Нэг жилийн өмнөх Тайлангаа эргэн харахад

Нэг жилийн өмнө, 2010 оны 10 сарын 1-18 өдрүүдэд АНУ-ын Балтимор хотын Enoch Pratt Free Library, Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын санд дадлага хийж, үйл ажиллагаатай нь танилцаж ирээд, бичсэн

тайлангаа / http://lip-news.blogspot.com/2010/11/blog-post_30.html / өнөөдөр эргэн харлаа.

Тайланд бичигдсэн доорхи хийгдэх ёстой ажлуудаас,
- 1-5-р ангийн сурагчид төлбөр хураамжгүй үйлчлүүлэх боломж 2011-2-1 өдрөөс бий болсон,
- ЮНЕСКО-ийн Бээжин дэх зөвлөхтэй уулзаж, өнөөгийн байдал, цаашдын хүсэлтээ танилцуулсан,
- Том зурагтыг пс-тэй холбосон,
- Information Desk бий болсон ч, санаснаар зохион байгуулагдаагүй
- Номын сангийн social media харилцааг эхлүүлсэн,
- Монголын сайн дурынханы холбоотой уулзаж, ярилцсан,
гэсэн үр дүнгүүд харагдаж байна.

Тайланд бичигдсэн нь:

Монголын нийтийн номын сангууд өнөөгийн үйлчилгээний орчиноо эрс өөрчилж, элдэв хязгаарлалтгүйгээр орон нутгийн иргэдээ ялгаваралгүйгээр, эрх тэгш мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэх цаг нэгэнт болжээ. Учир нь бид Дэлхийн стандартаас төөрч, хэт хол хаягджээ. Эсвэл Монголын нийтийн номын сангууд бол өөр гэдгээ ил тод Дэлхийд зарлах цаг болжээ.

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 217/A/III тогтоолоор 1946-12-10 өдөр батлагдаж, гишүүн улсууд бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р заалт болон Public Lending Right http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal, http://archive.ifla.org/III/clm/p1/PublicLendingRigh.htm, http://en.wikipedia.org/wiki/Public_Lending_Right зэргийг номын сангийн үйлчилгээг шинэ шатанд ойлгох үндэслэлээ болгох шаардлагатай байна.

· МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар боловсруулагдаж эхэлсэн Монгол Улсын Номын сангийн тухай хуулийн ажлын багт АНУ-ын номын сангийн хуулийн мэргэжилтэнгүүдийг урьж оролцуулах боломжийг хайх

· Монголын номын санчдыг АНУ-д номын сангийн мастераар суралцах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжуудыг хайх, мөн Монголын нийтийн номын сангийн дарга, эрхлэгч нарт АНУ-ын багш нараар орчин үеийн нийтийн номын сангийн удирдлага, менежмент, үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах боломжийг хайх

· Улаанбаатар хотын нийтийн төв номын сан гэдгийнхээ хувьд, Улаанбаатар хотын тухай бичигдсэн бүх ном хэвлэл, фото зураг, болон бусад мэдээллийн материалыг хэвлэмэл болон цахим байдлаар цуглуулж, Ulaanbaatar Resource Center-ийн үүргийг гүйцэтгэж, Улаанбаатар хотыг иргэдэд танилцуулсан төв мэдээллийн байгууллага болох нь манай номын сангийн салшгүй нэг үйлчилгээ юм байна.

· Номын сангийн эргэн тойрны зай талбайг одоо нэмж өөр байгууллагуудад алдахгүйгээр, Хотын газрын алба, Хотын хөгжлийн алба зэрэгтэй хамтран Хотын номын сангуудад өргөтгөл барих төлөвлөлтийг хийх, шаардлага хэрэгцээг ойлгуулах

· Нийтийн номын сангуудад зохион байгуулагдаж байгаа соёл танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг нэг доор төвлөрүүлж, нэгтгэх, улмаар Олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах Conference, Мeeting өрөөнүүдийг номын сан бүрт байгуулж, техник хэрэгслэлээр тоноглох

· АНУ-ын номын сангуудын Найз нөхдийн холбоо гэдгийн жинхэнэ утгыг Монголд гаргаж ирж, бий болгож ажиллуулах, улмаар хуучин номын худалдаа, сайн дурын гишүүд, олон нийтийн оролцоо, туслалцааг нэмэгдүүлэхэд энэ холбоог ашиглах

· Найз нөхдийн холбоо болон Private money буюу иргэд байгууллагын хандив тусламжаар санхүүжиж хэвлэгддэг Номын сангийн 2 сар тутмын хэвлэлтэй болох

· Номын санд зориулсан Book Drop Box-ийг төмөрөөр юм хийдэг компанитай хамтран хийж, гадна талдаа байрлуулах, эсвэл гаднаас шургуулах нүхтэйгээр дотор талд байрлуулах, ингэснээр номын сангийн тэмдэгтэй номууд, мөн номын хандивыг хялбархан, ажлын бус цагаар ч цуглуулах боломжтой болно.

· Номын сангийн ном бүрийн толгойд Хотын нийтийн номын сан гэсэн тэмдэг дарах, ингэснээр номыг гаднаас нь хараад л манай номын сангийнх гэдгийг нь мэдэж чадна.

· Digital Signing гэж нэрлэгддэг манайд байгаа 42 инчийн зурагтыг мэдээлэл түгээх сервер, клиент компьютертай холбож, жинхэнэ утгаар нь ажиллуулах

· Замын огцом эргэлт дээр байрлуулсан байдаг Дугуй толиудыг Үйлчилгээний заал танхим, Чөлөөт сонголттой фондуудын эгнээ бүрт байрлуулснаар Номын санчдын хяналт, ажиглалтаас гадна тавиурыг тойрох үед уншигчид бие биетэйгээ мөргөлдөх, цочих дуу алдахаас сэргийлнэ

· Номын санд орж ирж байгаа иргэд, уншигчдыг түргэн шуурхай мэдээллээр хангах зорилготой Information Desk, номын сангаас ном хэвлэл, мэдээллийг олж ашиглахад нь туслах зорилготой Service Desk зэргийг байгуулж, одоо байгаа номын санчид, ажиллагсадыг цагаар очиж ажиллах, Hourly Schedule-ийг хийж хэвших, мөн Service Desk Statistics-ийн бүртгэл, тайлангийн системийг ашиглаж үйлчилгээгээ зохион байгуулах

· Номын сангийн вэбийг шинээр зохион байгуулж, бүх ажиллагсадын хамтын бүтээл, иргэдэд мэдээллээр үйлчлэхүйц байхаар өөрчлөх

· Номын сангийн уншигч, үйлчлүүлэгчдээс зөвлөгөө, санал хүсэлтийг цуглуулах хэлбэрийг номын санчдаас хамааралгүй болгож, EPFL-ийн HOW IS PRATT DOING? шиг хэлбэрт оруулах хэрэгтэй байна

· Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөжүүлэх, хэрэглэгчдийн Application форм дээр эмчийн тодорхойлолтыг бичүүлсэн байх

· Шуудангийн төлбөргүй системийг хэрхэн ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт тэр хүмүүст жирийн биш зориулалтын ном, мэдээллийг номын сангаас хүргүүлэх, буцааж авчрах системийг оновчтойгоор тодорхойлох

· Гадаадад аялаж, суралцаж, ажиллаж ирсэн хүмүүсээр тухайн улсын талаар яриулж, санал бодлыг солилцдог олон нийтэд зориулсан сар/14хоног/долоо хоног тутмын Дэлхийгээс суралцацгаая ярилцлагын хөтөлбөртэй болох





















Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай