2005 онд Э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь сэдэвт сургалтанд оролцсон тайлан

Э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь
сэдэвт сургалтанд оролцсон тайлан
Тус номын сангийн инженер Ж.Бэгзсүрэн, Нээлттэй нийгэм форумын мэдээллийн зохицуулагч Д.Балжид нар нь 2005 оны 5 сарын 4-10 өдрүүдэд Энэтхэг улсын Агра хотын Мигхал шератан зочид буудалд зохион байгуулагдсан “Э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь” сэдэвт Азийн бүсийн орнуудын хамтарсан сургалтанд Монгол улсыг төлөөлөн оролцож ирсэн.
Японы Азийн хөгжлийн банкны институт, Солонгосын Колонбо план стапп коллеж байгууллагууд хамтран, тогтвортой, үр өгөөжтэй, чадварлаг э-Олон нийтийн төвүүдийг байгуулах нь гэсэн зорилготойгоор, уг сургалтыг Азийн 21 улсын 59 оролцогчтойгоор зохион байгууллаа.
Зохион байгуулагчид нь Government of India (GOI), Asia-Pacific Accreditation and Certification Commission (APACC), International Rice Research Institute-Philippines (IRRI-Philippines), United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO), and Microsoft-India зэрэг байгууллагуудын туслалцааг авч, эдгээр байгууллагуудын төлөөлөгчид голлох илтгэлийг тавьсан.
Сургалтаар дараах  зорилгуудыг тавьсан:
-    Орон нутагт байгаа э-олон нийтийн төвүүдийн туршлагыг хуваалцах
-    Э-олон нийтийн төвийг байгуулах, удирдах асуудлуудыг ярилцах
-    Э-олон нийтийн төвийн тогтвортой загвар, төлөвлөлтийг хөгжүүлэх
-    Э-олон нийтийн төвүүдийг үр ашигтай дэмжих улс төрийн бодлогуудыг тогтоох
-    Э-олон нийтийн төвийнхөө тогтвортой байдлыг сайжруулах төсөл бичих
Нийт 6 өдрийн хөтөлбөртэй байсан:
1-р өдөр:   Улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцах
2-р өдөр:  Улс төрийн бодлогууд ба стратегиуд
3-р өдөр:  Чадавхийг дээшлүүлэх
4-р өдөр:  Таж махал, Агра форт дурсгалт газраар аялах
5-р өдөр:  Бизнес төлөвлөлт, стратегийн тухай
6-р өдөр:  Оролцогчдын бичсэн төслүүдтэй танилцах
Сургалтын үр дүнг дараах байдлаар тодорхойлсон:
(1) оролцогчид нь э-олон нийтийн төвүүдийг байгуулахад сургагдсан
(2) хамтарсан санамж бичиг боловсрогдсон
(3) өөрийн орондоо э-олон нийтийн төвийг байгуулах бодит стратегитай болсон
(4) ажлын дүгнэлт буюу төсөл бичигдсэн;
(5) хурлын материалууд багтсан СД хэвлэгдэж, оролцогчидод очсон.
Сургалтанд оролцсоноор би,
-    Номын сангийн вэбдээ уг сургалтын лекцүүд, танилцуулга зэргийг хуулж байрлуулснаар энэ сургалтын тухай олон хүн мэдэж авах боломжийг бүрдүүллээ.
-    Азийн улсуудын ядуурлыг бууруулахад Мэдээллийн технологийн ололтыг ашиглах, хүний нөөцийг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлдэг “Азийн хөгжлийн банкын институт” (ADBI) байгууллагын мэдээлэл түгээдэг листэнд номын сангийн и-мэйл хаягаа бүртгүүлсэн.
-    Компьютер, интернэтэд суурилсан үйлчилгээнүүдийг Төв болон салбар номын сангууддаа нэвтрүүлэх, улмаар орон нутгийн ард иргэдэд зориулсан динамик мэдээллийн сангуудыг үүсгэхэд санаачлага гарган ажиллана.

Тайлан бичсэн            Ж.Бэгзсүрэн
2005-6-14



Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай