2007-2016 Сүүн сүрэгчин

2007 онд 7-р сард аавынхаа буяныг авч үлдэж, Дарь эхийн уулс, Жамсран уулын хойд, урд бэлчир, Сэлбийн голын бэлчээрийг түшиж, сүүн сүргээ тугалтай 1 үнээнээс 13 толгой мал болгож 2016 оны 5 сар хүртэл өсгөсөн нь бидний амьдралын бахархалт түүх болон үлдсэн.
Сүүн сүргийг нэг ч вакцин, тарилгагүйгээр 9 жил маллаж өсгөхдөө сүү цагаан идээ боловсруулах, ашиг шимийг нь эргэн тойрны айл өрхүүдэд түгээх гэх мэт олон ажил хөдөлмөрт суралцаж, гадаад найз нөхдүүдийн бахархалыг төрүүлж, бүр Польш залуу намайг "Yogurt Hero" гэж нэрлэсэн гэх мэт олон түүх, туршлагууд энд эмхлэгдэн байрлана.

Үнээ маллаж байхдаа бичсэн нийтлэлүүдээс

- 2007 онд нэг тугалтай үнээ худалдан авахад нь ээжийнхээ санаачлагыг дэмжиж, хэдхэн долоо хоногийн дараа аавыгаа бурхан болоход хашаандаа авчирч үнээгээ маллаж эхэлсэн билээ.

- Сүүн сүрэг нь жил бүр өсч, Төл хүлээн авах баяр хөөрийг эдлүүлж, эхэс хуурч идэх, уураг идэх, тугалны аманд хөхөж гарч ирдэг хөхүүлийг мэдэж авах, тугалаа эхээс нь тусад нь хариулах, хамтад нь хөхүүлэхгүйгээр яаж хариулах гэх мэт олон зүйлийг бодож, бусад малчдаас суралцах боломжийг олгож байлаа.

- Сүүн сүрэг маань бидний байгаль ээжийгээ хайрлан хамгаалах, өвс ургамлын ач тусыг биеэр мэдрүүлж, ойлгож хүндлэх, суралцаж мэдэхэд маш том хөшүүрэг болж чадсан. Иймд би ахуй анхдагч гэдэгтэй санал нийлдэг болсон. Мөн сүүн сүрэг маллаж байсан маань Монгол суу ухааны Манукол академиас нийтэлсэн Монгол ахуй, Сүүн хүнс гэх мэт олон илтгэлийг ойлгоход дөхөм байсан.

- 2007 оноос эхлэн, ялангуяа намрын улиралд шинэ ургацын ногооны худалдаан дээрээс очиж байцааны навч, худалдахад гологдоод байгаа стандарт биш ногоог шуудайгаар, бүр сүүлдээ портер машинаар авчирч, үнээ малынхаа сүүний гарц, нэмэгдэл тэжээлд анхаарч, улмаар гэрийн хоолны ногоо худалдаж авахад мөнгө бага зарцуулдаг болсон.


- 2010 оны зун сүүн сүрэг маань биднийг Ойд амьдарч үзэх боломжийг олгосон


- 2015 оны 7-р сард сүүн сүргийн ашиг шимийн тооцоолол

- Сүүн сүрэг - амьд үйлдвэрийнхээ хүчээр бид чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө боловсруулж, өрх гэрээ төдийгүй, манайд ирдэг гадаад, дотоодын айлчидаа тэжээж тэнхрүүлж байсан.



No comments: