Tuesday, July 18, 2017

Ухаалаг худгаас ус авах ба усны картаа онлайнаар цэнэглэх

Энэ зааварчилгаанд дурдагдсан "картыг банканд очин цэнэглэнэ, Хэрэглэгч банканд очин" гэсэн үгсийг уншаад заавал Хаан банкны үйлчилгээний салбарт очиж, мөнгөө бэлнээр тушааж усны картаа цэнэглэдэг айл хэд байгаа бол?

Хөрш айл маань усны карт байна уу, манайх банкин дээр очиж цэнэглүүлж амжсангүй гэсэн ярианаас үүдэж, тэдний картыг хаан банкны онлайн гүйлгээгээрээ цэнэглэж өгсөн тул дээрх асуултыг ах дүүс, дотны хүмүүстээ туслах сэтгэлээр асуугаарай.

Хэдхэн жилийн өмнө худгийн хүн яачихав аа, мөнгөө задлуулаад ирье, худгийн ус дуусчихлаа, усны машин хэзээ ирэх вэ, өнөөдөр худаг амардаг өдөр, усандаа хурдан яваач ээ худаг хаах гээд байна гээд усаа худгаас авчирахтай холбоотой, урьдчилан мэдэж тооцох олон зүйлс байсаныг энэхүү Ухаалаг худаг технологи шийдээд өгчээ.
Харин одоо хэрэглэгч бид усаа химийн хортой бодисын агууламжгүй саваар зөөвөрлөж авчирах, усаа эрүүл ахуйн шаардлага хангаж хадгалах, зохистой ашиглах, цаашилбал өөрийн биеийнхээ усны хэмжээг* мэддэг, үүндээ анхаарал тавьдаг,



 water footprint /орчуулахад туслаарай :-)/-ийн ойлголттой, төрөл бүрийн усны шүүлтүүр, ус шүүгчээс мэдлэг, үр дүнтэй сонголт хийдэг гээд анхаарч мэдэх, зөвлөх мэргэжилтэнүүдийн** туслалцаатайгаар суралцах, хэрэгжүүлэх зүйлс байна.

* биеийн бүтцийн хэмжилт хийхэд зориулагдсан гэр ахуйн болон мэргэжлийн олон төрлийн багаж байдаг, үр ашгийг нь хамтдаа хүртэх хэрэгтэй байна.
**  бид ийм мэргэжлийн ажлыг 2012 оноос суралцаж, хийдэг.


Устай холбоотой дурсамжууд:
- 2016 онд ОХУ-ын Улаан-үд хотод аялж байхад Монголын консулын урдхан гудамжинд ус шахаж авдаг водачка байсаныг дурсахад сонирхолтой байна.
- 2010 онд АНУ-ын Балтиморт дадлага  хийх үед Enoch Pratt Free Library дотор коридорт нь уух боломжтой усны цорго байдгийг хэрэглэж байсан.
- 2005 онд Америк айлд очиход хоол хүнсэндээ дэлгүүрээс худалдаж авсан савлагаатай усыг хэрэглэдэг, крантаас гарч байгаа цэвэр усаа хоол хүнс бэлтгэхдээ ашиглахгүй байсаныг сонирхон асууж байсан.
- Манайд ирдэг гадаад айлчин найзууд худгаас усыг 40-ийн бетон, цэнхэр саваа усны тэргэнд тавиад, мөнгө төлөөд авчирахад эвэртэй туулай үзсэн мэт байдаг нь тэдний өвөө эмээгийн амьдарч байсан цаг үеийг бодогдуулдаг байх.

No comments: