Үндсэн хуулийн өдөрт

Өнөөдөр twitter-ээр, УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин дараах мэндчилгээг дэвшүүлжээ.
- Үндсэн хуульт ардчилалд шилжиж, нийгмийн гэрээнд захирагдан, эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн өдрийн баярын мэнд. 1992.01.13

УИХ-ын гишүүн Д.Энхбат дараах мэдээлэл, асуултыг илгээжээ.
- Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр. Та Үндсэн хуулиа хэр мэдэх вэ ?
УИХ-ын гишүүн З.Энхболд дараах мэндчилгээ, уриалгыг илгээжээ.
- Шинэ үндсэн хуулийн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ өнөөдөртөө багтаагаад Үндсэн хуулиа унших уриалга гаргаж бн.

Монгол улсын Үндсэн хуулийг цахим хэлбэрээр, онлайнаар, олон хэл дээр унших боломжтой:
Монгол хэлээр: http://www.inom.mn/detail/101, http://www.mn-nhrc.org/en/undsen_huuli
Орос хэлээр: http://constitutions.ru/archives/59
Англи хэлээр: http://www.servat.unibe.ch/icl/mg00000_.html
Монгол улсын иргэд бид Монгол улсын Үндсэн хуулийнхаа Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2-р бүлгийн 16-р зүйлийн 7-р заалт "7. сурч боловсрох эрхтэй.Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;" гэсэн заалтыг үндэслэн Нийтийн номын сангаараа үйлчлүүлэхдээ бүртгэл хураамж, гэрээр ном авч уншихдаа хоногийн төлбөр төлөхгүйгээр үйлчлүүлэх боломжыг гаргаж ирэх хэрэгтэй байна.

Санал бодлоо ask@pl.ub.gov.mn This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it имэйл хаяг, 70115705 утсаар солилцохыг хүсэж байна. Баярлалаа.

Жич: Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү 16-р зүйлийн 7-р заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйл дээр үндэслэсэн тул, өнөөдөр Дэлхий нийтээрээ бүх улс орнуудад Нийтийн номын санг хүн бүр эрх тэгш, ялгаварлалгүй, ямар нэг хураамж төлбөрийн хаалтгүйгээр ашиглаж байгаатай Монгол улс нэгдэх шаардлагатай байна.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай