аль алинд нь хэтрүүлэггүй хандаж, зааг хязгаарыг ойртуулахгүй, харин ухаалаг хүмүүн бид өөрсдөө холбоос нь болж аз жаргалыг ойлгож, мэдэрч амьдрах боломж бүрэн дүүрэн байна.

Үүний нэг илрэл нь Монгол наадам.
Хийморь сэргээх Морио сойж уралдуулж, Биеийн байдлаа сорьж Бөхөө барилдаж, Алс хэтээ харахыг сануулж Сураа харваж, уламжлал шинэчлэл хослуулж сайхан наадацгаая.

Иймд суурин болон нүүдэлчин амьдралын хэв маягынхаа зааг хязгаарыг ойртуулалгүй хишиг өдрөө олон болгож амьдарцгаая.

Saturday, July 01, 2017

Аялалын хөтөч-тайлбарлагч, энэ ажил үйлчилгээтэй танилцлаа

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар зохион байгуулсан Гадаадын жуулчны хөтөч-тайлбарлагчийн ажил үйлчилгээний тухай сургалтанд хамрагдсан нь надад нэгийг бодуулж, 2008 оноос хойш манай гэрт ирсэн гадаад хүмүүсээс харж мэдэрсэн туршлагаа тунгаан бодоход хүргэсэн.
Энэхүү нийт 5 өдрийн 15 цагийн сургалтын тэмдэглэлээ хадгалах, хуваалцах, эргэн харж байх зорилгоор блогтоо нийтлэл орууллаа.

Энэ сургалтын хөтөлбөр
https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/photos/pcb.1927870794124259/1927870530790952/?type=3&theater
ингэж нийтлэгдсэн.


Эхний өдрийн сургалт 2017.5.26

Нийслэлийн иргэний танхимд
5 удаагийн нийт 15 цагийн сургалтанд оролцож мэдээлэл авсан батламж олгоно.
5 өдөр 15-18 цагт явагдана.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир
Оны эхнээс төлөвлөж, 1-р сарын 13нд тушаал гаргаад хийж байгаа ажил; хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор; гадаад хүнд хэрхэн зөв танилцуулах вэ; хөтөч - нарийн мэргэжил

НАЖГ-ын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Ербахыт
Хөтөч-тайлбарлагчийн ажил - 30-аас дээш хоног сургалтаар бэлтгэгддэг, 250000-300000 төгрөгийн сургалт
Аялал жуулчлал гэж ярихлаараа аялал гэж яриад байдаг. Аялал нь АЖ-ын нэг хэлбэр. АЖ нь дотроо олон.
24 цагаас 182 хоног - байр холдох - жуулчин гэж үзнэ.
183 хоногоос дээш бол түр оршин суугч гэж үздэг.

Өдөрт 400 гаруй жуулчин ирж байгаа.
Хэлбэрээр нь дотоодын жуулчин - Би УБ-аас Дархан ороод ирэх нь АЖ-ын нэг хэлбэр юм.
Иймээс АЖ-ыг өргөнөөр ойлгох хэрэгтэй.
АЖ дотор үйлчилгээний салбар: тээвэр, зочлох үйлчилгээ, хооллох, урлагийн арга хэмжээ гэх мэт олон төрлөөр ангилдаг.
Энэ бүх үйлчилгээг хүнд хүргэдэг хүнийг Аялалын хөтөч (АХ) гэж байгаа. Тухайн орны албан бус элчин сайд.
Тодорхойлолт: АЖ-ын хөтөлбөрийн дагуу зохион байгуулалттай бүлэг болон бие даан яваа жуулчдыг ...

Аялалын хөтөчийн үүрэг
- өөрийн орныг танилцуулах
- харагдаж байгаа зүйлийг тайлбарлах
- нэг буюу олон гадаад хэлийг эзэмшсэн байх: зах зээл Хятад хэл 120 сая аялагч
- хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн үнэмлэх
- эрүүл чийрэг байх: 12,16 цаг ажиллах үе байдаг
- үргэлж нүүрний баясгалантай байх, сэргэлэн цовоо байдлаар тооцоолоогүй асуудлыг шийддэг байх
- аялалын хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чаддаг байх
- бүх үүрэг хариуцлагыг ухамсарласан

АЖ нь бусад салбараас ялгаа
- аялал-биет бус бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнийг худалдан авснаар сэтгэл ханамж, дурсамж үлдэнэ, утаагүй үйлдвэрлэл
- жуулчныг хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын үйл ажиллагаанд оролцуулах
- зүй зохистой харьцах: улс орон болгон өөр, янз бүрийн хүмүүстэй сүсэг бишрэл өөр учраас хүндэтгэн харьцах
- үзэл суртлаас ангид байх, товч тодорхой мэдээллээр хангах
- хувь хүн, улс, байгууллагын нууцыг задлахгүй байх – үнэ ханш, итгэж хэлсэн үгс
- жуулчны аюулгүй байдлыг хангах – тохиромжтой цаг хугацааг тогтоож хэлнэ гэсэн үг, жуулчин ямар цаг агаараас ирсэнийг тооцож эрүүл мэндэд анхаарч, морь унах нь байтугай морийг мэдэхгүй хүн ирдэг тул, арьс нь эмзэг учраас нүцгэн гараар цулбуур бариад, аялалын явцад бүх зүйлийг тайлбарлаж өгөх хэрэгтэй, ямар нэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, маш чухал!
- Би Монголд ирлээ, сэтгэл ханамж муу байна гэвэл шүүгдэх эрхтэй байдаг тул, асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой, бүх зүйлд мэргэжлийн үүднээс үйлчилгээ үзүүлж байна гэж
- аялалын явцад жуулчныг мэдрэх, тэд юу хүсч байгааг мэдрэх, жуулчин хэлж чадахгүй байгаа тэр зүйлийг гаднаас нь ажиглаж, асууж тодруулах, сэтгэл зүйн байдлыг сайн тодруулж, бухимдахаас нь өмнө та ус уу гэх мэтээр хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авч байх хэрэгтэй, хэрэгцээг нь мэдэрч, сэтгэл зүйн байдлыг нь ойлгон ижил, тэгш
- масс аялалаас илүү ганцаарчилсан, тусгай сонирхолын аялал ихэссэн тул
- жуулчдыг баяр баясгалантай, хөгжилтэй, аялалдаа сэтгэл хангалуун байлгах – хөтөч өөрөө хөгжилтэй байх жижиг асуудлыг тоолгүй өнгөрүүлэх
- хөтөч хүн улс, компаниа төлөөлж байгаа – тухайн компанийн амьд сурталчилгаа тул

Хөтөч-тайлбарлагчийн мэдлэг
- Монгол орны талаарх ерөнхий мэдлэг: газар зүй, биологийн төрөл зүйл: шувуу ажиглах, палентологи: Баянзаг- динозаврын яс олддог 7 газар,
- Түүх: 2200 жилийн түүх, Монголын нууц товчоо
- Соёл: ахуйн соёл, зан заншлын соёл,
- Археологийн дурсгал: Дэлхийд алдартай Монголын олдворууд, Хүннү хивс, Уран барилга,
- Шашин шүтлэг: Буддын бурхадын дүр төрх, Урлаг, төр засаг, нийгмийн байдал, Эдийн засаг, Боловсрол, Эрүүл мэнд,
- Хууль эрх зүй: хилээр юу авч ордог, гардаг,
- Нүүдлийн ахуй амьдрал: жуулчдад ойлголтыг зөрүүтэйг, Хоол хүнс, Үндэстэн ястан, спорт, АЖ-ын хөгжил
- Бүс нутгийн мэдлэг: Баруун 5 аймгийн онцлог, соёл, агаарын даралт бага; говийн бүс – ус хомс; тал хээр газарт машинтай хамаагүй давхиж болохгүй – 80км/цагаас хурдан яндан оч хаяж түймэр асдаг, 6 сарын эхээр говиос, хөвсгөлд авчирсан чинь асуудал үүссэн, жижиг тэргээр баруун бүсэд явахгүй
- аялалын хөтөлбөрийн тухай мэдлэг: УБ-Хархорин 362км зайг төлөвлөхдөө өглөө гараад хархорин дээр хоол иднэ гэхэд учир дутагдалтай, хурд, замын нөхцөл
Хааш нь аялуулах, хаана байрлуулах, хаана хооллох, юу үзүүлэх, зай, хугацаа бүрэн мэдэж байх шаардлагатай
Машины төрлөөс хамаарч туулах зай, ямар машин ядраахыг 3-4 цагт фургон донсолгоо ядраадаг, буудаллах газраа урьдчилан мэдэж, хаана майхан, хөдөө орон нутагт бэрхшээл – хоол сонголт – мах идэхээр, говийн ус биеийг нь хямраагаад байдаг. сүү цагаан идээ, айраг уулгачихаар эвгүйцдэг, 1 аяга сүү уухлаар л
Тухайн хүний онцлогоос хооллолт Солонгос -кимчи, Европ -уух дуртай байдаг
Очих газрын талаар зөрүүтэй мэдээлэл өгснөөс болоод жуулчин давхиж очоод уйлсан гэдэг.
Та 2000 км газраар 10 хоногт аялна гэж хэлэхийн оронд, өдөрт аялах кмыг хөтөч хүн тогтоодог тул, тав тухыг хангаж, туулах зайг ойр ойрхон мэдээлж, хувь хүний бие засах, амрах, цаг хугацааг мэдэхийг их хүсдэг, дотроо төлөвлөсөн зүйлтэй байдаг
- практик талын мэдлэг: жуулчдын аюулгүй байдал, Ж: Богд ууланд явган алхах гэж байгаа бол та өөрөө алхаж үзсэн байх, Богд уул – 5 маршрут бий, шаардлагатай үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар. Мэдлэгтэй ч практикгүй учраас туршиж үзэх, наад зах нь хиймэл амьсгаа хийх
- компанийнхаа тухай мэдлэг: байгуулагдсан он, ямар үйлчилгээ үзүүлдэг, хэнд хандаж асуудлаа шийдэх, жуулчны хүсэл их өндөр – биелэгдэх боломжгүй зүйлийг би болон манай компани биелүүлж чадахгүй, чадна гэдгээ хэлдэг байх
- гадаад хэлний мэдлэг: цэвэр, чөлөөтэй ярих, мэргэжлийн үг хэллэгийн талаар өргөн мэдлэгтэй байх, ж: айраг – ихэнхдээ айраг, заримдаа fermented mare milk, гэр – Ger, eagle hunting  гээд орчуулчихсан чинь бүргэдийг агнах гээд байгаа юм уу гэж асуусан

Хөтөч-тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар
- Харилцаа, хэл ярианы өндөр соёлтой
- Манлайлах, удирдах, зохион байгуулах
- Мэдрэмжтэй, хурдан сэтгэж, уян хатан байдлаар
- Хувийн ёс зүйг чандлан сахиж, хариуцлагатай ажиллах, ёс зүй: жуулчинтайгаа зэрэгцээд уугаад, идээд байж болохгүй, 1м-ийн зайд, нүүрэнд нь тулж зогсож болохгүй, Европ хүн – эмэгтэй хүн өөрийн ачаагаа өөрөө л өргөдөг; хариуцлагатай: жолооч нь цагтаа ирэхгүй, орой архи уудаг,  хөтөч – хоносон газраа юмаа орхиод яваад байдаг, хэт задгай хувцаслалт, ёс бус хэллэг, очсон газраа төлбөр тооцоо хийх ваучераа орхисон байх
- Группын болон жуулчдын хувийн нууцыг хадгалах
- Адал явдалт аялалыг удирдах мэдлэг, чадварууд – явганаар олон сар, говийн бүсэд ийм ийм шувуудыг үзэж болно гэх мэт

Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл
2005 оны 102-р тушаалаар Үндэсний аялалын ХТ – 1,2-р зэрэг, Тусгай аялалын ХТ
Ажлын байрны тодорхойлолт: хөтөлбөрийн дагуу аялуулах, сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, байгалийн үзэсгэлэнт газар, ард түмний ёс заншил соёл, нийгэм улс төр эдийн засгийн зөв мэдээлэл, 5аас доошгүй жил ажилласан байх
Мэдлэг чадвар: 1 гадаад хэл, гүнзгий мэдлэг, анхан шатны тусламж, АЖ хууль дүрэм
Тусгай аялалын хөтөч тайлбарлагч: хөтөлбөрийн дагуу үйлчлэх, ард түмний ёс заншил, ур чадвар шаардсан аялал удирдах зохион байгуулах, жуулчин хүлээн авах байрлуулах хооллох, 5аас доошгүй жил, аялалын 1 төрлөөр мэргэшсэн ур чадварын үнэмлэхтэй байх
Дугуйн аялал гэх зэргээр мэргэшсэн байх


Эхний өдрийн сургалтын 2-р хагас

Эерэг сэтгэлгээ

JCI Mongolia, Эерэг Энхбаатар

Ambassador =  Амбан сайд = Элчин сайд – Монгол улсаа төлөөлж гадаад хүмүүстэй харьцаж байна
Хамгийн чухал зүйл хандлага байдаг
Бууз, хуушуур хийе – Эерэг уур амьсгал бий болгох тоглоом
Дэлхийн хүн амын 4 хувь нь сайн сонсогч байдаг. 2.5 жилд 200000 хүнд энэ сургалт хүрсэн.
Хүчирхэг 5 үнэт зүйлс
Хүний сэтгэлгээний өөрчлөлт 30-40 жилд явагддаг гэнэ

Нэг.  Бодол
6 охинтой айл, 4 дэх охинтой болчихлоо, одоо яахав, 6 дахь охин төрсөн, одоо хүн болгон шоолно яана аа, хүний сэтгэл зүрхэнд байгаа зүйлийг юугаар ч хэмжиж болдоггүй тул үнэт зүйл гэдэг.
Тэр айлын үнэт зүйл унтраагүй, 50 нас хүрэхийн үед 7 дахь хүүхэд төрсөн. Хүү төрсөн гэж бодож байгаа нь гараа өргөнө үү? Тэр хүү нь би юм.
Хүний дотор 2 хүн байгаа: эерэг юм боддог хүн
Би яагаад Монголд төрсөн юм бол гэж өглөө бүр боддог, аугаа том газар нутагтай ч, 10000ны 4 хувьд нь хүн амтай
Дандаа дээрээс харсан амьдралтай байх уу
5 настай байхад аав минь хорт хавдраар нас барсан, аавын захиас миний хүү архи ууж, тамхи бүү тат
Цэвэр итгэл бишрэо
ШУТИС дээр очихдоо, ШУТИС-ийг төгссөн, архи уудаггүй хүн би байна
Хүний амьдралд тохиолдсон зүйл үнэн зүйл байдаг
Эерэг юм хийдэг, зөв зүйл боддог Монголчууд байна ш дээ гэхэд итгэхгүй
Би Монгол хүн шүү гэдэг тулгуур зүйл дээрээ

Хоёр. Шантрашгүй байх
10 жилийн турш хүний өмнө гарч ярьж байна, энд ирээд унтаад байх хэрэг алга
Миний 2 хөл мэдээгүй болоод 2 жил эмнэлэгт хэвтсэн- 90 хувь эерэг бодол, 10 хувь сөрөг бодол байсан – амьдрал ямар аз жаргалтайг ойлгосон- босоод ирэхэд амьдралыг шал өөрөөр
Бусдынхаа амжилтаар бахархаж чаддаг байх

Гурав. Үгийн хүч
Өглөө гэрээсээ гарахдаа гэрийнхэндээ сайхан үг хэлээд гарсан хэн байна
Нэг зүйлийг хамтдаа, гэр бүлийнхэндээ хийх, хэлэх хэрэгтэй.
Намайг дэмжээд, өөрийгөө дэмжээд
Хүнтэй яаж харьцах вэ - гэр бүл л эхэл
Гарлаа, ... өдөр цайны цагаар ирнэ, гарлаа, ...
Ээждээ хайртай гэж хэлсэн чинь миний хүү зүгээр үү гэж хэлсэн гэнэ
Хүний амьдрал богино, галактикийн цаг хугацаатай харьцуулахад шүдэнз зурах
Бусдаас бурууг хайна – монголчуудын зан
Миний дүү ээжийгээ хайраар дутаасан болохоор л ээж чинь тэгж хэлжээ гэсэн
Юм амлах амархан, үйлдлээр хийх л хэцүү
Ноён гайхамшиг, гаднаас бороонд норчихсон. Одоо л гайхамшигтай гэж хэлэхийг нь харъя гэж гэнэ, Өдөр болгон гадаа ийм байдаггүй нь ямар гайхамшигтай
Nbenhee[et]gmail.com

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Энхбаатар болгох гээд үзэж байна.
Мэдээллийн технологийн сургалтын төв нээгдсэн байгаа.

Харилцааны ур чадвар
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир

1995 онд хөтөчөөр ажиллаж байсан, солонгосоор чөлөөтэй ярьдаг оюутан байхдаа
Өөрөө 18 настай залуу Монголын нууц товчоо, мэдлэггүй учраас жолооч ах, хүмүүстэй харилцааны ур чадвараа ашиглаж давж чадсан
Инээмсэглэл бол эерэг харилцааг эхлүүлдэг
Аливаа ажил, инээмсэглэлээр эхэлдэг, ямар ч ажил дээр, хаана ч очсон, инээгээд л өөртөө итгэлтэй байх хэрэгтэй
Харилцаа амжилтгүй болох шалтгаан = урвайсан царай  = ямар ч ажил бүтэхгүй
Жуулчдад сэтгэл ханамж үлдээсэн. Дээд зүйл нь сэтгэл хөдлөл байв.
Солонгос даргад энэ даргын сэтгэл хөдлөлийг бий болгож чаджээ гэдгээ гарыг минь барьснаар
Харилцааны ур чадварт – тэр гадаад хүн Монголын талаар ямар ч ойлголтгүй гэж л бодож
20 хэдэн хүнд 10 минутын зааварчилгаа явж – морь унахад
Юу ч мэдэхгүй гэж хандаж бүх зүйлийг хэлж өгсөний ачаар гадаад хүнтэй маш болгоомжтой хандах, бүх зүйлийг тооцоолж, төлөвлөх
Харилцаанд чин сэтгэлээсээ энэ миний ээж бол би яах вэ, хүүхэд бол яах вэ гэж жуулчдыг жаахан хүүхэд гэж бодож харилцаж, сонсох хэрэгтэй
Яриан дотор нь тэр хүний хүсэл, мөрөөдөл нь байдаг
Монголд чинь од байдаг гээ биз дээ, тэр үед бүрхэг байсан. Жуулчид шууд хэлж чаддаггүй. Жуулчны хүсэл – ноолуурыг асуухад танил дээрээ хямд муу зүйлд аваачиж өгч болохгүй.
Энэ бүтээгдэхүүн 1 долларын шаардлага хангахгүй байна, энэ хүнд хэрэгтэй зүйлийг нь олж үйлчлэх.
Энэ хүнд Монголд байх хугацаандаа сэтгэл хөдлөлийг (үйлчилгээний салбарт харилцагчийн сэтгэл хөдлөл, таны төлөө байгаа юм шиг л байгаа байдал) бий хөдөлгөх
Японы өвөөгийн шинэ талх, кофегоо авахлаар л тэр өдрийн ажил бүтдэг – сэтгэл хөдлөл, алхаж ороход үнэртдэг
Зуршлын худалдаа биш – арай гайгүй нь түмэн шувуутын өндөг
1995 оны 3000$ - 10 сарын дотор цуглуулж хураачихаад
Би тэр хүмүүстэй харилцахдаа чин сэтгэлээсээ, Монгол улсаа төлөөлж байгаа гээд л чин сэтгэлээсээ ойлгуулж өгөх гэж хичээхэд л
Харилцааны бүс: 0.5-1.5м – Албан ёсны харилцааны бүс
Багаар ажиллах чадвар: жолооч ах та 2 нэг баг, нэхмэл 10хувь, сүлжмэл 3 хувийг Говийнхон урамшуулал өгдөг
Дэм дэмэндээ дээс эрчиндээ – тухайн газрынхаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй

Та бусдаас ямар харилцаа хүснэ
Тийм л байдлаар бусадтай харилцаарай

Аливаа ажилд сэтгэл хөдлөлийг бий болгоорой

Монгол бол АЖ-д хязгааргүй баялаг бий. Монгол сайхан байгалиа
Нийслэл – Зүүн хойд Азийн АЖ-ийн төв


Сургалтын 2 дахь өдөр: 2017-5-29 Даваа
Соёлын дархлаа хийгээд соёлын өвийн хэрэглээ
СУИС-ийн докторант Б.Мөнхбадрал

Соёлын сургуульд Соёлын аялал жуулчлалын багшаар 2009 оноос хойш.
Судалгааны ажлын үр дүнгээс танилцуулахаар ирж байна
Хөтөч-тайлбарлагчийн үүрэг = дипломат ажилтан = эх орноо Дэлхийд таниулагч нар 300-аар нэмэгдэх гэж байгаад баяр хүргэе!
2017-2018 онд МУ-ын Соёлын дархлаагаар докторын зэрэг хамгаалах гэж байна
Соёлын дархлаагүй бол үндэсний соёлыг гадныханд таниулж АЖ хийнэ гэж байхгүй.
Энэ 2 цагийн лекц – 1 цаг Соёлын дархлаа, соёлын өв, 1 цаг Бүтээлч АЖ-ын талаар яръя
Аливаа бие махбод оршин тогтноход Дархлааны асуудал Бернет Ф. Анх томъёолж
Гадны биет орж ирэхэд хариу үйлдэл нус гоожих гэх мэтээр илэрдэг
Даяаршлын үед улс үндэстний хувьд соёл, эдийн засаг, нийгмийн түвшинд дархлаа ажилладаг
Соёлын ижилсэл гэдэг = identity, орчуулга нь ижилсэл, өөриймсөл = тухайн хүн өөр бүлэгт
Соёлын ижилсэл – хүн өөрийгөө аль нэг бүлэгт хамааруулан авч үздэг – том цар хүрээ
Олон хөгжлийн жанр урсгалаас өөрийгөө аль нэгд нь хамааруулан авч үздэг
Соёлын харилцан үйлчлэл гэж бий: Хуулбарлан дуурайх, Соёлын солилцоо, Соёлыг тулган хүлээлгэдэг
Соёлын солилцоо – өөрт ашигтай зүйлийг авч ашигласан, үндэсний соёлд хортой биш
Соёлыг тулган хүлээлгэдэг – улс орон, гэр бүлийн хүрээнд ч жишээ бий
Нэг үндэстэн нөгөө үндэстэнд
Ийм 3 маягаар соёл харилцан үйлчлэлд ордог. Энэ харилцан үйлчлэл явагдах тэр агшинд 4 хариу үйлдэл үзүүлдэг: Солилцооноос зайлсхийх, Солилцоог эсэргүүцэх, Солилцоог хүлцэн тэвчих, Солилцоог хүлээн зөвшөөрөх
Солилцоог эсэргүүцэх – дархлаатай хүний шинж
Солилцоог хүлцэн тэвчих – зарим зүйлд дасахаас өөр аргагүй, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэх хэрэгтэй
Дархлааны систем нь хувьсан өөрчлөгдөж, нийгмийн нөхцөл байдалд тохирон ажилладаг.
Шинэ нийгэмдээ тохирсон, уламжлалаа хадгалан авч үлдэх зорилго юм.
Олон улсын эрдэмтэд Соёлын дархлааны судалгаануудыг хийсэн байдаг
James W. Peennebaker – Соёлын дархлааг хэлтэй холбож тайлбарладаг.
Хэл гэдэг зүйлгүй бол үндэстэн
Аялгуу сайхан монгол хэлэнд гадны үг орж ирэхэд дархлаа ажиллахгүй бол соёл мөхнө. Үг, өгүүлбэр, бүтэц алдагдсан, үгийн товчлол гэдэг зүйл утгаа алдсан, иймд хэлэндээ хайр гамтай хандаарай, хэлц өвөрмөц хэллэг Дэлхийд ховорхон
Өдөр тутамдаа 350 гаруй мэндчилгээтэй – хийж байгаа үйлдлээр нь
Дархлаатай хүн байя гэвэл үндэсний хэлэндээ хайр гамтай хандах
Metaphor – зүйрлэл гэж орчуулж, янз бүрийн зүйлд metaphor байх
Childhood stress – соёлын дархлааны хариу үйлдлийг багасгадаг талаар
Марк В. Флинн судалсан. Энэ онол Монголын сэтгэгчийн
Бага насанд нь хүүхдийн сэтгэл зүйн стресс байхад
David Napier гэдэг эрдэмтэн түүх, соёлын туршлагаараа (experience) соёлын дархлааг харуулдаг, 30 жилийн дотор Монгол жудаг алга болж байна
Laurence J. Kirmayer эрдэмтэн биологи, улс төр, сэтгэл зүйн хүрээнд буюу 3 шинжлэх ухааны түвшинд
- Хүний сэтгэл зүй, ухамсрын түвшинд оюун санааны хүрээнд: сэтгэл зүй нь өөр бусдыг шүтэж байгаа тохиолдолд, оюун тархиараа тэгж сэтгэж байгаа учраас Дархлаа ярих боломжгүй, Үг үйлдэл чинь Монголгүй хүн вэ гэж л хэлүүлэхгүй байх хэрэгтэй
- Хүний бие бодгалийн түвшинд өмсөж буй хувцас соёлын хүрээнд: Батсуурь. Хүн судлаач. Хүн бол махан бие, соёл биетэй шүү гэж хэлсэн. Монгол хүн суурин соёлын хүнээс жудаг гэдгээрээ ялгаатай
- Угсаатны томоохон соёлын хүрээнд
Эхний 2 дархлаатай байхад Монгол улс тэр чигээрээ соёлын дархлаатай гэсэн үг.
Мутаци – танигдахгүй болно – үндэсний соёл мутацид орвол танигдахгүй болно
Үндэсний соёлыг царцаах хэрэгтэй, тэр байдлаар нь хэрэглэх
Н.Бадамжав “Үндэсний дархлаагаа эрхэмлэхүйн учир” нийтлэлд бичсэн. Үндэсний дархлаа, соёлын дархлаа нь хүн зодож, дарангуйлснаар бий болдоггүй, хүний оюун санаа, сэтгэлгээнд байдаг тэр дархлааг гаднаас нь барахгүй
Б.Индра “Бид дархлаатай юу”
Соёл судлалд нүүдэлчин соёл нь муу, суурин нь дээр гэсэн зүйл байхгүй. Монголчуудын Дэлхийд ялгарлаа харуулж байгаа зүйл нүүдлийн соёл.
4 том судалгаанд давхардаж орсон 2 зүйл АЖ-д гол үүрэг: онгон байгаль, нүүдлийн соёл
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр монгол агуулга 50хувь, радио 60хувь нь байхыг
Чингэс хааны одонт “Монголчууд соёлын дархлаагаа үлгэр домогтоо хадгалдаг” гэж Г.Мэнд-Ооёо гэж
Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ багаас нь үлгэр ярьж, үлгэрч өвөө, үлгэрч эмээ бий болсон. Үлгэр домгийн баатраа өөрийн баатар болгодог, ийм монгол хүүхдүүд хэзээ ч
Маш олон домог ярьж өгч, судлаарай!! 1-2,2-3,10 домог уншаад, 4-5-ийг нь ярьчихдаг болоорой.
Монголчууд 1-3 насанд хаан мэт өргөмжил, 3-6 хатан мэт халамжил, 6-13 ажилд сурга, 14-18 найз шиг бай
Үүнийг чинь орчин үеийн шинжлэх ухаантай яг л таардаг.
Дулам – ер нь хуулах гээд байна, энэ нь сэтгэлгээнийхээ хувьд ч ядуу зүдүү болж хувирч байна. Шинэ зүйл бүтээх
Соёл оюуны дархлаа нимгэрэх тусам дуураймхай чанартай болдог
Соёл судлаач Б.Сумъяа – Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй бүтээлдээ
Монголын соёлын 4 махбодь: Язгуур соёл – язгуур дээл юу вэ, мөөрөлжин энгэртэй дээл, манж эзэлчихээд дээлийг захтай, дөрвөлжин энгэртэй, ... соёл, Олдмол соёл, Үүсмэл соёл – загварын дээлүүд
Монгол үндэстний соёлын дархлаа ба хууль эрх зүйн баримт бичгүүд бий
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгай бүлэг – соёл иргэншлийн аюулгүй байдал
Монгол улсыг аюулгүй байлгахын тулд
2 дахь баримт бичиг – Монгол төрөөс соёлын талаар баримтлах бодлого
Соёл гэж байхгүй бол энд ингээд суух уу?
Хүн, байгаль, соёл
Хүн нь соёл гэдэг 2 догч байгалиа /сэтгэлгээний бүтээл/ бүтээсэн
Та бүхэн соёлгүй байсан бол шамбааралдаад суух байх
3 дахь бичиг Монгол улсын Соёлын тухай хууль
Үүрэгтэйг хуульчлан заасан байдаг тул бид биелүүлэх үүрэгтэй. Иймд энэ үүргүүдийг биелүүлэх үүрэгтэй
Нүүдлийн соёлоос урган гарсан 16,17 биет бус өв
Түүврийн аргаар 1385 хүнээс үндэсний соёл, дархлааны талаар судалгаа авахад
Монгол хүний зан ааш, жудаг их алдагдаад байгаа нь зурагт, технологиос илүү хувь хүний үзэл ухамсар, соёлоо дээдлэх үзэл буурсантай холбоотой гэж ихэнх нь
Зарим нь соёл уламжлалаа сайн мэднэ
Үлгэр домгоо сонсож байсан боловч өөрөө ярьж мэдэхгүй
Cartoon network-оос хүүхэд чинь салахгүй байна уу
Томчуудыг чадах гэж маша миша янз бүр хийдэг шүү
Үр хүүхдээ багаас нь бэлдье гэвэл Үлгэр
Ардын язгуур урлагаа алийг нь ч чаддаггүй
Уламжлалт гар урлалын төрлөөс – оёдол, эсгүүр, хатгамал; тоглоом, наадгай; угийн бичиг хөтлөх
Монголчууд шиг хувцасны соёлоороо
Малчин эмэгтэй 300 химийн урвал 1 өдөрт явуулж чадна
Монголчууд 5 өнгийн идээ иднэ: Улаан – махыг 50, 60 янзаар болгож иднэ; Цагаан; Шар - тос; Хөх идээ – ногоо өвс, таана мангир; Хар идээ – сархад

Ардын анагаах ухааны соёлын өв
Монгол айл бүрийн гэрийн хойморт арслантай авдар байдаг. Түүнд нандин бүхэн байдаг. 5 хошуу малын модон сийлбэр, хөх өнгийн хадаг, аль ганга, хурганы арьс, 4 бэрх, мөнгөн аяга, үр тариа, элдсэн арьс, мөнгөн дэвсгэрт, бойтог, торго дурдан
Үүн шиг таны тархинд оюун - арслантай авдар: монгол бичиг
Өөрөө өөрөөсөө ухаж олох – айлаас эрэхээр авдраа ух
Адуучин залуу, морио унаад, адуундаа явахад жаргалтай яваа хүний цусны эргэлт түргэсч, судас өргөсч, байнгын адреналин ялгарч, бие нь дулаацаад л

2 дахь хагас. Бүтээлч аялал жуулчлал

Зун жуулчин аваад явахыг хичээгээрэй. ДАЖБ 2020 гэдэг судалгаанд Зүүн өмнөд ази руу Дэлхий чиглэнэ, тэр дундаа соёлын АЖ руу чиглэнэ
400000 жуулчин тоо эргэлзээтэй – жуулчны визээр орж ирсэн хятад ажилчид багтдаг
АЖ утаагүй, зөв бизнес. АЖ-ыг буруу хөгжүүлбэл аюултай
Нүүдлийн соёл, түүх, байгаль = нөөц
Жуулчнаа өсгөхөд хөтөч-тайлбарлагчийн ач их

Олон жуулчин авахад цоо шинэ зүйл хэрэгтэй. Хөгжүүлэх нэг төрөл бол бүтээлч АЖ юм
Creative industries яригддаг байсан бол creative tourism яригдаж эхэлсэн
Европын АЖ нь хотын аялал байдаг, соёлын биет бус өв багатай ард түмэн байдаг.
Ivan Turok – АЖ судлаач хэлсэн. Өөрсдийн ялгарах онцлог, давуу талаа тодорхойлж сонирхол татах зүйлийг
Хүмүүсийн эрэлт хэрэгцээ – өөрөө сурч мэдэх, танин мэдэх, ойлгосон, эзэмшихэд чиглэж байгаа
АЖ нь tour operator-ын ажил байдаг байсан бол одоо жуулчин нь аялалынхаа нэг хэсэг болж байна. АЖ-аар дамжуулж өөрийн соёлоо дархлах хүсэл улс орон бүхэнд байна
Суурин соёлын удаан түүхгүй, өөрийн язгуур соёлоо хадгалсан улс орнууд даяаршлын үед өөрийн соёлоо хамгаалж үлдэх хамгийн том арга зам бол соёлын АЖ-ыг хөгжүүлэх явдал
Улс орнууд өөрсдийн язгуур соёл, түүний өвөрмөц илрэлийг аялалын бүтээгдэхүүн болгохдоо жуулчдад ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг, жинхэнэ мөн чанараар нь хүргэхийг урьтал болгож түүндээ санхүү, эд материал, хүн хүчний нөөцийг хангалттай зориулж эцсийн үр дүндээ жуулчид тэдний соёлыг гайхан биширч, хүндлэх хандлагыг хүлээж байдаг.
Жуулчдын шинэ мэдлэг, дадал, туршлага нь /creative tourism/: орон нутгийн оршин суугчид; соёлын зуучлагч; бүтээлч үйлдвэрлэгчид, судлаачид; архитектур ба дизайнерууд; орон нутгийн хөтөч, соёлын өв  тээгчид

Creative tourism 2.0
Жуулчдад өөрсдийн зорин очсон газрынхаа өвөрмөц шинжийг үүрэг
Бүтээлч АЖ нь Күнзийн сургаалиас үүдэлтэй: сонссоноо мартана, харснаа санана, хийснээ ойлгоно
Цуцатлаа ярьснаас дээлийг хийлгэж үзүүлэхэд л
Шинэ Зеландын туршлага
Жуулчдыг уран бүтээлч болгосон, хийсэн ваарыг нь өөрт нь өгөөд явуулдаг
- Идэвхитэй оролцоо, чадвар болон мэдлэг, үзмэрүүд
Хүн юм бүтээж байгаа учраас их ач тустай, орчин үеийн АЖ нь юм сургаж хийлгэж байна.
- Ур чадвар мэдлэгийг дамжуулж өгөх ачтай
- Хамтын бүтээл
Инноваци: бүтээлч санаа; амьдралд шинэ. Бүтээлч АЖ нь инноваци
Голланд SNV –ийн боловсруулсан 4 зарчимтай нь Бүтээлч АЖ тохирдог: - хүмүүсийн бодит хэрэгцээг;...
Улсаа ухаалаг хөгжүүлье гэвэл 4 зарчмаа
Бүтээлч АЖ-ыг хөшжүүлэх: Бүтээлч нөөц асар их; Бүтээлч хэсэг буюу татах хүч; Бүтээлч хүмүүстэй холбох; Үйл явдал, агуулгуудыг үүсгэнэ; Бүтээлч, харагдахуйц болгох
Монгол улс бол соёлын өвийн арвин нөөц дээрээ үндэслэн
Европчууд соёлын АЖ-аа Бүтээлч АЖ-руу сольж байгаа
Испани руу очсон жуулчны ихэнхийг каталон хооллолт хийхэд сургаж байна, Голландад очсон хүн бүхэн зураачийн
Соёлгүй, бүдүүлэг хүн гэж огтоос байхгүй. Хүн төрөөд л асар өргөн соёлд паг гээд л унана. Тэгээд л соёлын түвшин л яригдана.
Харьцааны соёлын өндөр түвшинтэй залуу хөдөө очоод л нүүдлийн соёлын түвшин 0 болж болно.
Монгол гэдэг 1 үндэстэн, дотроо 2 угсаатан байна.
Нэг үндэстэн – нэг газар нутаг, нэг төр засаг
Түрэг угсаатан, Монгол угсаатан
Түрэг угсаатан: Мончак, Казах, Хотон, Тува, Цаатан буюу тува урианхай
Монгол угсаатан: халх, дарьганга, урианхай, өөлд, дархад, захчин, үзэмчин ...
Угсаатан нь 25-26 угсаатны бүлэг болж хэл аялгаараа ялгагддаг.
Үндэсний соёл бол соёлын өвөөрөө илэрхийлэгддэг
Nomad – ус бэлчээрийн соргогыг даган нүүдэллэж амьдардаг
Зун хөдөө гарах дургүй Монгол хүн ховор

Хамгийн том өв
7.1.1 эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
Эх хэл миний өв
Өвөр монголчууд цэвэр монгол хэлээр ярьж байна
Халхын соёл хангайн бүсийн аялал жуулчлал гэдэг нийтлэл бичиж байсан.
7.1.2 аман зохиолын уламжлал
Монголын ерөөл магтаалын ритм хурд нь реп-ээс илүү байдаг.
Гар урлалын төрлийн зүйлс
Монгол эмэгтэй хүн үйлэнд уран үгэнд цэцэн гээд л
Эрэгтэй хүн – модон урлал, төмөр урлал – гэрт нь байсан
Аяганы уутаа зүүгээд – аяга өлсөхгүйн бэлэг тэмдэг
Хөөрөг даалин – мэндчилгээний урлаг
7.1.6 ардын ёс заншил, зан үйл
Монгол айлд очих ёсон гэж том зүйл байна шүү дээ, унаагаа хаана тавих, нохой хорио гэж хэлдэг, зөвшөөрөл өгөхөөр хүн гарч ирдэг, угтаж авдаг
Хүн гэрээ түгждэггүй, авдраа түгжих гэж хийдэг шүү
Хуриманд очихоос илүү оршуулганд очих ухаан бий
Ардын бэлгэдэл зүй
Улаан өнгө – сүр хүчний
Тоглоом наадгай
Технологи – цагаан идээ
Угийн бичиг хөтлөх уламжлал
15-16 зүйлийг жагсаан Монголын биет бус өв гэж заадаг.
Experience
- мэдрэх – гадаад орчин байдлыг ухаан мэдрэлдээ хүлээж авах
Өөрийнх нь ухаан мэдрэлд байхгүй зүйлийг хүнд хүргэж мэдрүүлэх хэцүү
- амсах – эдлэх, үзэх, биеэр үзэж өнгөрүүлэх
Жуулчид АХөтөчөөс сонсож мэдэрснээ одоо газар дээр нь очиж Амсуулна
Адуучин залуус, нүцгэн шилбүүртэй бор жаал хэрэгтэй
- туршлага гэж орчуулагддаг  - ажил амьдралын явцад олж авсан мэдлэг чадвар дадал
- дадлага
Ингэж бүтээлч АЖ-ын үр дүн
Германд Монгол гэрээр оффис хийсэн захирлууд олон байдаг.

Models of creative tourism
Соёлын дархлааг олон янзаар тогтоож болно, Айлаас эрэхээр Авдраа ух.

Хичээлийн төгсгөлд би утсыг нь асууж авсан, 99195418

Улаанбаатар хотын түүх, АЖ-ын үзмэрүүд
НАЖГ-ын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Ербахыт

Жуулчид 14-15 хоногийн дундаж хугацааныаа 1-3 хоногийг Улаанбаатар хотод өнгөрүүлдэг, нийт зочдын 90 хувь нь Улаанбаатар хотоор
УБ хотын түүх, соёлын үзмэрийг яагаад мэдэх хэрэгтэй
10 музей, 8 театр
1 жуулчин 30 ажлын байр идэвхиждэг

1639 онд Өвөрхангайн Бүрд сум Ширээ цагаанд Эрдэнийн эрхид бичигдсэн, 1-2 удаа уншаарай.
Онцлог: 378 жилийн түүхэнд олон 28 гаруй удаа нүүсэн байдаг.
Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий, 1350м-т буюу хамгийн өндөрт оршдог нийслэл
1778 онд Богд уул эртний дархан цаазтай, 1800 онд Бээжин агаарын бохирдлоор 1-т жагссаар л байгаа
Хангарьд – Богд уулын бэлэг тэмдэг, Замын хөдөлгөөнд баруун гар талын дүрмээр
Төв азийн усны төв, Цогт чандмань ууланд 3 хагалбар
1м2-д 222 хүн,
5 аялалын маршрут: Зайсан –Баруун ширээт; Хүрхрээ ам-Тэмээ хад; Манзушир – Цэцээ гүн 8.5км; Төр хурхын ам – Цэцээ гүн; Зайсан-Тэнгэр хад
Чингэлтэй хайрхан 2012 онд тусгай хамгаалалтанд
Сонгино хайрхан уул – Тоорил хааны туурь бий, Явган аялалын 2 чиглэл замтай
Баянзүрх уул – явган аялалын 2 чиглэл замтай, 1980-аад онд ойтой байсан
-40 +40 буюу 80 хэмийн зөрүүтэй газарт дасан зохицож амьдардаг
9 дүүрэг, 132 хороотой, одоо хороо нэмэгдсэн байх
Соёл урлагийн 35 байгууллагатай, Урлаг, биеийн тамирын төв
10 ах дүү хот, Найрамдалт 24 хот
2014 онд Нийслэлийн АЖГ 208 үзмэр байгааг ангилж бүртгэсэн – 148 нь хөшөө баримал
Хотын аялалын жишиг маршрут гэж байдаг
Их тэнгэрийн ам – Зайсан аялал маршрут: Хаан хаалганы түүх 800 жилийн ойгоор, хамгийн гоёмсог хаалга
Гандантэгчилэн-Тээврийн товчоо
Бөхийн өргөө- Амгалан аялал
Хот орчмын
Богдуул, Чингэлтэй нуруу, Тэрэлж, Хустай
Монгол шилтгээн – Хархориныг дуурайж хийсэн
Манзушир хийд
Тэрэлж – газрын гадаргад ил гарсан боржин тогтоц
Зайсан толгой – 1971 онд баригдсан, Зайсан толгой гэж нэрлэсэн домог бий.
МУ-ын баатар хот гэж 5 хотын нэр бий. 24.1м өндөр туг барьсан хүн 1939 онд Япон дайрахад хилээс 24.1км газрыг эзэлснийг Баянцагаанд тогтоосон түүх
Сүхбаатарын талбай – 1971 онд 250х250м тэг дөрвөлжин талбайтай нийслэл, өдөр болгон хардаг мөртлөө мэдэхгүй зүйл
Хогийн овоо байсан, Барон Унгерн цэвэрлүүлээд
Төрийн ордон саарал өнгөтэй, урд нь бунхан байсан, асар их хүнд суртлыг бэлэгдсэн корип загвартай, Хойд Солонгос, Монгол, Куба 3 улсад байсан
Нүүдэлчдийн соёлтой талбай – Ассамблей загвартай гэж үнэлэгддэг
Шинэ цагийн грек загвартай Голомт банк, Нийслэлийн тамгын газрын байр – социализмын сонгодог загвар, Стализмын баганат барилга, Италийн загвар, Орчин үеийн шилэн барилга өөрөөр хэлбэл Дорнын, Өрнийн соёлын дээр нүүдэлчдийн соёлтой төрийн ордон байдаг
Бурхан багшийн сэрэг дүр – 500 жил мэлмийгээрээ тольдоно гэж
Цонжин болдог – Дэлхийн 8 дахь гайхамшиг
Чингэсийн хүрээ цогцолбор
13-р зуун цогцолбор – уул тойроод 6 отог: малчин; дархны; хааны;
Соёлын аялалын үзмэр: Морин хуурийн чуулга; Гандантэгчилэн хийд; Музейнүүд; Уран зургийн галарей
20 гаруй музейгээс Олон улсын статустай 1 музей – Олон улсын Оюун ухааны музей – Дэлхийн музейн арга хэмжээнд оролцдог
Өвлийн АЖ-ын төрөл
Эрийн гурван наадам; Цагаан сар;
Хөтөч болох гэж байгаа бол англиар илэрхийлж сураарай
19-р зуунд бүтээгдсэн Арслантай гүүр – 9 гүег
1954 онд байрлуулсан Байгалийн түүхийн музей; МУИС-ын өмнөх 2 арслан – 1954 онд зөөж авчирсан,
1948-1952 онд суултуур дээр сууж үзсэн байдаг
1930 онд Эрхүү хотын зураач Панеранцевын зургаар Сүхбаатарт зориулж, одоо БХЯамны өмнө
Нацагдоржийн хөшөө; Цэрэндоржийн хөшөө – энэ хүн хэн вэ, тухайн үед Монгол улс ямар байв, ямар нэг түүх, үйл явдлыг амьдруулдаг
1994 онд хүн ам 2 сая болоход 1-р төрөхийн өмнөх Эх хөшөө
1999 онд Зоригийн хөшөө
2000 онд Ю.Цэдэнбал хөшөө
3 маршал: Дэмид маршал, Цэдэнбал, Чойбалсан
Д.Сүхбаатарын хөшөө бүтсэн ном байдаг, 14 арсланг яаж бүтээсэн
Чойбалсан хөшөө 1952 онд бүтээсэн
Амьд сэрүүн байхад нь боссон хөшөө – Чойбалсан, Залуу жанжин Лхагвасүрэн
Их хүрээний шав тавьсан газарт 10 сарын 29ны өдөр ёсолдог 1994 онд босгосон Мэлхий хөшөө
Их эзэн Чингэс хааны хөшөө цогцолбор, Хубилай, Боорчи, Чингэс хаан, Мухулай, Өгөөдэй
Хэдэн шат гишгүүр байдаг – Хаан ширээнд суусан насыг бэлгэдэж
Эмнэг сургалт баримал – ахуйн соёл -1948 онд эхэлж, 1958 онд – энэ хөшөөг огт мэддэггүй, морь 2 хөл дээр хүндийн төвийг барьж чадсан, анхны барималч мэргэжилтэн гадаадад бэлтгэгдээд 28 жилийн дараа Монголчууд гайхалтай урлагийн түүхийг хийж чадсан нь энэ. Хамгийн түрүүнд гүйж очоод тайлбарлах хөшөө шүү.
Японы хачико нохойны хөшөөг үзсэн – энгийн сүр муутай –нохойны тухай кино гаргаад алдартай болгоод
Маамуу нааш ир дууны хөшөө – 1956 онд дуу, 2011 онд, 3 дахь дууны хөшөө – Маамуу гэдэг брэнд, контент гарах үед хөшөөг


2017.05.30 Мягмар
Аялалын хөтөч – Tour Guide гэж хэн вэ
АХ-ийн анхаарах зүйлс
Дархижав. Монголын АЖ-ын холбоонд менежер.
130 гаруй гишүүн байгууллагатай-МАЖХ
Цагаа барьж ирсэн нь энэ салбарт бэлэн байгааг харуулж байна
Гадаад хүмүүст эх орноо танилцуулах хүндтэй хүмүүс. Хамгийн их нүүр тулах жолооч, хөтөч нар байдаг.
Хөтөч-МУ-ын нэрийн хуудас гэж тайлбарладаг. Монголын сайхан залуу, бүсгүй гэж үздэг. Биет бус нэрийн хуудас гэж би өөрөө дүгнэдэг.

Ур чадвар
- Монгол улс болон түүх газарзүйн мэдлэгтэй байх – Хүн бүрт хэрэгтэй л мэдээлэл
- Удирдан зохион байгуулах, манлайлах
- АХөтөлбөрөө өөрийн болгох
- Анхны тусламж үзүүлэх чадвах эзэмших – хэн ч ямар ч тохиолдолд анхны тусламж
- Харилцааны өндөр соёлтой байх
- Гадаад хэлний мэдлэгтэй байх
- Мэдрэмжтэй байх – яахыг хүсч байгааг нь гаднаас нь шинжээд хана авч чаддаг байх их чухал
- Жуулчныхаа сэтгэл зүйг унших – улс үндэстэний сэтгэл зүй өөр. 1-2 орны улсаар дагнаарай. Европчууд туулайг 75 градусын өнцгөөр хардаг тул муу амьтан гэж хүлээн авдаг
- Эрүүл чийрэг бие, ачаалал даах чадвартай байх – ухаан алдаж, харшил нь гарчихаад би явахгүй гээд
- Бусад

Монголд 500 компанийн 300 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна, 10 нь л тусгай зориулалтын аялал хийж байна, тэдэнд guide хэрэгтэй байна – 7 хоног ая даах

2007 сургуулиа төгсөөд 10 жилийн хугацаанд явж үзлээ

Майхант аялал
Майхант аялал гэж дангаараа байхгүй, бүх аялалд майхан ашигладаг. АХ бол тодорхой гоё газруудыг өөрийнхөө өнцгөөс тайлбарладаг байх хэрэгтэй
- Майхан – намхан байх тусмаа салхинд тэсвэртэй, дундаж үнэ ханш, 120см өндөр
- Нарантуул зах дээрх майхан чанар хангахгүй, жуулчид чанарыг мэднэ, хөтөчөөр тодорхойлдог.
- Газрын байршил – доор нь гудсаа дэвсээд майхнаа барьвал тухтай байдаг.
Чийгний гудас, гар чийдэн хоёр чухал. Хаяавчтай болгоход орон нутгийн нөөц, өвсийг ашиглахад өндөр кок авна, сэтгэл гаргасан гэсэн үг. Хоорондын зай – хухирч унтдаг
Энд миний майхан гэж хэлж өгөх хэрэгтэй. Майхан руу могой оруулахгүйн тулд үнс асгадаг.

Нэг улс мөртлөө олон улс шиг цаг агаар нөхцөлтэй гоё улс

Өвөл хавар
- Дулаан мешокийг зөв сонгоно – өөрсдөө гоё гоё юмыг сонгох хэрэгтэй
- Чийгний гудас
- Солих оймс
- Дотуур хувцас
- Бээлий, малгай

Явдал мөрийн дээд заяа Явган аялал
Хувь хүн сэтгэл зүйгээ бэлдчихсэн – өөрөө яваад үзчихсэн байх чухал
Аялалын нарийвчилсан газрын зураг, төлөвлөгөө
Цагт дунджаар 4-5км алхдаг, уул, уруу газарт хурд өөр
Ёс заншил – очих газрын соёл
Цаг агаар – илүү ачааг хөнгөлөх, эсвэл ачаа нэмэх

Өдрийн жуулчинг цаг цагаар төлөвлөгөө гаргадаг
Жуулчид захиргаагаар нь сумын клуб, сумын захиргаа зэргээр орох дуртай
Сум орон нутагтай танилцуулах хөтөлбөр гоё шүү
Төлөвлөгөө, үүргэвч, гутал оймс, газрын зураг, таяг, эмийн сан, гал тогоо, нүдний шил, малгай, цаг, бусад
Үүргэвч – чанартай, брэндийг өөртөө бэлдсэнээр жуулчид баярладаг. Мөрөндөө эсгий хийгээд шидчих, бөхөлчих хэрэгтэй, үүргэвчинд бүх зүйл багтана, хүний туршлага маш чухал

Өдрийн аялалыг явган аялал гэдэггүй, багадаа 3 хоног, зан чанар танигдана. Идэвхитэй 3000, 4000 гаруй АХ байна.
Шинэ гутал давхар оймстой өмсөхлөөр хөлрөөд явдаггүй, гутал оймс чанартай байх
5 жил Монголыг тойрохдоо 7 ширэн гутал дуусгасан

Өөрсдийгөө эхэлж аялаж үзээд, бэлдэх хэрэгтэй, янз бүрийн аялалыг зохион байгуулах хэрэгтэй. 5 найзыгаа яаж цагт нь ирүүлэх менежментийг өөрөө хийнэ.
Эмийн сан аялалаасаа хамаарч бүрдэл өөр ч, хуруун лент, гэдэсний эм  (айраг + загас тохирохгүй идээ их бий)
Франц, итали хэлтэй хүн шүтэгдэж байна
Монголын мэргэжлийн АХ-ийн холбоо гэж байна, 2015 оноос хойш АХ-ийн сургууль бий болсон
Юм сонсоод л байхад хүн хөгжиж байдаг
Гал тогоо – эвхэгддэг, бүр зориулалтын гэхдээ цүнхэнд бол багтаж байх
Багадаа эмэгтэй хүн 8-15кг, эр хүн 15-25 кг үүрдэг
Нүдний шил их чухал
Аялал – өөртөө үйлчилж байгаа хэрэг
АЖ – хүнд үйлчилдэг хэлбэр
Зугаалга – зунгаа цэнгэл

Таяг – тулгуур болдог, хос байвал их гоё – өвдөгний ачааллыг 30хувь бууруулна, оймс дотуур хувцсаа хатаана, нохойд хэрэглэнэ, шөнөдөө их нэмэртэй, жуулчдынхаа өмнө тийм авир гаргаж болохгүй – таягаа гуталдаа хийх
Хувь хүний сэтгэл зүй бэлэн бол бэлдээд л яв
Тэмүүжин багш, О.Сүхбаатар, Цэрэнчунт 3 багш
Гутлыг нь арчаад тавьчихдаг, оймсыг нь угаагаад тавьчихдаг

Аялагчдын цүнхэнд амьдрал багтдаг юм – Аялагчийн марш дуунд нь байдаг мөр

Анхаарах зүйл
- Нэгэн хэмнэлээр алхах – бяртай хүн бол 2 цаг алхана, өөртөө тааруулж алхах
- Хэт удаан амрахгүй байх – болж өгвөл таягийг түшээд
- Шаардлагатай зүйлсээ шалгах – бичсэнээ шалгаад, урьд орой нь шалгах, зайгаа цэнэглэж байгаад мартчихдаг
- Аялалын эрсдлийг тооцоолох
- Хог хаяхгүй байх
- Мод хугалж, чулуу хөндөхгүй
- Маршрутаа зөв тодорхойлох
- Амралтыг тохируулах
- Тайлбар өгөх – ямар ч үзмэр, зүйлд, чулуунд хүртэл тайлбар өгч байх, tip-ээ өндөрсгөмөөр байвал янз бүрийн сургалтанд хамрагдаарай
- Замын тэмдэглэгээ үлдээх – хүний үгэнд ордоггүй жуулчид байдаг, хоцорсон хүнд салаа зам дээр тэмдэглэгээ үлдээж, жижиг дарцаг хатгах гэх мэт, сүүлийн хүн нь авах гэх мэт, урьдчилан хэлэх
- Гал түймрээс болгоомжлох
- АХөтөч ахлагч гэдгийг ойлгуулах
- Аялалыг өглөө эрт эхлэх
Би өөрийнхөө туршлага дээр үндэслэж ярьж байгаа тул багш гэдгээр бус найзын яриа л гэж бодоорой

Уулын аялал
Эрсдэл өндөртэй цөөнхийн аялал
Алтай таван Богд Ботанийн мөсөн гол гэдгээрээ алдартай, хамгийн супер нь Гангаамаа эгч – Дэлхийн 73 хүний нэг болсон
Уулын нэг олсныхон гэж ярьдаг
Ууланд буруу шийдвэр гаргаад л бүгд үхдэг
Бичигдээгүй хуультай – уул хуульгүй
Уулын АХөтөч өдрөөр 150-300$ байдаг
Би өөрөө 2 сая төг-тэй байж л багажаа бэлдэнэ
Төлөвлөгөө маш чухал, ангал хаана цөмрөхийг мэддэг байх хэрэгтэй
Богд ууланд явахдаа ч нарны тос нимгэн түрхэх хэрэгтэй байдаг
Шөрмөс татах – шалдан бие дээр нь илж алганы дулааныг өгдөг

Дугуйн аялал
Дорноговь аймгийн Хөвсгөл сум 2017 оны 4-р сард Засаг дарга Жавхаа
2-уулаа дугуйгаа оруулж тавиад л

Чанартай дугуй – рам хөнгөн, тоноглолоос их шалтгаална
Багаж хэрэгсэл – тусгай түлхүүр, олгой, шаариг, хигээс
Засвар үйлчилгээ – чадвар хэрэгтэй
Биеийн хүч – хөд төдийгүй гарын хүч
Орон зайн мэдрэмж – ямар газар ямар хурдаар хэр зайд явах
Маршрут
Хувцаслалт – дугуйны өмд, цамц гоё
Төлөвлөлт – ус уух, хооллох, амрах
Дугуйн аялалын дайснууд
Холбогдох хэрэгсэл – хаана ямар суманд ямар сүлжээ орсон, хэнтэй уулзах

Дугуйнд ус чухал, сэргэлт өгдөг амттан банана, бие чухал, хөгжилтэй зан чухал гэхдээ алиалагч байж болохгүй
Монголчууд 29 инчийн дугуй унадаг, дундаж хурд 15-20км
Олон улсын дугуйн холбоо зохион байгуулж, 30кг-аас илүү ачаа ороод, донсолгоо ороход хигээс хугардаг
Итгэл – Төлөвлөгөө – Гүйцэтгэл

Шувуу ажиглах аялал
Энэ бол тэсвэр тэвчээрийн аялал. Намгийн шудуу ажиглахын тулд намагт хэвтдэг. Төлөвлөгөө, шувууны байршил, тэсвэр тэвчээр, ашиглагдах хэрэгсэл
Агаарын 3 урсгал байдаг – нүүдлийн шувуу
Хун – Өвөрхангай <-->Сүхбаатар
Шувууг ирж байгааг нь үзэх хэрэгтэй
Махчин шувуу бол өөр, шөнийн шувуу ашиглалт гэж бий
Тусгай сонирхолын аялал жуулчлалын хэдхэн компани бий. Толгойгоо ашиглаад АХөтөч хийх – цэцэг ажиглах аялал

Машинт аялал
Хол, ойр, бартаат гэж ангилна
Аялалд явахын өмнө жолоочтойгоо сайн ярилцах
Монгол улсад цахилгаанд холбогдоогүй 3 сум бий: Сүхбаатарын Эрдэнэцагаан цаанаасаа тог авдаг
Казак дуунууд их таалагддаг юм байна лээ, 2 өдөр монгол дуугаа тавиад, өөр дуу сонсъч гэхээс нь өмнө улсынх нь дууг тавибал баярладаг.
Ямар жуулчин ирэх гэж байгааг судалж, улсынх нь алдартай хэдэн хүнийг мэддэг байх хэрэгтэй
Хувцаслалт их чухал, Япон хүн чернилэн ягаан хувцас өмсөхөд дургүй.
Явган аялалын улсын аварга жил бүр болдог

Морин аялал
Гадаад хүн 30-40км, Монголчууд 50-аас дээш км
Монголыг морь, үндэсний хувцастай байгаарай
Тоног хэрэгслэлийг тайлбарлаж чаддаг байх, морио арчлах нэн чухал
Тэнгэрийн дүлийг нуруунд нь тавихад эдгэдэг, дайрлага дайраад морь унадаг тохиолдол бий – чихийг нь сэтэлдэг
Түрийтэй гутал маш чухал, тусгай хөтөч шаарддаг
АХөтөч – Үндэсний хөтөч, Тусгай хөтөч гэж ангилж
Тусгай хөтөч – өөрийн биеэр бүхнийг удирддаг
Морьтойгоо дотносно гэж бий, Монгол дээл бол дээл
Анхаарах зүйлс
Үргэх, аргамжих, өлдөх
Өлдөх – усаар, өвсөөр
Ус – байнга л усалж байгаарай, Хий цохих – хөлрөөд буугаад мордохдоо эмээлээ авч алдаа хийдэг, нуруу автах, буруу ижилтэй холбох
үргээх – гүйж очдог зэргийг анхааруулж хэлэх хэрэгтэй
сул орхих – буугаад л орхичихдог
эмээл холбирох
буруу тийш буух
илүү хөдөлгөөн хийх
давхих

Тэмээн аялал
Говьд хийгддэг, Завхан
1 цагт 8км дунджаар явдаг 35-40км өдөрт явдаг, Тэмээг 3 хоног явуулаад амраахгүй бол хэвтээд өгчихдөг
Тэмээ бүр өөр араншинтай, орон нутгийн тэмээчин хөлслөх
Ингэний цэнхэр өгөөд нам унтуулах – ховор байдаг
Тэмээний онцлог – 12 жилд ордоггүйг ярих гэх мэт

Усан аялал
Маш эрсдэлтэй аялал, урсгал нь өөр учраас сэлэлт өөр байдаг
Шавьжны тос –шумуул
Өдөрт сэлүүрт 20-40км, мотортой 100км
Бүх юм дотроо 2 салаа замтай
Жуулчныг өөрөөр нь шийдүүлчих тэгэхэд дараа нь зүгээр

Жуулчин гэдэг хүн АХөтөчөөс юу хүсдэг вэ
- Зургийг нь дарж өгөх – сюрприз болдог, аялалын сүүлд флаш дээр өгөхөд
- Туслах – Азийнханыг түшээд буулгахад гоё оо
- Инээлгэх
- Тайлбарлаж өгөх – хэлтэйгээс илүү үгийн баялаг
- Урьдчилан сануулж байх – тэр өдрийн бүх зүйлийг урьдчилан
- Цаг баримтлах
- Халамжлах – орой жиндээд байж байхад нь дээлээ аваачаад нөмрүүлэхэд, бусдаас түрүүлж болохгүй байгаа зүйлийг нь олж харах

Нийтлэг зөвлөмж
Төлөвлөлт – заавал төлөвлөх, олон хүний санаа орсон байвал сайн, хол, ойрын, цагаар
Маршрут – хаагуур оруулах
Цаг агаар
Хариуцлага – зөв тайлбарлах
Тусгай газрын зөвшөөрөл
Жуулчдын сэтгэлзүйг судлах
Эмийн сан
Харилцааны соёл
Гярхай зан чанар

Монгол хөтөчдөө өгөх нийтлэг зөвлөмж
Уул овоо, түүхэн дурсгал руу сүү өргөх – алсаас өргөх, даллах; овоон дээрээ гараад өргөхийг асгаж байна гэж үздэг
Чулуун хөшөөнд гар хүргэхгүй байх
Хог хаяхгүй байх
Овооны өргөл өргөх – мөнгөн дэвсгэрт хэзээ ч тавьж болохгүй, түүж аваад буянд өгөх, овооны өргөл нь доор байгаа 3 чулуу байдаг
Хадны зураг – тайлбарлахдаа хадны сүг зураг нь гэж ярьдаг буруу, сүг гэдэг үг нь Манжууд хачирласан үг. Хамгийн ойрхон хадны зураг Их тэнгэрийн аманд
Тэмдэглэл хөтлөх нэн чухал, дурсамж тэмдэглэл түүхийг баяжуулж, газар орон уул усны нэрийг мартахгүйн тулд
Зураг авах – мэдрэмжтэй байх хэрэгтэй, зургийн өнцөг гэж байдаг
Төлөвлөлт, төлөвлөгөө – энэ 2 өөр шүү
Газрын зураг, түүн дээр солбилцол олж сурах, GPS маршрут

Хариуцлагыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй, 98888803 Daagii Compass Хүүгийн нүүдэл тойрон аялалын түүх тэмдэглэл ном, 10000 км-ыг 123 өдөрт,
Dalai Tower, натурын тэнд

Сургалтын 4 дэх өдөр
2017 оны 5 сарын 31

Дотоодын аялал жуулчлал

Х.Ариунболд, MonReve компани, monrevemongolia@gmail.com

Адал явдалт аялалыг зохион байгуулдаг,
Гадаадын аялал, Дотоодын аялал: Хан хэнтийн нуруу, Баруун аймаг

21 аймгийн гол үзмэрүүдийг
Түүх дурсгал асар их нөөцтэй, зарим сургууль 1 семистр заадаг сэдэв
АЖ-ын компани талаас нь харж энэ танилцуулгаа хийе

Эрдэнэ зуу хийд
600 орчим (1586 онд) жилийн өмнө байгуулагдсан.
Шарын шашны тухай: хаанаас үүдэлтэй, Монголд орж ирсэн тухай, суваргын тухай
Хархорины тухай: Их Монгол улсын нийслэл, Хархорин Хархүрмэн нэрийн тухай, Хүрмэн чулуу – алмазаас бусад хайлсан, ариун дагшин
Автай сайн ханы тухай: Халхын хаад
Архитектурын тухай: Монгол - дугуй дээвэр, Төвд – өндөрлөгт байдаг, хадархаг, Хятад – хээ хуар, өнгө ваар сав
Өнөөгийн байдал: Хархорин сумын тухай

Нэг объектыг тайлбарлахын тулд олон зүйлсийг мэддэг байх

Мэлхий хад тайлбарлахдаа:
Тогтоцын тухай: Яст мэлхийг дээдэлдэг, Ойр орчмын бусад үзмэр
Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай: Байгалийн цогцолборт газрын тухай national park нэршил, Горхи Тэрэлжийн тухай, Хориглох үйл ажиллагааны тухай - майхан барихыг хориглох
Өнөөгийн байдлын тухай: жуулчны баазын тухай, дэд бүтцийн тухай
Бусад: Арьяабал хийдийн тухай (Гүнжийн сүм биш шүү), Туул голын тухай, Хүүхдийн зуслангийн тухай
(100 ламын агуй гэхгүй шүү = Горхийн агуй)

Жуулчдын үзэх үзмэр болоод анхаарах зүйлс
Үзмэрүүдийг 5 бүсээр, засаг захиргааны нэгжээр ангилсан нь нэгдмэл ойлголт
21 аймгийг Баруун 5, Зүүн 3, Төв бүс (Төв, Өвөрхангай, Архангай), Хойд бүс (Сэлэнгэ, Булган, Хөвсгөл), Говийн бүс гэж хуваагаад л
Монгол орныг бүтэн тойрдог классик аялал байдаг.
Жуулчид тухайн объект дээрээ удаан байж ойлголт авах нь бага байдаг.
7-10 хоногт 2 бүс нутгийг дамнасан аялал зүгээр байдаг.

Улаанбаатар ба орчмын
Сүхбаатарын талбай, Музей, Зайсан, Гандан, Скай, Театр, Сувенир дэлгүүр
Орчимд
Горхи тэрэлж: Мэлхий хад, Аръяабал хийд, Болор агуй, Горхи агуй, Өвөл нохой чарга
Хагийн хар нуур: Гүнж сүм, Хустай, Богдхаан, Цонжин болдог, Аглаг хийд
Скай ресорт – өвөл тохиромжтой, мөн зун гольф тоглохоор явдаг болно
Хотод 15-16 музей байгаа: Үндэсний, Богд хааны музей, Ан агнуурын музей – ТББ-уудын санаачлагаар нээгдсэн

Төвийн бүс
Хангай нуруу, Хөгнө хаан байгалийн нөөц, Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэзуу, Төвхөн, Цэнхэр халуун рашаан, Хөшөө цайдам, Орхон хүрхрээ, Өгий нуур, Хорго тэрх үндэсний парк, Зоргол хайрхан уул

Эрдэнэзуу хийд дээр анхаарах зүйл
Буган хөшөөг зохиомол
Бугыг totem маягаар ашигладаг байж
Шинжлэх ухаан хөгжихөд өмнөх зүйлээ үгүйсгэж баталдаг зүйл байдаг учраас шинэ мэдээллээс бүү хоцор
Төвхөн хийд руу Өвөрхангай, Батөлзий талаасаа очвол тохиромжтой
98 хэм хүртэл халуун рашаан Монголд байдаг нь гайхалтай, арьсан дээр шархалсан, харшилтай жуулчдад сануулж хэлэх хэрэгтэй
Хамгийн их усжилттай, өргөн хүрхээ гэж Орхоныг тайлбарлаарай
70 хэмээс их налуугаар байнга унаж байгаа ус = хүрхрээ
Өгий нуур их замагтаж байгаа, цурхай загас бохих усанд байдаг

Хойд бүс
Хонох газар – Хөвсгөл нуур, Зүүн ба Баруун тайга
Уушгийн буган чулуун хөшөө – хамгийн тод, сийлэгдсэн
Амарбаясгалант хийд – Эрдэнэтээс зориод очсон чинь засвартай байсан, иймд хөтөч та урьдчилж заавал лавлах!
Уран тогоо уул – маш муу чанарын алмаз
Дархадын хотгор – гайхалтай газар – загасчлах аялал, бөө сонирхож очих, морьтой жаал кино
Даян дээрхийн агуй – зам маш хэцүү
Сайхны хөтөл – Оросын хилийг үзье гсэн хүнд, Алтанбулаг орчихоод буцах замдаа
Загасчлал/голууд – тул загас = цэнгэг усны мангас гэдэг
Музейнүүд – орон нутгийн музейнүүд

Говийн бүс
Монголын говь бол сахарын цөл шиг биш, энд амьдралтай гэдгийг тайлбарлаж өгөөрэй, Дуут манхан – элс кварц унахдаа

Говь гурван сайхан
Ёлын ам
Хонгор элс – хонож байж нар мандахад гоё зүйлээ харна
Баянзаг – өндөг олдож, динозавр амьд зулзага төрүүлдэггүйг баталсан, өндөг хулгайлдаг динозавр биш өөрийнхөө өндгийг хамгаалдаг байж
Цагаан суварга – өмнөговиос 40км хазайгаад үзэхэд тохиромжтой
Бага газрын чулуу
Онгийн хийд – хоноход тохиромжтой
Хэрмэн цав – хонох газар
Хамрын хийд
Данзанравжаа музей
Ханбогдын төвөөс урагш Дэмчигийн хийд
Оюу толгой – үйлдвэртэй нь танилцах аялал болох байх

Зүүн бүс
Хэнтий аймаг үзмэр ихтэй
Сибирийн тайгын үргэлжлэл Хан хэнтий уулын Үндэсний парк
Онон Балж Үндэсний парк
Өглөгч хэрэм – Чингэс хааны дараа дараагийн булш гэсэн ч  олдоогүй, тул Киданы булш олдсон түүхээр нь яриарай
Дэлүүн болдог – түүх, жуулчдад орон нутгийн иргэдтэй яриулбал зүгээр байдаг. Байнгын тэмдэглэл дэвтэр, харандаатай явж орон нутгийн иргэдийг яриаг тэмдэглэж, өөрийн онцлогийг бий болгож яривал
Балдан бэрээвэн хийд – Ар Монголын утай гүмбэн гэж нэрлэгддэг байв, очиход туулах чадвартай машинаар
Хонох – Хар зүрхний хөх нуур – хөх, хар – цэнгэг ус байдаг, хэтэрхий цэнгэг ус хатуулаг ихтэй, Аавыг нь нас барахад Тэмүүжинийг орхиж явсан, 4 үйл явдал болсон чухал газар – Чингэс хаан Бөртэгээ авчраад бал сараа энд өнгөрөөсөн гэхлээр л энд хонохоо зөвшөөрөх илүү байдаг.
Рашаан хад
Дунд жаргалантын Буган хад

Хөтөч айгаад жуулчнаа баазаас гаргахгүй байх муу шүү, тэднийг сайн алхуул
Хонох – Буйр нуур – хясаатай
Мэнэн тал – усаа сайн нөөцөө, машин техник сайн байх
Хонох – Халх гол – Дэлхийн 2-р дайнтай холбоотой дурсгалт газар тул эерэг улсын жуулчдыг аваачбал дээр, Зайсан толгой руу Герман жуулчныг аваачих тохиромжгүй
Их бурхант
Талын агуй – цан цохиод, гялтганаж харагддаг
Шилийн богд
Алтан овоо – Ганга нуур зүүн урдханд нь, шувуу судлаачдын хувьд Монгол бол гайхалтай, flamingo шувуу хэд хэд таарсан

Баруун бүс
Хонох – Алтай таван богд
Хонох – Ботанийн мөсөн гол – glacier 150м зузаан мөс, Жилд 5м-ээр хайлаад байгаа. Эверест руу гарахын өмнөх хангалт бааз, зураглал, хамгаалалтгүй тул
Том нуур Увс – давстай нуур, замагны үнэр үнэртдэг
Цамбагарав ба Сутай – Мөнх цастай 20 гаруй уул бий
Цэнхэр агуй – Хүн төрөлхний анхны уран зураг олдсон – хадны зураг – сонирхолтой нь дулаан орны амьтад зурагдсан байдаг
Хар ус нуур – өвөл очвол зүгээр
Түргэн хүрхрээ
Хонох – Хотол ба Хурган нуур
- Ачит
- Үүрэг
- Толбо – ховдоос баянөлгий орох замдаа үзээрэй
- Хонох – хяргас нуур – сибирийн том том үйлдвэрийн ажилчид дулаан газарт аялах сонирхолтой байдаг
Алтайн нурууг давдаг хэд хэдэн даваа бий. Алтайн нурууны өвөр, ар тал 1 өдөрт л давж, байгалийн өөр өнгө төрх
Казах ба Тува гэр бүл, айл – үндэстэн ястаны өвөрмөц онцлогыг үзүүлэх, соёлоо хадгалж үлдсэн казах айлд олон өнгө тул жуулчид уйддаггүй. Казах гэр өндөр тул том тохиромжтой. Зочломтгой айл тул Франц, Израйл бохир явдаг юм билээ – үнэгүйлдээд, хог хаягдаг харагдаж байв
Орон нутгийн нэршлүүд дээр анзаарах, бичигт, ямаат гэх мэт, тэнд бичиг байгаа, ямааны хадны зураг байгаа гэсэн үг
Бороо хур сайтай үед сайрыг тооцож, 1-2 өдөр ус олдохгүй, бороо орсны дараа ус тогтдог газрыг мэддэг байх
Говьд бороо ороод газар цөмөрдөг тохиолдол бий
Хөвсгөлд ундны усанд давс ахиухан хийх хэрэгтэй
Урагшаа болохоор давсгүй байх – тэгж байж эрдсийг тэнцвэржүүлнэ
Орон нутагт зам асуух зүйл итгэх, итгэхгүйгээ тооцохгүй бол, бетон ганзаглаад яваа хүн ан хийж яваа учраас худлаа хэлдэг тохиолдол бий

Монголын хамгийн их худалдаж авсан аялал
Тэрэлж, Хустай, Говийн аялал
7 сарын 20 хүртэл захиалга дүүрчихээд байна
Ойроос эхлээрэй!!
Гүнжийн сүмийн аялал, Зоргол хайрханы аялал
Дотоодын аялалд жуулчид зохион байгуулалт хийгээд хоолоо өөрсдөө хийчихээд, trip adviser дээр морь унасан аялалыг дэмждэггүй юм байна
Тэрэлж үзүүлэх аялал гэж оруулбал ОК, зарим портал ан амьтныг хайрлах үүднээс
Бүх сум сайжруулсан онгоцны буудалтай байсан, алслагдсан аймаг руу 1 талдаа нислэг
Дадал өдөрт 1000 хүн хүлээн авдаг байсан түүх бий.
2020 он гэхэд tour operator байхгүй болно, бүх захиалга онлайн болно, баазаа онлайнаар захиалдаг болно, жуулчин өөрөө аялал зохиох цаг авдаг.
Сайн аялаад үзсэн хүн Аялал /маршрут/ зохиодог ажил эрэлттэй болох байх
Жуулчдын зүрхний цохилт шиг график гаргаад өнөөдрийн хоол ямар байсан, үзмэр ямар байсан, оройн хоол ямар байсан, дараа нь хурааж аваад аялалын эхэнд, дунд, төгсгөлд ямар байснаа мэдээд муугаа хасаад шинэчлэх боломжтой.
Жуулчид аялалынхаа туршид ямар байсныг бичүүлээд байх нь чухал дараа нь
1 жуулчин бөгжөө алга болгосон гээд – баазд бөөн юм болсон – үнэгүй хонох зорилготой байсан жуулчин – 1-рт та бөгжтэй байсаныг батлах баримт – юу байна гэж менежер
Гэрийн түлхүүрийг өөрт нь хүлээлгэж өгөхдөө л
Өдөрт 200км ихдээ явахаар
Морь унуулахад 4 цагаас илүү унуулахгүй
Морин аялалын хүмүүст бол эмээл тоноглол
35000 төг – 1 өдөр морь орос эмээлтэй
50000 төг – каск, морьгүй, зориулалтын эмээлтэй, дөрөө нь хажуугаас ордог аюулгүй талдаа
Франц хэлтэй АХөтөч байна уу? жуулчны компаниудыг ажиглаад байхад жуулчдын компанид 300-400 жуулчныг авах полны
Youtube-д жуулчдад үйлчлэх хичээл зөндөөн бий
Гэрээсээ офислоод, өөрөө зөвхөн холбож өгдөг л ажил хийдэг зүйл их болно
1 сарын 3-9 өдөрт Японы залуучуудын баг авсан – Монголд юу хийж болох вэ гээд л
Өвөл бол асар их юм үзүүлэх боломжтой юм байна лээ, ачаалал багатай учраас бүх зүйл таатай, СкайРес-д хагас өдөр, оройн цагийг тавибал зүгээр юм байна лээ.
Зун их өндөр үнэтэй үед гэхээс

Хустай нурууны өмнөд хэсгээс,
Эндээс явуулчихдаг, зам дээрээс тосч аваад, гэртээ хооллоод, 1 хүн 35000 төгрөгөөр үнэлээд явуулдаг. Airbnb-ын малчин айлд хонох аялал 49доллар байдаг, ийм аялал асар их.
Малчин айлуудын нөхөрлөл = хустайн нуруу = дээлээ 10 жил оёж байгаа
Малаа бэлчээрт гаргахаас өмнө очуулж, 4-5000 төгрөгөөр малчин айлын хоолыг үнэлж
Тэрэлж 100 жил болсон гэр гэж бий, эзэн нь оршил 5-10 минут яриулаад л, талхтай, ногоотой шөл өгчихдөг
Солонгосчууд camp баазаар хонохдоо өөрсдөө хоолоо бэлдэж аваад, ор хоног худалдаж аваад яваа байдал харагдаж байна.
Африкийн 54 хоног – 1800 долларын аялал их зарагддаг – Ор хоног хамгийн үнэтэй, өдрийн хоол бас үнэтэй тул, 5 удаа л өдөр хоол, бусад хоол өөрсдөө хийнэ гэдэг.
Баруун, говь руу газан плитка хэрэгтэй, майхан дотор газан плитка осолтой байх, говь руу жижиг газ
Компанид туслах хөтөч хийе гээд л!
Солонгос хэлтэй бол солонгос компанид guide хийх боломж

Эрбахыт. Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалууд

Шастины цээж баримал
1923 онд, энэ гэр бүл 3 үеэрээ Монголд амьдарч

Хэлмэгдэгсэдийн дурсгалын хөшөө
Тусгаар тогтнолын хөшөө – Тэнгис кино театрын зүүн талд
УБ хотод ирээд 1 зүйлд ойлголцдоггүй, гудамжны нэрээр нэрлэгддэг, жуулчны материал дээр хөшөөний нэрээр очиж байгаа
160 гаруй хөшөө байдгийг 50-80 хувийг цээжилсэн байх
Лондонд 9000 гаруй хөшөө байдаг, таксины жолооч цээжилсэн

Д.Сүхбаатар жанжины төрсөн гэрийн буйр дээр барьсан цогцолбор – Амгалант гацаанд – Анхны 7 хөшөө БЗДүүрэгт
Аниа гэдэг үгийг эгч гэсэн утгаар ойлгодог, Дулмаалин хийд дээр очиход, өөрийн биеэ бурханд зориулсан эмэгтэйг
Монгол ард эскадрилын хөшөө: 1985 онд баригдсан, 1925 онд анх онгоц газарсан
УБ хотод 46 орчим барилгыг АЖуулчлалд ашиглаж
- Чойжин ламын сүм музей – 8-р богд Жавзандамба гэгээний төрсөн дүү Лувсанхайдав
- Чин ван Ханддоржийн өргөө – Дорнын соёл, Өрнийн соёл, Нүүдэлчдийн соёлын зангилаа гэдгийг эндээс харж болно
- Дашчойлон хийд – Дэлхий дээрх хамгийн том эрхи гэж байдаг
- Дамбадаржаалин хийд – 250 жилийн настай, 2,3,4-р богдын шарил хадгалдаг байсан, 25 дугантай байсан, 1500 лам, Японы 1200 цэргийг байрлуулж байсан
- Гэсэр сүм – Шар, Улаан, Хөхийн шашны гэсэн 3 төрөл байдгийн Хөхийн шашны сүм
- Бэтүб хийд
- Өндөр хоршоо буюу 2 давхар байшин – 1914 онд баригдсан, Занабазарын музей, 2 давхар барилгыг өндөр гэдэг байж
- Богд хааны зуны ордон – Удирдлагын академын хашаанд
- Богд хааны ногоон ордон – хамгийн сайн хадгалагдсан, Цагаан ордон, Шар ордон (НҮБ-ийн гудамж ба Герман элчингийн хажууд), Зуны ордон, Ногоон ордон
- Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин (Жуков орчимд байдаг гэсэн)
- МАНамын төв хороо, Ардын түр засгийн газар байрлаж байсан байшин, Оросд хаант засаг унасаныг дурсгал болгож – Одоогийн Улаанбаатар хотын музей
- Дарь эхийн сүм
- Рерихийн амьдарч байсан байшин – Отгонтэнгэр их сургуулийн
- Гоожингийн өдөр – Сүхбаатар бичээч хийж байсан
- Гэндэнгийн амьдарч байсан – Сталиныг алгадсаны төлөө Оросд ясаа тавьсан, хэлмэгдэгсэдийн музей
- Япон цэргийн цогцолбор – Дайны дараах их бүтээн байгуулалт 16 газарт ажиллаж, 12000 япончууд
- 1930-1950 онд Засгийн газар байсан – Боловсролын их сургуулийн байр
- Элдэв-Очир кино театр
- Талбайн зүүн талын Улсын дуурь бүжгийн эрдмийн театр – 1940 онд, 1945онд Герман архитектор Герхард Кзель – итали загвараар сонгодог загвар Оросд амьдарч
- Алтай зочид буудал – анхны зочид буудлын барилга
- Туул зоогийн газар – 1948 онд анхны рестораны барилга
- Зүүн Сэлбийн гүүр – Арслантай гүүр
- Энхтайваны гүүр – 120 тулгуур баганатай, дунд голын дээгүүр
- Анхны их дэлгүүр, кинотеатрын байшин
- Соёлын төв өргөө – 1987 онд Зөвлөлтийн бэлэг
- Монголын Үндэсний Номын сан – дотроо ховор номын музейг үзүүлэх
- ГХЯам барилга – Сталинизмын баганат барилга, 1946 он
- Нийслэл хүрээний утсан хороо байсан барилга – 1913 онд барьж
- Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор онгоцны уран нислэг болсон гэдэг

Улаанбаатар хотод зохион байгуулагддаг арга хэмжээ
Төмөр зам. Нар харах аялал
Женко. Цагаан сар нар мандах аялал – битүүлэх, мөр гаргах, ёс зэргийг тайлбарлах шаардлага гардаг
НАЖГ. Мөсөн сум, Мөсөн шагай – Улаанбаатар Аялал жуулчлалын газар
Чингэс хааны өргөө ХХК, 99101727. Chinggishuree.mn – Бүргэдийн баяр – 2 удаа, 3 сарын эхний Бямба, 10 дах удаагаа зохион байгуулагдсан. 10-р сард.
Eagle festival – ямар утга агуулгатай орчуулж байгааг ойлгох
Амьтан зовоох аялал жуулчлалыг Дэлхийн аялал жуулчлалын холбооноос дэмждэггүй: морь, бүргэд, амьд ан
МАЖХ. ITM International Travek March.  6 сарын 3-4 – УБ АЖуучлал талбай дээр болно, Дотоодын аялал жуулчлал 1 сая-д хүрчээ.
Баянөлгий хүртэл дугуйгаар ганцаараа явсан – Хархорин хүртэл машин түгжирсэн байв, Увсын хар нуур хүртэл Монголчууд явдаг болжээ.
Монголын зочид буудлын холбоо 99235150
АЖХолбоо 5 сарын 1-ээс 10 сарын 1 Ардын урлагийн тоглолт
5 сарын 18 ОУ-ын музейн өдөр – Төрийн түүхийн музей, 20 гаруй том жижиг музей, 11-12 томоохон
УБ марафон, Тал нутгийн марафон
Хувцасны баяр
Наадам үзэх гэж 6000 жуулчин ирдэг
7 сарын 10 Цэргийн парад, 9 цагаан хөлт тугийг залах, Хүндэт харуулын хүндэтгэл
Гадаад хүмүүст хувцас өмсүүлэх прокат, 15000-20000 хүн оролцдог шүү
Чингэс хаан Жудо бөхийн гранпри тэмцээн mongoljudo.mn
Skyresort.mn нээлтийн баяр гэж болдог шүү. Зундаа гольфын талбай болж ашигладаг.
11 сарын 29 Парад алхдаг

Ulaanbaatar - must see must buy things

must see
Дашчойлон хийд
Их тэнгэрийн амны хадны зураг
Тарбазавр батаарын музей
Монгол шилтгээн
13-р зуун цогцолбор
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Эрдэнэсийн сан – Монгол банк дотор байдаг

Must buy
Ноолууран бүтээгдэхүүн
Хаан жимс чацаргана
Чага мөөг
Морин хуур
Савхин бүтээгдэхүүн
Гоёл чимэглэлийн үнэт эдлэлүүд
Эсгий бүтээгдэхүүн
Цагаан идээ – томоохон үзмэр тул сайн тайлбар
Үндэсний хувцас – дээл
Монгол бичиг – уран бичлэг

City contrast гэж байдаг
Historic, harmonic and
Нүүдэлчин гэхлээр ихэнхдээ бүдүүлэг гэж ойлгодог, ийм ойлголтыг арилгахын тулд ийм зургийг ашиглах хэрэгтэй, Монголд орчин үе байдгийг
Монголд аялсан хүмүүсийн сэтгэгдэл Lonely Planet вэбд бичигдсэн байдаг
Дэлхийд УБ-ын агаарын бохирдол их бишд ордог шүү, харин халаасны хулгай, согтуу хүнээс сэргийлэх
Жуулчны мэдээллийн төв нэмж ажиллана
Мөнхгэрэлээс slideshow авч болно.


Сургалтын 5 дахь өдөр
2017 оны 6 сарын 2


Сэдэв 1
Аялал жуулчлалын хөгжил ба Жуулчны аюулгүй байдал
НСУГ-ын мэргэжилтэн Баасандорж

Дэлхийн ЭЗ-ийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг
Олон сая ажлын байр бий болгож, үл үзэгдэх экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрийддэг
Хөрөнгө оруулалтыг урамшуулдаг
Хамгийн энх тайван ч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар
Нийгэм өөрөө АЖ-ын эрэлтийг бий болгож

2030 он хүртэл АЖ-ыг хөгжүүлэх бодлого гаргасан
МУлс нүүдлийн соёл- аялал жуулчлалын төв болох

Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2%, гадаад хөрөнгө оруулалтын 13%, 400000 жуулчин
613 тур оператор компани, 349 жуулчны бааз, 468 зочид буудал
1990 онд Дэлхийн АЖ-ын байгууллагад элссэн

Жуулчны баазын үйлчилгээнд Соёлын хөтөлбөртэй байх – Соёлын АЖ хийх хэрэгтэй – явган аялал, орчноо таниулдаг
Нийт жуулчдын 60% гаруй – байгалийн гоо сайханыг
Жуулчдын тоо буурах шалтгаан: тав тух, аюулгүй байдал
Travelversed.co вэбд жуулчдын дургүй 7 орон нийтлэлд МУ орсон
АЖ-ын хууль 2000 оных учраас хоцрогдсон байна – жуулчны аюулгүй байдлын заалт

АЖ-ын үйлчилгээнд доголдож байгаа үйлчилгээ
- АЖ-ын салбарт улс үндэстэнээр нь гадуурхах
- Халаасны хулгайд сэрэмжтэй байх
- Үйлчилгээний шуурхай биш байдал – хоолны газарт ороход зөөгч нь ирдэггүйгээ
- Ирсэн жуулчинд Монгол оронд биеэ авч явах, сонор сэрэмж, ёс заншлыг дутуу танилцуулж, зөвлөмж өгөөгүйгээс
- Дурсгал, хөшөөний үүх түүхийг маш товчхон яриад өгдөг байх хэрэгтэй

Гадаадад жуулчдын Аюулгүй байдлыг хэрхэн хангах
Жуулчны цагдаа

Шөнийн УБ гээд Сөүлийн гудамжинд
Гадаадын иргэн, жуулчин хоёрыг ялгаатай болгож судалгаа авах

Хөтчдөд өгөх зөвлөмж
АЖ-ын тухай хуулиа унших
Аялалын хөтөч дараах бэлтгэлийг хангах
Хувийн бэлтгэл
Майхны туршлага
Аялалын ахлагчаас зөвлөмж авах
Аялагчдаа зориулж зөвлөмж өгөх

Маргааш өдрийн аялал эхлэх хугацааг өмнөх орой нь хэлсэн байх
Жолооч, тогооч зэрэг хамтран ажиллагсадаа жуулчдад танилцуулж, харилцан ярилцаж байх


Сэдэв 2
Жуулчидтай харьцахад анхаарах соёлын ялгаа
Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ербахыт

Жуулчин болгоны зан төлөв өөр байдаг

Хятад жуулчдын онцлог
Хамтын соёл давамгайлсан, дотоод сэтгэлээ тэр болгон нээдэггүй
Зэрэг зиндааг эрхэмлэдэг тул албан тушаал, цол хэргэмийг нь дуудан авгайлах нь хүндэтгэл болно
Толгой дохих, бөхөлзөх байдлаар мэндчилдэг
Улаан, шар, ягаан өнгө зохимжтой, цагаан хар хөх өнгө гашуудал
Хоолны үед идэж буй хоолоо ярих тохиромжтой
Савхыг будаанд зоодоггүй – будаа амтгүй байна гэсэн үг

Орос жуулчдын онцлог
Байхуу цайг чихэрлэг уух дуртай, талх хүндэтгэж, блин хоолны дэргэд байх зүгээр

Япон жуулчдын онцлог
Шударга журмыг хатуу баримталдаг
Бусдын сэтгэл, үйлийг эрхэмлэн хүндэтгэдэг
Өөрт нь хандсан хүсэлт гуйлт зэргийг анхааралтай хүлээн авч ягштал биелүүлдэг
Цагаасаа хоцроод гэх мэт аливаа зүйлд санаа зовних амархан
Цагийг ягштал барьдаг тул аялалын үед цуглах цаг, хөдлөх цаг гэж ялгаж хэлэх хэрэгтэй
Японд тогтсон ёс журам, үйлчилгээний горимыг бусад оронд ч адил гэж бодон андуурдаг, тиймээс их хүндэтгэл, анхаарал халамж тавих ёстой гэж үздэг
Хоолоо идэж дуусгалгүй үлдээхэд дургүй
Бэлэг дурсгалын зүйлс авах, өгөх их дуртай
Нэрээр нь дуудахад ихэд тааламжтай
Алдаа гаргасан даруйдаа уучлал гуйх зөв, алдаагаа 2 дахиа гаргаж болохгүй
Simasen-таны гараас юм авахдаа би буруутай гэж хүртэл хэлдэг, хүндэтгэлтэй хүмүүс

Солонгос жуулчдын онцлог
Онгироодуу зантай ч даруу төлөв байдлыг эрхэмлэдэг
Залуус нь ахмадууддаа хүндэтгэлтэй хандах
Солонгос эмэгтэй өөрөө гараа сунгаагүй бол гар барьж мэндчилдэггүй
Бэлгийг 2 гараараа өгч, авдаг

Герман жуулчдын онцлог
Цэвэр цэмцгэр
Бодит зүйлд итгэдэг
Герман хүнтэй танилцах үедээ 3дагч хүнээр дамжуулах нь зүгээр
Хоол идэж байхад төдийлөн яриад байдаггүй
Герман найзаа урьсан бол та мөнгийг нь даана

Америк жуулчдын онцлог
Инээмсэглэж, толгой дохих, гараа даллах нь түгээмэл
Бизнес уулзалтын үед гарыг нилээн чанга атган мэндчилдэг
Өөрийн хийснээ бахархаж ярих дуртай

Англи жуулчдын онцлог
Гарыг зөөлөвтөр барьж мэндчилэх
Ер нь бол жуулчдын биед хамаагүй хүрч болохгүй
Аливаад шүүмжлэлтэй ханддаг ч хүний дэргэд муулахыг


Франц жуулчдын онцлог
Ихээхэн бие даасан, тусархаг зантай хүмүүс бөгөөд шийдвэрийг аль болох түргэн гаргахыг эрмэлздэг
Хүнийг үнэртэн хэрэгслэлээр нь дүгнэдэг
Дарс их хэрэглэдэг, дарсгүй хоолыг цэцэггүй хавартай зүйрлэдэг
Эрхий хуруутай дохио сайны шинж, ОК гэсэн гарын дохио муу шинж
Бие даасан хүмүүс тул, бие биедээ туслах нь бага


Ислам жуулчдын онцлог
Ислам бол терроризм биш, террорист бол муслам биш!
Индонези 218 сая хүнтэй
Бруней, Катар, Турк
Исламын шашны сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд шашныг мэддэг байх

Исламын шашны тухай ойлголт чухал
Калима шахадат
Wudu буюу угаал үйлдэх
Намаз буюу 5 удаагийн мөргөл
Рамазан сар буюу мацаг барих
Зекет буюу өглөг өгөх : нийт орлогын 40-ны 1-ийг
Хаж мөргөл
03-21 цагт юу ч идэхгүй, ус ч уухгүй – мацаг барих ёс
HALAL-ийн стандарт нэвтрүүлсэн 2 оронд байдаг – зөвхөн маханд гардаг ойлголт : хоолойг хэрчиж цусыг гадагш юүлсэн учраас  мах цэвэр гэж үздэг
HARAM-д олон зүйл ордог
Гахайн мах – орсон бүтээгдэхүүн санал болговол доромжлол гэж үздэг
Хүний гаршуулж сургаагүй амьтны мах иддэггүй
Биеэ авч явах байдалд HARAM гэвэл, биеэ задгай хувцаслах: өвдөгнөөс дээш, цээж нүцгэн байж болохгүй
Ариун цэврийг Япон жуулчин шиг дээд зэргээр барих
HALAL e-code гэж байдаг
Улаанбаатар хотод HALAL-ийг нэвтрүүлсэн 4 хоолны газар байна
Мөргөл үйлдэх 2 газар байна
Баасан 13-14 цаг Их мөргөлийн үе учраас заавал

Анхаарах зүйл
Шашин, соёлыг хүндэтгэх
Мөргөл үйлдэх боломжоор хангах – Азимутын 243 градусын зүг – ядаж зүүн урагш зүгийг зааж өгөх
ХАЛАЛ хоолоор үйлчлэх
Архи дарс, гахайн махнаас хол байлгах
Жуулчны хажууд задгай хувцаслахгүй байх
Аялалын цаг төлөвлөлт хийхдээ мөргөл үйлдэх цагуудыг харгалзаж үзэх
Меккагийн буюу  зүүн урд зүгийг мэддэг байх

Төлбөр хөлс төлөхөд анхаарах
Онцын шаардлагагүй бол хэтэрхий үнэтэй үйлчилгээ авахгүй байхыг санал болгох
Тухайн газраар үйлчлүүлэхээс өмнө карт, валютаар үйлчилдэг эсэхийг асуух хэрэгтэй. Валютын ханш бодолт хүртэл лавлах

326 суралцагчиддаа баяр хүргэе. Эдгээр слайдын зарим нь зохиогчийн эрхтэй тул өгөх боломжгүй, та өөрөө судлаарай.

Сэдэв 3
Бурхадын дүр
Гандантэгчинлэн хийдийн гүн ухааны Гунгаачойлон дацангийн багш Э.Төрболд

Бурхны дүр хөргийг ярихын тулд
Товчхондоо
Бурхны шашин: Анх Бурхан багш айлдсан байдаг
“Нүгэл хилэнцийг бүү үйлд
Буяныг хотол чуулган болго
Өөрийн сэтгэлийг огоорч сахь” Энэ нь Бурханы шашин мөн

Шашин – санскрит, энэтхэгийн 4 язгуурын хэл байдгаас дээд язгуурын үг
Орчуулбал, үзүүлэл, номлол, сургаал гэсэн үг
Бурханы шашин, Буддагийн номлол буюу шашны агуулга нь
Нүгэл хилэнцийг бүү үйлд, нүгэл хилэнц гэдэг нь буруу, муу үйлдэл, буруу муу үйлдэл гэдэг нь бусдад болон өөрт хортой үйлдэл, Зовлонг хүсэхгүй бол эдгээрийг арилгах.
Буян, энэ нь санскрит үг, зөв үйлдлийг л хэлж байгаа юм. Зөв үйлдэл гэдэг нь бусдад болон өөрт тустай үйлдэл. Тустай үйлдэлд зөв хооллох, унтаж амрах ... орно.
Буяныг хурааснаар аз жаргалыг мэдэрдэг.
Аз жаргалыг хүсдэг учраас
Аз жаргал руугаа тэмүүлэхэд сэтгэлээр хөтлөгддөг. Өөрийн сэтгэлийг буруу зүйл руу ... учраас сахь гэсэн үг.
Бурхны ном сургаал гэдгийг эхлээд судла, шинж, нягтал гэсэн гэдэг. Түүнээс биш тулгасан зүйл байдаггүй. Алтыг хүртэл тасдах, цохь, хайлуул, үнэхээр шижир алт шиг байвал хэрэглэ гэсэн үг шүү.

Бурхны шашинтан хүн гэдэг бол үйлийн үрийн ёс зүйт сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэгч хүн л гэсэн үг
Хөрсөнд буруу үр суулгавал буруу ногоо ургадаг шиг
Хүн муу үйлдэл хийвэл

Ганданд хүн мөргөдөг,
Монголын бурхны шашны онцлог, ялгааг сонирхдог байх.
Бурхны сургаалийг судлаад үнэн байвал амьдралдаа хэрэгжүүлэхийг л Бурхны шашин гээд байгаа!
Бурхан багшийн их хөлөгний ном сургаалд: Умардаас умард зүгт их хөлөгний шашин дэлгэрнэ гэсэн байдаг. Төвдийн умардад Монгол байдаг.

Монголын анхны шашны тэргүүн бол Өндөр гэгээн Занабазар байдаг.
Монголын шашныг Монголын ахуйн хэрэглээтэй зохицолдуулаад бүгдийг бий болгосон

Жанрайсиг бурхны суумал дүр (хөрөг), босоо дүр (бүтээмэл) байдаг

Бурхны шашинтан хүн гүн ухааны сургаал номыг судалж хэрэгжүүлж явахдаа, эхлээд багшийгаа шүтэж, Язгуурын 3 бурханы нэг нь Жанрайсиг бурхан байдаг. Бурханы мөн чанарыг бясалгах, шүтэх
(Өөр шашинд тэр бурхнаас гэрэл цацраад намайг аварна гэдэг бол)
Түүний номлол сургаал, мөн чанарыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж, шүтсэнээр Бусдын гэсэн сайн сайхан сэтгэл төрөх юм
Бурхан бүгдийн нигүүлсэхүй сэтгэлийг нэг доор хураасны

Очирваань бурхан
Монголчуудын гол шүтээн
Бурхан бүрийн хүч чадлыг нэг доор
Хүч чадал арвидна гэдэг нь бусдад, өөрт тустай зөв зүйлийг хийх хүч чадал арвидна

Манзушир бурхан
Суумар дүр, босоо дүртэй
Бурхан бүгдийн билэг билгүүн, оюун ухаан
Манзушир бурхныг шүтсэнээр билэг билгүүн арвиддаг

Майдар
Бусдыг асархуй сэтгэлийг арвидуулах гэвэл энэ бурхныг шүтнэ
Дараагийн үе гэдэг
5000 жилийн дараа Майдар бурхан заларна, тэр үед Бурхны шашин
Ирээдүйд Майдар бурхны үед төрөх бэлгэдэл болгож

Бурхан багш
Энэ үеийн шашин
Их хөлгөний – Энэтхэгээс Төвдөд, Төвдөөс Монголд дэлгэрсэн
Бага хөлгөний – ном сургаалыг дагасан улсууд бий

Одоо бол өмнөх шигээ хүчтэй биш дэлгэрсэн байна
Аз жаргалыг хүсч байгаа бол Аз жаргалд хүрэх замаа хайх хэрэгтэй
Бие сэтгэлийн амгаланд хүрэхээр хайх

Богд Зонхов – шарын шашныг үүсгэгч юм. Их хөлгөний 7 урсгал Төвдө гарсан байдаг. Хамгийн сүүлд шар малгайтан нь Монголд хүчтэй дэлгэрсэн байдаг.

Орчин үеийн хүмүүсийн оюунд тааруулж

10 хангал
Бурхны шашныг тэтгэн хамгаална гэсэн тэнгэрүүд байдаг гэж үздэг
Сүсэгтэн олонд олон гай барцад, саад гарна, иймд 10 хангал сахиусыг
Шүтэхэд сайн гэсэн
Ямандаг бурхан, Очирваань бурхан, 6 мутарт гомбо сахиус, 6 мутарт цагаан гонгор сахиус, дамжинчойжоо, балданлхам, намсрай сахиус, улаан жамсран сахиус, 4 нигуурт шаш сахиус, цамба сахиус
Энэ 10 бол бурхны шашныг тэтгэх тул өөрсдийн гай барьцад арилгах, санасан хэрэг бүтэх

Өндөр гэгээн Занабазар
Монголын анхдугаар богд
Төвдийн Лхас хотод 1600-аад онд очиж 16 жил Буддын гүн ухаанд сурч, Монголдоо Бурханы шашиныг шарын шашинаар үүсгэсэн

8-р богд гэгээн
Монголын шашин, тусгаар тогтнолд гол үүрэгтэй байсан. 8-р дүр нь төвд хүн байсан, Манжийн дарангуйлалд орсон байсан үе, Монголын хаадуудын сүүлчийн хаан гэж үздэг.
Монголын шашин, соёл, нийгэмд ачийг хүргэсэн хүн

Ногоон дарь эх
Бурхан бүгдийн үйлс дэлгэрэхийн үүд
Энэ бурханыг шүтсэнээр сайн үйлс, түргэн бүтэх тус эрдэмтэй

Цагаан дарь эх – tara
Ногоон дарь эхийн өөр нэг хувилбар, Сайн сайхан зүйлийг бүтээхийн тулд урт настай, эрүүл саруул байх хэрэгтэй гэдэг.
Эрүүл мэндээ сахин хамгаалах хэрэгтэй, Бурханы шашинтан хүн урт наслахын тухайд энэ бурханаа шүтнэ

Цэнд-Аюуш бурхан
Улаан өнгөтэй
Насны 3 бурханы бас нэг нь
Нас буян дэлгэрнэ гэдэг
Насны бурханы адис жанлавыг хүртээд нас уртасдаг учиртай

4 махаранз гэж байдаг. Сүм хийдээр ороход үүдэнд 4 дүр байдаг.
Үүсэл нь: анх 2 могой, 2 хангарьд амьдардаг байж. Хангарьд шувуу могойг дээрэлхдэг байж, могой нь байнга дээрэлхээд байгааг ярилцаад Бурханы шашинтан болъё гэж, авралыг одуулъя гээд л, тэгээд чухаг 3 эрдэм Лам 3 эрдэнийг
Хангарьд бас мэдээд, 3 эрдэмд шамдаж
Хойд төрөлдөө бурханы шашинтан болон шашныг дагагчдыг хамгаална л гэсэн үг
Намсрай
...
Жамъянсан
Тогжибу

Лам 3 эрдэнэд авралыг одуулдаг байх хэрэгтэй. Ингэдэггүй юмаа гэхэд муу зүйлийг хийхгүй байх, бодол, үйлдэлгүй байх
Өөрт устай сайн үйлсийг амьдралдаа хэрэгжүүлье

Их хөлөгтөн
Бурхан багш 3 удаа ном айлдсан гэдэг
Анх ном айлдсан үеийн шавь нар нь – хоосон чанар гээд байгаа зүйлийг мэдэхгүй!
Дунд үеийн номын айлдвар, сүүлд номын айлдварыг сонссон нь Их хөлгөний үзэл буюу хоосон чанарын үзлийг амьдралдаа

Хутагтын 4 үнэн
4 үнэн сургаал
Анхны номд айлдахдаа
Нэг. Зовлон үнэн
Хоёр. Зовлонгийн шалтгаан үнэн  - 3 үйлдэл: нүгэл хилэнц (уур, шунал, мунхаг)
Гурав. Зовлонгийн шалтгааныг хорих нь үнэн – буруу дадлын ерөндөг болсон зөвийг хийх нь
Дөрөв. Энэ зовлонг хорих зам мөр нь үнэн
Энэ 4 үнэнийг хэрэгжүүлж чадвал

Буриадууд манайхаас авсан тул ялгаагүй = Иволенскийн дацан
Итгэлт хамба - байж болох зүйл. Бурханы шашинд бол онц сонирхолтой
Үхэл = бие (үлдэнэ), сэтгэл (байхгүй) хоёрын барилдлага тасрах юм
Гаднах байдалдаа нас барсан юм шиг ч, цаад мөн чанартаа амар амгалан болсон
Ил гарсан нь Итгэлт хамба, ил гараагүй нь зөндөөн
Нарийн бясалгалд оршсон дүр төрх хаа сайгүй байдаг

Бурхан багшийн
ном номлож байгаа дүр – гэгээрсэн дүр, зөв
хэвтээд унтаж байгаа дүр – үхэл, мөнх бусыг үзүүлж байгаа дүр
балчир байгаа дүр – хүний төрөл
босоо, суумал дүр гээд байгаа нь шавь нарын хүслээр, таалал юм.
Босоо дүртэй нь бясалгана, суумал дүртэй нь бясалгана гэж

Эдгээр бурхадууд тэр улсынх, энэ улсынх гэж байхгүй
Бодь мөрийн зэрэг гэдэг номын тайлбар номыг уншвал ойлгоно.
Бодьсадва нь бодь сэтгэл, бусдын гэсэн сэтгэл нь давамгайлж байгаа бодьгалыг хэлнэ

Улааны шашин, шарын шашин нь ялгаагүй л ижил ном үздэг ч, багш багшийгаа дагаад цаг цаг нь өөр үед юм
Улааны шашин – эхний үе, өөр хүн өөр үгээр тайлбарласан

5 мэдрэхүй – нүд, чих, хамар, ам, биеэр хүрэлцэхүй – суурилж сайн муу мэдрэмжийг авна

Кришна – Бурхны шашны бурхан биш, Хиндү шашинтангуудын шүтдэг

--
Зайлшгүй сургалтын төвөөр мэргэжил эзэмшээд,
дагалдан яваад,
5 жил явж байж 1-р зэргийн хөтөч болоорой
Өөрийн компаниа нээгээрэй

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах ЗД-ын орлогч Энхтөр

Соёлын ялгаан дээр анхаараарай,
Хоолоо идсэн үү гэж Солонгосчууд мэндчилж байгаа хэрэг байж,
Тарган сайхан хаваржиж байна уу гэдэг шиг мэндчилгээ байж

Guide-ийн клубуудыг зохион байгуулж бүлэг ажилуулна
12 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
Солонгос хэлний анхан шатны сургалт, Мэдээллийн технологийн сургалт, Бизнес инкубатор болон бусад үйл ажиллагааны мэдээллийг Олон нийтийн харилцааны хуудаснаас нь танилцаарай.
https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/