2000-.. Өрхийн төсөв

Бэгзсүрэн миний гэр бүл 2000 оноос хойш Өрхийн төсөвөө бүртгэж, хянаж, дүгнэж байна. Энэ нь бидний өөрчлөгдөн сайжрахад туслаж чадах үг үйлдэл гэдэгт итгэдэг.

Өрхийн төсвөө бичиж, тэмдэглэхийг зорьж, хичээж, үр дүнг нь ашиглаж сурах, улмаар хүн бүр амьдралын хөрөнгө оруулалт, өдөр тутмын үйлдлийнхээ талаар бүртгэл, хэвшил, дүгнэлт, чадвар, хэрэглээний соёлтой болоход нь туслах хүсэлтэй байдаг, би.



Өрхийн төсвөө анх 2000 онд бичиж эхэлсэн дээрх тэмдэглэлийн хуудас надад үлджээ.

Яагаад бичиж эхэлснээ сайн санахгүй байгаа ч 1984-1994 онд 10 жилийн сургуульд суралцаж байхдаа үзэж байсан Хөдөлмөр сургалт 7-р ангийн сурах бичгээсээ харахад тухайн үед миний тархинд энэ сэдэв их таалагдсан байж магад?


Би эхнэртэйгээ 1998 онд танилцан, гэр бүл болсноосоо хойш буюу 2000 оноос хойш өрхийн орлого зарлагаа тэмдэглэлийн дэвтэр, автобусны билет, элдэв цаасанд бичиж явдаг, тооцоолох гэж оролдож эхэлсэн.

Өдөр бүр орлого, зарлагаа бичих ч янзтай шүү. Гэр бүлийн уур амьсгалыг олон янзаар өөрчилж, өөрийнхөө дотоод хүнийг таних, ойлгох, амьдралын зорилго төлөвлөлттэй болоход их тустай гэж би боддог. Өнөөдрийн бэрхшээлийг ирээдүйд ирэх бэлэг гэж бодоорой гэж ухаантанууд хэлсэнийг би одоо бодож бясалгаж байна.

Програм хангамжийн мэргэжлээр МУИС-ын МКС-д 1994-1998 онд сурч төгссөн хэдий ч, MS Excel програм дээр тооцоогоо бичих гэж үзэж, интернэтээс өрхийн төсөв хөтөлдөг програм хайж, эцэст нь өрхийн төсвийн програм зохиоё гэж зориглож улмаар ӨСӨХ ӨРХ гэдэг програмаа 2003 онд бий болгосон.

Энэ програмаа зөвхөн өөрийн хэрэгцээ шаардлагадаа тааруулан, өөрийн бодлоор зохиосон ба, дунд хүмүүст танилцуулж, хэрэглүүлэх гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн, мөн сайжруулсаар өнөөг хүрсэн ба өрхийн орлого зарлагыг бэлэн мөнгө, хадгаламж, карт гэсэн 3 хэлбэрээр байршуулдаг болж, төрөл бүрийн тооцоолол тайлан гаргадаг болгосон ч цаашид технологийн хөгжлөө даган улам сайжруулах, мөн иргэдэд ашиглахад хялбар болгон өөрчлөх хэрэгтэй л байна.

Зууны шуудан сонинд, сэтгүүлч Д.Пүрэвсүрэн дараах ярилцлага, нийтлэлийг миний өрийн төсвөө бичдэг, тооцоолдог өнцгийг гярхай, оюуны нүдээр харж, миний хэзээ ч эвлүүлж хэлж чадахгүй үгсээр толгойлсон нийтлэлийг бичсэнтэй та дараах холбоосоор нээж, танилцах боломж байна:

Энэ програмаа хүмүүст танилцуулах, өрхийн төсөв хөтлөхөд нь дэмжихийг байнга хүсэж явдаг ба, Нацагдоржийн номын сан дээрээ олон нийт, ном уншихаар ирж байгаа хүмүүст зориулан танилцуулга, уулзалтууд хийж, мөн ТВ радио хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан.



Мөн өрхийн төсвөө зориулалтын програм ашиглан бүртгэснээр, олон сар жилийн тооцоолол, нийт дүн мэдээг програмынхаа тайлангийн олон боломжуудыг ашиглан 1-2хон минутанд гаргаж, харьцуулан харж, амьдралаа эргэн харж дүгнэлт хийх нь ихэнхдээ амжилтын баяр хөөр байдаг. Ийм сайхан зүйлсд залуусыг, гэр бүлүүдийг уриалж, дараах блог нийтлэлүүддээ бичдэг:

Хүн бүр өөрийн орлого, зарлагаа хянадаг мэдлэг, дадалтай байгаасай гэж өөрийн гэрийн тооцооллын тоймыг харуулдаг.





Бусад нийтлэлийг туслах цэсүүдээр орж олж үзээд, санал сэтгэгдлээ солилцохыг судлаач, сонирхогч, хүсэлтэй нэгэн эрхэм таниас хүсч байна. Та ямар үйлдэл одоо хийнэ, түүнийхээ үр жимсийг хэдхэн минут, цаг, өдөр, жилийн дараа хүртэж чадна!
Хамтдаа дээшээ нүүдэл хийцгээе!

No comments: