НЗДТамгийн газартай Коха програмаар хамтрах нь маш зүйтэй

Коха програм руу
Засаг даргын тамгын газрын Ажиллагсадын номын санд байгаа номыг бүртгэнэ гэдэг маш зөв санаа.

Үүний тулд,
1. Коха програмын тохиргоон дээр Хотын төв номын сан, 1-р салбар гэдэг шиг, НЗДТГ Номын сан гэсэн нэр үүсгэнэ. Энэ ажлыг Бумэрдэнэ хийх, хэрвээ сурч мэдээгүй бол Монголын Номын сангуудын консорциумд хүсэлтээ гаргаж, харилцан тохиролцож, тохиргоог хийлгүүлэх.

2. НЗДТамгийн газартай хамтран ажиллах гэрээ хийх
Уг гэрээнд Коха програмыг НЗДТГазар нь хэрхэн ямар байдлаар ашиглах боломжтойг тодорхой зааж, үүндээ шинэ номоо каталогжуулахдаа Хотын төв номын сангаар дамжуулан хийлгэх эсэх, Уншигч бүртгэлийн үйл ажиллагааг НЗДТГазраас хийх боломжтай байх эсэх, манайд хараахан хэрэгжүүлж эхлээгүй байгаа Гэрээр Ном олголтыг бүртгэх хүсэлтэй байгаа эсэх зэргийг тодруулна.

Харин номын сан нь серверийн 24 цагийн найдвартай ажиллагааг хангана. Програмыг ашиглах заавраар хангана.

3. Цаашид Коха серверийг Нийслэлийн ДатаТөвд байрлуулах, koha.pl.ub.gov.mn-ээс өөр Дундын домайн нэр авч холболт хийж, Коха вэбд харагдаж байгаа Номын сангийн нэрийг зохих өөр үг Нийслэлийн байгууллагуудын номын сангуудын нэгдсэн каталог гэх мэт үгээр солих ажлыг зохион байгуулах шаардлагатай болно.

Энэ ажлыг сайн хийх нь манай номын сангийн хувьд Улаанбаатар хотын дүүргүүд, харъяа байгууллагуудтай Нэгдсэн Номын каталог, улмаар Цахим нэгдсэн номын сан төсөл бий болгон хамтран ажиллах эх суурь болно гэж бодож байна.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн





Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай