2008-.. Дэлхийн иргэн

Таны гэрт ах дүүс чинь хөдөө, гадаанаас ажил төрлөөр ирэхдээ хэд хоног байя гэдгийгээ ирэхээсээ өмнө ярьж хэлээд, мөн надад санаа зовж хэрэггүй би ирсэн ажлаа өөрөө амжуулчихна, та нарт төвөг удахгүй гэвэл та ирсэн хамаатан-айлчиндаа яаж хандах бол?

Ийм зүйлийг интернэтийн орчинг ашиглан энгийн болгож, орон нутгийн иргэдийг Дэлхийн улсуудын аялагч нартай холбож өгч, харилцуулж, улмаар гэртээ сайхан сэтгэл, сурч мэдэхийн хүслээрээ байлгаж, хамтдаа амьдрахыг зөвшөөрч, ийм харилцааныхаа үр дүнд найз нөхөд болох, соёлын солилцоо хийх, цаашилбал ИРЭЭДҮЙГЭЭСЭЭ СУРАЛЦАХ боломж байдгаас би дараах 4 вэбийг ашиглаж байна.

couchsurfing.com

2008-7-8 -ны өдөр миний гэр бүлийн амьдралд гайхалтай шинэ хуудас нээгдсэн юм. Тэр өдөр миний ажиллаж байсан Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр тус номын сангийн уншигч, Яруу сэтгэгч сонины идэвхитэн Ундраагийн зөвлөснөөр ирж, надтай уулзаж ярилцсан Америк залуу Andrew Judkins-ээс couchsurfing вэб хуудсыг мэдэж авч, улмаар хэрэглэж эхэлсэн явдал бол мартахын аргагүй.


warmshowers.org

Унадаг дугуйгаар аялагчдын Дэлхий нийтийн сүлжээнд өөрийн бүртгэлээ хийж, ашиглаж байна.


workaway.info

2015 оны 11-р сард миний гэрт Айлчин /couchsurfing/ системээр  харилцаж ирсэн Польш залуус  манайхыг үнээ малладаг учраас энэ системийг ашиглан гадаад улс оронд очиж, тодорхой хугацаанд сайн дураар ажиллах хүсэлтэй Дэлхийн иргэдэд монгол нүүдлийн мал аж ахуйтай танилцах боломжийг олгож чадна гэж зөвлөсөн юм.


trustroots.org

энэ систем нь замд гар өргөн мөнгө төлөхгүйгээр буюу 'замын унаанд дайгдаж явах' аялдаг аялагчдын харилцах боломжийг олгодог.
hitchwiki вэбээс мэдэж, 2016.8.4 өдөр энэ системд бүртгүүлж, ашиглаж эхэлсэн.


airbnb.com

2017.5.27 өдөр TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд <<Монгол айл дахь сэтгэгдлийн дэвтэр>> илтгэлээ тавиад, уг арга хэмжээний оролцогч нартай санал бодлоо солилцож байгаад мэдэж авсан.


Гадаад найзууд миний өрх бүл, мөн Монголын тухай блогтоо бичсэн байдаг 


Дээрх вэбүүдийг хэрхэн ашиглаж байгаагаа танилцуулсан миний нийтлэл, ярилцлага


Бид дээрх вэбийг аялахдаа хэрэглэсэн байдал
- 2010 онд АНУ-ын Балтиморт номын санд 14 хоног дадлага хийх хөтөлбөрийнхөө сүүлийн 3 хоногийг Вашингтон ДС-д өнгөрүүлэхдээ оюутан залуугийн гэрт 3 хоносон
- 2016 онд Улаанбаатар-Новосибирск-Улаанбаатар аялалдаа 5 айлтай танилцаж 12 хоносон


No comments: