2011/03/01

Эх орон ТВ-ийн Эх орны номын сан нэвтрүүлгийг үзсэнээр төрсөн сэтгэгдэлээсээ

Мартын 8-наар буян үйлдье, сайхан сэтгэлтнүүд ээ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

Чөлөөт сэдэв , Ч. Байгалмаа 15 өдрийн өмнө нэмсэн. 65 хариулттай
Эмэгтэйчүүдийн хорих ангийн номын сангийн баяжуулалтад нэмэр хандив болох гэж санаачилсан буяны үйлс өрнөж байгаа юм байна. Эл үйл ажиллагаанд нэр бүхий байгууллагууд ч бас сэтгэл нэгдэн оролцож эхэлжээ. Одоогоор Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, ЛГБТ төв, Хууль Зүйн Үндэсний хүрээлэн болон Нэгдсэн Үндэстний Хүн амын сангийн /UNFPA/ хамт олон энэхүү үйл ажиллагааг дэмжин, номын хандив цуглуулах ажлыг өрнүүлж байна.

Бизийн залуус бид ч гэсэн алдаж эндсэн бүсгүйчүүддээ номын их далайгаас урмын гэгээн даллага хийсү.

Эх сурвалж: http://biznetwork.mn/network/topic/show/26196/page/3#comments_end


МИНИЙ БОДОЛ:

Тэр нэвтрүүлгийг дурлан үзсэн хүмүүсийн нэг нь би байсан, учир нь номын сангийн тухай ярьж байсан, гэхдээ бүр ТУСГАЙ НОМЫН САН гэж нэрлэгддэг номын сангийн тухай ярьж байсан учраас.

Би НИЙТИЙН НОМЫН САНд ажилладаг.

Ном цаасан хэлбэрээр хандивлах ажлыг ойлгож байна. Харин би,

яагаад энэ номын санд хуулж тавьсан "цахим номууд" буюу төрөл бүрийн файлуудтай 2ш компьютер байвал дээр биш үү гэж бодсон. Учир нь монгол хэл цаашилбал англи хэл дээр байгаа вэбүүдээс хуулж, Хорин ангийн номын сан хариуцсан ажилтанууд өөрсдөө компьютеруудад мэдээллийг байршуулах ажлыг хийх боломжтой.

Яг ийм үйлчилгээг бид Хотын нийтийн төв номын сан дээрээ ЦАХИМ УНШЛАГА нэртэйгээр эхлүүлэх гээд судалж л байна, харин Хорих ангийн номын санд хялбархан шийдэж болох юм шиг санагдсан. Учир нь тэнд өдөр бүр 800-1200 хүн ирж үйлчлүүлэхгүй учраас.

Цаасан ном хандивлах ажил зохион байгуулах үедээ,
- Хэдэн жил хандивлах вэ,
- Хэдэн ном багтааж чадах өрөөтэй вэ,
- Хуучин номуудаа хаашаа дахин "хандивлах" вэ,
гээд дараагийн гарах асуудлуудыг урьдчилан тооцож, улмаар Дэлхийн улсуудын шоронгуудад номын сан нь яаж ажилладаг вэ менежментийг судалж, оруулж ирэх ёстой байх.

Мөн нийтийн номын сангуудтай "Номын сан хоорондын ном солилцоо" гэдэг хамтын ажиллагаагаар Судалгааны дагуу Номуудыг аваачиж 1 сар ч юмуу тодорхой хугацаагаар хэрэглээд Буцаадаг хэлбэр ч бас бий.

Ер нь л аливаа ажлыг бид судалгаатайгаар буюу дэлхийн улс орнуудад урьд өмнө хийгдэж байсан эсэх, ямар алдаа оноо, амжилт байсныг холбоо тогтоох, хайж мэдэж, хэрэгжүүлэх нь Залуучууд бидний нэн тэргүүний зорилт байх хэрэгтэй.

Судалгаанд цаг заваа зориулах нь БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭ гэдэг сургаал үгтэй их уялддаг.

Бие биедээ амжилт хүсцгээе, хамтран ажиллахад саад алга.
Баярлалаа.
Post a Comment