Thursday, July 20, 2017

Дэлхийн хүмүүстэй нөхөрлөж аялъя 2017 аялалын бэлтгэл эхэллээ


  

Аялалын нэр: Дэлхийн хүмүүстэй нөхөрлөж аялъя 2017

Зорилго
  • сонирхолтойгоор аялах боломжийг хэрэглэх
  • аялал нь сурч мэдэх, өөрийгөө нээх, сорих, хөгжүүлэх арга хэрэгсэл болохыг харуулах
  • хүмүүстэй харилцах, шинэ найз нөхөдтэй болох, хүмүүсийн амьдралын хэв маягийг таних
  • аялалд тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний үр өгөөжийг хүртэх
  • гадаад, дотоодын номын сангуудын үйлчилгээтэй танилцах
  • байгаль хамгаалал, орчны тохижилт, байгальд ээлтэй технологи, үйл ажиллагааг сонирхох
  • интернэт, технологийн боломжийг аялалд ашиглах
Онцлог:
  • Монгол, Орос, Казакстан, Украйн, Беларус, Хятад улсын хот, сууринг хамарна
  • Замын машинд гар өргөж сууж нэг хотоос нөгөө хотод очно
  • Орон нутгийн иргэдийн гэрт зочилж, ахуй соёлын мэдээг түгээнэ
  • 6 хотын 6-9 нийтийн номын сантай танилцуулна
  • Дэмжигч хувь хүн, байгууллагын хүсэлтийг биелүүлнэ
  • Аялалын тэмдэглэл, зургийг олон нийтэд блогт нийтэлнэ

Баг:                 Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо (гэр бүлийн баг)

Маршрут:      Улаанбаатар-Өлгий-Барнаул-Астана-Киев-Минск-Харьков-Алмааты-Өрөмч-Улаанбаатар

Замын урт:   15425км

Хугацаа:         40 хоног (8 сарын 21 - 9  сарын 30)

Аялалын баг

Ахлагч:          Жамсранжавын Бэгзсүрэн
41 настай. эрэгтэй. компьютерийн програм зохиогч мэргэжилтэй. 
1998-2012 онд Нацагдоржийн номын санд мэдээллийн технологи хариуцан ажилласан.
2008 оноос гадаад хүмүүсийг гэртээ ирүүлж, Монгол ахуй, соёлтой танилцуулж, аялалын олон түүхээс суралцаж, нийтлэл, ярилцлага бичдэг.

Гишүүн:         Бүрнээбаатарын Мөнгөнсоёмбо
                        40 настай. эмэгтэй. хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежер мэргэжилтэй.
1999- 2012 Бага насны хүүхдэд дархлаа сайн байх нь хоол хүнсний чанар, шим тэжээл чухал нөлөөтэйг амьдралдаа хэрэгжүүж, туршлага хуримтлуулсан.
2007-2016 онд үнээний сүүг боловсруулах уламжлалт арга технологид дадлагажин, гадаад зочиддоо сүү цагаан идээг хэрхэн зөв боловсруулахыг харуулж, биечлэн оролцуулсан.
2012 оноос эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийн зөвлөхөөр ажиллаж байна.

Туршлага:     2016 оны 8-р сард анхны аялалаа Улаанбаатар-УлаанҮд-Иркутск- Новосибирск-Улаанбаатар маршрутаар 27 хоногт 5448 км замыг нийт 47 машинд гар өргөн сууж аялж ирээд,
-  блогт нийтлэл, телевизд ярилцлага,
-  номын санчдын уулзалтанд илтгэл тавьж, мөн
-  TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд Дэлхийн гийчид Монгол гэрт илтгэл тавьсан.
                        2008 оноос Дэлхийн 50 улсаас 500 гаруй аялагчдыг гэртээ хүлээн авч, тэдний аялалын тухай мэдэж, hitchhiking, couchsurfing, warmshower, trustroots, workaway гэх мэт арга хэрэгслэлүүдийн тухай 12 удаа телевиз, сонинд ярилцлага нийтлүүлсэн.

Аялалын замын зураглал 

1.  Улаанбаатар-Өлгий 1642км

 
2. Ташанта-Барнаул-Астана 1741км




3. Астана-Уфа-Киев 3410км 



4. Киев-Минск 585км 


5. Минск-Харьков -Алматы 4964км 



6.  Алматы-Khorgos-Urumqi 1008км 



7.  Өрөмч (Urumqi) - Takashiken (Qinghe) 562km 


8.  Булган сум, Ховд - Улаанбаатар 1513km

Энэхүү аялалын замд хэнтэй уулзаж, юуг олж мэдэх нь нэг талаас аялагч багийн  хэрэг боловч, нөгөө талаас эрхэм таны бидний аян замаас үзье, мэдье, харъя, мөн бусдад харуулъя, танилцуулъя гэсэн байгаль, бараа бүтээгдэхүүнийг бид таны хүсэлт, дэмжлэгтэйгээр түгээхийг хүсч байна.



- Гадаад паспортын хугацаагаа сунгууллаа.
- Украйн улсын хилээр нэвтрэх албан урилгыг ГХЯамны Консулын хэлтсээр дамжуулан Украйн улс дахь консулаас хүлээн авлаа.


No comments: