Бид

Анхаарна уу.
- Энэхүү блог нь Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо бидний бодол, сэтгэгдэл, амьдралын зорилго, хүслээ бусадтай хуваалцахаар сайн дураараа бичсэн нийтлэлүүдийг агуулна. Бид өнөөгийн амьдралын өдрүүдээ өөрсдийн хүсэл сонирхолоор бүтээж байгаа тул, энэ бүхнээ бусдад туршлага, өөрсөддөө дурсамж болгон бичих, нийтлэх дуртай байдаг.

- Бид интернэт, технологи, шинжлэх ухааны олон боломжуудаас амьдралдаа үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьдог. 1880-аад онд Англи, Америкт бий болсон public library нэршил буюу нийтийн номын санг Монголдоо хөгжихөд анхаарал тавьдаг.

-  Уламжлалт ахуй соёлын давтагдашгүй, хадгалан авч үлдээе гэсэн зүйлээ ч амьдралдаа байлгахыг зорьдог.

- Бид couchsurfing, workaway, warmshowers, airbnb гэх мэт аялагч хүмүүстэй холбогдох вэбүүдийг ашигладаг ба тухайн компаниудыг төлөөлдөггүй.

- Бид Herbalife-ын бие даасан гишүүн бөгөөд энэ компанийн ажилтан биш. Харин энэ компаниас бие даасан гишүүддээ олгодог өргөн боломжийг ашиглаж ажилладаг.

Бид архи ууж, тамхи татах нь ямар ч ашиг тусгүй болохыг ойлгосон, хувьдаа автомашин, орон сууц худалдаж авахгүй гэж шийдсэн, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, эерэг бодол санаагаар эрдэнэт биеэ тэтгэн, хүн төрөлхтөний хийсэн бүтээсэнийг сонирхож, хэн хүний хэлсэн үгийг бодолцож, хүмүүст туршлага, мэдлэгээ хуваалцаж амьдардаг.

Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз
Өөрийн биеийг бусдаас асууж мэд Төрийн хэргийг сэцдээс асууж мэд

Эрхэм тантай цахим орчинд танилцах гэж байгаадаа бахархаж байна.

Би Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо, бид энэ блогоороо дамжуулан сонирхол, хүсэл зорилго ижил нэгэнтэй танилцаж, харилцах хүсэлтэй байна.


Энэхүү блогт нийтэлсэн болон дараах хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага нийтлэлүүд нь бидний сонирхол хүслийг таньж, мэдэх боломжийг олгоосой гэж найдаж байна.

Эрхэм та бидэнтэй харилцах, улмаар амьдралын найз нөхөд байхыг хүсвэл "Холбоо барих" хуудсыг ашиглаарай.


2017 оны 8-р сард гэргий бид хоёр Беларус улсын нийслэл Минкс хот руу замын машинаар аялаад ирэх хүсэл төлөвлөгөөтэй байсан ч энэ удаад биелүүлж чадсангүй. 2018 онд биелүүлэхийн төлөө зорино оо.

2017 оны 8-р сарын эхээр Монгол улсынхаа Булган, Хөвсгөл, Архангай аймгаар анх удаа аялж, байгаль эхийн бүтээл, бурхан ухаанаар байгальд нь шингээж урласан бүтээлүүдийг үзээд ирэхдээ бодсон бодол

2017 оны 6-р сард Номын ертөнц нэвтрүүлэг: Гадаад орнуудын номын сангуудын хөгжлийн чиг хандлага уулзалт нэвтрүүлэгт ОХУ-ын 8 номын сантай танилцсан, болон бусад мэдээллийг хуваалцсан.

2017 оны 5-р сард TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд Монгол айл дах зочны дэвтэр сэдэвт илтгэлээ тавьж оролцсон.


2017 он 2-р сар
Гэр бүлийн радио 104.5-ийн
Бат бөх гэр бүлийн төлөө уриан доорх Дулаахан гэр - радио хөрөг нэвтрүүлэг
Дулаахан гэр №16
Сэтгүүлч Б.Баясгалан, Хөтлөгч Ө.Наранбаатар, Найруулагч Б.Бумэрдэнэ


2017 он 2-р сар
ikon.mn вэб
Ж.Бэгзсүрэн: Би Дэлхийн хүмүүстэй танилцаж байгаа нь гайхалтай хэрэг ярилцлага
Сэтгүүлч А.Үлэмж


2017 оны 1-р сар
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Гэрэлтэй мэдээ: Хүн хүндээ итгэх итгэл Дэлхийн өнцөг булан бүрт байна


2016 он 4-р сар
Сүхбаатар аймгийн SB телевиз - Нутгийн хүн нэвтрүүлэг
Нэвтрүүлгийн хөтлөгч Т.Одончимэг, техникч З.Хэрлэн

нутгийн хүн нэвтрүүлгийн бичлэгийг үзэх

2015 онд
Монголын Үндэсний Телевизийн Монголын нэг өдөр нэвтрүүлэг
https://www.youtube.com/watch?v=NpfYfaxJXn0


2014 оны 11-р сар
Star  HD TV - Talk with me нэвтрүүлэг
Нэвтрүүлэгч Allyson



2014 оны 6-р сар. Ярилцлагыг сэтгүүлч Д.Золжаргал.
"Амжиргаатай өрх" сэтгүүл №003, 10-13-р талд.
Ж.Бэгзсүрэн: Өрхийн төсөв хөтөлдөг байх нь ирээдүйн амьдралаа урьдчилан төсөөлөх боломж
















Сэтгүүлч Purevsuren Dagvadorj
Үндэсний шуудан сонин, 2014-1-15 №009, 7,14-р талд
Орлого бол өнөөдрийн АЗ ЖАРГАЛААРАА худалдаж авсан мөнгө юм билээ















2013 оны 4-р сар.
UB Post сонины сэтгүүлч Allyson Seaborn надтай холбоо барьж, улмаар бид Дэлхийн хүмүүс танилцаж, нөхөрлөх, биесээ ойлгож хүндэтгэх боломжийг олгож байгаа CouchSurfing-ийн тухай ярилцаж билээ.













Сэтгүүлч Ц.Бямбатүвшин
PPTV телевизийн Хувь тавилан нэвтрүүлэг, 2013.1.25
https://www.youtube.com/watch?v=k9MVGqTV9Ww










2012 оны 9-р сар.
Бие даасан сэтгүүлч Pearly Jacob-ын хүсэлтээр
байшинд биш Гэрт амьдрахад ямар байдаг талаар ярилцлага өгч байлаа.
https://vimeo.com/48725062
 












2012.04 сар
Оросын RT телевизийн баримтат киноны багийнхан Монголд ирж хийсэн бичлэг
Couchsurfing: Traveling on Friendship (RT documentary) /starting at 8:15 minutes/


Ярилцсан Ganbileg Bilegt
24tsag.mn вэб, 2011.12.22
Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий
http://www.24tsag.mn/content/5268.shtml












2011-12-22 11:34-д бичсэн тодруулга.
Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий 

Холбоотой байя! уриатай 24tsag.mn вэбийн сэтгүүлч залуу Б.Ганбилэг @make2green анхлан жиргээгээр харилцаж, улмаар санаачлага гарган, Хотын нийтийн номын сан дээрх ажлын өрөөнд минь ирж, миний гэр бүлийн амьдралыг сонирхолтой болгодог Couchsurfing-ийн тухай ярилцаж, миний мэндэлсэн өдрийн бэлэг болгон Вэбдээ нийтэлжээ.
Миний гэр бүлийн амьдралын онцлогт сэтгэл зүрхээрээ дурлаж, сонирхож ярилцлага авч, ярилцлагаа нийтэлсэн эрхэм дүүд талархалаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөртөө дахин амжилтууд гаргахын тулд, Унших, сурч мэдэхэд цаг гаргахыг хүсье. 
Баярлалаа,


Өнөөдөр сонин, 2011.4.25 Даваа №097, F2 нүүр
Хүний хөгжлийн төлөө уриатай "ГАРЫН ТАВАН ХУРУУ"
— with Ganjuurdalai Jamsranjav, Damdindorj Jamsranjav, Хорлоо Жамсранжав and Жамсранжавын Лувсандорж.
















2010 он
 НЭГ ДЭЛХИЙ - КАУЧСӨРФИНГ нэртэй нийтлэл хэвлэгдсэн.
Аялал жуулчлалын тогтвортой хөгжил сэтгүүл
49-50-р талд. 2010 оны 9 сар. 014 дугаар


- Зууны мэдээ сонин
2010 оны 6 сарын 23 №150 
15-р талд Ж.Бэгзсүрэн: "Хүүхдүүд маань манайд хонох гэж ирсэн гадаад хүнийг хамаатан шигээ хүлээн авдаг болсон" ярилцлага


Англи залуус George Clipp -ийн хийсэн баримтат кино
A Mongolian Couch [CSD]
https://vimeo.com/26427230


2009 он
- Яруу сэтгэгч сонинд нийтлэл, Дани улсын аялагч нартай ярилцсан тэмдэглэл

No comments: