Номын сан

Ж.Бэгзсүрэн би Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1998-9-1 өдрөөс 2012 оны 7-р сарын 1 өдөр хүртэл 14 жил мэдээллийн технологи хариуцан ажилласан.
Энэ ажлаа өгөх олон шалтгаан байгаагийн хамгийн гол нь миний хэрэгжүүлье гэсэн олон улсын номын сангуудын үйлчилгээ, маркетинг, менежментийн тэргүүн туршлага, санаанууд нэг л удаашралтай, дэмжигдэхгүй болсон цаг үеийг компьютерийн мэргэжлийн 2 орон тоотой болгохдоо миний цалинг бараг 2 дахин бага болгосоныг 2 дахь жилдээ давж гарахыг хүсээгүй юм.
Хэдийгээр би номын санд ажиллахаа больсон ч Монголын номын санчдын фасебуук дэхь цахим бүлэгт нийтийн номын сангийн талаарх мэдээ, мэдээлэл, аялалын тэмдэглэлээ хуваалцаж, ажил мэргэжил, анхааралд нь өөр уур амьсгал оруулахыг хичээдэг.


2017.06.05 Номын ертөнц нэвтрүүлэг: Гадаад орнуудын номын сангуудын хөгжлийн чиг хандлага уулзалт, Үндэсний бичиг үсгийн баяр, Номоо солилцъё өдөрлөгийн тухай...
нэвтрүүлгийн бичлэг үзэх

2016 оны 8-р сард ОХУ-ын Новосибирск хот руу аялахдаа Оросын 8 номын сангаар зочилж, танилцуулга слайд бэлтгэсэн


Номын сангийн ажил хөдөлмөрийн он дараалал

2013 он
- 5 сарын 4 өдөр Хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн өрөөнд зохион байгуулагдсан Social Media Club-ын уулзалтанд оролцох үедээ уг өрөө, үйлчилгээний тухай ингэж бодож, номын сангийн мэргэжилтэнүүддээ зориулан бичсэн нийтлэл

2012 он
- Microsoft Software Donation хөтөлбөрт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа хамруулж,  нийт $85,009 өртөг бүхий програм хангамжийг төлбөргүй ашиглахаар болсон. Microsoft-оос ирсэн имэйл болон миний захидал

- Олон улсын номын сангийн холбоо /IFLA/-нд илгээсэн имэйл, хариу ирсэн имэйлээрээ Монголын нийтийн номын сангуудын өнөөгийн байдлыг ямар байдалтай байлгах нь зөвхөн бидний хандлага, үйлдлээс хамаарахыг дахин баталлаа. 2012 оны 3-р сард ИФЛА-д илгээсэн имэйл ...The provision of free public libraries is essentially a political issue, since it is concerned ...

LIPETSK WEBINAR Information technologies and electronic resources in modern libraries
presentation slides

2011-2012 он
- Хотын нийтийн төв номын сангийн каталогжуулалт, үйлчилгээний Алиса програмд бүртгэгдсэн номын каталогийн бүртгэлээ ANSI-аас UNICODE үсгийн стандартад хөрвүүлж, улмаар онлайн програм Koha системийн зарим модулийг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг Монголын номын сангуудын Консорциум, Солонгосын ОУ-ын хамтын байгууллагын мэргэжилтэнүүдтэй хамтран гүйцэтгэв.


2011 он
Тайван улсын Тайпей хотод 2011 оны 9 сарын 20-23 өдрүүдэд зохион байгуулагдсан “Америкийн булан ба төвүүд” сургалтанд оролцсон тайлан

2010 он
- АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Maryland мужын хотын Enoch Pratt Free Library болон Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангуудад очиж дадлага хийж, туршлага судласан ба аялалын тэмдэглэл бичиж түгээсэн.
- Дэд захирал Ч.Алтанцэцэг бид хоёр eIFL.net байгууллагын Public Library Innovation Program-ын хүрээнд Словен улсад очиж, Хотын нийтийн төв номын сан болон Орон нутгийн номын сангууд, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран хэрэгжүүлэх DAISY цахим номын төслөө амжилттай хэрэгжүүлэх талаар сургалтанд оролцсон

2009 он
- БНХАУ-ын Бээжин хотод Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 9 ажилтан, номын санчид зочилж, 4 номын сангуудын үйл ажиллагаатай танилцаж ирэх аялалд ахалж явсан.

2008 он
- Номын сангийнхаа үйлчилгээнд Чөлөөт сонголтыг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхэд голлох санаачлага, үүргийг гүйцэтгэсэн.

2007 он
Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд Цахим мэдээг бий болгож, номын сангаас үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсээд имэйл хаягаа бүртгүүлсэн уншигч, хэрэглэгч нарт болон гадаад, дотоодын харилцдаг байгууллагууд руугаа 1 сар тутамд имэйл илгээж, хариуг хүлээн авч, хариултыг илгээж байсан.
Энэ үйлчилгээг явуулахын тулд хэрэглэгчдийн имэйл хаягийг онлайнаар бүртгэж авах, имэйл  илгээдэг програмыг зохиож ашигласан.
Цахим мэдээний үйлчилгээний хэсгээс

2005 он
- АНУ-ын засгийн газрын тэтгэлэгээр, International Visitor's Program  хөтөлбөрт номын сангийнхаа дэд захирал болон Америкийн төвийн захирал нарын хамт хамрагдаж, АНУ-ын 5 муж улсын 60 гаруй номын сангууд, байгууллагуудаар зочилж, үйл ажиллагаатай танилцаж, арвин их зүйлийг харж үзэж ирсэн.
- Энэтхэг улсад Asian Development Bank and Colombo Plan Staff College for Technician Education -ны шугамаар Sustainable development of e-Community Centers сургалтанд Нээлттэй Нийгэм Форумын мэргэжилтэн Балжидын хамт оролцсон.

2003 он
- Хорват улсад Open Source Software Summer Camp-д тэтгэлэгээр оролцох боломжийг олж, Монголоос Open Web center-ийн 2 мэргэжилтэний хамт оролцсоноор Номын сан дээрээ Software Freedom Day-ийг тэмдэглэхэд дэмжиж, мөн үйлчилгээнд энэ төрлийн програмуудаас ашиглахыг хичээж ажилласан.

2002 он
- Унгар улсад Хуулийн номын санчдын сургалтанд

2001 он
- Латви улсад Хуулийн номын санчдын сургалтанд

1999 он
- БНХАУ-д Олон улсын Номын сангийн техник технологийн үзэсгэлэнд Дэд захирлынхаа хамт оролцож, Австралийн Softlink компанийн төлөөлөгчтэй уулзаж, мөн анх удаагийн гадаадын аялал байлаа.

1998-9-1 өдөр Номын санд ажилтанаар орж, 4ш туузан принтер, 3ш 486 компьютер, 1ш 386 компьютер, 1ш 586 компьютерийг бүртгэн, ажиллагаанд оруулж албан хэрэгцээнд ашиглах даалгавартайгаар ажил эхэлж билээ.

1997 оны 3-р сард Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд системийн анализ хичээлээр судалгаа хийж байсан.

1994 оны 8-р сард МУИС МКС-д суралцахаар Улаанбаатар хотод анх ирээд Нацагдоржийн номын сангийн Уншлагын Б буюу Байгалийн ухааны зааланд уншигчаар бүртгүүлж, карт нээлгэж, үйлчлүүлж байсан. Надад уншигчийн картыг номын санч Дэлгэрсайхан нээж байсан.

No comments: