Би номын санд ажилладагаараа бахархана

2006-8-4   Би номын санд ажилладагаараа бахархана

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв номын санд 1998 оноос хойш компьютерийн инженер/Мэдээллийн технологийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж, суралцаж байгаагаараа би бахархдаг.

Програм хангамжийн мэргэжлээр 1998 онд МУИС Математик компьютерийн сургуулийг төгсөөд, интернэтэд холбогдсон компьютер дээр сууж үзэлгүй Ажилдаа орж байсан билээ.

Номын санд ажилд орохын үндэс суурь нь 4-р курсдээ Системийн анализ хичээлийн даалгаварт Номын сангийн үйлчилгээний системийн анализыг хийж байсан минь нөлөөлсөн юм. Уул нь би чинь 3-р курсээсээ Өрх ХХК-ийн компьютерийн дамжаанд багшаар ажиллаж, Өрх ХХК маань ч надад цалин өгөхийн зэрэгцээ, сургуулийн сургалтын төлбөр, байрны төлбөрийг төлж байсан болохоор Com&Art сургалтын төвдөө багшаар үлдэнэ гэж итгэж байсан байх.
Одоо яах билээ, ямар ч номын санд ямар ч компьютерийн мэргэжлийн хүн ажилд орж байгаагүй тэр цагт Анхдагч болж орсон нь өнөөгийн цагаас харахад бурханы тусалсан, ЗӨВ шийдвэр байсан гэж боддог.

Тэр үед Хотын төв номын сан нь 4ш 486 компьютер, 1ш 386 компьютер, компьютер бүр EPSON принтертэй байж билээ. Хожим мэдэхнээ, 5ш 486 компьютерийг тэр үеийн Соёлын газраас нь зарсан байжээ.

Номын санд ажиллахад Сарын цалин 35000 төгрөг байсан.

1999-2002 онд Номын санд Датаком ХХК-аас CanadaIDRC-тай хамтран Номын сангийн интернэт холболт төслийг хэрэгжүүлсэн нь Хотын төв номын санд Мэдээллийн Технологийн ололтууд нэвтрэхийн ҮҮД ХААЛГА болж өгсөн БУЯНТАЙ ҮЙЛС байлаа.

За тэгээд номын санд нэвтэрсэн бусад ажлуудыг маань Хотын төв номын сан 2005 онд 25 жилийн ойн баяраараа үнэлж, тодорхойлолт өгснөөр, Мэдээлэл Харилцаа Холбооны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан билээ би.

Энэ нийтлэлд үргэлжлэл бий. 


2006.8.24  Номын сан Ubuntu-ээр амьсгалж эхэллээ, www.MUUG.mn-ийн Дөлмандахдаа талархал дэвшүүлье
Номын сангийн вэбээ статик биш дунамик вэб болгох хүсэл мөрөөдөл маань 2003 онд л төрсөн байх. Мартчихаж. http://www.mcl.edu.mn/croatia_eng.html - энэ Зуны сургалтын арга хэмжээнээс л тэр бодол анх төрсөн байх.

Өнгөрсөн хугацаанд манай Хотын төв номын сан нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран Америкийн Соёл Мэдээллийн Төв төслийг хэрэгжүүлж, номын сангийнхаа англи хэл дээрх номуудыг уншуулдаг байсан Америк номын төвийнхөө нэрийг сольж, үйлчилгээг нь олон талтай болгон өргөжүүлэх ажлыг 2004 оны 10 сараас эхэлсэн.

Тус төвд MCS компаниас интернэтийн шилэн кабелийн холболт авч, Сервер компьютер, Хэрэглэгчийн 7 компьютер гэх мэт тоног төхөөрөмжүүдийг АНУ-ын ЭСЯ авч өгч, интернэт холболтын төлбөрийг 2004 оноос хойш төлсөөр байгаа.

Миний бие энэ төвийн сервер компьютерийн FreeBSD үйлдлийн системийг удирдаж сурах гэж бодож явсаар өнөөг хүрсэн. 2006 оны хавраас Юних хэрэглэгч Монголчуудын холбооны залуустай танилцан, улмаар өнөөдөр системийн админ Дөлмандахын тусламжтайгаар FreeBSD системийг Ubuntu-ээр солиулж, Drupal CMS-ийг суулгуулаад СУДЛАЖ СУУНА.
Сайхан байна аа... Мөрөөдөл хүсэл маань биелэж эхэллээ.

http://www.unix.mn
http://www.ubuntu.com
http://www.drupal.org
http://duluu.blogspot.com



Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай